Бахархалт хүн - Говь-Алтай

ГҮМҮДА-Тэр ертөнц
Гүмүда-Сарны цэцэг. Олон жилийн өмнө энэ сайхан нэртэй цэцгийн талаар сонсоод эрж хайсан ч үлгэр домгийн гэлтэй түүнийг бодитоор харж чадаагүй юм. Тиймээс дахин давтагдахгүй энэ цэцэгсийг өөрийн гараар хийж эхэлсэн нь хязгааргүй уудам орчлонгийн хаа нэгтээ ийм цэцэгс байж магад гэх сэтгэгдлийг надад төрүүлсэн. Магадгүй тэр ертөнцөд.

Тэр ертөнц. Бид бүгд энергийн хуулиар хэзээ нэгэн өдөр хаа нэгэн газраас хаа нэг зүг рүү явдаг. Тэр ертөнцөд магадгүй хөрс шороо, газар дэлхий үгүйгээр хүссэн зүгтээ нисэж /шилжиж/, цэцэгс нь агаарт хөвөн, ийн жингүйдэж оршдог байж ч болох... Харин эдгээр цэцэгс тэр л ертөнцийн, эсвэл миний ертөнцийн, магад эсвэл миний хайртай бүхэндээ зориулж бүтээхийг хүссэн ертөнцийн маань нэгээхэн хэсэг юм.

Нөгөөтэйгүүр энэ бүгд та бүхний сайн мэдэх, бас огт мэдэхгүй Ч.Золжаргалын сүүлийн 20 жилийн туршлага, мэдлэг, баяр болоод гуниг, харуусал бас амжилтын илрэл юм. Нэг талаас энэ үзэсгэлэн маань нэг л бүтээл, нөгөө талаас мянган өөр бие, сэтгэл бас мянган ширхэг миний бүтээл. Нэг бүрчлэн хараад үзвэл нэг өдөр ч хангалтгүй ихийг өгүүлэх миний сэтгэл дотор. Нийтээр нь ажиглавал магадгүй байдаг л нэг цэцэгс. Гэвч хийх явцаасаа эхлээд л... хэсэг шавар тасалж аваад түүнийгээ нэг амь хэмээн бодож, явцын дунд тасарсан ч түүнийг нь тэр цэцэгний, тэр амины туулах ёстой тавилан хэмээн сэтгэж, өөрт нь эргүүлэн наагаад, урагдвал тэр чигт нь орхиж эдгээр цэцэгсийг хийсэн минь магадгүй тэр болгонд давтагдашгүй гоо үзэсгэлэн нэмсэн мэт. Яг л хүн шиг...

Гоо үзэсгэлэнт нэгэн хүмүүнийг орчлон яаж бүтээдгийг харуулах лугаа.

“Нэг цэцэг нэг хүмүүн эсвэл нэг оршихуй”.

Уран бүтээлч Ч.Золжаргалын “ГҮМҮДА-Тэр ертөнц” бие даасан үзэсгэлэнг үзэж сонирхохыг хүсвэл 2024 оны 4-р сарын 6-30-ны өдрүүдэд ХААН галерейд ажлын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна.

МЗХ тамирчдын төлөөлөлд шагнал гардууллаа
Дэлхийн спортын их наадам “Токио-2020” наадам нээлтээ хийсэн өдөр Монголын Залуучуудын Холбооны төлөөлөл Монголын баг тамирчдын төлөөлөлд амжилт хүсэн, шагнал гардууллаа.

Тус холбооны зүгээс Токиогийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Эрдэнэбатын Билэгсайхан нарт “Тамирчны алдар”, дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаярт “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” шагналаар шагнасныг МЗХ-ны дэд ерөнхийлөгч А.Анхбат гардуулан өгч, нийт залуучуудынхаа өмнөөс амжилт хүслээ.

Дашрамд сануулахад, Азийн анхны Залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. МЗХ нь үе, үеийнхээ туршид Монголын хүүхэд, залуучуудыг хамарсан бүх нийтийн спортын олон арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн юм.

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа, олон, олноор мандаж, Монголын маань баг тамирчид амжилт бүтээл дүүрэн байх болтугай.

Т.Ганзориг: Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчид 2,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байна
Говь-Алтай, Завхан аймгийн хөдөөгийн 44 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш найдвартай ханган ажиллаж буй “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганзоригтой ярилцлаа.

-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу танай байгууллага системийн хэмжээнд нийт хэдэн хэрэглэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна вэ?

-Монгол Улсад "Ковид-19" цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг сааруулах, өрхийн орлого, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрыг хадгалах зорилгоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан.

“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь Говь-Алтай Завхан аймгийн айл өрх, аж ахуйн нэгжийн 23136 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэнээс хойших хугацаанд дээрх хэрэглэгчид 2,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Үүнээс үзэхэд Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу энэ оны долоодугаар сарын 1 гэхэд манай систем компани хэрэглэгчдэдээ 6,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх төлөвлөгөө тооцоо гаргаад байна.

-Тэгвэл ингэж хөнгөлөлт эдлүүлж байгаа нь хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээж буй танай компанид ямар ач холбогдолтой байгаа вэ?

-Цар тахалтай холбогдон эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд бэлнээр мөнгө өгснөөс амьдрал ахуйд нь бодит дэмжлэг үзүүлж ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт эдлүүлж байгаа нь өрхийн эдийн засаг болоод бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд цагаа олсон олон талын дэмжлэг болж чадаж байгааг хэлэх нь зүйтэй юм.

Цахилгаан эрчим хүч түгээх дамжуулах чиг үүрэг бүхий манай систем компанийн хувьд хэрэглэгчдийн төлбөрийг төрөөс төлж байгаа нь байгууллагын эдийн засагт үр өгөөжөө өгч, үйл ажиллагаагаа доголдолгүй явуулах гол хөшүүрэг болж байна.

-Өмнөх оны хэрэглээтэй дүйцүүлж төлбөрийг тооцож байгаа. Тэгвэл нэг өрх дунджаар хэчнээн төгрөгийн төлбөрөө төрөөр даалгаж байгаа вэ, тооцоо судалгаа гарсан байх?

-Цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбоотой Эрчим хүчний сайдын 269-р түр журам гарсан. Тус журамд төрөөс хариуцах ЦЭХ-ний төлбөрийн хэмжээг өмнө оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцно, өмнө оны хэрэглээтэй харьцуулах боломжгүй хэрэглэгчдийг ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно гэж заасан байдаг. Үүний дагуу манай компани Засгийн газрын хөнгөлөлтийг 23136 хэрэглэгчийн нийт хэрэглээнээс 80-85 хувийн чөлөөлөлт тооцон ажилласан байна. Айл өрхийн хэрэглээ харилцан адилгүй байдаг. Иймд  тухайн айл өрхийн нийт хэрэглээний 50-100 хувийн хөнгөлөлт тооцогдож байгаа юм.

-Дээрх шийдвэр гарангуут цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн хувьд  эрчим хүчний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөв?

-Дээр дурдсанчлан айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Журамд заасанчлан эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа.

Ер нь айл өрхийн сард хэрэглэдэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг. Гэвч Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гарсан өдөр Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал нэг дахин нэмэгдэж байсан. Тухайн үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ ердийн үеийнхээс 1 МВт буюу нэг дахин нэмэгдэж ачаалал үүсгэсэн. Манай систем компанийн 2020-2021 оны оргил ачаалал 19.47 МВт, бага ачаалал 3.5 МВт хүрсэн тооцоо судалгаа гараад байна. Оргил ачаалал 19.47 МВт хүрснийг өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 0.75 МВт буюу 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчээ ямар эх үүсвэрээс авдаг вэ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгвөл?

-Манай систем компанийн тухайд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 37 хувийг дотоодын эх үүсвэрүүдээр буюу Тайширын УЦС, Гуулин УЦС, Есөнбулаг ДиЦС, сумдын дизель болоон нарны ЦС, Богдын голын УЦС, Галуутай, Хүнгүй УЦС, Тосонцэнгэл УЦС, Улиастай ДиЦС-аас бүрдүүлж байна. Харин 63 хувийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон Баруун бүсийн эрчим хүчний системээс ханган ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

АЛТАЙН МАГТААЛ, ХУУР ЦУУРЫН АЯЛГУУГААР ХӨГЛӨГДСӨН “УРИАНХАЙН ТҮҮХ”
Монголчууд эвлэлдэн нэгдэж их төр улс үүсгэх ирээдүйн үйл хэргийг урианхайчууд хэрхэн угтан мэдэж, түүнд бэлтгэсэн, хар , шар, цагаан зэрэг олон өнгөөр нэрлэгдсэн урианхай нар, түүхэнд мөртэй зарим овог аймаг хэрхэн бий болсон зэрэг өмнө нь төдийлөн яригдаж сонсогдоогүй сонин содон домог түүхийг агуулсан  “Урианхай өргөжин тэлсэн түүх” номыг Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид эмхэтгэн сар шинийн босгон дээр хэвлүүлжээ.

Тэрбээр номынхоо өмнөтгөлд “ Миний бие энэ удаад эртний болон дундад эртний урианхай нарын түүх судлалд санаа өгч мэдэхүйц үлгэр домгийг тэмдэглэн авснаа дэвтэрлэлээ. Шинжлэх ухааны судалгааны арга зүйд тулгуурлаагүй, баталгаа нотолгоогүй гэх шүүмжлэл энэ номтой холбоотойгоор гарах нь мэдээж боловч судлаачийн хувьд үнэнийг батлах нотлох зорилго тавиагүй, аман мэдээллийг судалгааны эргэлтэд оруулахаар хэвлүүлж байна” гэжээ.

Улаанбаатар хотын төв номын сан “Урианхай өргөжин тэлсэн түүх” номын нээлтийг хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулж, эрдэмтэн судлаач, уншигчдын саналыг сонссон нь шинэлэг, содон ажил боллоо. Энэ хэлэлцүүлэгт оролцсон зарим судлаачийн үгийг хүргэе.

МУБИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор С. Амартүвшин:

-Домогт өгүүлж буй үйл явдал нь үнэний улбаатай байдаг. Монголчууд болсон явдлыг түүхлэн  үлдээхдээ аман болон бичгийн хэлбэрээр, тэр дундаа уран сэтгэмжээр  дүрслэн үлдээдэг гайхалтай ард түмэн юм.  ”Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” гээд  гайхалтай бүтээлүүдэд бидний өвөг дээдсийн үүх түүхийг уран сэтгэмжтэй, үнэнээр өгүүлсэн байдаг.  Ингэхэд Монголын бичгийн мэргэд  хэзээ ч худлыг бичдэггүй байсан бөгөөд  зохиож бичих арга барилд ихэд хожуу буюу 17 дугаар зууны үеэс суралцсан гэж үздэг.

Энэ ном бөө мөргөл, шашин шүтлэгийн сурвалжтай мэт боловч тайлагдашгүй нууцыг дэлгэсэн эртний үүх түүхийг бодитоор хэлж өгчээ.  Энд  өгүүлэгдэж байгаа  түүхийг илүү нарийвчлан  судалбал   яасан юм бэ гэсэн саналыг  тавьж байна. Зохиолын баатрын явсан чиглэлийг нь гаргаад аялалын маршрутаар нь газрын зураг зохион судалж  болно. Хоёрдугаарт, энэ номыг уншиж байхад Алтайн магтаалыг сонсч байгаа мэт,  цуурын аялгуугаар хөглөгдөж байгаа мэт  мэдрэмж төрсөн. Бичлэгийн хэлбэр үнэхээр гайхалтай.  Бөөгийн яруу найраг, дүрслэлээр дамжуулан бидэнд өгч байгаа мэдээлэл нь уран сэтгэмжтэй, оюун санааны  өөр ертөнцөд хөтлөн аваачиж байна. Урианхайчуудын язгуур зан чанар, ёс суртахуун, сэтгэлгээг их тод илэрхийлжээ.  Угсаатны болон түүхэн талаас нь гүнзгийрүүлэн  судлах хэрэгтэй  үнэн түүхийг уран сэтгэмжээр өгүүлсэн утга зохиолын чухал өв гэж үзэж байна.

