Нийтлэлчид - Говь-Алтай
Ц.Элбэгдорж М.Энхсайханы талаар юу гэв
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал гурван өдөр үргэлжилж өчигдөр шийдвэрээ гаргасан юм. Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан юм. Тодруулбал, түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлсэн.
Өчигдрийн шүүх хуралдаанаар М.Энхсайханы Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон. Хорих ялыг нээлттэй  хорин байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна. Харин 19.6 дугаар зүйлд заасан хорлон сүйтгэх  үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ.
Энэ шийдвэрийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Ерөнхий сайд асан М.Энхсайхан өнөөдөр Монгол Улсын хөгжил, эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулах, гэгээрсэн бодлого хэрэгжүүлсний төлөө шүүгдэж байна. Түүх түүний жинхэнэ шүүгч байх болно, улс төрөөр яллах дүгнэлт биш. Монголын төлөө ад үзэгдэх эр зориг бол Монголын аврал юм. Шүүгдэх эрсдэлийг хүртэл сөрж Монголын хөгжил дэвшил, бие даасан байдлыг бэхжүүлэхийн төлөө зүтгэх нь гавьяат үйлс. Улсын бодлогыг алдаа гэж үзвэл түүнийг шүүх шүүдэггүй, түүх шүүдэг юм” гэжээ.
Тэгвэл шүүхээс 4 жил 6 сарын ял сонссон М.Энхсайхан өнгөрсөн түүхээс цухас хүргэе.
Мэндсайханы Энхсайханы хувьд Гадаад яамнаас ажлын гараагаа эхлүүлж байв. Тэр нь 1978 он Үүнээс хойш газрын орлогч дарга, хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд гээд хашаагүй алба татаагүй хаалгагүй нэгэн. Хоёр жил Ерөнхий сайдын суудалд тухалсны дараа тэр “Премьер интернейшнл” гэх компанид захирал, Ардчилсан намын дарга, дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Улмаар 2006 - 2008 он хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилогдон ажиллаж байв. 2006 оны хоёрдугаар сарын 8-нд АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, М.Энхсайхан, Ж.Наранцацралт агсан, М.Сономпил нарыг намаас хөөж байлаа. Тэрээр Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогдсон байдаг.
Харин 2012 оны М.Энхсайхан өнгөрсөн 2012 онд МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар барилцан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсоноор намдаа дөрвөн суудал авч чадсан. УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан. Тодруулбал, тухайн үед Төрийн өмчийн хорооноос гаргасан албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар Шинэчлэлийн Засгийн газраас тавьсан зорилт, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж буй бодлоготой зөрчилдсөн байр суурьтай байгаа тул М.Энхсайхантай цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн дурьдсан байх юм. Тэрээр тухайн үед Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын саналын эсрэг өөр үг амнаасаа гаргасныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдөхдөө “Би Х.Баттулга сайдын нэг зүйлд харуусаад байна. Огт хүний үг сонсдоггүй. Өөрийнхөө зөв гэсэн зүгт чигээрээ зүтгэдэг. Гэтэл хүн бусдыг сонсч, өөрийгөө өөрчлөх чадвартай байх хэрэгтэй шүү дээ. Би ч буруу ярьж болно. Би асуудлыг ярихдаа олон хүнтэй зөвлөдөг. Ингэж үргэлж зөвлөлдөж байж хамтын оюун ухаан гарна. Бусдыг сонсдоггүй муу чанар Х.Баттулга сайдад байна. Тэр чанараа өөрчлөөсэй. Тэгэхгүй бол Монголд гай болно” хэмээж байв. Үүний дараа тэрээр Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирлаар ажиллаж байгаад 2014 оны 12 сард Сайханбилэгийн засгийн газарт Монгол Улсын Сайд хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны дараа ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн үед Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц, Оюутолгойн зэсийн уурхай зэрэг том төслүүдийг хариуцаж ажиллаж байв.
