Бүтээлч Алтайчууд - Говь-Алтай

Р.Санжжав: Чихрийг орлох бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна
Говь-Алтай аймгийн баялаг бүтээгч, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэлээрээ олны танил болсон “Баян таян” ХХК-ийн захирал Р.Санжжавтай ярилцлаа. Тэрээр анх 2008 онд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байсан бол өдгөө үйл ажиллагаагаа өргөжүүлж “Баян таян” ХХК-аа байгуулжээ. Үйлдвэр чихрийг орлог шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, “Цагаан доктор”-ыг хот хөдөөгийн хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байгаа аж. Захирал Р.Санжжав “ХААИС-ийг мал зүйчээр төгссөн боловч авто осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан ч амьдралд бууж өгөхийг хүсээгүй” юм.

-Таныг орон нутагтаа өрхийн үйлдвэрлэлээр бизнесээ эхэлж байсан гэж дуулсан?

-Сайн байцгаана уу.  Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэж эхэлсэн маань манай гэр бүлд амьдралаа шинээр эхлэх боломжийг бий болгосон. Манайх Говь-Алтай аймгийн Цээл сумд мал маллаж амьдардаг байлаа. 2008 онд сум маань үерийн гамшигт өртөн малгүй болсон.Тэгээд аймгийн төвд ирж амьдралаа дахин босгохоор сэтгэл шулуудсан. Тухайн үед эхнэр бид хоёрын хэнээс ч тусламж авалгүйгээр хийж чадах ганц зүйл бол цагаан идээ боловсруулах байсан.

Тиймээс л сүү, сүүн бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлэх болсон. Одоо үйлдвэр маань тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, чипсэн ааруул, цөцгийн тос, хүүхдийн илчлэг тэжээл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Алтай хотын хамгийн анхны сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр юм.

Эдүгээ манай бүтээгдэхүүнүүд Алтай нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болж чадсан. Тухайлбал, “Хуруухан”, “Эрхийхэн”, “Чигчийхэн” нэрийн чипсэн ааруулыг нэрлэж болно. Саяхан чихрийг орлох бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”, аяганд найруулж уухаар савлагдсан “Цагаан доктор” хэмээх шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр хүргээд  байна.

-Бүтээгдэхүүний борлуулатаа зөвхөн орон нутагтаа хийж байна уу, эсвэл салбараа нээсэн үү?

-2008 оноос хойш хэд хэдэн газар өөрийн салбараа нээж үйлдвэрлэлээ өргөжүүлээд байгаа. 2015 оны долдугаар сард Эрдэнэт хотод, наймдугаар сард нь Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод салбараа нээж тухайн орон нутгийн иргэдийг чанартай цагаан идээгээр хангаж байна. Эдгээр салбаруудыг манай дүү нар хариуцан ажлуулж олон хүнийг ажлын байраар хангаж байна. Сүү, цагаан идээний үйлдвэрээ нээснээр өөрийнхөө амьдралыг төдийгүй өрөөл бусдын амьдрал ахуйд нь ихээхэн хувь нэмэр болж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг.

-Орон нутагт үйлдвэрлэл эрхлэх тэр тусмаа өнгө үзэмж, сав баглаа боодлыг шийдэхэд бэрхшээл тулгардаг байх. Танай  бүтээгдэхүүнүүдийг сонирхоход импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц сав баглаатай юм. Үүнийг хэрхэн шийдэв. Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?

-Манайх сав баглаа боодлоо Манжуурт захиалгаар хийлгэдэг. Одоо зарим бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлыг өөрсдөө хийж байгаа. Анх чанар, стандартад нийцсэн өнгө үзэмж сайтай баглаа, боодолтой бүтээгдэхүүнээ аймгийнхаа зах зээлд гаргаж, дэлгүүрүүдэд тавиулдаг байхад иргэд хотын ааруул гээд худалдаж авдаггүй, шошгыг нь авчихаар авдаг байсан.

Материал түүхий эдээ зунд нь малчдаас, өвөлд нь Баянхонгор аймгийн Галуут сумаас худалдан авдаг. Ер нь аливаа бүтээгдэхүүний түүхий эд чанартай найдвартай байх нь түүнээс гарах бүтээгдэхүүний чанарт мөн адил нөлөөлдөг. Барааны чанар гэдэг нь бүтээгдэхүүний зориулалтаар нь ашиглахад хүний хэрэгцээг хангах эсэх чадварыг илэрхийлдэг шинж чанаруудын нийлбэр цогц юм.