Түүхийн ухааны доктор Ц.Минжин:

-Энэ номыг бүтээхдээ судлаач маань бөөгийн онгодын хэлсэн домог үлгэрийг ашигласан байна. Хэл найруулгын хувьд  орчин цагийн монгол хэлнээ  яруу сайхан буулгасан, бие даасан сайн бүтээл болж чаджээ.  Хоёрдугаарт, Эзэнт гүрний түүх, Чингис хааны намтар түүхийг  голлон судалдаг эрдэмтний хувьд  надад энэ номонд болж буй үйл явдлууд  Монголын Эзэнт гүрний газар нутгийг тэр чигт нь  хамарч байгаа нь харагдаж байна. Маш өргөн нутаг дэвсгэрийг хамарсан. Дараагийн нэг сонирхолтой зүйл нь зүг зүгт тодорхой үүрэгтэйгээр тарж явсан хан хөвгүүдийн замд тааралдсан улс орнуудын аж байдлыг их тод өгүүлжээ. Шар айргийг яаж исгэж байна, үзэмний дарсыг яаж хийдэг, дарвуулт онгоц хийгээд усны  урсгал сөрж явж болдог сонин болгон өгүүлж байна. Ихэр мөрөн  гэхэд л газрын байршлыг нь уншихаар Амударьяа, Сырдарьяа мөрөн байж мэдэхээр байна.  Туйлын цагаан шөнийн тухай, цас мөсний оронд хүрч очсон тухай өгүүлж байна.

Эдгээр домог  газарзүйн  байршлын хувьд их үнэмшилтэй байна. Нэгдүгээрт, бидний амьдарч байгаа газар нутагтай маш сайн тохирч байна. Хоёрдугаарт, тухайн газар нутгуудад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маягийг маш тод харуулж өгч байна. Энэ бол Энэтхэг, энэ бол Япон, гурван хааны улс гэдэг нь Солонгос байна гэхчилэн ойлгогдож байна. Хан төрийн хар сүлдний зэвийг бүтээлгэж авчирсан  учраас Зэвийн удам гэж нэрлэв гэхчилэн судалбал зохих сонин мэдээ занги элбэг байна. Энэ ном  уншсан хүн бүрийн сэтгэлийг хөглөх бүтээл болж чаджээ.

Угсаатны зүй судлаач, түүхийн ухааны доктор Н.Маралмаа:

-Монголын судлаачид бөө мөргөлийн талаар ихээхэн судалсан байдаг боловч онгодын хэлсэн үг, буултан дахь үйл явдал, домог үлгэрийн утга учрыг түүхэн талаас  судалсан нь цөөхөн. Сүүлийн үед угсаатны зүй судлаачдын сонирхол нь амьд домог руу хандаж,  эртний соёлыг судалдаг болсон. Гэхдээ онгодын хэлсэн үлгэр домгийг яг ингээд цаасан дээр буулгаад олон түмэнд хүргэсэн нь одоогоор цөөн байна. Энэ номонд урианхай түмнийг дотор нь хар урианхай, цоохор урианхай, халтар урианхай, шар урианхай гэх мэтээр яагаад нэрлэж байсан учрыг өгүүлсэн шинэ мэдээлэл их байна. Мөн хас тэмдгийн билэгдэл, утга учрыг тодорхой тайлбарласан, тэр нь бидний хувьд нэн шинэлэг байгаа нь сонирхол татаж байна.   Ер нь түүхэн баримтууд олонтой, уншаад байх тусам олон сайхан мэдээлэл гарч ирж байна. Бөө мөргөл судлалаар ажиллаж байгаа судлаачид энэ номыг үзэх хэрэгтэй гэдгийг  онцлон хэлмээр байна.

Д.Нацагдоржийн шагналт, зохиолч Ц.Буянзаяа:

Монголын уран зохиолын түүхэнд урианхай түмнийг онцлог байдлаар тусгасан байдаг. Газар зүй, ахуй хэв шинжийнхээ хувьд их том тодруунаар бичигдсэн. Ер нь Урианхайчууд бурхан гэдэг үгтэй их холбоотой ард түмэн. Бурхан Халдунд нутагладаг  байв.  Гэтэл 15 дугаар зууны сүүл,16 дугаар зууны эхэн үед Монголын уран зохиолд Урианхайчуудын тухай шинэ мэдээ гарч ирсэн. Зургаан түмний  нэг Урианхай хүмүүсийг хулан зээрээр хооллож, хулгар шараар зулам хийж, худгийн ус гаргаж, хулгай зэлгийг номхотгосон гэжээ.  Тэгэхээр худгийн усыг урианхайчууд гаргажээ. Өгөдэй хаан нас барахаасаа өмнө өөрийн бүтээсэн дөрвөн сайн үйлийн  нэг нь усгүй газар  ус гаргасан гэж дурдсан байдаг. Энэ чухал үйлийг тэгэхээр урианхайчууд хийээ.13 дугаар зуунд худаг усыг бий болгосон нь Урианхайчууд юм. Энэ лүгээ адилаар монголчуудын түүхэнд урианхай нарын оруулсан хувь нэмрийг үнэлэхэд Галаарид судлаачийн эмхэтгэсэн энэ домогууд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэх нь дамжиггүй.  Бас нэг сонирхолтой зүйл нь бидний өвөг дээдэс хаа нэгтээгээс ирэх биш, харин эсрэгээрээ харийн олон оронд очиж тэдний хаан язгуурыг бататгаж өгсөн тухай өгүүлж байгаа нь цоо шинэ хандлага юм.  Өөр ямар биет өв байгааг судалж өгөөч гэмээр байна.

“Сити” дээд сургуулийн багш, доктор Б.Мөнгөнхүлэг

-Энэ номыг би амьтай, шүншигтэй ном гэж харж байгаа. Урианхайн өв соёл, түүхийг өгүүлсэн, бөөгийн онгодын хэлсэн домог яриаг эмхэтгэн буулгасан ийм гайхалтай ном одоо хэрнээ байхгүй. Миний өвөө Сүхийн Чойсүрэн гэж алдартай туульч байв. Намайг долоодугаар ангид байхад бурхны оронд явсан. Тэр хүртэл өвөөгийнхөө дэргэд байж Алтайн магтаалыг сонсч өссөн. Түүнээс хойш манай нутгаас Эрдэнэцогтын Баатаржав, Авирмэдийн Балдандорж нар төрийн туульч болсон. Урианхайчууд Бурхан Халдуны уугуул  гэдэг нь үнэн. Урианхайчуудын түүхийг мартуулахыг хүсдэг байдал 1990 оноос хойш арай өөрчлөгдсөн. Урианхайчуудын ан ав хийх, тууль хайлах, уран дархан хийх зан заншил нь цул соёл юм.

Энэ номонд хар чулуу хайлуулж гэсэн нь  төмрийн хүдрийг  хэлээд байна. Судлах зүйл ихтэй ном болжээ.байна. Судалгааны  том эх сурвалжийг бий болгосон байна. Гарч байгаа зүйр үг хэллэг нь их чухал юм байна. Түүхэн сурвалжтай холбож судалбал гайхам үр дүнд хүрч мэдлэх  асар их мэдээллийг агуулсан  том бүтээл болжээ.

Доктор Б.Галаарид:

-Энэ номын өмнөх үгээс бусад  нь бөөгийн буулт. Би зөвхөн эмхэтгэж, өмнөтгөл  л бичсэн. Буулгасан бөө нь урианхай биш, бэсүд овгийн хүн. Мөлжүүртэй ном болсон нь үнэн. Түүх, соёл, угсаатны судлалд шинэ санаа, таамаг гаргах, түүнийгээ батлах нотлоход түүхий эд болохуйц олон сонин түүх, хууч энэ номонд бий.  Жишээ нь, бид урианхайчуудыг  зүүн талын Хэнтий, Хянганаас наашилж, баруун талд гарсан ард түмэн гэж боддог. Гэтэл энэ номонд орсон домогт өгүүлж байгаагаар бол бүр эрт дээр үед, их улс байгуулагдахаас ч өмнө Тэнгэр уулнаас Монголын нутгаа нар зөв тойрон нүүдэллэжээ. Дараа нь бослого тэмцэл  гараад уруудаж буруудах үед төрийн цаазаар нар буруу эргүүлэн баруун зүгт нүүлгэсэн  зэрэг сонин түүх энд бий. Хувцасны тухайд гэхэд хаан хүн яагаад хар бараан хувцас өмсч болдоггүй юм, урианхай хүн яагаад улаан дээл өмсдөггүй болсон юм зэргийг тайлбарласан  мэдээлэл байгаа. Саха урианхай гэдэг нэрийг цагаан урианхай гэж домогт өгүүлж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд бөө мөргөлийн зүүн зүгийн 44 тэнгэр, баруун зүгийн 55 цагаан тэнгэр гэдгийн анхдагч эх үүслийн талаар тайлбар болж мэдэхүйц мэдээлэл энэ домогт байгаа нь судалгааны ихээхэн ач холбогдолтой юм. Харын тэнгэр хэрхэн бий болов, харын тэнгэрт хатуу идээ яагаад өргөх болов, бөө хүн анх яаж тэнгэртэй харьцаж чаддаг болов гээд олон мэдээлэл эдгээр домогт бий.

Баян- Өлгий аймгийн Буянт сумын уугуул Д.Дарьчулуун:

-Энэ ном монгол түмний өнө эртний түүхийг агуулсан гайхамшигтай бүтээл  болжээ. Одоогийн бөө нар яагаад ийм зан үйл хийж байгаагаа мэддэгггүй, хүмүүс ч юу хийлгэж байгаагаа мэддэггүй. Харин энэ ном олон зан үйлийн утга учрыг тайлах сэжим өгсөн үнэхээр хэрэгтэй эх сурвалж  болжээ.

Доктор Б.Галааридын “Урианхай өргөжин тэлсэн түүх” хэмээх ном хэвлэгдээд удаагүй ч эрэлт ихтэй, хүмүүсийн анхаарал сонирхол татаж эхлээд байгаа нь номын хэлэлцуүүлэгт нэлээд олон эрдэмтэн доктор, мөн ӨМӨЗО, мөн Баян-Өлгий, Ховд, Эрдэнэтээс хүмүүс зорин ирж оролцсоноос  харагдаж байв. Дашрамд хэлэхэд Улаанбаатар хотын төв номын сангаас зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэг анхных байсан бөгөөд ийм үр өгөөжтэй ажлыг улам өргөжүүлбэл хэрэглэгчдийн таашаалд нийцэх нь дамжиггүй.

Эх сурвалж: В.Сарантуяа

Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ...
Японд 2 сая төгрөгний тэтгэлэгтэй сурдаг охины монголынхоо залууст хандаж бичсэн захидал

Би яг одоо Японы Токио хотод чамгүй нэр хүндтэй нэгэн их сургуулийнх нь номын санд суугаад бичиж сууна. Харин яг хоёр жилийн өмнөх энэ өдөр би Улаанбаатар хотын захын гэр хороололд ядруухан амьдралтай, таван ханатай гэрт амьдарч, галгүй хүйтэн гэрт англи хэлний шалгалтандаа бэлтгэж суужээ.

Дөрвөлжин хээтэй цэнхэр цамц, эгчийн минь багадсан жийнсэн өмд хоёроос өөр гадуур гарахдаа өмсөх хувцасгүй, та бүгдийн ихэнх хүүхдүүдэд байгаа шиг интернэт компьютер, сургалтад суух төлбөр, барьж бэлтгэх номын аль аль нь байхгүй ч өдөр шөнөгүй бидний төлөө л гэж зүтгэх бурхан шиг аав ээжийгээ сайхан амьдруулахыг хүссэн чин сэтгэл, чадна гэж өөртөө итгэсэн итгэл хоёр минь л надад байжээ. Цагийн ажил хийж мөнгө олох гэж яваад азаар нэг хэвлэлийн компанид эх бэлтгэгчээр ажиллаж эхэлсэн юм. Ажил дээрээ хийх ёстой зүйлээ маш хурдтайгаар амжуулаад үлдсэн цагтаа интернэтээр хэрэгтэй мэдээллээ хайж олж, англи хэлний номнуудаа үнэгүй пдф-ээр татаж тэрийгээ хэвлэж аваад харьдаг байлаа. Энэ ажил хэдий цалин багатай байсан ч надад сурах боломж нээж өгсөн бурхны бэлэг байсан юм. Ингээд л би хэвлэж авсан номоо гэртээ хариад шөнөжин уншиж ажиллаж, шинэ үгнүүдээ сурч, тархи толгойд хичээлээ л сайн хийх ёстой гэдгээс өөр бодол бодогддогүй байлаа. Тэгж хичээсний эцэст би элсэлтийн шалгалтаа өндөр дүнтэй өгч, энэ сургуулийнхаа тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, элчин дээр ярилцлага өгөөд шинэ жилийн өмнөхөн хөтөлбөртөө тэнцсэн хариу авч байлаа. Бүх зардал, онгоцны тийзийг минь хүртэл бүгдийг цаанаас дааж, 2015 оны гуравдугаар сарын 5-нд би Япон гэж гайхалтай энэ улсад хөл тавьж байсан юм.