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn
Ноолуур 100 мянгад хүрэхгүй л юм бол хүргэнэ гэж худал ярих хэрэг байна уу
Цар тахал гарсантай холбоотойгоор Засгийн газраас эдийн засгийг тэлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд нь зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох байв. Ингэснээр малчин бүрийн ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадна гэж Засгийн газраас баатарлагаар мэдэгдэж, үүнийгээ ч сонгуулиар малчдын саналыг авах гол хэрэгсэл гэж үзсэн нь нууц биш. Гэсэн ч шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ноолуураа хар, цагаан, малчдаа нутаг усаар нь ялгаж эхэлсэн юм. Ихэнх аймагт ноолуурын ханш 25-40 мянган төгрөгөөс дээш гарахгүй, зээл хуультай малчдад “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” цаг үе үргэлжилж байна.
Ямартаа ч өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Бодит нөхцөл байдал ямар байгааг УИХ-ын танхимд тоймтой ярьсан нь энэ. Хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн Ч.Улаан сайдаас “Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү” хэмээн асуухад “Архангайн ноолуур хэзээ 105 мянган төгрөг хүрч байсан юм бэ. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Одоо 40 мянгаар авч байгаа юм билээ. 85 мянгаар зараарай гэдэг жишиг үнийг өгсөн” гэж хариулна лээ. Ноолуурын ханшийг 100 мянгад барина гээд ханхалзаж байсан сайд маань улайчихгүй ингэж хэлж суугаа харагдана. Үнэхээр ноолуурын ханш 100 мянгад хүрэхгүйг мэдсэн юм бол энэ Засгийн газар анхнаасаа хүргэнэ гэж худал ярих хэрэг байсан юм уу. Малчдыг ингэж хуурах шаардлага юу байв.
Энэ нам, Засгийн газар ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгоно гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгт хүргэнэ гэж худал цуураад зогсохгүй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаад амжсан. Ил мэдэгдэж байгаагаар Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар нь өөр, өөр байр суурь илэрхийлсэн. Нам дотороо нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй, ихээхэн маргаантай байгаа гэж дуулдана лээ. Тийм болоод ч тэрүү Нийгмийн даатгалын ерөнхий газар нарийн журмыг нь мэдэхгүй, хүлээж байна гэчихээд тоймтой хариу хэлж чадахгүй байна.
Мөн борлуулалтын орлого нь буурсан ч цомхотгол хийгээгүй аж ахуйн нэгжийн ажилчдад ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар 200 мянган төгрөг гар дээрээ авсан нэг ч ажилтан алга. Ямар байгууллага, хэрхэн яаж, олгох нь ч тодорхой бус байна. Ямар байгууллагад өгөх, тэд нь хэнд яаж хандах нь бүр ч тодорхой бус байгаа юм. Үүнийг нэхвэл толгойгоо хагалуулж мэдэх шинжтэй болчихоод хий дэмий бүлтгэнэсэн хэдэн аж ахуйн нэгжийн захирлууд л сууцгааж байна. Чаддагаараа татвараас л өдөрт нэг удаа асуудаг, тэд нь бараг сүүлдээ занах маягтай, яахаараа чи үргэлж ийм юм асуугаад байгаа юм гэж.
Бид болж бүтэхгүй, хэзээ үр дүнгээ өгөх нь тодорхой бус зүйлсийг яриад байвал “улс төр хийлээ” гэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдийн ард түмэнд үзүүлсэн нүүр царайг ингэж нэрийддэг болсон хэрэг. МАН болон түүний байгуулсан Засгийн газар энэ удаад мөн л улстөр хийлээ. Сүр дуулиантай зарласан 5.1 их наяд төгрөгийг зарлагадах арга хэмжээнүүдээс нь бүтсэн зүйл одоог хүртэл ганц ч алга байна. Арга ядсан ард түмэн хэрэгжихийг нь хүлээн, тэднийг царайчлахаас өөрийг хийж чадахгүй сууна. Өөр яалтай ч билээ. Үнэндээ хэлсэн ярьсан болгон нь худал, хуурмаг байхаар энэ нам Засагт итгэхэд бэрх юм. Тэр дундаа энэ хүнд цаг үед энэ нөхүүд улс орныг удирдаж авч явж чадах эсэх нь улам л эргэлзээтэй санагдаж байна.