Бараа бүтээгдэхүүн маш олон онцлог шинж чанартай. Энэ шинж чанарууд нь түүнийг бүтээж бий болгоход мөн эдэлж хэрэглэх явцад илэрч байдаг. Барааны чанарыг үнэлэхэд хүмүүсийн хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс бид материал, түүхий идээ худалдаж авахдаа амт чанар, хадгалалт зэргийг бүгдийг нь шалгаж авдаг.

-Танай компани орон нутгийнхаа шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр олонтаа шалгарсан. Орон нутгаас дэмжлэг байдаг  уу?

-Тиймээ. Эрхэлж буй энэ ажилдаа, дуртай учир чин сэтгэлээсээ, уламжлалт технологиор үйлдвэрлэдэг учир төр засаг, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагаас ихээхэн тусалж дэмжин, хамтран ажилладаг. Манайх 2013 оны орон нутгийнхаа үзэсгэлэн худалдаанаас жил бүр тасралтгүй шагнал хүртсэн.

Хамгийн сүүлд “Цагаан доктор”, “Ааруулан чихэр” бүтээгдэхүүнээрээ “Алтайн түншлэл-2018” үзэсгэлэн худалдааны шинэлэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ сав баглаа боодлыг нь ч өөрсдөө хийж байгаа. Нэмж хэлэхэд манай бүтээгдэхүүнүүд Үндэсний тохирлын тэмдэг, зураасан кодтой учир гадаадад оршин суугаа Монголчууд маань захиалж авах бүрэн боломжтой юм.

-“Цагаан доктор”, “Ааруулан чихэр” нэрийн бүтээгдэхүүнийхээ ач холбогдлын талаар мэдээлэл өгвөл?

-Хүүхэд багачууд маань чихэрт дуртай. Тиймээс чихрийг орлуулах зорилгоор шинэхэн бүтээгдэхүүн болох “Ааруулан чихэр”-ийг үйлдвэрлэж эхэлсэн. Ааруул нь хүний биед зайлшгүй хэрэгцээт үл орлогдох амин дэм С, Р, В, А тос, уургаар баялаг удаан хугацаагаар өөрийн амт чанар тэжээллэг байдлаа хадгалдаг бүтээгдэхүүн учир нийт хэрэглэгчид ялангуяа хүүхэд багачуудын ясны бэхжилт, өсөл хөгжилтөд чухал үүрэгтэй.

Харин “Цагаан доктор” бүх насныханд зориулсан ханиад томуу, ясны сийрэгжилтийн эсрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн юм. Мөн дархлаа суларсан үед уухад нэн тохиромжтой. Найрлагадаа хатаасан аарц, хөмүүл, сүү, витамин С агуулснаараа онцлогтой.

-Таньд амжилт хүсье.

“Чихэрний оронд чипсэн ааруулыг сонгоорой”
“Баян таян” сүү, сүүн бүтээгдэхүүний цех нь брэнд бүтээгдэхүүн хуруухан, чигчийхэн, эрхийхэн нэрийн чипсэн ааруул үйлдвэрлэж байна.

“Чихэрний оронд чипсэн ааруулыг сонгоорой” уриатайгаар ажиллаж буй Р.Санжжав болон түүний гэр бүлийнхний үйлдвэрлэж буй ааруул Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн болж чаджээ.

Мөн “Баян таян” сүү сүүн бүтээгдэхүүний цехт ааруул, аарц, тараг, чихэртэй болон шөлний аарц үйлдвэрлэхийн зэрэгцээ шар тосоор багсарсан арвайн гурилыг зуурч идэхэд бэлэн болгож худалдаалж байна.

Говь-Алтай аймаг,Есөнбулаг сум "Баян таян" сүү,сүүн бүтээгдэхүүний цех

Холбоо барих: Р.Санжжав 98-20-47-74

Ж:Энхтуяа 99-48-87-73

Бигэр нутгийн дарс биширмээр сайхан амттай
Говь-Алтай аймгийн Бигэр сумын иргэд хэзээний хөдөлмөрч бүтээлч зон олон билээ. Тус сумаас алдарт хөдөлмөрийн баатар Чулуун төрөн гарсан түүхтэй. Тэрээр Бигэр сумд нарийн ногооны тариалалтыг эрхэлж нутгийн зон олныг тариалангийн аж ахуйд сургасан гавъяатай нэгэн.

