Бигэр - Говь-Алтай

Бигэрийн сургуулийн сурагчид ангиараа “Хүмүүн бичигтэн” боллоо
Монгол Улсын шатрын анхны олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Бигэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6б ангийн хамт олон “Хүмүүн бичиг” сониныг анх удаа ангиараа захиалжээ.

Д.Ганзориг багштай 6б ангийнхан 2019-2020 оны хичээлийн жилд нийт 21 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа бөгөөд анги хамт олон нь аймаг сум болон сургуулийн хүрээнд зохион байгуулдаг аливаа тэмцээн уралдаанд  амжилттай оролцдог юм. Энэ жилээс дунд ангийн сурагчид болсон тэд “Хүмүүн бичиг” сониныг анги нийтээр захиалан үндэсний бичгээ дээдлэх, сурах гэгээн үйлсийг эрхэм зорилго болгон суралцаж байгаа ажээ. “Манай ангийнхан Шатрын спортын олон улсын мастер Т.Үйтүмэнгийн нэрэмжит сургуулиар овоглож буй учир оюуны их спортоор анги хамт олноороо хичээллэж байна”  хэмээн анги удирдсан багш Д.Ганзориг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний тухай хууль, Эх хэлний боловсролын бодлогыг дэмжиж Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батмөнх  аймгийнхаа ЕБС-ийн зургаадугаар ангийн бүх сурагчийг "Хүмүүн бичиг" сониныг захиалан хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэхийг уриалсан билээ. Үүний үр дүнд тус аймгийн "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншигчдын тоо нэмэгдсэн байна.

Э.Нарангэрэл

Элчин сайд Л.Пүрэвсүрэнг байнгын төлөөлөгчөөр томиллоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар томилгоо хийсэн байна. Тухайлбал, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг томилсон байна. Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан В.Пүрэвдоржийг эгүүлэн татаж, энэхүү томилгоог хийжээ.

Элчин сайд Л.Пүрэвсүрэн нь Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат бөгөөд өнгөрсөн сард Элчин сайдаар томилогдсон. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх болон Гадаад харилцааны сайдын албыг хашиж байсан юм.

Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг
1. Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

Ээж Хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино.  Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамрагдсан. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц  ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Эдгээрээс гадна  Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад , тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж сүсэглэдэг, Эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.

2. Төрийн тахилгат Сутай хайрхан уул

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн 60 орчим км сунаж тогтсон. Сутай хайрхан уул тус аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд оршино. Монгол-Алтайн нурууны 11 орчим ам дөрвөлжин км талбай эзэлсэн 13 мөнх цаст оргилын нэг юм.Энэ уул сарлагийн маш сайхан нутаг. Сүү саалиар арвин сарлаг үхэр ихтэй энэ хайрханы нэрийг Сүүтэй уул гэж нэрлэдэг байсан гэдэг. Сутай хайрхан янгир, аргаль, ирвэс, үнэг, чоно гээд ан амьтанаар арвин мал аж ахуйд маш сайхан өгөөжтэй нутаг. Хайрханы өврөөс Усан зүйлийн гол эх авч урсан Тонхил нуурт цутгана. Сутай хайрханы өврийн нэг бага шиг өндөрлөг дээр Их овоо гэж дээр үед тахиж байсан нэг их сонин овоо бий. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна. Сутай хайрхан нь Говь-Алтай нутгийн үзэсгэлэн төгс байгальтай хамгийн өндөр хайрхан юм.

3. Монгол элсний байгалийн цогцолбор газар /Эрээн нуур, Ажиг нуур, Сангийн далай нуур, Дөргөн нуур, Гүн нуур/

4. Хасагт хайрхан уул, Хүнхэр зуслан

Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ.Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га.Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ.  Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий.

Хүнхэр: Байгалийн үзэсгэлэнт  “Хүнхэр зуслан” амралт-аялал жуулчлалын цогцолбор нь “Говь-Алтайн Швейцарь” хэмээх алдаршсан дархан цаазат “Хасагт хайрхан” уулын ар хажууд тусгай хамгаалалттай бүс нутагт далайн түвшнээс дээш 2200-2600 метр өргөгдсөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг хүнхрийн голд Алтай хотоос 73 км зайтай оршдог.Амралтын бүсэд орших Хүнхэрийн голын рашааныг нутгийн ард олон 200-гаад жилийн тэртээгээс ходоод, элэг, цөс, дотрын эрхтнийг анагаан сувилахад ууж хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Рашаан нь хлорид-гидрокбонат-кальци-магни натрийн найрлагатай, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

5. Бурхан буудай уулын нөөц газар

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан.Бурхан буудай уул нь Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай уул юм. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж ирсэн нь одоог хүртэл хадгалагдаж байна.