Цар тахал гарч, хөл хорио тогтоосноос хойш олон ч аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Сүүлийн гурван сар хөл хориотой, худалдаа үйлчилгээ нь явахгүй болохоор арга ч үгүй биз. Уг нь дэлхийн улс орнууд ямар ч хүнд хэцүү нөхцөлтэй тулгарсан эдийн засаг, эрүүл мэнд хоёртоо эн тэнцүү анхаарал хандуулаад яваад байж болоод байх юм.
Өмнөд Солонгос л гэхэд хэдэн мянган хүн нь халдвартай байлаа гэхэд сонгуулиа хойшлуулж сүржигнэсэнгүй. Ямар нэгэн эрсдэлгүйгээр сонгуулиа зохион байгуулчихлаа. Харин манайх тахлаар далимдуулж зөвхөн хааж боохдоо л бүх анхаарлаа хандуулж байна. Хориглосон, цагдсан хууль тогтоомжууд батлагдмагцаа хэрэгжиж байхад ард түмний амь амьжиргааг дэмжсэн, тусалж дэмжих гэсэн тогтоол шийдвэрүүд нь хэзээ гарах нь улсын нууцад орохоо алдсан журам гээч зүйл дээрээ гацаж, огт хэрэгжихгүй байна.
Монгол Улсад өвчин тахлын үед маш шуурхай хэрэгжиж, ажиллаж байгаа зүйл юу байна гээч. Бүх талын хориглосон хууль, журам гарангуутаа хэрэгжиж байна. Мөн шүүх, шорон хорихууд, мөрдөн байцаалт л маш идэвхтэй цаг наргүй ажиллаж байна. Энэ нь ч У.Хүрэлсүхийн Засгийн өнгийг тодорхойлох мэт. Хэвлэл мэдээллийн бүхий л сувгийг та нэг анзаараад үзээрэй. Тэрнийг хорив, энийг шүүв, ийм хэвлэлийн байгууллагыг хаана гэсэн мэдээгээр л дүүрсэн байгаа. Тэгээд цааш нь одоо тэрийг барина, тэр луйварчин сул чөлөөтэй явж байна, АТГ маш сайн ажиллаж тийм хүнийг мөнгөө тоолоод сууж байхад нь барив, машин явуулахгүй, өө одоо хэд хоног явуулаад үзье гэсэн мэдээ мэдээлэл л хахаж байна. Харин ийм эдийн засгийн тусламж үзүүлэв, ингэж ажиллах нөхцөл, татварыг хөнгөллөө, тэдэн ажлын байр нэмлээ гэсэн мэдээ үзээд өгье гэсэн ч алга байна.
О.Ариунцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
Hоолуурын 100 мянгаа авъя
Ноолуурын үнийн уналтаас сэргийлэх зорилгоор Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдэд 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгосон. Тэднийг ноолуураа газар дээрээс нь очиж авах бэлтгэл ажлаа хангах зуурт эрт гарсан ноолуураа 100 мянган төгрөгт хүргэж өгөхөөр зэхсэн малчид ноолуурын ченжүүдэд хямд үнээр өгөхгүй байхын тулд нэг сар гаруйн хугацаанд хав дарна гэгч болсон. Энэ сарын дундаас худалдах, худалдан авах гэрээгээр баталгаажуулах ноолуурын үнийн ханш 105 мянган төгрөөс эхэлсэн гэж болно. Гэвч аж ахуйн нэгжүүдийг очиж авах зуурт мөнгөний хэрэгцээтэй байсан зарим малчин ченжүүдэд хямд үнээр өгчээ. Гэтэл аймаг, сумдад эхэлсэн албан ёсны ноолуур авах ажлын үеэр малчдын нэрээр ченжүүд хямд авсан ноолуураа тушаах гэсэн оролдлого гарчээ. Харин орон нутгийн иргэд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд сумынхаа малчдын ноолуурын  өнгө, гарц, чанарыг мэддэг учраас энэ үйлдлийг зогсоож байгаа аж.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд ноолуураа өгөхөөр хонон өнжин дугаарлаж буй нь цар тахалтай үед бөөгнөрөл үүсгэсэн тухай  тус сумын иргэд бидэнд мэдээлсэн. Уг мэдээлэлд “Энэ сарын 20-нд ноолуур авч эхэлнэ гэсэн зарын дагуу малчид  дугаарлаж хоёр дахь өдрийн хагаст удаан хүлээлгэсэн аж ахуйн нэгж ирж Соёлын төвд ноолуур авч эхлэв. ХХААХҮЯ-наас сайхан мэдээлэл хийж самнасан ноолуурыг нэг кг-ыг нь 105 мянган төгрөгөөс буулгахгүй гэж тогтоосон ч ачир дээрээ ангилан ялгаж, цэвэр жинтэй сайн ноолуурыг ч ялгаагүй 100 мянган төгрөгөөр авч байна. Цаг агаарын байдал таагүй үед мал дээрээ хүүхэд голдуу үлдээж зарим нь хажуу айлдаа малаа захиад ирсэн гэж ар гэр рүүгээ яарсан ч сар гаруй хүлээсэн учраас нэгэнт тээгээд ирсэн ноолуураа өгч байж буцна гэж орох дарааллаа хүлээсэн малчид бухимдалтай байна” гэсэн юм.