Өдгөө тэрхүү гавъяат хүмүүний залгамж халааг үргэлжлүүлж бигэрчүүд алтай нутгийн нүүр царай болсон олон сайхан бренд бүтээгдэхүүнийг бий болгосны нэг нь "БИГЭР" дарс юм.

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын хүрэл хөшөөг босгоно
Алтай нутгаас төрсөн Монголын уран зохиолын ноён сүмбэр оргилуудын нэг Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа юм.

Түүхт ойн хүрээнд их зохиолчийн хүрэл хөшөөг төрсөн нутагт нь босгохоор иргэдийн санаачилга өрнөж байна. Иргэн Жигмэдийн Дашдаваа уг санаачилгыг гаргаж 500,000 төгрөгөөр хандивын данс нээж олон иргэд мөнгө, мал хандивлаж эхэллээ. Энэхүү хөшөөний загварыг дархан аварга Ш.Батсуурь, Х.Баянмөнх зэрэг аваргуудын хөшөөг урласан уран барималч Б.Говьсайхан бүтээсэн байна.

Уг хөшөө нь 1м 80см өндөртэй, суурийн урт нь 2м 50см, өргөн нь 1м, зузаан нь 40 см байх юм байна. Их зохиолчийн нэрэмжит сургуулийн үүдэнд хөшөөг босгохоор санаачлагчид төлөвлөж байгаа ажээ.

"Алтай" нисэх буудлын бэлэгдэл шинэчлэгдлээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын бэлгэдэл шинэчлэх уралдаанд Шарга сумын М.Золбаярын бүтээл тэргүүн байранд шалгарчээ.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан тэрээр бүтээлээ тайлбарлахдаа: Би “Говь-Алтай аймгийн нисэх буудлын лого тэмдгийг зохиохдоо 2:3 хэмжээтэй ромбо хэлбэрт аймгийнхаа газрын зургийг оруулан дээд хэсгийг нь үргэлжийн мөнх, үнэнч бат тогтвортойн бэлгэдэл хөх өнгөөр будаж үүлний хэлбэр оруулсан. Доод хэсгийг хөгжин цэцэглэлт, амар амгалан, урт нас, идэр залуугийн бэлгэдэл ногоон өнгөөр будсан бөгөөд Алтай нутгийн бахархал болсон Ээж уул, Сутай хайрхан, бахархалт амьтан мазаалай баавгайн дүрийг оруулж, зохиомжийг тэнцүүлэх үүднээс “ALTAI AIRPORT” гэсэн үгийг сүрлэг бадрангуйн бэлгэдэл улаан өнгөөр бичсэн юм. Төв хэсэгт тэнгэр газрын дундуур утаа татуулан хөвөн нисэх мөнгөн цагаан онгоцыг дүрслэн гаргасан нь Алтайн нисэх буудлын лого болохыг илэрхийлэх гол дүр нь болно” гэлээ.

“Алтай” нисэх буудлын бэлгэдэл шинэчлэх уралдаанд 22 уран бүтээлчийн 32 бүтээл ирсэн байна.

Говь-Алтайд 646 мянгат малчин байдаг
Говь-Алтай аймгийн хэмжээгээр өмнөх оноос малчин өрх 245, мал бүхий өрхийн тоо 330 нэмэгдэж энэ онд нийт 6903 малчин өрх, 9932 мал бүхий өрхтэй болоод байна.

Мөн энэ онд тус аймгийн дүнгээр 646 малчин мянгаас дээш толгой мал тооллуулсан нь улсын хэмжээнд мянгат малчдын тоогоороо тавд орж байгаа ажээ.

Тонхил сум 71, Эрдэнэ сум 69, Дарив сум 56, Цээл 48, Халиун, Дэлгэр сумдаас тус бүр 45 малчин мянгаас дээш мал тоолуулсан байна. Олон малтай малчид ажлын байр нэмэгдүүлэх, байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгийн үр нөлөө ихтэй байдаг байна.