Тэр үед бүх л орчлон минийх болчихсон юм шиг, би өөрийн хувь заяагаа гартаа атгаж байгаа юм шиг хачин гайхалтай мэдрэмж төрж, хоолтой хоолгүй, даарч бээрч, нойргүй ядарч өнгөрүүлсэн өдөр хоногууд нүдний өмнүүр жирэлзээд л одоо энэ бүгд ард үлдсээн, чи чадлаа шүү дээ гэж өөртөө хэлсэн байсан даа.

Энэ группт байгаа миний үеийнхэн бас дүү нараараа би үнэхээр бахархаж байна. Гэхдээ хичээл номондоо санасандаа хүртэл амжилт олохгүй яаая доо гэж суугаа хүмүүс байгаа бол өөрийн туршлагаас хэдэн зөвлөгөө өгөх гэсэн юм. Миний зөвлөгөөнүүд таны хандлагыг өөрчлөхөд бага ч болов тус болох байх гэж найдаж байна. Хүний хандлага өөрчлөгдсөн цагт бусад зүйлс ч мөн өөрчлөгддөг.

Ингээд эхлэе.

НЭГТ: Хичээл номоо хийхэд нөхцөл бололцоо бүрдэхгүй байна сайн багшаар заалгамаар байдаг даанч төлбөр мөнгө нь алга гэх мэтээр түм буман шалтаг толгойд чинь эргэлдэж байна уу. Өөрийн сурч чадахгүй байгаа буруугаа бусад шалтгаан шалтгуудад тохоод сэтгэлээ хэсэг тайван байлгаж болох ч чиний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй, чи байгаа замынхаа хаана зогссон тэр газраа л байсан хэвээрээ л байх болно. Тэгэхээр хэцүү санагдсан болж бүтэхгүй санагдсан үедээ миний оронд тэр/хэцүү амьдралыг туулж том амжилтанд хүрсэн хэн нэгэн/ байсан бол энэ үед яах байсан бол гэж бод. Чамайг элдэв бодлоо толгойгоо дүүргээд гонгиноод сууж байх тэр хугацаанд өөр нэгэн байгаа боломж бололцоогоо ашиглаад хичээгээд сураад хүссэндээ хүрч байгаа гэдгийг байнга бод.

ХОЁРТ: Мөнгө битгий их бод. Хэдийгээр мөнгө ихтэй байвал асуудлуудыг шийдэж болох ч нэгэнт л чамд тэр мөнгө байхгүй байгаа бол тэрийг бодож цаг алдаж байхын оронд хийж болох, хийж чадах бүхнээ хий. "Чадах бүхнээ хий, Үлдсэнийг нь хувь заяандаа даатга" гэж эндхийн нэг гоё зүйр үг байдаг юм билээ. Тэгэхээр яг одоо хийж чадах бүхнээ хий.

ГУРАВТ: Өөрт байгаагаа битгий гол. Миний анзаарснаар сайн ном л олчихвол англи хэл сурчих юм шиг, өөрөө сайн сурч чадахгүй байгаагаа 200 300 мянгын үнэтэй ном авч чадахгүй байгаагаас л болж байгаа юм шиг боддог хүмүүс олон. Ном муу байснаас болж муу сурна гэж би хувьдаа боддоггүй. Сонингийн тасархай олж уншсаар байгаад бичиг үсэг сурсан тухай сонсож л байсан биз дээ. Тэгхээр өөрт чинь байгаа номнуудаа сайн нүд, үг үсэггүй бүгдийг нь толгойндоо хий. Тэгснийхээ дараа өөр ном авах тухай шинэ сайн ном хайх тухай бод. Ширээгээр чинь дүүрэн ном байхад өөр ном мөрөөдөж цагаа битгий гарзад.

ДӨРӨВТ: Миний хувьд listening хамгийн хэцүү байсан. Яагаад гэхээр би хэвлэж авсан номнууд дээрээ ажиллаж сурсан болохоор. Тэгээд чихээ онгойлгох хамгийн хэцүү даваа байлаа. Өөр олон боломж бололцоо байгаагүй учраас би англи саб-тай гурван кино двд дээр бичүүлж аваад дахин дахин үзсэн. зхлээд саб-аа харж үзээд сүүлрүүгээ огт саб-ыг харахгүй буруу харж суугаад үздэг байлаа. Чих нь онгойхгүй байгаа хүмүүс байвал туршаад үзээрэй. Боломжтой хүмүүс iptv-гээр зөндөөн гоё сувгууд үзэхэд кайфтайгаар давтана шүү дээ.

ЗА СҮҮЛЧИЙНХ БУЮУ ТАВТ: Ядуу бололцоогүй боломжгүй байгаа бол хувь заяандаа, аавдаа ээждээ, өөрийн амьдралдаа битгий гомд. Хичнээн гомдлоо гээд чи өөрчилж чадахгүй юм чинь. Тэрний оронд маргаашаа бүтээ. Өөрийн хүсч байгаа амьдралынхаа төлөө өнөөдөр хичээ. ӨНӨӨДРИЙН ЧИНИЙ ЗАЛХУУРАЛ, МАРГААШИЙН ЯДУУ ДУТУУ АМЬДРАЛЫГ БҮТЭЭНЭ. Өнөөдөр ядуу байгаа бол өчигдөрт очоод өөрчилж чадахгүй, харин маргааш ямар байх нь чиний гарт байгаа шүү!

Ядуу айлын зүдүү хүүхэд гэж гоочлуулж, хөлдсөн угаадастай гудамжаар нимгэн хувцасныхаа халаасанд бээрсэн гараа атгаад гүйж явсан царай муутай жижигхэн биетэй жирийн нэгэн монгол бор охин одоо дэлхийн их гүрэнд ирчихээд ээж ааваасаа 1 төгрөг ч гаргалгүйгээр бүх зардлаа сургуулиасаа гаргуулаад өөрөө өөрөөрөө бахархаад сууж байж болдог л юм байна. Та ч гэсэн хүссэндээ хүрээд ӨӨРӨӨРӨӨ БАХАРХААРАЙ ЗАЛУУСАА.

Монгол улсын баатрууд он дарааллаар...
Монгол улсын баатар цолыг 1936 онд баталж Хэнтий аймгийн Баянхутаг сумын Шагдарын Гонгорт олгож байсан бөгөөд үүнээс өмнө Д.Сүхбаатар, С.Магсаржав нарт улсын баатар цол олгож байжээ. Ардын хувьсгалаас хойш нийт 60 баатар төржээ. Үүнээс өмнө баатар цол байсан бөгөөд 100 гаруй хүнд баатар цол олгож байсан гэж үздэг юм байна.

№ Овог Нэр Он Аймаг Сум

1 Дамдины Сүхбаатар 1922-9-23. Улаанбаатар
2 Сандагдоржийн Магсаржав 1924-4-24. Булган Хутаг -Өндөр

3 Шагдарын Гонгор 1936-1-29. №04 Хэнтий Баянхутаг
4 Дамчаагийн Дэмбэрэл 1936-4-7. Сэлэнгэ Зүүн бүрэн
5 Цэндийн Олзвой 1939-10-21. №71 Ховд Манхан
6 Лодонгийн Дандар 1939-9-7.№60 Булган Бүрэгхангай
7 Хорлоогийн Чойбалсан 1941-07-10. №44 Дорнод Чойбалсан
8 Сэнгийн Дампил 1945-09-26. №79 Архангай Цэнхэр
9 Дашийн Данзанваанчиг 1945-09-26. №79 Дорноговь Дэлгэрэх хэт (Их хэт )
10 Лувсанцэрэнгийн Аюуш 1945-09-26. №79 Өвөрхангай Төгрөг
11 Лхүнрэвийн Даваадорж 1946-01-28. №06 Хөвсгөл Бүрэн
12 Баянбалын Тэгшээ 1949-01-28. №06 Ховд Чандмань
13 Самданжамцын Лхагвадорж 1949-01-28. №06 Булган Сайхан
14 Иосиф Виссарионович Сталин 1949-12-17. №33 ЗХУ
15 Климент Ефремовьч Ворошилов 1957-05-29. №67 ЗХУ
16 Юмжаагийн Цэдэнбал 1961-07-09. №168 Увс Давст
17 Хорлоогийн Дамба 1961-10-17.№270 Хэнтий Өмнөдэлгэр
18 Герман Степанович Титов 1961-12-12. №305 ЗХУ
19 Жадамбын Нэхийт 1962-07-13. №131 Булган Сэлэнгэ
20 Лувсандоржийн Гэлэгбаатар 1964-09-29. №171 Хөвсгөл Ханх
21 Чойбалын Шагдарсүрэн 1965-05-22. №112 Булган Авзага
22 Андриян Григорьевич Николаев 1965-05-31. №123 ЗХУ
23 Павел Иванович Беляев 1967-08-18. №108 ЗХУ
24 Баясгалангийн Бадам 1968-06-14. №146. Ховд Булган
25 Георгий Константинович Жуков 1969-08-12. №164 ЗХУ
26 Даржаагийн Хаянхярваа 1969-08-18. №179 Говьалтай Тайшир
27 Чойн Дугаржав 1969-08-18. №180 Сүхбаатар Онгон
28 Дүгэрийн Нянтайсүрэн 1971-03-12. №69 Архангай Тариат
29 Пунцагийн Чогдон 1971-03-12. №70 Ховд Дарви
30 Исса Александрович Плиев 1971-05-07. №100 ЗХУ
31 Павел Степановьч Конев 1971-05-07. №98 ЗХУ
32 Владимир Александрович Судец 1971-05-07. №99 ЗХУ
33 Виктор Васильевьч Горбатко 1971-07-01. ЗХУ
34 Түвдэнгийн Бор 1971-10-13. №199 Дундговь Өлзийт
35 Бэгзийн Гиваан 1971-10-13. №200 Увс Өлгий
36 Николай Николаевич Рукавишников 1972-10-10. №200 ЗХУ
37 Дуламдоржийн Самдан 1973-07-07. №150. Төв Борнуур
38 Дүгэрийн Гуулин 1973-09-12. №208 Говьалтай Цогт
39 Гомбын Цэнд 1974-03-14. №80 Хөвсгөл Рашаант
40 Батын Дорж 1974-09-16. №253 Завхан Алдархаан
41 Иван Иванович Федюнинский 1975-07-15. №138 ЗХУ
42 Магсарын Жанчив 1975-09-02. №192 Говьалтай Шарга
43 Леонид Ильич Брежнев 1976-12-14. №266 ЗХУ
44 Алексей Николаевич Косыгин 1979-02-19. №38 ЗХУ
45 Самдангийн Төмөрбаатар 1979-08-18. №246 Архангай Өлзийт
46 Норпилийн Жамбаа 1979-08-18. №247 Баянхонгор Богд
47 Мазимын Экей 1979-08-18. №249. Баян Өлгий Дэлүүн
48 Бутачийн Цог 1981-03-13. №65 Төв Сэргэлэн
49 Владимир Александрович Жанибеков 1981-03-31. №93 ЗХУ
50 Жүгдэрдэмидийн Гүррагчаа 1981-03-31. №94 Булган Гурванбулаг
51 Дмитрий Федорович Устинов 1981-06-08. №163 ЗХУ
52 Владимир Васильевич Коваленок 1981-10-23. №367 ЗХУ
53 Виктор Петрович Савиных 1981-10-23. №368 ЗХУ
54 Дамдингийн Намнан 1983-07-09. №135 Ховд Зэрэг
55 Энхийн Шийлэг 1984-08-15. №160 Ховд Булган
56 Ванчинжавын Шарав 1984-08-15. №161 Говьалтай Эрдэнэ
57 Түүвэйн Дүүдэй 1985-08-31. №194 Увс Зүүнговь
58 Жамьянгийн Лхагвасүрэн 1989-07-19. №115 Булган Сайхан
59 Эрдэнийн Бат-Үүл Улаанбаатар 2009.12.10
60 Дугарын Гунгаа 2009 онд Хөвсгөл аймаг Төмөрбулаг