6. Гэгээн нуурын цогцолбор /Усан цахилгаан станц, Гэгээн нуур, Харандаа хад, Нарванчин гэгээний хийдийн туурь

7. ГИДЦГ-ын “А” хэсэг

8. Бигэрийн Таван элс

Бигэрийн бөөр сувиллын “Таван элс” нь хужир ихтэй учир чийгийг сайн шингээхээс гадна бие махбодь дахь исэлдэх процессыг ихэсгэх үйлчилгээтэй. Элсэн хучилгын үед бие махбодийн усны тэнцвэрт өөрчлөлт орж чөлөөт усны хэмжээг багасгадаг. Мөн халсан элснээс дулаан цацралт гарч биед шингэдэг. Дулаан цацаргалт бүхий цахилгаан соронзон  долгион нь нил улаан туяаны мужид оршдог. Таван элсний орчин нь цаг уур, геофизикийн хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн улмаас холын нил улаан туяа үүсэх боломжтой гэж үзэн “байгалийн нил ягаан туяаны саун” гэж нэрлэсэн байдаг

Хүрэл морь

Хүрэл морины дүрсийг урт сайхан биетэй, гоёмсог согоо чихтэй, нүдийг нь дугариг хэлбэртэй, нэвт цоорхой, дэлийг нь нарийсган өвдөг борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна сүүлийг мушгин гоёсон, эржгэр хээтэй хавтгай суурин дээр ихэд бодит байдлаар бүтэн хүрлээр урласнаараа онцлог юм. Ур хийцийн хувьд ордосоос олдсон морины дүрс, мөн Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ 3-7 р зуунд хамаарагдана. Уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авсан. Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон ба нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй ажээ. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан

Монголын Ерөнхийлөгчид ба хямрал
Ойрын өдрүүдэд Монголчууд ба гадаадынхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг анхааралтай ажиглаж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч энэ сонгуулийн дүн тодорхой болтол бизнесийн шийдвэрээ хойшлуулж байна. Ерөнхийлөгчийн институц эдийн засагт нөлөөлж чадах уу?

Манай төр засгийг том модтой зүйрлэвэл үндэс нь ард түмэн, их бие нь төр засаг бол хууль тогтоох, гүйцэтгэх ба шүүх засаглал гэсэн гурван мөчиртэй энэхүү модны орой нь “төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч мөчир бүртэй хэрхэн харьцахыг хуулиар зохицуулдаг.

Ерөнхийлөгч нь УИХ-тай бол хууль санаачлах, хуулинд хориг тавих эрхтэй харьцдаг. Харин засгийн газартай бол Ерөнхий сайдын нэрийг УИХ-д оруулдаг ба засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д оруулдаг. Харин шүүх засаглалтай бол онц эрхтэй харьцдаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг Ерөнхийлөгч томилно. Мөн Авлигатай Тэмцэх Газар болон Тагнуулын Ерөнхий Газрын дарга нарыг Ерөнхийлөгчийн саналаар томилдог.

Ерөнхийлөгчийн институт нь энэ чухал байгууллуудын удирдлагын ажлыг бодитой дүгнэж чадваас төрийн үйл ажиллагааны бүтээмжид шууд нөлөөлөх юм. Энэ нөлөө нь эдийн засагт шууд бусаар тусна. Харин Ерөнхийлөгч нар маань тэгж чадсан эсэх нь бол өөр асуудал.

Юутай ч аль ерөнхийлөгчийн үед макро эдийн засгийн ямар асуудал яаж шийдэгдэж, эсвэл шийдэгдэхгүй байсны заримаас тодорхой жишээн дээр харцгаая. Монгол улс 1992 оноос хойш зургаан сонгууль явуулж, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзээд байна. 1993 онд П.Очирбат, 1997 ба 2001 онд Н.Багабанди, 2005 онд Н.Энхбаяр, 2000 ба 2013 онд Ц.Элбэгдорж нар Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Ерөнхийлөгч ба эдийн засаг

Ерөнхийлөгч бүр гадаад харилцааны идэвхитэй бодлого явуулж, олон орноор айлчилж, гадаадын зээл тусламж авах, хөрөнгө оруулалт татахад оролцож ирсэн. Дотоод бодлогын хувьд онцолбол, Ерөнхийлөгч П.Очирбат “Алт хөтөлбөрийг” санаачилсан бөгөөд 1992 оноос хойш арван жилд манай улс 218 тонн алт олборлов. Өмч хувьчлалын тухай хууль 1995 онд батлагдаж, нийт үйлдвэрийн хагас, мал сүргийн 90 хувь нь хувьчлагджээ.

Харин Ерөнхийлөгч Н.Багабанди эдийн засагт шууд нөлөөлөх гэхээсээ Ерөнхийлөгчийн институтын бэлэг тэмдгийн шинж чанарыг хадгалахыг илүүтэй эрхэмлэж байв. Түүний засаглалын хугацаанд төрийн өмчийн 80-аад аж ахуйн нэгж хувьчлагджээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр нам нь төр засгийн бүх салаа мөчрийг хянаж байсан учир олон жил яригдсан Таван толгойн төслийг эхлүүлсэн. Түүний засаглалын үед хувьчлалын ажил идэвхжиж, 2004-2008 оны хооронд 70 гаруй төрийн өмчийг хувьчилсан.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед хувьчлалын ажил бараг зогссоноор барахгүй төрийн өмчийн аж ахуй нэгжүүд олноор байгуулагдав. Өөрийнх нь оролцоотой, Оросын талаас худалдан авсан “Эрдэнэтийн” 49 хувийг төрд “эргүүлж авсанаас” бусад тохиолдолд тэрээр төрийн өмчийг нэмэгдүүлэхийн эсрэг хууль санаачилж, эсвэл хориг тавиагүй ажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийтийн засаглалыг сайжруулах талаар “Том төрөөс ухаалаг төр рүү”, “Шилэн дансны хууль” зэргийг санаачилсан боловч төр улам данхайж, авлига улам цэцэглэв.