Мөн малчид ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд үг дайж байв. “Ноолуурын мөнгө болох 100 мянган төгрөгөө бүтнээр нь авъя. Та анхнаасаа  хар ноолуурыг 50 мянгаар, цагааныг 100 мянгаар авна гэж хэлээгүй. Гэтэл газар дээр ийм дүнгээр ялгаварлан авч байна. Ингэж ялгаварлан авснаар ноолуурын дундаж үнэ газар дээрээ 75 мянган төгрөг байна. МАН болон Улаан сайд зөрүүгээр  нь сонгуулийн мөнгөө босгож шоу хийж байгаад  малчид бухимдалтай байна” гэж байв.
Ноолуураа тушаасан ч 5-7 хоногийн дараа мөнгө нь дансанд орно
Эрдэнцагаан сум энэ жил 50 орчим мянган тонн ноолуур бэлтгэжээ. Эхний аж ахуйн нэгж 10 гаруй тонн ноолуур аваад хэмжээ нь боллоо гээд авахаа зогсоожээ. Дараагийнх нь яг хэдэн тонн авах талаар тодорхой хариу өгөөгүй гэж эх сурвалж ярьж байна. Энэ жилийн ноолуурын чанар гарц сайн байгааг мэргэжилтнүүд онцолж байсан. Гэвч ноолуураа өгсөн малчидтай гэрээ байгуулж мөнгө нь дансанд 5-7 хоногийн дотор шилжиж орох тохироотой гэрээ байгуулсан баримттай гэртээ буцаж байна гэсэн юм. Өр, зээл, ямаа самнуулсны хөлсөө авч чадаагүй малчид ноолуураа тушаасан ч мөнгөө орж ирэхийг хүлээхээр болж байна.
Нөгөөтэйгүүр авч байгаа аж ахуйн нэгжүүд нэг ямаанаас дундажаар 350 грамм ноолуур гардаг гэсэн тооцоог хийж байгаа гэнэ. Ингэснээр А данс ноолуурын хэмжээ зөрөх тохиолдол гарч багагүй бужигнаан үүсч байгаа юм байна. Энэ  өвөл мал онд  сайн орсон болохоор нэлэнхүйдээ ноолуурын гарц сайн байсан гэдгийг малчид хэлж байна. Харамсалтай нь ноолуурын авах хэмжээ болсон. Дахин хэзээ авах зэрэг нь тодорхойгүй болохоор малчид хүлээлтийн байдалд сум орон нутагтаа дарааллаа хүлээн гэртээ харьж чадахгүй байгааг энэ дашрамд дуулгая.
