Алтай - Говь-Алтай

Уруйн үерт автсан 37 дуудлагаар ажиллав
Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр /2021.08.18/ 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер буужээ. Улмаар аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай 8 дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлага  тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу 5 ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж 5 айлын 8 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, “Түмэн”, “Жаргалант”, “Харзат”, “Баянхайрхан”, “Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажиллалаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Алтай суманд нар салхины станц барих ажлыг эхлүүллээ
Говь-Алтай аймгийн Алтай суманд энэ онд нар салхины станц ашиглалтад орно. Тус суманд эрчим хүчний асуудал хамгийн ихээр тулгамдаж буй талаар сумын Засаг дарга Цэрэвсамбуу мэдээлэв. 2010 онд нарны сэргээгдэх эрчим хүчийг барин ашиглалтад оруулсан хэдий ч цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа дууссан байна.

Иймээс тус суманд өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны 92 мянган долларын санхүүжилтээр 450кВ-н хүчин чадалтай нарны станц, 200кВ-н салхин станц барихаар бүтээн байгуулалтын ажлаа эхлэхэд бэлэн болоод байгаа ажээ. Түүнчлэн энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын барилга, эмнэлгийн барилгын өргөтгөл, жишиг гудамж, спорт заал ашиглалтад орох ажээ. Алтай сум нь Монгол Улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат, Төгрөг, Цээл сумтай хиллэн оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365 км-т оршдог юм.

Э.Нарангэрэл

“Боловсролын чанар-хөгжил” сургалт боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас “Боловсролын чанар-хөгжил” сургалтыг Говь-Алтай аймгийн Алтай хотноо зохион байгууллаа.

Уг сургалт Алтай хотноо хоёр хоногийн турш үргэлжилж нэгдүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад “Магадлан итгэмжлэл ба мэргэжил сонголт” сэдвийн дор явууллаа. Сургалтаар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн талаарх мэдээлэл мөн нийгэмд эрэлттэй мэргэжлүүдийг танилцуулсан юм.

"Есөнбулаг сумын  сургуулиудын 11-12-р ангийн 619 сурагчид мэргэжлээ сонгоход туслах, магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг танилцуулах,  ажил мэргэжлийн чиг хандлагыг танилцуулах ач холбогдолтой  ажил боллоо" хэмээн тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас онцоллоо.

Нэгдүгээр сарын 18 буюу сургалтын сүүлийн өдөр тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлага, багш, албан хаагчдад боловсролын салбарын хөгжил, чиг хандлагыг танилцуулах, хэтийн төлөвлөгөөг боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтаа үргэлжлүүллээ. "Боловсролын чанар- хөгжил" сургалтыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БСУГ хамтран зохион байгуулжээ.

Э.Нарангэрэл

2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 14-16-ны өдөр явуулна
Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 14-16-ны өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд явуулна. Тус аймгийн 18 сумын 87 багийн 18-25 насны залуус дээрх өдрүүдэд эрүүл мэндийн үзлэг, бүртгэлийн үйл ажиллагаанд хамрагдах юм. Цэрэг татлагийн албанд Ховд, Баянхонгор аймаг болон Алтай сумын хилийн цэрэг, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд залуусыг хуваарилан авна.

Ховд аймгийн Үенч сумын хувьд тэртээ 1934 оноос эхлэн Говь-Алтай аймгаас цэрэг татаж байсан юм. Харин жилийн өмнөхөн л эх орондоо тангараг өргөн албандаа мордсон залуус аравдугаар сарын 15,16-нд аав, ээж, төрөлх нутагтаа ирнэ. Тодруулбал, зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргүүд 15-нд, хилийн цэрэгт алба хааж байгаа цэргүүд 16-нд Алтай хотод ирнэ.

Э.Нарангэрэл

МЭНДЧИЛГЭЭ
Аж нутгаараа овоглож, нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа ард иргэд, төрийн албан хаагчид, малчид та бүхний амар амгаланг айлтгаж , золгон ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн учрал баярын мэндийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олны өмнөөс өргөн дэвшүүлж ажил бүтээлийн амжилтын дээдийг ерөөе.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг “Хүний хөгжил дэмжих” жилээр зорилт дэвшүүлэн, Өрхийн тэргүүн нарынхаа 14 дүгээр зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн онд сумын мал сүрэг нэг зуун мянгад хүрч Буман сүргийн баяр арга хэмжээг Ажийнхаа зоо нуруунд  мянгат малчдынхаа дэмжлэгээр тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнгөрсөн жилийн тухайд аймгийн хэмжээнд зун зуншлага оройтож өвөлжилт хүндэрч байгаа ч манай сумын тухайд зуншлага, намаржаа сайхан болж өвөлжилтийн нөхцөл байдал өнтэй сайхан болж хавраа угтаж байна.

Сумын эдийн засгийн гол суурь үндэс болсон мал сүрэг таван төрөл дээрээ 28332 толгойгоор өсөж 134765 мал тоологдон сумын хэмжээнд 38 мянгат малчинтай болж зөвхөн ямаан сүрэг нь зуун мянга хүрснийг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Улсын болон орон нутгийн төсдийн орлогын төлөвлөгөө 105 хувиар биелж төсөвт 344,5 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 70,2 хувиар биелж, улс орон нутгийн төсөв бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтаар 569 сая төгрөгийн хөрөнгө хөрөнгө оруулалт хийгдлээ.

2018 ондоо сумын хөгжилд иргэдийн санал санаачилга оролцоог  нэмэгдүүлсэн, сум орон нутгаараа бахархах сэтгэлийг төрүүлсэн он жил байхыг ерөөж байна. Зөвхөн сум орон нутгийн хэмжээнд төдийгүй улс бүс нутгийн хувьд давуу боломжийг эрэлхийлэх, гадаад хамтын ажиллагаа, хүний хөгжил, дэд бүтцийн хөгжилд шинэ ахиц гарч 24 цагийн цахилгааны эх үүсьэртэй, интернэт орчин бүтээн байгуулалтын их ажлууд ундарсан бүтээлж онцгой жил байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Ийнхүү Ажчууд бид ирж буя шинэ ондоо эрч хүчтэй хурдтай ажиллаж, амьдрах арга ухаан нь нэмэгдсэн, өрх бүрийн орлого сайжирсан сайхан жил болохыг бэлгэдье.

Алтай сумын Засаг дарга Д.Цэрэвсамбуу