Ерөнхийлөгч ба улсын өр

Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-д төлөх 10 тэрбум долларын өрийг тэглүүлэв. Түүнийг 2009 онд ажлаа эхлэж байхад Монгол улс Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж 229 сая долларын зээл авав. Тэгвэл яг найман жилийн дараа ажлаа өгч байгаа энэ өдрүүдэд Монгол дахиад л ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байна. ОУВС-гийн энэ хоёр хөтөлбөрийн зорилго нь адилхан, ганцхан хэмжээ нь л харин 20 дахин зөрүүтэй юм. ОУВС-гийн хөтөлбөрүүд “төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төв банкны хараат бус байдлыг сайжруулах, санхүүгийн салбарыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах” зорилготой байлаа.

Улс орны эдийн засгийн өнөөгийн хямралын шалтгаан нь эдийн засагт биш, төр засагт авлига нүүрлэснээс эхтэй гэж өөрөө хүртэл олон удаа ярьсан атлаа Ц.Элбэгдорж ямар нэг бодитой, зоригтой арга хэмжээ авч, авлигын дуулиантай хэргүүдийг таслан зогсоож чадсангүй, олон гэмт хэрэгтнүүд өршөөгдөж, хэрэг нь замхрав.

Улс орон нь бараг дампуураад өрийг өрөөр дарж, өр нь томорсоор, өртөг нь нэмэгдсээр байгааг зогсоохын тулд дараагийн ерөнхийлөгч юу хийхийг иргэд сонгохоосоо өмнө мэдэх шаардлагатай.

Ерөнхийлөгч ба гадаадын хөрөнгө оруулалт

Монгол шиг жижиг эдийн засагтай, цөөхөн хүнтэй орны хөгжилд гадаадын хөрөнгө оруулалт амин чухал гэж яригддаг ч үе үеийн Ерөнхийлөгчид дорвитой арга хэмжээ авч чадсангүй. Ихэнхдээ дотоодын хөрөнгө оруулалттай хольж хутган, адилтгаж иржээ.

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь эдийн засагт гаднаас орж буй нэмэлт хөрөнгө бөгөөд түүнтэй хамт шинэ технологи, ноу-хау (know-how), шинэ менежмент, дээр нь мөнгө орж ирэхийг хэлдэг. Энэ ялгааг нь тодруулж дэмжсэн хууль журам гаргаж чадаагүй учир Монголчууд өөрсдөө хийж чадах ажилд гадаадын иргэд, багахан мөнгө гаргаад л хөрөнгө оруулагч болж, хөнгөлөлт эдэлдэг.

Дотоодын хөрөнгө оруулалт бол бизнесийн хэвийн тэлэлт юм. Асуудлын гол нь дотоод, гадаадын аль ч компанийн бизнесийн үйл ажиллагаа явуулах орчин нь тогтвортой, ойлгомжтой, бага дарамттай байх ёстой. Гэтэл Монголд бизнес эрхлэхээс гадаадынхан байтугай дотоодынх нь ч цэрвэж, хэдэн мянгаараа гадагшаа дүрвэх боллоо. Солонгост л гэхэд эдүгээ 36 мянган монголчуууд ажиллаж, сурч байгаа бөгөөд энэ оны эхнээс сар бүр арваад мянган хүн визний өргөдөл өгөх болсоныг Элчин сайд нь саяхан ярьжээ.

Монголчууд эх орноосоо дүрвээд байгааг шинэ Ерөнхийлөгч яаж харж, юу хийх гэж байгааг сонгохоосоо өмнө иргэд бид мэдмээр байна.

Ерөнхийлөгч ба хуулийн засаглал

Хуулийн засаглал гэдэг нь нийгмийн бүх харилцаа хууль журмын хүрээнд явагдаж, хувь хүнээс аль болох бага хамаарахыг хэлдэг. Тэгэхийн тулд улс төрийн болон эдийн засгийн институцүүд хөгжсөн байх учиртай. Хуулийн засаглалтай оронд хууль журам нь хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хувийн өмчийг хамгаалдаг, гэрээний үүргийг биелүүлдэг байхыг шаарддаг шүүх засаглалтай байдаг. Гэтэл Монголын шүүх засаглал цаг үеийн шаардлагаас үлэмж хоцорч байгааг Дэлхийн банкны гаргадаг олон улсын хуулийн засаглалын индексээс харж болно.

Монгол улс 2015 оны энэ тайлангаар 0.39 оноотой буюу, дэлхийн 192 орноос 112-т жагсчээ. Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх засаглалын шинэчлэлийг удирдлагыг нь өөрийн хүнээр солихоор л ойлгож ирлээ.