У.Ганбаяр: Архины мөнгөөрөө хүүхэддээ оймс, гэртээ түлээ авч болдоггүй юм уу гэж асуумаар айл олон байна
Цас мөсний орноос... хэмээн эхэлдэг өвлийн өвгөн аавын үг хүүхэд бүрийн сэтгэлд хоногшиж, өвлийн өвөөгөөс бэлэг авах хүслийн хүлээлтийг хүүхэд бүхэн тээдэг. Гэсэн хэдий ч хүүхэд бүрт өвлийн өвөөгөөс бэлэг авах мөч тохиодоггүй. Тэгвэл “Лантуун дохио"-гийнхон нийслэлийн есөн дүүрэг дэх гэр хорооллын хүүхдүүдэд өвлийн өвгөн аавын уут дүүрэн бэлэг гардуулж, олон бяцхан зүрхэнд баярын, мөрөөдлийн гэрэл асааж чаджээ. “Ид шидийн уут” аяны хүрээнд энэ жил 1500 орчим айлын 8000 хүүхдэд өвлийн өвөөгийн бэлэг гардуулжээ. Ингээд “Лантуун дохио” ТББ-ын ерөнхий менежер У.Ганбаяртай ярилцсанаа хүргэе.

-Танай байгууллага “Ид шидийн уут” аяныг хэдэн жил зохион байгуулж байгаа вэ. Энэ жилийн “Ид шидийн уут” аянд хэрхэн бэлдсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

-“Ид шидийн уут” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан. Сайн дурын 200 гаруй залуус оролцсон. Бид “Ид шидийн уут” аяныг хоёр сарын хугацаанд бэлдсэн. Сайн дурын залуус нэгдэж, уут, малгай, ороолт оёсон. Нийтдээ 450 хос малгай, ороолт,  400 орчим уут оёсон юм. Үүний зэрэгцээ өвлийн өвгөн, цасан охин сургах процесс явагддаг. Ид шидийн уут аялахад цасан охин, өвлийн өвгөн, тандагч, зурагчин явдаг юм. Эдгээр хүмүүсийг сургалтад хамруулж бэлтгэнэ. Мөн хандив цуглуулах үйл ажиллагаа явагдана. Оюутан залуус бүтэн өдөржингөө байх боломжгүй учраас хичээлээ тараад ирдэг. Тэдний шалгалт шүүлэг болдог үе нь таарсан учраас бие биенийгээ нөхөөд л ажилласан.

-Ид шидийн уут хэдэн өдөр аялсан юм бэ. Өдөрт хэчнээн баг, хэдэн айлаар ордог байв?

-Энэ жил ид шидийн уут дөрвөн өдөр аялсан.  Эхний хоёр өдөр 17 баг гарсан. Уг баг есөн дүүргийн айлуудаар хуваагдаад орсон юм. Дүүргийн амжиргааны төвшнөөс шалтгаалаад баг янз бүрээр хуваарилагддаг. Нэг баг өдөрт хэдэн айлаар орох нь өөр өөр байсан.

-Бэлэг өгөх хүүхдүүдээ яаж сонгодог юм бэ. Хүүхдүүдэд өгсөн бэлгүүдийн зургийг харж байхад гутал хувцас нь эзэндээ таараад байсан?

-Хороо, хэсгийн хүмүүсээр дамжуулан хүүхдээ сонгохоор дандаа боломжийн амьдралтай айлуудаар дагуулж явах гэх эсвэл хамаатан садан, өөрийн таньдаг айл руугаа оруулчих гээд байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд очих айлаа өөрсдөө хайдаг. Өвлийн өвгөнтэй хамт явдаг багийн гишүүн болох тандагч бол бэлэг өгөх хүүхдийг сонгодог гол үүрэгтэй хүн. Аль нэг айлын гадаа зогсоход тандагч тухайн айлын нөхцөл байдлыг танддаг. Тухайлбал, гэрийнх нь орчин нөхцөл, хэдэн хүүхэд байгааг тандаж, дотогш орох эсэхийг шийднэ. Ид шидийн уут аялуулж яваа хүн бүр чухал үүрэгтэй. Цасан охин гэхэд бэлэгний бүх зохицуулалтыг хийдэг. Алиалагч айлын хүүхдүүдээс аюулгүй байдлын судалгаа авна. Багийн ажиллагаа маш их шаарддаг. Хоёр сар бэлдсэн зүйл нь айлд ороод 5-10 минутын хооронд л өрнөдөг. Өвлийн өвгөн ороод очихоор хүүхдүүд жинхэнэ өвлийн өвгөн ороод ирлээ гэсэн сэтгэлээр баярладаг. Хүүхдүүд сэтгэлээсээ баярлаж чадвал бидний зорилго биелэж байгаа гэсэн үг.

-Та сая өвлийн өвөө бэлэг тараах зуур алиалагч хүүхдийн аюулгүй байдлын судалгаа авч байдаг талаар дурдлаа. Тэгэхээр ид шидийн уут аялах үеийн судалгааны үр дүнд хамгаалалтад авсан хүүхэд байгаа юу?

-Өмнөх гурван жилийн хугацаанд айлуудаар ороод маш гунигтай мэдрэмжийг аваад гардаг байсан. Маш хүнд амьдралтай, хүчирхийллийн хохирогч болох эрсдэлтэй хүүхэд байсан ч бид бэлэг өгөхөөс өөрөөр юу ч хийж чаддаггүй байсан юм. Харин энэ жилээс ид шидийн орны хүүхэд хамгаалах үйлчилгээ эхэлчихсэн учраас бид шаардлагатай кейсүүдийг цуглуулчихсан судалгаа хийгээд явж байна. Эрсдэлтэй байгаа хүүхдийг хамгаалалтад авах шаардлагатай эсэхийг шийдэх аюулгүй байдлын үнэлгээг хийж байгаа гэсэн үг. Үнэлгээ гарсны дараа бид дүгнэлтээ гаргана. Одоогоор Төв аймагт амьдардаг 12 настай охины нөхцөл байдал дээр анхаарч ажиллаж байна. Тухайн хүүхэд эмээ болон ахтайгаа амьдардаг. Аав, ээж нь саяхан нас барсан. Амьдарч байгаа нөхцөл байдал нь маш хүнд байгаа. Тэд ес эхэлчихсэн байхад түлээ нүүрсгүй, хүйтэн гэрт амьдарч байна. Дээрээс нь тухайн хүүхэд хүчирхийлэлд өртөх маш өндөр эрсдэлтэй орчинд байгаа юм. Түүний эрсдэлийн зэрэг, аюулгүй байдлын үнэлгээг хийж байгаа. Мэдээлэл нь ирэхээр хамгаалах байранд авах эсэхээ шийднэ. Шууд тухайн хүүхдийг хамгаалалтад авдаггүй хуулийн дагуу авдаг.

Ид шидийн уут аяныг хэрэгжүүлж байхад маш ноцтой нөхцөл байдал хэд хэд таарсан. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт гурван настай эмэгтэй хүүхэд, тавдугаар ангийн эрэгтэй хүүхэдтэй айл байгаа юм. Тэр айлд оройн 18:40 цагийн орчимд тандагч ороход асран хамгаалагч нь архи ууж байх үед орж таарсан. Гурван настай эмэгтэй хүүхэд нүцгэн, асран хамгаалагч буюу эмээ нь архи уучихсан байгаа юм. Гал хөс, тоггүй байшинд 7-8 хүн архи ууж байсан. Цаад өрөөнд нь тасарчихсан хүмүүс ч байсан юм. Тэдний зарим нь тандагчийг заамдан авч, гаргахгүй байхыг завдсан. Ер нь бэлэг тарааж явахад эрсдэлтэй учрах нь тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн үед шууд 102 утсанд хандсан. Эрсдэлтэй, хүнд нөхцөлд орсон хүүхэд бүрийг манай хамгаалах байр авна гэсэн үг биш. Дүүрэг болгонд хамгаалах байр байгаа. Хамгааллын байгууллагууд хоорондоо харилцан ойлголцох шаардлагатай байна. Хүүхдийг хамгаалахад дүүргийн Засаг даргаас эхлээд хамтарсан баг гарч ажиллах ёстой. Тэр хүмүүс яаж ажиллаж байна вэ гэдэг анхаарал татаж буй.

-Хүүхэд хаана хамгийн их хүчирхийлэлд өртөж байна вэ. Айлуудаар явж хүүхдийн аюулгүй байдлын судалгаа авч байхад хүүхэд хүчирхийлэх дийлэнх шалтгаан нь юутай холбоотой байх юм бэ?

-Хүчирхийллийн шалтгаан янз бүр байдаг. Зарим айл үнэхээр амьжиргааны төвшин доогуур амьдралаа авч явах чадваргүй учраас хүнд амьдардаг. Тухайлбал, аав нь сонсголгүй учраас ажил хийх боломжгүй. Ээж нь л ажил хийдэг байх жишээтэй. Эсвэл ганцхан өрх толгойлсон эмэгтэй 5-6 хүүхдийн амьдралыг авч явж байгаа ч юм. Ер нь ганц бие ээжүүд олон хүүхэд өсгөж буй тохиолдол маш олон байдаг. Тэд хүүхдээ хооллож хувцаслах гээд бүгдийг зохицуулж байгаа юм. Нөгөө талаас зарим хүмүүс архины хамааралтай болсонтой холбоотой. Тухайлбал, нэг айлаар ороход ээж нь орондоо согтуу хэвтэж таарсан. Гал хөс, түлээ нүүрсгүй. Тэр нөхцөл байдлыг хараад яагаад архи ууж байгаа мөнгөөрөө түлээ авч болоогүй юм бэ. Яагаад архиныхаа оронд хүүхдэдээ дулаан оймс авч өгөөгүй юм гэж асуумаар санагдаж байсан. Ийм дүр зургууд цөөнгүй байдаг. Өнгөрсөн жилүүдэд гэр орон авч өгөөд туслаж, дэмжсэн айл өмнөхөөсөө бүр дордсон байх тохиолдлууд ч байдаг. Үүний шалтгаан нь л нөгөө архи. Амьдралаа бүр дордуулахад эргэн тойрных нь хүмүүс нөлөөлж байгаа юм шиг ажиглагддаг. Тухайлбал, хог түүдэг хүн бол нөгөө хүмүүс рүүгээ татагдаад орсон байх жишээтэй. Хүрээлэл бол хүнийг маш хүчтэй өөрчилдөг. Хүн сөрөг хүрээллээс өөрийгөө авч гаргаж чадахгүй бол хэчнээн тусалсан ч муу хүрээлэлдээ ороод байгаа юм. Тэгэхээр энэ тал дээр урт хугацааны сургалт шаардлагатай болж байгаа юм.

-Туслаж, дэмжсэн айл өрхийн зарим нь уруудаж байхад өөр нэг нь өгсөж явна биз ээ. Тэгэхээр та бүхний туслаж дэмжсэн айл өрх, хүмүүсээс амьдрал нь дээшилсэн дүр төрх нэлээдгүй байгаа гэж бодож байна?