Тэд өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдын 1-2 туслах малчин, малчин өрхүүдийг малжуулж хамтран ажилладаг байна.

Мазайлай баавгай ихэрлэжээ
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг. Мазаалай ичээндээ байхдаа төллөж, ичээнээс төлөө дагуулж гарч ирдэг бөгөөд энэ хавар ихэр бамбарууш дагуулсан баавгай байгаль хамгаалагчидтай таарсан байна.
Одоо Алтайн өвөр говьд 20-40 мазаалай байна гэсэн судалгааны тооцоо байгаа юм.
Олон улсын “Баавгай” нийгэмлэг, монголын ШУ-ны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн их дархан цаазат газар”-ын “Говийн баавгай” судалгааны багууд хамтран “Шар усны баян бүрд”-д 4 сарын 26-наас эхлэн судалгааны ажлаа хийж байна. Тэд саяхан 5 сарын 7-ны өдөр нас бие гүйцсэн шармаахай (эр баавгай) шинээр барьж хүзүүвч зүүжээ.
Өнгөрсөн намар мазаалай баавгайг ичээндээ орохоос өмнө 3 тн, 3 сарын эхээр ичнээнээс гарах үеэр нь 8 тн нэмэгдэл тэжээлийг Алтайн өвөр говийн мазаалайн нутгуудад тавьсан байна.

Энэ онд тахийн тоо 2000 гарна
Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байрлах Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 1992 оноос эхлэн тахь адууг сэргээн нутагшуулах ажлыг хийж эхэлжээ.

Тус хэсэгт одоо 176 тахь 14 үржлийн сүрэг, 2 үрээний сүрэгт хуваагдан тавлаг сайхан хаваржиж байна. Энэ хавар 60 шахам гүү унагална гэсэн тооцоотой байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар 12 гүү унагалж төл нь мэнд бойжиж байна. Энэ хаврын ууган унага 4 сарын 15-нд Барс хэмээх азарганы сүрэгт Хатан гэдэг гүүнээс төрлөө. Бид энэ онд 200 гарсан толгой тахьтай болно. Мөн 6 сарын 20-нд Чех улсаас 4 тахь хүлээн авна хэмээн Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар мэдээллээ.

Чандмань сум махны үйлдвэртэй болно
Говь-Алтай аймгийн Чандмань сумд Турк улсын буцалтгүй тусламжаар махны үйлдвэр барихаар болжээ.

Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Монгол орны баруун өмнөд хязгаар нутаг болох Чандмань сумд Туркийн 100 хувийн буцалтгүй тусламжийн төслөөр жишиг дунд оврын махны үйлдвэр барихаар болсон байна.
Тус үйлдвэр энэ онд баригдаж дуусах бөгөөд Туркийн “ТIKA” төслийн дэд координатор Өмир Гүндогу, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг нар болон албаны бусад хүмүүс газар дээр нь очиж танилцсан байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор хөдөөд нэлээн хэдэн ажлын байр нэмэгдэхээс гадна, орон нутгийн төсөвт ч тодорхой хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэд баталгаатай хүнсээр хангагдах, ойр зэргэлдээ сумын малчид малаа зардал чирэгдэл багатай өндөр үнээр борлуулах боломж бүрдэх ажээ.

Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 50 бод, 200-300 орчим бог нядлах ба гүн хөлдөөх хүчин чадалтай зоорьтой байх юм байна

Хоёр мянган ном хүлээлгэн өглөө
Улаанбаатар хотод амьдардаг Говь-Алтай аймгийн харьяат залуучуудын санаачлагаар өрнөж буй "Алтайгаа номтой хот болгоё - 4" аян амжилттай болж аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2000 ном хүлээлгэн өглөө.
Өчигдөр МСҮТ-д номын өдөрлөг болж 25 байгууллага, 70 гаруй иргэдийн хандивласан 2000 номоор үзэсгэлэн гарган иргэд олон нийтэд танилцуулж сурагчид, уншигчдын хүртээл болж эхэллээ.
Номын аяныг сэтгүүлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Я.Одгэрэл, UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа нар санаачлан зохион байгуулж, Алтай хотод “Их Алтайн мэдээ” сонины редакц хамтран ажилласан байна. Оюунлаг залуучууд Алтай хот руугаа оюуны цуваа номоо илгээсээр байх ажээ.