Харин хуульд хориг тавих, хууль санаачлах эрхээ манай ерөнхийлөгч нар харьцангуй сайн эдэлж иржээ. Дөрвөн ерөнхийлөгч нийдтээ 53 удаа удаа хориг тавьсаны дөрөвний гурвыг УИХ хүлээн авсан нь төрийн алба, засгийн газар, УИХ-ийн үйл ажиллагаа, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, төрийн байгуулал, улс төрийн нам, татвар, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбоотой байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л гэхэд нийт 63 хууль санаачилсаны 29 нь батлагдсан байна.

Шинэ гарах ерөнхийлөгч маань төрийн өмчийг хувьчлах, гадаад өрийг багасгах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хуулийн засаглалыг тогтоох, авлигыг зогсоох, улмаар эдийн засгаа өрсөлдөх чадвартай болгохын тулд эрх мэдлээ бүрэн дүүрэн ашиглаж, хамгийн гол нь өөрөө шударга явдлын үлгэр жишээ байхыг ард түмэн хүсэж байна.

Эдийн засагч Д. Жаргалсайхан

Т.Дэлгэрмөрөн: Би охин үрийнхээ төлөө амьдарч байна
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна.  Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.

Хамтран уран бүтээл туурвин, шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэд үр хүүхдийнхээ сэтгэлийг хайраар дүүргэн яваа ээжүүдэд зориулан нэгэн сайхан дурсамж үлдээх "Гэрэлт үзэсгэлэн гоо" тоглолтоо хийх гэж байна. Урлагт хөтлөх хөтөч, түшиг тулгуур нь болж яваа дуучин Т.Дэлгэрмөрөн болон гурван дуучин бүсгүйтэй ярилцлаа.

ЭЭЖ, ЭХНЭР ХОЁРОО МАШ ИХ ҮГҮЙЛЖ БАЙНА

Тэдний нүүрэнд нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна.

-Та гурван дуучин бүсгүйн хөлийг нь дөрөөнд хүргэхээр ажиллаж байна. Яагаад энэ гурван дуучныг сонгосон бэ?

-Та бүхэндээ дуулгах гэгээн сэдэв байна. Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs”  наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их  хүсдэг байсан.

Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна.

“Авьяаслаг Монголчууд”, “Universe Best Songs”  тэмцээнийг даваад гарч байгаа хүүхдүүд маш чадалтай. Харамсалтай нь тэднийг цааш нь аваад явах хүн байдаггүй. Тэдний нүүрэнд нь нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна. Энэ гацалтыг зогсоож, дүү нартаа боломж олгомоор байна.

Энэ гурав маань эхлээд ард түмэн хүлээж авах уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс ээжийн сайхан дуунууд орсон цомгийг бид бэлэн болголоо. Би ээж, эхнэртээ зориулж гурван дүүгээрээ орчлонгийн сайхан ээжүүдийн дуунуудаас тавыг сонгон дуулуулж, шинэ цомгийг “Гэрэлт үзэсгэлэн гоо” гэж нэрлэсэн. Гэрэлт гэдэг нь нарыг, үзэсгэлэн гэдэг нь эмэгтэй хүнийг, гоо гэдэг нь сарыг төлөөлж байна.

Цомогт “ “Нарны унага” киноны дуу, “Номин талст” хамтлагийн “Ээждээ дуулах дуу”, “Ертөнцийн сайхан ээжүүд”, Буриад ардын "Ижий минь", "Бүүвэйн дуу" зэрэг дуунууд багтжээ. Дууны найруулгыг МУГЖ Б.Дашдондог, дуу хоолойны бичлэгийг S4 хамтлагийнхан, хөгжмийн найруулгыг "Aranza" студийн Б.Бат-Эрдэнэ хийжээ.

-108 ээжид зориулаад тоглолт хийнэ гэсэн?

-Зургаадугаар сарын 1-нд бид цомгийн нээлтээ хийхдээ 108 ээжийг хүүхэдтэй нь урьж тоглолт хийх юм. Бидний зассан хүндэтгэлийн ширээн дээр хамгийн тансаг хоолыг ээжтэйгээ идэнгээ тоглолтыг маань үзнэ. Мөн бид эх үрийн зургийн цомгийг өөрсдөд нь бэлэглэнэ. Харин тоглолтын дараа 108 ээж тэнгэр өөд гэрэлт зул өргөх юм. Энэ өдөр эх үр хоёр гайхамшигтай сайхан дурсамжийг сэтгэл зүрхэндээ тээж үлдэнэ.

Би ээждээ, эхнэртээ маш их хайртай. Тэднийгээ маш их санаж, үгүйлж байна. Тэднийхээ төлөө 108 сайхан ээжид мартагдашгүй дурсамж үлдээхээр зохион байгуулах юм. Та бүхэн 108 мянган төгрөгийн такс төлөөд ээжтэйгээ орно. Өөрөөр хэлбэл хоёр хүн 108 мянган төгрөгөөр орох юм. Энэ мөнгө их ч гэлээ идэж байгаа хоол, бэлгэнд авч буй зургийн цомог, дууны цомог, тоглолт, ээжтэйгээ өнгөрүүлж буй мөчтэй харьцуулашгүй.

ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАРЖ, СОНСОЖ БАЙГААГ СЭТГЭЛЭЭРЭЭ МЭДЭРДЭГ

Х.Авирмэд, Т.Дэлгэрмөрөн, Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг

-Та гурав нэгдэж уран бүтээл хийх болсон тухайгаа болон шинэ цомгийн талаар ярихгүй юу? Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтран ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ.

Э.Мөнхцэцэг:

-Бид гурав “Universe Best Songs 2012” наадмын шилдэг оролцогчид болж байлаа. Түүнээс хойш их сайхан нөхөрлөж ирсэн. Бид гурав үргэлж хамт бэлтгэлээ хийж, бие биеэ дэмжиж, болж бүтэхгүй юм болоход тусалж, сайн ойлголцдог учраас нэгдээд уран бүтээлээ хийж байна. Ирээдүйгээ маш сайхнаар төсөөлж, урлагт эргэлт буцалтгүй явна гэж боддог. Дуучин Дээгий ахын дэмжлэгээр бид өөрсдөдөө их итгэлтэй болсон.

Х.Авирмэд:

-“Авьяаслаг Монголчууд”-д Чука ах алтан баззер дарах үед юу болсныг сайн санадаггүй. Асар их сэтгэл хөдлөлтэй байсан. Тэрнээс хойш олон хүн намайг царайгаар, хоолойгоор минь таньдаг болсон.

Энэ цомог миний хувьд асар их өөрчлөлтийг авчирлаа. Би хүчтэй хоолойгоор дуулдаг байтал энэ цомогт их зөөлөрч, дотоод сэтгэлээ хүргэх талаас нь их бодсон. Миний хувьд ЭМШУИС-ийг төгссөн ч дуу хөгжмөө огт орхиогүй. Одоогоор зөвхөн урлаг, уран бүтээл л миний толгойд эргэлдэж байна. Тиймээс уран бүтээлээ хаяхгүй.

Т.Цогсогмаа:

-Би зургаан настайгаасаа дуулж, ирээдүйд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөө өвөртлөн СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн.  Өөрийнхөө хэмжээнд чамгүй хэдэн уран бүтээл хийж, дөрвөн клип, 7-8 дуу гаргасан.

Дэлхийн хөгжмийн салбарт дуучид хүчтэй гарч ирж, үнэлэгдэж, амжилттай явдаг нь цаана нь продюсерын маш том баг ажиллаж байдагтай холбоотой. Ганцаараа болохоор бүх зүйл удаан байсан. Гэтэл нэг л сайхан өдөр бид гурав энэ хүнтэй учирсан. Продюсертэй байх, продюсергүй байхын ялгаа асар их. Их сайхан хувь тохиол.  Т.Дэлгэрмөрөн гэдэг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг бүр их хайрлаж, хүндэтгэх сэтгэл төрж байна. Бидэнд маш их түшиг тулгуур болдог.

Т.Дэлгэрмөрөн:

-Эхэндээ би ямар хүмүүстэй ажиллаж байна аа гэж эргэлзсэн шүү /инээв/ Ард түмэндээ хүлээлгэж өгөхөд тэднийг маань тоох болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний биеийн шар үсийг босгосон. “Номин талст”-ын “Ээждээ дуулах дуу” дууг 20 жилийн дараа энэ гурав маань шинэчилж дуулахдаа “Номин талст”-аас илүү дуулсан. Аав хүн хүүхдээ шалгалтад онц аваад гараад ирэхэд баярладаг шиг би маш их баярласан. Энэ клипийг ивээн тэтгэсэн Учрал анддаа маш их баярлалаа. Чиний нэрийг заавал онцолж хэлмээр байна.

ЭЭЖҮҮДДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЛЭЭ

Х.Авирмэд:

Ээж маань чин үнэнийг хэлдэг хүн бий. Миний дуулж байгааг сонсож чаддаггүй  хүн байх. Яагаад гэвэл алдчих вий гэж их айдаг. Дараа нь миний алдааг чин үнэнээр нь хэлдэг. Ээждээ маш их хайртай шүү.

Т.Цогсогмаа:

Миний ээж багаас минь намайг ойлгож, бүхий л  зураг авалт, тоглолтын ард намайг дэмжиж, тусалж суудаг, миний ард бат зогсдог хүн. Урлагт их хайртай. Клипэнд ээжтэйгээ хамт тоглосон. Тоглолт дээр энэ мундаг дуучинтай ээжийнхээ өмнө дуулах гэж байгаадаа маш их баяртай байна.

Э.Мөнхцэцэг:

Ээж маань миний хамгийн сайн найз, хатуу үнэнийг хэлдэг хүн. Хамгийн сайн найздаа, хайртай ээждээ маш их баярлалаа, хайртай шүү. Маш зарчимч хатуу хүн байдаг. Гэхдээ охиндоо хамгийн зөөлнөөрөө ханддаг, миний хамгийн сайн туслагч, зөвлөгч.