-Ийм дүр төрх маш олон байгаа. Тухайлбал, манайд 1000 цацруулагч оёж өгсөн эмэгтэй бол “Ид шидийн уут” аянаар уулзаж байсан хүн. Тэр эмэгтэй өмнө нь маш хүнд амьдралтай байсан. Одоо бол амьдралын төлөө өөрчлөгдөөд зүтгэдэг болсон. Бид энэ жил “Ид шидийн уут” гэсэн хаяг хийгээгүй. Уг бичгээс болж хүүхэд тусламж авдаг гэх мэтээр ялгаварлуулахаас болгоомжилсон. Үүн шиг тусалсан айлаа байнга хэвлэл мэдээллээр яриад байхаар тухайн айлдаа эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай байдаг. Жил бүр эргэдэг айлуудын маань амьдрал нь үнэхээр сайжирч, илүү хичээл зүтгэлтэй болж байгаа. Хүүхдүүд нь ч эрүүл саруул өсч байна.

-Хүүхэд баярлуулахад төрдөг сайхан мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Энэ жилийн хувьд би тандагч, гэрэл зурагчин, сүүлийн өдөр өвөө хийсэн. Мэдээж бэлэг түгээх бол гайхалтай. Намайг жинхэнэ өвлийн өвөө гэж бодоод хөөрөн баясч, сэтгэл дүүрэн инээж байгааг харах үнэхээр гайхалтай. Бидний бэлдсэн бэлэг тохирох эзэндээ очиж байгааг хараад дараа жилийн ид шидийн уут аяныг хийх том хүч, урам авдаг. Хүүхэд баярлуулж явахад сайхан дүр зургаас гадна хүнд дүр зургууд маш их гарна. Хүнд амьдралтай, өдөр тутам нэгэн хэвийн үргэлжилж байгаа дүр зураг дундуур бид гэрэл нэмэх, итгэл өгөх, бага ч гэсэн инээлгэх гэж ордог. Хүүхдүүдэд урам зориг өгөхийг оролддог.

-Таны хувьд хүүхдийн хүчирхийллийг бууруулах ямар боломж байна гэж харж байна вэ?

-Хөршийн систем сайн байх шаардлагатай юм байна. Манайхан дээд, доод давхарт нь хүүхэд чарлаад байхад сонсоогүй юм шиг байдаг. 13 настай охины хэрэг дээр л гэхэд угтах үйлчилгээний ажилчид хариуцлагатай байж болох л байсан. Үүний адилаар манайхан ямар ч хүчирхийлэл дээр дуу хоолойгоо илэрхийлдэггүй. Хөршийн хариуцлага гэдэг зүйл байхгүй. Гэр бүлийн маргааныг салгахгүй бол ядаж, 107, 108 утсанд мэдэгддэг баймаар байгаа юм. Тэгэхээр хөршийн системийг сайжруулах нь маш олон хүчирхийллийг хүнд хэлбэрт орохоос нь өмнө таслан зогсоож чадна. Нөгөө талаас мэдээ мэдээллээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтыг сайн явуулах шаардлагатай. Энэ чиглэлийн мэдээ мэдээллийг хүүхэд залууст ойлгомжтойгоор өгдөг байх хэрэгтэй. Цаашид төр хүүхэд хамгааллын чиглэлийн бодлогоо сайжруулах нь чухал байгаа юм. Хуулиа бодлогуудтайгаа нягт холбоотой болгож, түүнд тохирсон гүйцэтгэлүүд дээрээ хяналт тавиад явчих хэрэгтэй.

Дүүрэг, хороо болгоны хүүхэд хамгааллын хамтарсан баг сайн ажиллаж байна уу гэдэг эргэлзээтэй. Энэ тал дээр төр хөндлөнгийн мониторинг хийдэг байх хэрэгтэй. Төр үүнийг хийхгүй байгаа учраас хүүхэд хамгааллын баг сул ажилладаг байхыг үгүйсгэхгүй. Төрийн бус байгууллагад найдаад үлдээх асуудал биш. Хүүхэд хамгааллын үйлчилгээг төр өөрөө хариуцах ёстой. Төр үүнд санаачилгатай байж, төсөв мөнгийг хангалттай тавьж өгч, түүнд тохирсон бодлого шийдвэрүүдийг гаргаж, үе шаттай үйл ажиллагааг байнгын давтамжтай хийснээр энэ асуудал цэгцрэх, шийдэлд хүрэх боломжтой.

-“Ид шидийн орон-2” төсөл хэрэгжих гэж байгаа. Одоогийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

-Эхний төсөл хэрэгжээд хамгаалах ажил явагдсаар байна. 2018 оны онцлох ажил гэвэл “Ид шидийн орон-2” төв баригдах болсон явдал юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Энержи ресурс” байгууллагынхаа 10 жилийн ойг угтаж, манай “Ид шидийн орон-2” төслийн 50 хувийн хөрөнгийг шийдэж өгсөн. Одоогоор Ид шидийн орны газрыг худалдаж аваад ерөнхий төлөвлөлтийг хийж дуусгасан байна. 2019 оны хавраас барилгын ажил эхэлнэ. 2020 гэхэд “Ид шидийн орон-2” төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-“Ид шидийн орон-2” төв хэчнээн хүүхэд хамгаалах юм бэ. Үйл ажиллагааны хувьд “Ид шидийн орон-1” төсөлтэй ижилхэн үү?

-“Ид шидийн орон-2” төв нь хүүхэд, залуусыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. “Ид шидийн орон-1” төвийн үйлчилгээнд хамрагдахгүй, хашаагаар орж гарч хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудал хүнд байдаг юм байна. Нөгөө талаас тэдний хөгжих боломж нь хомс. Хүүхэд, залуусын хөгжих орон зай дутмаг байгааг олж харсан учраас залуус, хүүхдийн хөгжилд зориулсан төв барихаар төлөвлөсөн. 150-аас дээш хүүхэд тоглох тоглоомын талбай, 50 хүний багтаамжтай хүүхэд залууст зориулсан чөлөөт бүсийн талбай, 15 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тоглох өрөө, 80 хүүхдийн багтаамж бүхий хүүхдийн цэцэрлэг, 70 хүний багтаамжтай book café зэргийг байгуулна. Ерөнхийдөө залуус хөгжих замыг тавьж өгөх юм.

-Одоогоор “Ид шидийн орон-1” төв хэчнээн хүүхэд үйлчилгээ авч байна вэ?

-Ид шидийн оронд одоогоор 50 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Ахлах, бага бүлэгтэй. Хамгаалах байранд 17 хүүхэд цогц үйлчилгээ авч байгаа. Үүн дээр нэг зүйл нэмээд хэлэхэд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудал маш хүнд байдаг юм байна. Тэднийг багш нар ч, томчууд ч төдийлөн анхаардаггүй. Яагаад ийм, тийм байна гээд загнахаа л урьтал болгохоос тэр хүүхдэд сэтгэл зүйн доголдол гарсныг томчууд анзаарахгүй байгаа юм. Тиймээс “Ид шидийн орон-2” төв дээр өсвөр үеийнхэнд зориулсан байнгын сэтгэл зүйн үйлчилгээ явуулах гэж байгаа. Өсвөр үеийнхэндээ сайнаар нөлөөлж байж л дараагийн залуусыг буруу зам уруу орохоос нь өмнө татаж авна. Мөн хохирогч болохоос нь өмнө зөв мэдээллийг өгч урьдчилан сэргийлнэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

С. Энх-Үжин

Н.Энхсайхан: Нутагтаа “Амьд суварга” босгоё гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэн
“Алтайн халиун буга” ТББ-ын тэргүүн Н.Энхсайхантай ярилцлаа. Тэрээр “Олон Улсын Тахь Групп”-ын Монгол дахь салбарын дарга, “Алтайн Халиун буга” ТББ-ын гүйцэтгэх захирлын албыг хашдаг ажээ. Дэлхий дээрх ховор амьтны тоонд зүй ёсоор багтдаг амьтан болох буга нь Монгол улсын бахархалт амьтны нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тоо толгой цөөрч байгаа нь харамсалтай. “Алтайн Халиун буга” ТББ нь энэ амьтныг хайрлан хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд хувь нэмрээ оруулахаар байгуулагдсан ба энэ онд Алтай нутагтаа 10 илий нутагшуулах ажлыг эхлүүлээд байна. Уг ТББ-ын хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөөний талаар ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.

-“Алтайн халиун буга” хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа эхэлье?

-Миний нэг сайн найз байдаг юм. Тэр найз маань өөрөө эдийн засагч мэргэжилтэй боловч байгальд маш хайртай хүн. Найз маань надад нэг удаа хэлэхдээ “Манай Алтай нутгийн буга маш их хомсдож байгаа юм байна, би саяхан Хүрээлэн төслөөр үзлээ. 1990-оны эхэн үеэр Лхачинвандад ууланд буга аваачиж нутагшуулж тавьсан нь их амжилттай болсон гэж би сонссон. Тэгээд Алтай нутагтаа буга аваачиж нутагшуулвал яасан юм” гэж надад болон манай бусад найз нөхдөд санал болгосон юм.

Бид өөрсдөө Говь-Алтай аймгийн Хантайширийн нуруунд төрж өссөн хүмүүс. Тэгээд бид төрөлх Хантайшир нутгийнхаа бугыг хадгалж хамгаалахын тулд заавал нэг ТББ байгуулж бэлтгэлтэй хөдлөхгүй бол болохгүй юм байна гэдгийг сайн ойлгон энэ ТББ-ыг байгуулсан юм. Энэ ТББ-ыг байгуулснаараа бид төрсөн нутаг болон түүний ан амьтдыг хайрлан хамгаалах тодорхой зорилго агуулж байгаа гэж хэлж болно. ТББ маань анх 2016 онд байгуулагдаад одоо хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна.

-Танай ТББ яагаад заавал халиун бугыг хадгалж хамгаалах ажлыг гол чиглэл болгон сонгон авсан юм бэ? Энэ талаараа ярихгүй юу?

-Сая би дээр дурьдсан, өнөөдөр манай нутагт бид нарын нүдэн дээр илт цөөрөөд байгаа амьтан бол Алтайн халиун буга байгаа. Тэр үүднээсээ би халиун бугыг өсгөж үржүүлье гэж шийдсэн юм.

-Та бүхэн зөвхөн Говь-Алтай аймаг гэлтгүй Монгол орон даяар нутагшиж байгаа халиун бугын талаар судалгаа хийж үзэв үү? Ер нь Монголд хэд орчим халиун буга байдаг юм бол?

-Би өөрөө амьтан судлаач, биологич хүн. Гэхдээ “Алтайн халиун буга” ТББ-д ажиллаж байгаа бүх залуучууд маань бүгдээрээ биологич, байгаль хамгаалагч зэрэг мэрэгжлийн хүмүүс бол биш. Тэр утгаараа бид анхнаасаа Монгол орон даяар байгаа халиун бугад нэгдсэн тооллого хийнэ гэсэн зорилго тавиагүй. Мөн нөгөөтэйгүүр бид тийм тооллого хийх эрхтэй албан ёсны байгууллага ч биш. Бид зөвхөн нутгаа гэсэн сэтгэлийн үүднээс энэ ТББ-ыг байгуулсан. Гэхдээ бид энэ ажлыг хийх явцдаа мэргэжлийн байгууллага тухайлбал, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн судлаач нарын хийсэн судалгаа, дүгнэлт зэргийг нарийвчлан уншиж, тэдгээр хүмүүсээс зөвлөгөө авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ер нь Монгол орны хувьд халиун буганы тоо толгой 1990-ээд оны эхэн үе буюу зах зээлийн нйигэмд шилжиж эхэлсэн үеэс эрс багассан байдаг. 1980 оны дундуур ШУА–ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа тооллогоор Монгол орон 147 мянган тоо толгой бугатай гэсэн дүн мэдээ байдаг.