Ц.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Олимп хойшилсон шийдвэрийн тусгал
Хүн төрөлхтөн тэр чигээрээ тэсч ядан хүлээдэг зуны олимпийн наадам болохоосоо 122 хоногийн өмнө бүтэн жилээр хойшилчихлоо. МҮОХ ч уг шийдвэрийг дэмжин хүлээн авав. Тэгэхээс аргагүй юм. Дэлхий нийтээр “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд ялах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэсэн сонголт бий болоод байгаа цаг үе л дээ. Олимпод ирэх байсан 206 орны 11 мянган тамирчин сэтгэл гонсгор байгаа тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Монголчууд ч гэсэн бусдын адил олимп хойшиллоо гэсэн үгэнд үл итгэх хандлагатай байсан. Манай тамирчид анх олимпод оролцсоноос хойш 56 дахь жилтэйгээ золгож байна. Сүүлийн жилүүдэд олимп бүхнээс л нэг шинэ мэдээ сонсдог болсон. Тэгвэл энэ жил үгүй нь ээ.
-Яг амжилт гаргахаар бие бялдрын цикль нь энэ үед таарсан тамирчид байна. Тэр дотор бөхийн төрөлд цойлох үе нь хэтэрсэн нь ч бас бий. Тэдэнд энэ жил олимп болохгүй гэдэг хүнд цохилт авчирч байна. Харин бэлтгэл нь ханах хараахан болоогүй залуу тамирчдад бол ашигтай мэт байх болов уу гэж ярьж байна.
Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа гэхэд шавийнхаа өмнөөс толгойгоо барьж сууна. Тэр шавь нь дэлхийн аварга жүдоч, гавьяат тамирчин М.Уранцэцэг. Түүнд оролцоогүй тэмцээн, аваагүй медаль бараг байхгүй. Тиймдээ ч тэр тив, дэлхийн чанартай тэмцээн хамгийн олон медальтайгаар гаригийн тамирчдыг манлайлж Гиннесийн номд бичигдсэн гайхамшигтай тамирчин. Чухам л энэ жил түүнд ганц дутуугаа гүйцээж олимпоос медаль авах зорилго байсан.
Тамирчны хувьд амжилт гаргах цикль үе нь ч энэ жил. Багшийнх нь үгийн утга ийм. Өөрөө ч “Би Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа хойш тавьсан” гэж хэлж байсан удаа бий.
Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа байна. Бас л нэг үе буураад байсан бэлтгэлийн цикль нь энэ жил тун өсгөлөнгүй байгаа гэх. Харамсалтай нь олимп хойшилчихдог. Чөлөөт бөхийн хувьд хоёрхон хүн олимпийн эрхээ аваад байсан. Түүний нэг нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг. Тэр энэ жил олимп болсон бол урьд нь авсан медалийнхаа өнгийг хувиргахыг эрмэлзэж байв. Гэтэл дахиад нэг жил олимпийг хүлээх л болчихлоо. Хэцүү гэхэд ч хаашаа юм. Олон жил барилдлаа гэдэг нэг хэрэг. Харин бэлтгэл чамбай байх нас юу билээ. Ийм үгийг дасгалжуулагчид нь хэлж байгаа юм. Мөн өмнөх олимпод медалийн оосроос атгаад алдсан тамирчин бол чөлөөтийн улсын шигшээгийн нүүрийг олон жил тахалж яваа Г.Мандахнаран гавьяат. Тэр өмнөх олимпод барилдахдаа ердөө нэг минут л сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадсан бол медальтан болчих байсан хүн. Нас жаахан орой болж яваа ч энэ жил даагаа нэхье гэсэн бодол түүнд байсан л байх. Уг нь Г.Мандахнаран, хүсэл зорилгодоо үнэнч, өөрийнхөө аль байгааг шавхаж барилддаг онцлогтой тамирчин. Тиймдээ дэлхийн аваргын хошой медальтан болсон. Энэ мэтээр зарим тамирчинд нэг жилийн хүлээлт амаргүй байж магадгүй юм.