Т.Дэлгэрмөрөн:

Хүнд байдаг хамгийн том шинжлэх ухааныг би оюун ухаан гэж боддог. Орших бие мөнх бус ч оюун ухаан мөнх байдаг учраас би ээжийгээ байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Миний ээж байгаа учраас би энэ хорвоо дээр оршиж байна.  Ээжийнхээ үргэлжлэл болсон Т.Дэлгэрмөрөн би ээжийнхээ, хайртай бүсгүйнхээ, охин үрийнхээ төлөө амьдарч байна.

Намайг сонсож харж байгааг би сэтгэлээрээ мэдэрдэг. Би л харахгүй байгаа болохоос. Тандаа маш их хайртай шүү. Намайг энэ хорвоод төрүүлж, өсгөсөн нинжин сэтгэлийг би нар мэт авч явж байгаа шүү. Би ганцаархнаа энэ амьдралыг зовлонгоор хараагүй. Мянга  мянган залуус аав ээжээсээ хагацсан. Гэхдээ таны хажууд аав тань, ижий тань байгаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Тоглолт зургаадугаар сарын 1-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар Сувд хөлөг онгоцон дээр 20:00 цагт эхэлнэ.

Өвөрмөц “селэбрэйшн”
Америкийн хөл бөмбөгийн эмэгтэй лиг буюу “Legends Football league”-ийн нэгэн тоглолтын үеэр Сиятл Мист багийн тоглогч Шеа Нортон оноо авсныхаа дараах баяраа үзэгчидтэй хуваалцахыг хүсжээ. Гэхдээ тэрээр эмэгтэй үзэгчийн цээжинд толгойгоо нааж, нялх хүүхэд хөхний сүү уух гэж байгаа юм шиг үйлдэл гаргаж баяраа тэмдэглэсэн байна.

Уг тоглолтонд тэдний баг эсрэг багаа 106:0 гэсэн онооны харьцаагаар бут ниргэсэн юм. Гэхдээ яг одоо бол энэ тоглолтоос илүү түүний өвөрмөц селэбрэйшн хүмүүсийн сонирхлыг сошиал орчинд татаад байгаа гэнэ. Энэ үеэр мөн нэгэн эрэгтэй үзэгч түүний өгзгийг алгадаад амжсан нь ийнхүү бичлэгт буусан байна.

Энэ спорт нь Америк хөлбөмбөгтэй адилхан боловч хөнгөрүүлсэн дүрэмтэй, долоогийн эсрэг долоо гэсэн дүрмээр явагддаг юм. Лиг 2009 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд олны танил бүсгүйчүүд тоглодгоороо онцлогтой билээ. Энэхүү бичлэг дээрх бүсгүй нь гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө телевизийн олон ангит кинонд тоголж байсан юм байна.

Jay Z-ийн зээ дүү бужигнуулж байна
Нэрт рэппэр Jay Z-ийн зээ дүү сагсан бөмбөг тоглохдоо хэнээс ч дутахгүй гэдгээ харууллаа.

Саяхан болсон нэгэн тоглолтод НБА-ын түүхэн дэх хамгийн өндөр тоглогч Манут Болын хүүгийн эсрэг уг тохолтыг гүйцэтгэж, үзэгчдийг сандлаас нь өндөлзүүлээд авсан байна. Манут Болын хүү Бол Бол нь 216 см өндөртэй, ахлах сургуулийн тоглогчдын үнэлгээгээр таван од бүхий үнэлгээтэй шилдэг тоглогч юм. Тэгвэл Jay Z-ийн дүү  Назаиа Картэр ахлах сургуулийн түвшинд хэнээс ч дутахгүй, айж эмээх зүйлгүй гэдгээ баталлаа.

Шатсан машины жолоочид “Миг даатгал”-аас машин өгчээ
Энэ сарын 10-нд баруун дөрвөн замын урд зогсоолд тoyota prius авто машин шатсан хэрэг гарсан билээ. Улмаар жолооч О.Номин-Эрдэнэ фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн хуудаст энэ талаараа бичсэнээр хоёр сая гаруй төгрөгийн хандив цуглуулж чадсан юм.
Тэгвэл Миг даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, О.Номин-Эрдэнэд нөхөн төлбөрийг бүрэн олгожээ. Тодруулбал залуу гэр бүл болох О.Номин-Эрдэнэ, Н.Атарцэцэг нар нь Хаан банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн автомашиныг худалдан авахдаа МИГ Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан байна. Ингээд МИГ Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны тoyota prius маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.

K-pop хамтлаг анх удаа Америкт хүлээн зөвшөөрөгдлөө
Энэ жилийн Billboard Music Awards арга хэмжээний Top Social Artist (Шилдэг сошиал уран бүтээлч) шагналыг Өмнөд Солонгосын BTS хамтлаг Жастин Бибер, Селена Гомез зэрэг алдартнуудыг ялж хүртлээ.

Долоон гишүүнтэй тус хамтлагийн нэр нь солонгосоор Бантан Сонёндан, англиар Bulletproof Boy Scouts буюу сум нэвтэрдэггүй залуус гэсэн утгатай.