Мөн түүнчлэн Улаанбаатарчуудын нүдэн дээр ч гэсэн энэ үзэгдэл илт харагддаг гэдгийг хэн бүхэн мэдэх байх. 1990 оныг хүртэл нийслэлийн ногоон бүсэд буга тааваараа бэлчиж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх. Харамсалтай нь одоо нийслэлийн ойр орчимд ямар ч буга байхгүй болсон. 2009 оны үеийн судалгаагаар Монгол оронд бүрэн бус тооцоогоор 10 мянга орчим толгой бугатай болов уу гэсэн таамаглал байсан. Гэхдээ мэдээж хаана хэд хэчнээн буга байгааг бид яг нарийн сайн мэдэхгүй. Тэгэхээр бугын тоо толгой 140 мянга байж байгаад 10 мянга болтлоо буурна гэдэг бол үнэхээр харамсалтай тоо баримт юм. Тэр үүднээсээ энэ чигээрээ байвал Монгол оронд буга байхгүй болох юм байна гэсэн бодол хүн болгонд байгаа гэж бодож байна. Яагаад бугын тоо толгой ингэж цөөрөх болов гэдэг шалтгааныг судлаад үзэхээр нэгдүгээрт 1990-ээд онд мал сүргийг хувьчлаад малын бэлчээр ихэссэнтэй холбоотой байсан.

Мал сүрэг гэнэт ингэж их өснө гэдэг нь байгаль дахь зэрлэг амьтдын бэлчээрлэх газар нутгийг асар ихээр хумина гэсэн үг. Хоёрдугаарт, бугын эд эрхтэн дорно дахины ардын эмчилгээнд ордог учраас зэрлэг ан амьтныг хууль бусаар агнадаг хулгайн анчид бугыг маш ихээр устгаж хөнөөсөнтэй холбоотой байдаг. Мөн бугын чив засаа, сүүл, согооны сав зэрэг нь хятадын анаагаах ухаанд маш ихээр ашиглагддаг юм билээ. Тэгэхээр хулгайн анчид ашиг олох зорилгоор бугыг хайр найргүй алж устган байгаль экологид асар их хохирол учруулж, тэр утгаараа бугын тоо толгой ингэж багассан тоо баримт байгаа юм. Манай нутагт буюу Хантайширын нуруунд бугын тоо толгой мөн маш их багассан тооцоо бий. Өнөөдөр Хантайширын нуруун дахь буган сүрэг Монгол орон дахь бугын тархалтын үндсэн цөм бүсээсээ тусгаарлагдсан байдалтай байна.

Үүнийг тахийн эмгэнэлт жишээн дээр тайлбарлаж болно. Монголд одоогоос 100 жилийн өмнө тахийн сүрэг байж байгаад дараа нь янз бүрийн шалтгаанаар цөөрсөөр эцэст нь бүр мөсөн устаж алга болсон байдаг. Тэгээд тэр амьтныг эргээгээд бий болгож нутагшуулахын тулд сүүлийн 20 гаруй жилд тахид хайртай, адуунд хайртай хүмүүс ямар их хүч хөдөлмөр зарцуулж байгааг бид бүхэн сайн мэднэ. Тэр үүднээсээ буган сүрэг маань тэр аймшигтай түүхийг битгий давтаасай гэсэндээ энэхүү үйл ажиллагааг сайн дураараа хийж байгаа юм. Бид энэ талаар хоорондоо маш их ярилцаж байгаа бөгөөд бас бусдад аль болох боломжийнхоо хэрээр хэлж тайлбарлахыг хичээн ажиллаж байна.

-Та бүхний эхлүүлсэн энэ ажлыг төр засгаас хэр дэмжиж байгаа вэ? Байгаль орчны яамныхантай хамтарч ажилладаг уу?

-Мэдээж бид нар өөрсдөө дангаараа энэ ажлыг хийх нь маш хэцүү гэдэг нь ойлгомжтой. Тэр болгонд бид нарын хүч чадал хүрэхгүй юм байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох ёстой. Тиймээс манай ТББ холбогдох бусад төрийн байгууллагаас тусламж дэмжлэгийг зайлшгүй авах шаардлагатай. Түрүүн би хэлсэн, бидний үүсгэн байгуулсан энэ ТББ-д байгаль хамгаалах чиглэлийн мэргэжлийн нэг ч хүн байхгүй, өөр өөр төрлийн ажил мэргэжлийн хүмүүс байгаа гэж. Тийм болохоор бид тэдгээр байгууллагуудаас тусламж дэмжлэг авахаар ажиллаж байна. Тэд ч бид нарыг бас дэмжиж байгаа.

Нэг үеэ бодоход монголчууд ан амьтнаа хамгаалъя, байгаль дэлхийгээ хамгаалъя гэж боддог болж. Жишээ нь Байгаль орчны яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн манай ТББ-ыг ойлгож дэмжиж, зохих хэмжээний шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг өгсөн. Бид нар энэ ажлыг хийхдээ халиун бугыг сэргээн нутагшуулах, мөн гаршуулах, тэжээх аргачлалыг зайлшгүй мэдэж байх ёстой. Бас бидний хийж эхлүүлж байгаа энэ ажил шинжлэх ухааны үндэслэл, аргачлал дээр тулгуурлах ёстой. Түүнээс биш хэдэн нөхөд хоорондоо ярьж сууж байгаад ан амьтнаа хамгаална гээд хэд таван төгрөг нийлүүлээд энэ бүх ажил явчихна гэж мэдээж байхгүй.

Тэрхүү аргачлалыг байгаль орчны мэргэжлийн байгууллага, Монголын анчдын нийгэмлэг зэрэг байгууллагууд боловсруулж өгсөн юм. Тэгээд бид тэр аргачлалын дагуу бугын зулзага илийг яаж тэр нутагт аваачих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Мөн үүний зэрэгцээ бидний ажлыг орон нутгийн захиргаа дэмжин ажиллаж байна. Орон нугийн захиргаанаас бугын илийг зөөлөн суллах аргаар байгальд тавихад дэмжлэг үзүүлж, хашааны хөрөнгө мөнгө болон хашааны газрыг олгож өгч байна. Түүнчлэн энэ буга нутагшуулах ажлыг Говь-Алтай аймгийн Засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөртөө багтаан дэмжиж батламж гаргаад хамтарч ажиллаж байгаа.

-Одоогоор буга нутагшуулах ажлын үйл явц ямар шатанд явж байна.

-Энэ жил бид хоёр дахь жилдээ Төв аймгийн Хустайн нуруунаас буга, бугын төл илийг Хантайширын ууланд нутагшуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Яагаад Хустайн нурууг сонгосон гэхээр Хустайн нуруу бол Монгол орны хэмжээнд хамгийн сайн хамгаалагдсан өөрийн гэсэн менежменттэй газар юм. Тэнд өнөөдөр тахь, буга аргаль, цагаан зээр болон бусад ховор амьтдын тоо толгой зохих хэмжээнд хүрсэн байгаа нь ажиглагдсан. Тэр ч утгаараа тэндээс буга авах нь хамгийн тохиромжтой юм болов уу гэж тус цогцолбор газрын мэргэжилтнүүдтэй бид ярилцаад тэндээс авсан юм.

Тэгээд 2017 онд 10 илий, энэ жил бас 10, нийлээд 20 илийг Хустайн нуруунаас барьж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Эхний жилд бид нарт бугын илийгээ бариад тэжээх, арчлах, дасгах, хамгаалж байршуулах гээд зөндөө олон мэдэхгүй чадахгүй юм байсан. Харин энэ жил бид харьцангуй өмнөх жилээсээ туршлагажаад гайгүй болсон гэж хэлж болно. Сая бид өнгөрсөн долдугаар сарын 7-нд, яг наадмын өмнө Хустайн нуруунаас Хантайширын нуруунд 10 илийг амжилттай хүргэж нутагшуулж чадлаа.

-Тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна вэ?

-Мэдээж энэ ажлыг хийх явцад бэрхшээлгүй бүх юм сайхан явна гэж юу байхав. Өвөлжилтийг яаж даван туулах вэ, бугын зулзагануудаа яаж тэжээх вэ, хөрөнгө санхүүгээ хаанаас олох вэ зэрэг маш олон хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байсан. Гэхдээ бид аль болох энэ ажлыг олон хүнийг хамруулж хийж бүтээх юм сан гэж зорьж байгаа. Магадгүй бид нар томхон компанид хандаад ийм ажил хийж байна гэхэд тухайн компани биднийг дуртайяа дэмжих байх. Тэр компани нь бид нарт хандаад манай компани л энэ ажилд чинь хөрөнгө оруулаад явчихъя гэсэн санал тавьж болох юм. Тэгэхээр бид бас үүнд тийм дуртай биш байгаа.

Яагаад гэвэл, энэ ажилд олон хүний гар бие оролцох ёстой. Олон хүний жижиг жижиг хандив орох юм бол нэгдүгээрт энэ төсөл хэзээ ч доголдохгүй. Яагаад доголдохгүй вэ гэвэл, өөр олон хүн дэмжээд зэрэг явж байгаа учраас доголдохгүй гэж үзэж байгаа юм. Бас нөгөө нэг шалтгаан нь ганцхан том спонсортой байсан тохиолдолд цаад компани нь гэнэт дэмжлэгээ зогсоовол бид нарын ажил 100 хувь эрсдэлд орох аюултай гэж үзэж байгаа. Яг одоо энэ ажлын гол фронт дээр 1994 оны Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр 10 жилийг төгссөн залуучууд зогсож байгааг энэ дашрамд хэлье. Тэр үүднээсээ хэлэхэд манай ангийнхан бусад хүмүүсээс нэг ялгаатай тал нь хамт уулзахаараа архи дарс ууж, элдэв хов жив ярих биш, нутаг усныхаа төлөө нэг сайн үйлс бүтээж төрсөн нутагтаа “Амьд суварга” босгоё гэсэн уриатайгаар энэ ажлыг эхлүүлсэн юм. Ингэж бид хамтраад нутаг орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж чадвал өссөн, төрсөн нутаг усаа хойч үедээ үлдээж чадах юм.

-“Алтайн халиун буга” ТББ-ын ойрын болон хэтийн төлөвлөгөөний талаар ярина уу?

-Яг одоогоор бид нар цаашдын төлөвлөгөөнийхөө талаар хэлэлцээд явж байна. Эхний ээлжинд бид ямар ч байсан ойрын гурван жилд энэ ажлаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Цаашдын ажил гэвэл бид Хасагт хайрханы нуруунд болон арай нэг өөр газарт буга аваачиж тавих бодолтой байгаа. Мөн буга болон уулын туруутай амьтдын тооллого судалгааг аймаг орон нутгийн захиргаа болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтарч хийхээр төлөвлөж байна.

Үүгээрээ бид өөрсдийн хийсэн ажлыг тодорхой хэмжээнд хэмжих боломжтой болох юм. Мэдээж энэ ажлыг хийхдээ дээр дурьдсан мэргэжлийн тусгай аргачлалын дагуу хийх нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ бид энэ ажлынхаа талаар хүүхэд залуучуудад мэдээлж, тэдэнд үлгэр дууриал үзүүлэхийг зорих болно гэдгээ энэ дашрамд хэлэхийг хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсье.

Ж.Батдорж

Домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель Монголд ирлээ
Данийн шигшээ баг болон Манчестер Юнайтед багийн амьд домог 1991-1999 оны онцлох хаалгач, дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Петер Шмейхель өнөөдөр өглөө 07:10 минутаас Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг Монгол дахь Манчестер Юнайтед багийн фанатууд халуун дотноор тосон авсан юм. Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдээ тодруулдаг “Алтан бөмбөг” шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр болох бөгөөд тэрээр энэхүү арга хэмжээнд оролцохоор ийнхүү ирлээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Алтан бөмбөг” арга хэмжээний үеэр дэлхийн домогт одуудыг Монголын фанатуудтай уулзуулах боломжийг олгодог уламжлал тогтсон. Өнгөрсөн онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Улаанбаатарт саатаж байсан бол энэ жил Петер Шмейхель ирж байгаа юм. Тэрээр өнөөдөр 21:00 цагаас Зайсан дахь Highland Park Mongolia-д фанатуудтай уулзана.

Дэлхийн домогт хөлбөмбөгчийн нэг Петер Шмейхель Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Монгол улсад ирсэндээ баяртай байна. Энэ удаа нэг хоног саатна. Хэрвээ боломж байсан бол эрт ирэх байлаа. Би маш урт удаан нислэгээр ирлээ. Анхны сэтгэгдэл өндөр байна. Өнөө орой Монголын фанатуудтайгаа уулзахад бэлэн байна” гэсэн юм.