Харин жүдочдоос Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар О.Ууганбаатар, Л.Сосорбарам, Б.Ганхайч, О.Цэцэнцэнгэл болоод чөлөөтөөс дэлхийн аварга С.Цэрэнчимэдээс эхлээд Т.Түвшинтулга, Л.Лхагвагэрэл, Б.Шоовдор, Х.Болортуяа мэтийн эр бяр нь ид жагсаж яваа залууст бол олимп энэ жил үү, хойтон уу гэдэг асуудал биш биз ээ. Ямартай ч аюулт өвчнийг дэлхий нийтээр ялан дийлж булшлаад амар амгалан үе ирсэн тэр сайхан өдрийг л хүлээх нь ээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Коронагаас авч үлдэх сургамж, дадал
Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа маш олон зовлон бэрхшээлийг туулж өдийг хүрсэн. Нийтийг хамарсан дайн самуун, өвчин тахал, байгалийн гамшигт үзэгдлээс болж хэдэн зуун мянгаараа, сая саяараа хиарч байсан түүх бий. Гэсэн ч энэ бүх гай зовлонг давж гарахын тулд хүн төрөлхтөн улам ихийг сурч, илүү ихийг хийж байснаараа өнөөгийн түвшинд хүрч чаджээ. Өөрөөр хэлбэл, аймшигт цар тахал, дайн байлдааны хор уршиг өгүүлшгүй их боловч үүний дараа шинэ, шинэ соёл дэлгэрч, шинжлэх ухаан улам л хөгжсөн байдаг. 60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны дараа л гэхэд цөмийн шинжлэх ухаан, сансар судлал, харилцаа холбооны салбар гэх мэт шинжлэх ухаан шинэ шатанд хөгжих эхлэлийг тавьжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа л гэхэд пулемёт, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж, тагнан турших болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байдаг. Харин дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хавьцаа гарсан Испани ханиад дэлхийн 50-100 сая хүний амийг авч одсоноороо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан аймшигт халдвар хэмээн тэмдэглэгджээ. Энэ хөнөөлт өвчний талаар анх мэдээлэл түгээгээгүй дарсан нь олон сая хүнд халдах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Мөн дэлхийн дайн ч нөлөөлсөн нь тодорхой. Олон зуун саяар нь хүнээ алдсаны дараа л Европ даяараа “Хичнээн хэцүү байсан ч ард түмнээсээ үнэнийг нуухгүй байх” хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ үзэл баримтлалыг өдгөө соёлт хүмүүс мөрдлөг болгосоор байна.
Өнөөдөр дэлхийн улсуудад аюул болоод буй коронавирусээр олон мянган хүн эндээд байгаа ч хүн төрөлхтөнд бас нэгэн шинэ соёл хэвшүүлж, шинэ нээлтүүд гарч ирж байна. Хамгийн ойрын жишээ бол коронавирусийг анх гурав хоногт шинжилж тогтоож байсан бол өдгөө таван минутын дотор оношилж чадаж байна. Энэ нь анагаахын шинжлэх ухааны оношилгооны салбар хэрхэн хурдан хөгжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн шил даран гаргаж байгаагийн жишээ. Цаашид үүнээс ч илүү хурдан, хялбар оношилгоо эмчилгээний арга, хэрэгслүүд гарах нь дамжиггүй. Өнөөдөр Бээжингийн томхон дэлгүүр, үйлчилгээний төвүүд орж гарч байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг алсын зайнаас хэмжиж том дэлгэцээр харуулж байна. Халуунтай хүн байвал нэг алхам гишгүүлэхгүй мэдэх боломжтой гэсэн үг.