BTS нь ийнхүү Биллбордын шагнал хүртсэн анхны K-pop хамтлаг болж байгаа юм.

Тэд R&B, hiphop хэлбэрээр дуулдаг ба дууны сэдэв нь голдуу нийгмийн агуулгатай, доромжлол, дарамтын эсрэг үзэл, сэтгэцийн эрүүл мэндийн тухай байдаг. Хамтлаг нь сошиал сүлжээнд 9.7 сая дагагчтай, YouTube видео бүр нь дунджаар 100 сая үзэлттэй байдаг юм.

BTS хамтлаг 2016 оны аравдугаар сараас эхлэн Биллбордын Сошиал 50 жагсаалтыг 25 долоо хоног тэргүүлсэн нь K-pop хамтлагуудын хувьд дээд амжилт болжээ. Тус хамтлаг нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд япон хэл дээр 2, солонгос хэл дээр 3 цомог гаргасан ба одоо англи хэл дээр цомог гаргахаар ажиллаж, Лос Анжелес, Чикаго, Нью Йорк хотуудад аялан тоглох болсон байна. Хөгжмийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Өмнөд Солонгос-Хятадын хооронд дипломат харилцаа муудсан нь тэднийг Америкийн зах зээлийг сонирхоход хүргэсэн байж магадгүй гэнэ.

2013 онд АНУ-д долоон K-pop концерт тоглож байсан бол дараах жилүүдэд 14 хүрч, 2016 онд 20 болсон байна. Харин 2017 он гарсаар 14 тоглолт зохион байгуулагдаад байгаа нь Америкийг зорих K-pop уран бүтээлчид нэмэгдсэнийг харуулж байгаа юм.

Брэд Питт: Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна
Холливудын нэрт жүжигчин Брэд Питт сүүлийн үед хэд хэдэн сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгсөн байдаг. Брэд Питт 2014 онд 10 жил хамтран амьдарсан жүжигчин Анжелина Жолитой хуримлаж, хосууд өөрийн гурав, өргөмөл зургаан хүүхэдтэй болсон билээ. Гэвч, Брэд хүүхдүүдтэйгээ тааламжгүй харилцсан гэх шалтгаанаар хосууд салахаар болсон нь өнгөрсөн оны дуулиант салалтын нэг байлаа. Тэрхүү салалтаас хойш уран барималд шимтэж, басхүү шинэ уран бүтээлд тоглоод амжсан Брэд Питт хувийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар "GQ" сэтгүүлд ярьжээ. Тус ярилцлагаас "Оддын цаг" буландаа орчуулан хүргэж байна.

-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу мэдэрч, хэрхэн өнгөрүүлэв?

-Мэдээж, гэр бүлээ нэгдүгээрт. Хүн гэдэг амьтан үхлийн ирмэгт тулж ирэхдээ яаж шагнуулж, юуг өөрийн болгосноо бус, хайрладаг хэн нэгнээ, эсвэл хамгийн их харамсдаг зүйлийнхээ талаар л ярьдаг. Тиймээс асуудлаа тэр дор нь шийддэг байх хэрэгтэй гэдгийг хүмүүст хэлмээр байна. Хүүхдүүд их эмзэг. Бүхий л зүйлийг таньж мэдэхийг хичээдэг. Тэд бүхий л зүйлсээс тайлбар шаардана. Бас тэднийг сонсох хэрэгтэй болно. Би завгүй ажилладаг учраас тэднийг тэр бүр сонсож чаддаггүй. Одоо энэ бүхнийг өөрчилмөөр байна.

-Хэрвээ та гэр бүлээ дахин нэгтгэж чадвал, өмнөхөөсөө хавь илүү өөр нэгэн гэр бүлийг бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа байх?

-Би тэдний итгэж найдаж байгаа, эсвэл ирээдүйд тулгарч болох, яг одоо өмнө нь тулгарч буй бүхий л зүйлийг нь хийж өгөхийг хичээдэг. Гэр бүлд хэт их гэрэл эсвэл хар бараан зүйл багахан байхыг ч хүсдэггүй. Гэтэл амьдралын зам дандаа дардан байхгүй. Заримдаа хаа нэг тийш хазайх үе гарна. Энэ бол өөр ертөнц. Бид сэтгэлзүйд илүү их анхаарал хандуулдаг шүү дээ. Нэг сул тал нь бидний сэтгэл хөдлөл ижил байдаг юм байна. Би илүү сайн эцэг байх ёстой. Би өөрөө эцэг гэдэг хүн бүгдийг чаддаг. хамгийн хүчтэй, супер хүн гэж ойлгодог орчинд өссөн. Энэ ч бидний салалтад цохилт үзүүлсэн байх. Одоо би илүү сайн байх болно. Тэдэнд сайн байгаагаа харуулах ёстой.

-Асуудал хаашаа эргэх нь тодорхойгүй нөхцөлд бүр ч хэцүү байх нь мэдээж?