Хаалгач хүнд гоол оруулахад хүнд байдаг. Гэтэл Шмейхель карьерынхаа турш 764 тоглолтод оролцохдоо 60 гоол оруулсан байна. Түүнийг хамгаалагчийн дайтай хаалгач гэдэг.

1992 онд дайны нөхцөл байдлын улмаас Югеслав Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болж, Данийн шигшээ баг цагаан хуудсаар орж ирээд аварга болсон түүхтэй. Энэ тоглолтод хаалгач Шмейхелийн хичээл зүтгэл их байсан бөгөөд шилдэг хаалгачийн шагналыг хүртсэн байна. Европын том клубүүд Шмейхелийн энэ амжилтыг нь анхааралдаа авч Английн “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Сер Алекс Фергусон эгнээндээ нэгтгэжээ.

Шмейхель “Манчестер Юнайтед” багт очсоноосоо хойш Английн Премьер Лиг буюу дэлхийн хамгийн том лигт таван удаа түрүүлсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, 1999 он хүртэл гайхалтай амжилтыг үзүүлсэн юм.

Петер Шмейхель Данийн шигшээ баг болон Английн “Манчестер Юнайтед” гэх клубүүдэд эрч хүчтэй, дайчин хаалгач гэдгээрээ алдартай. Түүний хүү Каспер Шмейхель нь “Лестер Сити” багт хүчин зүтгэж аавынхаа адилаар 29 насандаа Английн Премьер лигийн аваргын цомыг хүртсэн. Тухайн үед “Лестер Сити” баг лигт түрүүлэх боломжгүй багуудын тоонд бичигдэж байсан ч түрүүлж чадсан юм. Уг баг аварга болоход Каспер Шмейхелийн оролцоо их байжээ.

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар “Алтан бөмбөг 2018” арга хэмжээний хүндтэй зочноор Петер Шмейхелийг урих санал байгаагаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид хэлж байсан байна. Энэхүү саналыг П.Шмейхель найрсгаар хүлээн авснаар Монголд саатаж буй нь энэ ажээ. Тэрбээр өнөөдөр 14.30 цагаас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ. Монголд нэг хоногийн хугацаатай ирсэн П.Шмейхел маргааш өглөө буцах юм.

Newspress.mn

Лили Нарита: “Лилин Кун-фу”-гийн сургууль хүмүүст хүн яаж зодох, хүнийг яаж гэмтээх вэ гэсэн хичээл ерөөсөө заадаггүй
Монголд нэгэн өвөрмөц урлагийг бий болгож түүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж яваа нэгэн дайчин бүсгүйmэй бид уулзсан юм. Монголын анхны кун-фугийн сургууль болох “Лилин кун-фу”-гийн сургууль дээр саатаж, тус сургуулийн үүсгэн байгуулагч Лили Наритатай сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэн хүлээн авч уншина уу.

-Таны нэрийг Лили Нарита гэдэг. Нарита гэж Япон нэр байх. Яагаад Япон овогтой болсон юм бэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхэлье.

-Манай аав япон хүн байдаг юм. Тийм болохоор аавынхаа нэрээр овоглосон гэж хэлж болно. Лили гэдэг бол миний багын нэр л дээ.

-Таны төрсөн аав чинь юм уу?

-Үгүй миний хойд аав. Гэхдээ миний аав учраас би ингэж ааваараа овоглодог.

-Таныг монголд анхны кун-фугийн сургууль байгуулсан хүн гэдэг. Та сургуулийнхаа талаар товчхон ярьж өгнө үү?
-Кун-фу өөрөө маш эртний түүхтэй тулааны урлаг. Дээрээс нь кунфу маань өөрөө маш олон урсгал, төрөл, жанртай байдаг гэдгийг та дуулсан байх. 1990 оны үед хэсэг бүлэг хүмүүс Спортын төв ордонд У-шугийн секц нэртэй жоохон болхи хэлбэрийн сургалт маягийн юм зохион байгуулж байсан юм билээ. Тэгээд миний хувьд 2015 оны 11-р сарын 14-нд кун-фугийн сургуулиа байгуулж байлаа. Тухайн үед Монгол улсад кун-фугийн аль ч төрөл стилийн ямар ч сургууль байдаггүй байсан. Одоо ч гэсэн манайхаас өөр кун-фугийн сургууль байхгүй байгаа гэж хэлж болно. Зүгээр энд тэнд хятад хэл заадаг зарим сургуулиудад “Тайч”-ийн анги гээд кун-фугийн хийн дасгал заадаг секц энэ тэр бол мэр сэр байдаг юм билээ.

Гэхдээ тэр сургууль секцүүд яг бас манайх шиг тууштай албан ёсны сургалт бол биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэр утгаараа манай “Лилин кун-фу”-гийн сургуулийг монгол дахь анхны кун-фугийн сургууль гэж нэрлээд байгаа юм. Манай сургууль бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан ашгийн бус байгууллага. Одоо ч гэсэн ийм зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гол нь манай сургууль анхнаасаа хүүхэд багачууд болон ахмад настангуудын цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгох зорилготойгоор байгуулагдсан. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод тэдэнд тохирсон бие чийрэгжүүлэх дасгал сургуулилтын олигтой ямар ч газар байхгүй байгааг та бүхэн сайн мэднэ.

-Ер нь таны бодлоор өнөөдөр Монголд кун-фу ямархуу төвшинд хөгжсөн бэ? Энэ талаар та судалж үзсэн үү?

-Кун-фу одоо монголд өөрийгөө танилцуулах төвшинд байгаа гэж хэлж болно. Яг хүн нэрээ хэлээд, насаа хэлээд, өөрийнхөө ажлыг танилцуулдаг шиг ийм л төвшинд байна гэж би ойлгодог. Яг үнэнийг хэлэхэд өнөөдөр кун-фугийн талаарх монголчуудын ойлголт маш бүдэг бадаг байгаа. Зөвхөн киноноос авсан мэдээ мэдээлэлтэй тийм л байдалтай байна.

-Таныг сая монголчууд кунфугийн талаар маш муу ойлголттой байдаг гэж хэлэхийг сонсоод би таниас нэг зүйлийг асуумаар санагдчихлаа. Яагаад өнө эртнээс хөрш хил залгаа оршиж ирсэн энэ улсад тэр эртний соёл иргэншилтэй орны соёлын нэг хэсэг нь орж ирээгүй юм бэ? Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Та маш сонирхолтой сонин зүйл асуулаа. Үнд хоёр гурван шалтгаан байдаг болов уу гэж би боддог юм. Эхний ээлжинд монголчууд санаатай санамсаргүй хятадуудыг аягүй их үзэн яддаг тийм сонин сэтгэхүйтэй хүмүүс байдаг. Хятад болохоор өөрөө маш том гүрэн учраас дэлхийн улс орон болгонтой харилцах өөрийн гэсэн тодорхой бодлого төлөвлөгөөтэй байдаг. Харин миний бодлоор манайд ийм бодлого төлөвлөлт огт байдаггүй юм шиг санагддаг. Яахав мэдээжийн хэрэг жижиг улс оронд том улс гүрэнд уусчих вий, ингэчих вий тэгчих вий гэсэн болгоомжлол байдаг л байх. Гэхдээ бид нар орчин үед амьдарч байгаа учраас бүх зүйлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ялангуяа кун-фугээс монгол хүмүүс , монгол хүүхдүүд суралцах, амьдралын хэв маяг, хэвшил болгох маш олон сайн сайхан зүйлүүд байдаг.

Тэгээд тэр зүйлийг анзааралгүйгээр хятадаас орж ирсэн бүх юм муу муухай, бид нарыг хятадын соёлд оруулах гэж байна, бид нарыг идэх гэж байна, барих гэж байна гэсэн энэ бодол нь монголчуудад давамгайлдаг учраас магадгүй сонирхдоггүй байсан байж болох юм. Гэвч одоо мэдээ мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүс гэдэг утгаараа аль аль нь буруу, аль ямар утга учиртай гэдгийг бага сага мэддэг болсон учраас кун-фу сонихдог хятад хэл сонирхдог тийм хүмүүс өдөр ирэх тусам ихсэж байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ тэр нь ихсэх ёстой ч юм уу, энэ зөв ч юм уу, буруу ч юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрэгтэй хүмүүс нь энэ дасгалаар хичээллэж байгаасай л гэж би боддог.

-Би өөрөө тулааны урлаг их сонирхдог хүний нэг л дээ. Кун-фугийн тухай ном уншиж байхад энэ урлагийг анх эрт дээр үеэд Энэтхэгээс Хятадад даянчилж ирсэн Боддидхарма гэдэг лам хүн үүсгэсэн гэж бичсэн байдаг. Та энэ талаар хэр сайн мэдэх вэ?

-Тийм тэр үнэн. Би саяхан анх Шаолины тулааны урлаг үүссэн гэгддэг Денфен гэдэг хотод яваад тэндхийн кун-фугийн сургуультай шефийн холбоо тогтоогоод ирлээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд дан ганц Шаолины сүмээр кун-фуг төсөөлж болохгүй юм. Шаолиний сүмийг 2000 гаруй жилийн түүхтэй эртний сүм гэж ярьдаг. Уг сүм тухайн үедээ анх йог, эрүүл мэндийн чиглэлийн дасгал хөдөлгөөнийг лам нарт зааж сурган тэрнийгээ цааш нь улам хөгжүүлж ирсэн түүхтэй байдаг. Тэгээд яваандаа уг сүм янз бүрийн хөгжлийн үе шатыг туулан сайжирч, өнөөгийн хөгжлийн шатанд хүрч ирсэн байна.

Кун-фу нь өөрөө олон мянган жилийн түүхтэй эртний урлаг учраас яваандаа бие эрүүл мэндэд тустай амьсгалын дасгал хөдөлгөөн, тулааны урлаг гэх мэтчилэн янз бүрийн байдлаар хөгжсөн байдаг. Бид нарын хувьд гэвэл нэгдүгээрт би хятад хүн биш, хоёрдугаарт хожуу кун-фу сонирхож суралцсан хүн учраас яг цэвэр өөрийнхөө амьдралын хэв маягийг сайн сайхан болгох, эрүүл сайхан амьдрахад чиглүүлж хөгжүүлхийг гол зорилгоо болгодог. Жишээ нь миний кун-фу хийдэг гол зорилго бол ерөөсөө бусад хүмүүст туслах хүсэл эрмэлзлэлийн төлөө л хийдэг гэж ойлгож болно. Би бол өөрөө “Вудан” кун-фугээр мэргэшсэн хүн. Шаолины кун-фуг сонирхож судалж байснаас биш яг хичээллэж үзээгүй. Гэхдээ сая тэр хотод очихдоо Шаолины кун-фугээр нэг сарын хичээл авсан.

-Тэгвэл та өөрийнхөө хичээлэдэг “Вудан” кун-фугийнхээ талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-“Вудан” кун-фу нь кун-фугийн олон төрөл стилүүдийн нэг төрөл бөгөөд Шаолины кун-фугээс юугаараа ялгаатай вэ гэвэл амьсгалын дасгал болон тархины дасгал, биеийн хүчний сургуулилтыг илүүтэй хийдгээрээ ялгаатай байдаг. Харин Шаолины кун-фу нь гол төлөв ихэвчлэн хүнээс асар их хүч тэвчээр шаардсан, дайчин, хатуу ширүүн хөдөлгөөн бүхий дасгал сургуулилтуудыг хийдгээрээ онцлогтой. “Вудан” дасгал дотроо “Тайчи” дасгалын хөдөлгөөн маш алдартай байдаг. Мэдээжийн хэрэг эдгээр урсгалууд нь өөр өөр газар үүсч хөгжсөн. Энэ дасгалын нэг онцлог нь бүх насны хүн хичээллэхэд хүний бие эрхтэнд ямар ч муу нөлөөгүй байдгаараа онцлогтой. Би энэ урсгалаар 8 орчим жил хичээллэхэд бусад биеийн тамирын дасгал сургуулилтаас надад илүү сайхан мэдрэмжийг өгсөн.