-Хэсэг хугацаанд надад тийм асуудал тулгарсан. “Хүүхдийн үйлчилгээ” гэх системд гинжлэгдсэн, бүх зүйл нуруун дээр ирсэн. Харин дараа нь энэ бүх асуудлыг цэгцлэхийн тулд бид хамтдаа ажиллах хэрэгтэй болсон. Бид хамтдаа хамгийн сайнаараа асуудлыг шийдэхийг хичээж байна. Нэг хуульч ингэж хэлсэн юм. “Шүүх хуралдаанд ялагч гэж байдаггүй. Зөвхөн хэн хамгийн их шархалсан бэ гэдэг тухай л асуудал” гэж. Энэ үг үнэн юм шиг санагдсан. Нэг жилийн хугацааг хэний буруу, хэнийх нь зөв болохыг тогтооход зориулна гэдэг дэндүү хайран. Нөгөө л нэг нэгнээ үзэн ядахад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Би үүнээс татгалзсан. Аз болоход, Жоли ч үүнийг зөвшөөрсөн. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй бол, гэнэт л гэр бүлд ан цав үүсэж эхэлдэг юм.

-Яг л үүнийг би танаас асуух гэж байлаа?

-Бид хэн нэгний хувьд утга учиртай нэгэн байхыг хүсэж байвал тэдэнд анхаарал тавьж, ойлгож, эргэн тойрны бүхий л зүйлсийг хамтдаа бүтээх хэрэгтэй юм билээ.

-Хүүхдүүддээ энэ талаар яаж хэлэх вэ?

-Тэдэнд маш олон зүйл хэлмээр байна. Бидний ярилцаагүй өнгөрсөн цаг хугацаанд тохиолдсон ярвигтай олон асуудал, яагаад тийм зүйл болсон, тэдний ойлгох, эсвэл ирээдүйд ойлгох тэр бүхний тухай яримаар байна. Тэднийгээ илүү сайн, илүү хүчирхэг нэгэн болгохыг л зорьж буй учраас ямар нэг үр дагавар гарахгүй байх.

-Ний нуугүй хэлэхэд, хүмүүс хэнд ч ойлгомжтой зүйлийн тухай ярихдаа огт болоогүй, тохиолдоогүй мэт ярих нь бий. Гэтэл шүүхээс салгах шийдвэр гарлаа гэж бодоход, хар дарсан зүүд мэт нөхцөл байдал үүсэж болно шүү дээ?

-Дайсагнал. Хаа сайгүй үүнийг харж болно. Нэг нэгэнтэйгээ дайсагналцаж, хэдэн арван жилийг уй гашуу, үзэн ядалт дунд өнгөрүүлж буй жишээ олон байгаа. Чи өөрөө шүүх хурлаар асуудлаа шийдүүлээд үз. Тэр үед энэ бүх зүйл чухал биш болдог гэдгийг мэдрэх болно. Яах вэ, бага зэрэг айдас төрнө. Миний үзэх дуртай кино “There will be Blood”. Би яагаад энэ кинонд дуртай байдгаа хэлж мэдэхгүй. Даниэл Дэй, Пол Т нарын тоглосон энэ гайхалтай кинонд зүгээр л дуртай байдаг юм.

Гэхдээ би маргааш өглөө сэрээд, “өө новш, энэ кино бүхэлдээ тэр залуу болоод түүний үзэн ядалтын тухай харуулсан байна шүү дээ” хэмээн бодол өөрчлөгдөж болно. Амьдралд яг л үүн шиг ой гутмаар мөч олон тохиолддог. Нэг найз маань салсан эхнэрээ амьдралынх нь нэг хэсэг байсныг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэгсэн атлаа нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, тэмцэлдэж олон жилийг зүгээр л дайсагнал дунд хий дэмий үрж байгааг харж л байна. Би тийм замаар явахыг хүсэхгүй байна.

-Бусад хүмүүс таны талаар юу бичих бол гэдэгт санаа зовж байна уу?

-Энэ талаар би үнэхээр санаа зовохгүй байна. Намайг хайрладаг хүмүүс намайг мэддэг гэдгийг би мэднэ. Энэ л миний хувьд хангалттай. Хэн нэгнийг хайрлаж байгаа бол тэднийг чөлөөл. Энэ үг ямар утгатай болохыг одоо би мэддэг бас мэдэрдэг болсон. Энэ бол өөрийн эрхшээлд, өөрийн өмчлөлд байлгах гэж оролдохгүйгээр хайрлах гэсэн үг юм.

-Сэтгүүлийн зураг авалтын хувьд гурван үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон байсан. Энэ талаар?

-Тийм ээ, үнэхээр гайхалтай байсан. Зурагчин Ryan “Everglades” хүрээлэнд энд тэнд гараад л гайхалтай зураг авалт хийсэн.

-Мөн цагаан элс?

-Би урьд нь хэзээ ч тийм зүйлийг харж байгаагүй. Тэр элсэн манхан үнэхээр гайхалтай бас орчин үеийн, шинэлэг, зүгээр л төгс мэдрэмжийг надад төрүүлсэн.

-Харин гурав дахь нь?

-Бид “Carlsbad Cavems”-д очсон. Хэрвээ бид гайхалтай зураг авахыг хүсэж байвал хамтарч ажиллах нь чухал шүү дээ.