Гэхдээ кун-фугийн дасгал сургуулилтыг хийнэ гэдэг бол тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүйгээс асар их шалтгаалдаг. Тэр утгаараа кун-фугийн дасгал бол ямар ч хүний сэтгэл зүйн эмчилгээг дасгалаар дамжуулж хийдэг гэж хэлж болно. Зарим хүн “миний бие маш муу, би гүйж ч чаддаггүй” гэж хэлдэг. Тэгвэл кун-фугийн дасгал хөдөлгөөнийг хийснээр тухайн хүн бие нь сайжирч, өөрт нь шал өөр мэдрэмж төрдөг. Тийм учраас би хүн болгоныг кун-фугээр хичээллэж үзээсэй гэж тэр мэдрэмжийг бага ч гэсэн аваасай гэж хүсдэг. Гэхдээ би өөрийнхөө сургуулийг нэг их олон түмэнд сурталчлаад яваад байдаггүй. Яахав хувь тохиол нь байвал манайд ирж суралцаж болно.

-Кун-фугээр хичээллэхэд асар их тэсвэр тэвчээр, хатуу сахилга бат шаардагддаг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тийм. Тэр үнэхээр үнэн үг. Би өөрөө кун-фугийн багш болох 200 цагийн сургалтанд сууж энэ урлагийг сураагүй. Яалт ч үгүй амьдралынхаа 5 жилийг энэ урлагт тасралтгүй зориулж тэсвэр тэвчээр гаргаж суралцсан. Тэгсний дараа би өөрөө дасгалжуулагч болж, хүмүүст кун-фугийн хичээл заах эрхтэй болсон. Тэр утгаараа би кун-фугийн тэр нарийн торгон мэдрэмжийг хагас хугас ч гэсэн мэдэрч хүлээж авснаараа өөртөө маш итгэлтэй болсон. Кун-фугийн анхны бэлтгэл сургуулилт нь хамгийн эхлээд сунгалтын дасгалаас эхэлдэг.

Сунгалтын дасгал бол хамгийн хэцүү, хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгасан хүнд сорилт байдаг. Тийм болохоор анх кун-фу эхлэн суралцаж буй тухайн хүнээс ямар их тэсвэр тэвчээр шаарддаг гэдгийг энүүхний жишээнээс ойлгож болно. Гэхдээ би бүхий л төрлийн спорт хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг гэж боддог. Мэдээж амархан спорт гэж хаа ч байхгүй. Би өөрөө ч спортын бусад төрлүүд тухайлбал туялзуур жад, жиу-жицу, балет, фитнес зэргээр хичээллэж үзсэн. Тэр үүднээсээ би тэндээс юу ойлгож авсан бэ гэхээр хүн аливаа спортоор хичээллэхдээ өөрийнхөө зан характертай хамгийн ойр байж болохуйц тийм спортыг сонгох юм бол тууштай хичээллэж үр дүн нь гарч чадах юм байна гэдгийг мэдэж авсан.

-Монголд өнөөдөр кун-фугийн хэдэн мэргэшсэн мастер байгаа бол?

-Надад энэ талаар ямар нэгэн мэдээлэл алга. Миний хувьд Хятадад жилдээ нэг удаа болдог олон улсын кун-фугийн шалгаруулалтын шалгалтыг өгч “Коүч” буюу дасгалжуулагчийн эрхийг авсан хүн. Би тэр шалгалтыг анх 2011 онд өгч, дасгалжуулагчийнхаа эрхийг авсан. Яг кун-фугийн мастер энэ тэр гэдгийн хувьд бол тэр газраас тийм цол хэргэмийг ерөөсөө олгодоггүй. Кун-фугийн мастер гэдэг нь энэ урлагаар хэдэн жил хичээллэсэн, хэчнээн хүнд заасан гэдгээр нь дүгнэж олгодог тийм журамтай байдаг.

-Таны хэлснээс нэг зүйлийг ойлгоход танай “Лилин кун-фу”-гийн сургууль тулааны урлаг гэдэг талаасаа биш гол төлөв “Тайч”-гийн урсгалын дасгал хөдөлгөөн тал руугаа гэж хичээл заадаг гэж ойлгогдлоо.

– Манай сургуулийн гол зорилго зорилт бол үзүүлбэр чиглэл рүүгээ, яг эрүүл мэнд, амьдралын хэмнэл чиглэл рүүгээ кун-фугийн хичээлийг заадаг. Тэрнээс биш манай сургууль хүмүүст хүн яаж зодох вэ, хүнийг яаж гэмтээх вэ гэсэн хичээл ерөөсөө заадаггүй. Тийм юмыг ч би ерөөсөө мэдэхгүй.

-Таны ажигласнаар өнөөдөр монгол хүүхдүүд кун-фу хэр сонирхож байна, танай сургуульд суралцах сонирхолтой хүүхдүүд хэр их байна.

-Яахав хүүхдүүд кун-фу гэхээр маш их сонирхоно, нисээд л тулалдаад л, яг кинон дээр гардаг шиг фантаз маягаар ингэх юм байна, тэгэх юм байна гэж ойлгодог. Тэгээд хүрч ирээд дасгалаа хийхээрээ нэлээд шантардаг. Ялангуяа монгол хүүхдүүдийн онцлог байдаг юмуу, яадаг юм бага зэрэг шантрах явдал их гардаг. Бас зарим нь нэг сар хичээллээд бага зэрэг уйддаг. Тэгэхээр тэр уйддаг шантардаг зан байдлыг хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг дээр л бид өнөөдөр ажиллаж байна. Гэхдээ нэг тэр хэцүү давааг нь даваад гарсан хүүхдүүд цаашаагаа тууштай явдаг. Одоо манай сургууль дээр анх ирснээсээ хойш өнөөг хүртэл тууштай явж байгаа хүүхдүүд нэлээдгүй бий. Гэхдээ манай монгол хүүхдүүдэд ажиглагддаг нийтлэг нэг зүйл нь жоохон туйлбаргүй байдал ажиглагддаг. Тэр үүднээсээ би эцэг эхтэй нь хүртэл ажиллах тохиолдол ч гардаг.

-Та цаашид монголд кун-фуг ямар чиглэлээр хөгжүүлэе гэсэн бодолтой байгаа вэ?

-Би ерөнхийдөө анх хүүхдүүдтэй ажиллахын хажуугаар ахмад настай хүмүүстэй хамтарч ажиллана гэсэн бодолтой байсан. Одоо бол би тэр мөрөөдлөө бүр мөсөн хаясан. Энэ нь бас л туйлбаргүй, тууштай биш байсан гэдэг үүднээс болсон. Одоо би хүүхдүүдтэй нэлээн тулж ажиллана гэсэн бодолтой байгаа. Тулж ажиллана гэдэг маань бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр боловсруулж, Хятадын Шаолинь ч юмуу, эсвэл “Вудан” кун-фугийн сургуультай хамтарч ажиллаад нэлээн соёл тал руу нь бас судалж хичээллэнэ гэж бодож байгаа. Тэгээд тэр талаар ч түрүүчээсээ бас жаал жуул ажлууд хийгдээд эхэлсэн байгаа. Манай “Лилин кун-фу”-гийн сургуулийн сурагчдын хувьд гэвэл жилдээ нэг удаа Хятад руу аялал хийдэг. Тэнд 10-аад хоног багш дээрээ очиж дасгал сургуулилтаа хийчихээд ирдэг. Энэ жил саяхан явчихаад ирсэн. Дараа жилийн 6, 7-р сарын үед явахаар төлөвлөж байна.

-Таныг гарын шавиа бэлтгэж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Гарын шавиа бэлтгэх ч юу байхав дээ. Манайд одоогоор гурван жилийн хугацаанд идэвхитэй суралцсан хоёрхон л хүн байгаа. Кун-фугийн нэг онцлог нь заасан дасгал сургуулиа яг дахин зааж сургаж цээжлүүлэхдээ биш хүн болгоны дотоод сэтгэлтэй ажиллах шаардлага гардаг. Тэр үүднээсээ тухайн хичээл зааж буй багшаас маш нарийн торгон мэдрэмж шаардагддаг гэж хэлж болно. Зүгээр “За наад дасгалаа зөв хийгээрэй” гээд хаяж болдоггүй. Тийм учраас шавь бэлтгэх ч юмуу, багш бэлтгэнэ гэдэг маань өөрөө маш хэцүү зүйл байдаг. Тийм болохоор би кун-фугийн мундаг залуу багш нарыг ерөөсөө харж байгаагүй. Дандаа л ахмад настай хүмүүс байдаг. Тэр утгаараа тэрний утга учир нь тийм байдаг байж ч магадгүй. Гэхдээ нөгөө талаар би ч гэсэн өөрөө энэ урлагийн оройд нь гарчихсан хүн бас биш. Надад ч гэсэн уншиж судлах, суралцах зүйл бас маш их байгаа.

-Монголд дээхнэ үед “Баньд-зо” хэмээх үндэсний тулааны урлаг байсан гэж ярьцгаадаг. Та энэ талаар хэр сайн мэдэх вэ? Монголд ер нь өөрийн гэсэн үндэсний тулааны урлаг байсан болов уу?

-Би энэ талаар номыг нь уншиж байсан юм байна. Энэ тухай цөөхөн хэдэн монгол ном байдаг юм билээ. Кун-футэй бага зэрэг төстэй боловч жоохон монголчилчихсон тулааны урлаг гэж л ойлгосон. Гэхдээ би тэрнийг хийж байгаа, тэрүүгээр хичээллэж байгаа нэг ч хүнтэй уулзаж учирч байгаагүй. Зүгээр хоёр номноос хальт харсан болохоор надад хараахан тэр талаар нарийн тодорхой ойлголт алга. Тийм болохоор тэр талаар тийм сайн мэдэхгүй гэж хэлж болно. Бусад хүмүүс ч гэсэн энэ талаар тийм сайн мэдэхгүй байх.

-Монголын үндэсний бөхийг тулааны урлагийн нэг төрөл гэж хэлж болох уу?

-Болохгүй. Ямар ч байсан монголд кун-фу маягийн тулааны урлаг байгаагүй л гэж бодож байна. Гэхдээ би өөрөө монголд анхны тулааны урлагийг үндэслэсэн хүн бол биш. Яг одоохондоо монголд кун-фугээр хичээллэж байгаа хүмүүс гэвэл бид л байна. Тэгэхдээ одоохондоо “ганц би л байна” гэж хэлж бас болохгүй байх. Би анх энэ сургуулиа байгуулахдаа бага зэрэг айж байсан. Яагаад гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол, бас хятадын соёлыг сурталчилаад уналаа энэ тэр гээд янз бүрийн зүйл хэлэх вий гэж битүүхэндээ түгшиж байлаа. Гэхдээ би анхнаасаа монгол хүүхдүүдийнхээ төлөө энэ сургуулиа байгуулсан болохоор хүмүүс зүгээр дажгүй хүлээж авсан.

Эцэг эхчүүд нь ч гэсэн надад хэлж байсан. Хүүхэд маань кун-фугийн дугуйланд явснаас хойш их өөрчлөгдөж байна, эмх цэгцтэй болж байна гэж хэлж байсан. Одоохондоо сургуулиа цааш нь өргөжүүлэе гэсэн бодол санаа надад алга. Уул нь хөдөө орон нутагт кун-фугийн сургалт семинар явуулбал маш зүгээр байх болов уу гэж надад санагддаг юм. Энэ урлаг бол өөрөө улиг болчихсон тийм урлаг биш учраас олон хүнд таалагдах нь дамжиггүй. Эрт дээр үед хятадад зөвхөн мөнгөтэй, баян айлын хүүхэд л кун-фугээр хичээллэх боломжтой байсан юм билээ. Учир нь тэр үед кун-фу сурахын тулд эхлээд заавал ханз үсэг сурч байж дараа нь кун-фугийн эрдэмд суралцдаг байсан байгаа юм. Харин одоо бол тийм биш болсон. Одоо бол хэрвээ ямар нэгэн хүн өөрөө бие даан кун-фу сурахыг хүсч байвал интернетээс ч сурах боломжтой болсон. Манай сургуулийн хувьд одоохондоо ашиг хонжоо хараагүй зүгээр хүүхэд багачуудын боловсрол соёл, эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа болохоор өргөжүүлэе гэсэн бодол санаа алга.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил үйлст амжилт хүсье.

Ж.Батдорж