Монголчууд бид ч шинэ дадал, хэвшилтэй болоод, хэзээний ийм байсан мэт амьдарч байгаа. Бид гараа хэрхэн угаахыг шинэ түвшинд сурч байна. Мөн маск зүүх, нус цэрээ ил хаяхгүй, онц шаардлагагүй бол олноороо бөөгнөрөхгүй байх, ариун цэвэрч, шинэ хэв маягт бүгдээрээ л дасан зохицож эхэллээ. Яг энэ маягаараа хэвшил тогтоовол элдэв халдарт өвчин гарах магадлал буурдгийг бүгдээрээ харж байна. Өвөл, хаврын улиралд эмнэлгийн коридорт хүртэл багталцахгүй чихэлдэж, эмчлүүлдэг хүүхэд, хөгшид одоо алга. Он гараад коронагаас өөр нийтийг хамарсан өвчин гарсангүй. Өдөр тутмын амьдралдаа энэ бүхнийг хэвшил болоод дадвал бид элдэв маяггүй энгийн сайхан амьдарч чадах юм байна. Манай сонинд өгсөн судлаачийн ярианаас харахад өмнө нь 27-37 насны нэг, хоёр хүүхэдтэй гэр бүл долоо хоногт их сайндаа гурван удаа хоолны ширээний ард бөөнөөрөө суух боломжтой байж. Замын түгжрэл, гадуур хооллолт, хүүхдээ цэцэрлэг, аав ээжийнхээсээ авах хугацаа зэрэгт гэр бүлийн хамтдаа байх цагийн дийлэнх нь зарцуулагддаг байв. Харин одоо сургууль, цэцэрлэг ажиллахгүй, бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ байгаа, ихэнх байгууллага онлайнаар ажиллаж эхэлсэн зэргээс болоод гэр бүлийн хамтдаа байх цаг нэмэгдэж, ядаж л орой бүр хамтдаа ярилцаж, хооллодог болсон гэж байгаа. Ингэснээр гэр бүлд эерэг дулаан уур амьсгал бүрдэж байна гэх.
Хүмүүсийн худалдан авалтад ч эерэг нөлөөлөл гарч байна. Дэлгүүрт ороод зөвхөн хэрэгтэй зүйлээ авдаг, эрүүл мэндийн дайсан гэгддэг хийжүүлсэн ундаа, чихэр, чипснээс татгалзаж эхэлжээ. Учир нь корона тусахгүй байхын тулд хүний дархлаа сайн байх ёстой. Дархлаа дэмжих эрүүл хүнсийг л гэрийн эзэгтэй нар сонгож байна.
Урьд жилүүдийн Цагаан сарын нүсэр золголт, дээл хувцас, өргөн хэсэлт ямар их мөнгө үрж, яаж ядраадаг байсныг одоо нийтээрээ ярьж байна. Цагаан сарыг өнөө жилийнх шиг тэмдэглэвэл их зүгээр юм гэж нийтээрээ л шагшиж байна. 2018 оны байдлаар манай 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байжээ. Судалгаагаар нэг өрхөөс дунджаар Цагаан сард 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг. Тавгийн идээ болон гарын бэлэгт улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гардаг. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргадаг гэсэн тооцоо байна. Тэгвэл бид энэ жил гадагшаа ийм их мөнгө цутгасангүй. Гэхдээ л Цагаан сараа цомхон, тун дажгүй тэмдэглэчихсэн.
Мөн Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраас эхлээд хэн нэгнийхээ төрсөн өдрийг хүртэл хөөрч цэнгэлгүй, даруухан тэмдэглэж болдог гэдгийг мэдэж авлаа. Утга учиргүй олон хурал, семинар, үр дүн муутай хувийн болон ажил хэргийн уулзалтуудгүй бид амьдарч болоод л байна. Баасан гаригийн их архидалт, караоке дахь уулт байхгүй байсан ч амьдарч болж байгааг бид харж байна. Бааранд орж стрессээ тайлахгүй бол яаж амьд явах вэ гэж ярьцгаадаг нь худал болохыг мөн мэдлээ. Түүний оронд гэр орондоо эхнэр хүүхдүүдтэйгээ жаргал зовлонгоо хуваалцан инээхдээ инээж, уурлахдаа уурлаад бужигнаж байхад сайхан тайвширдгийг одоо л амьдралдаа үзэж байна.
Архидалт, байнгын хурал семинар, өглөө оройгүй худал үнэн ажил хийсэн нэр зүүж гэр орноосоо гадуур байх ямар их дарамттай байдгийг, энэ нь эрүүл мэндэд ямар их дайсантай байсныг хэдүүлээ мэдэж авсан нь чухал юм. Тэгэхлээр эрүүл байхыг хүсвэл өдөр бүр согтохгүй байхад л болдог юм байна. Эрүүл эр нөхөр хэрүүл хийдэггүй, эхнэртээ загнуулдаггүй, загнуулаагүй болохлоор хэрэлдэх хэрэг юу байна гэх мэтчилэн. Ийм байхад гэр бүлд энх тайван тогтож хүүхэд гарч тэнэхгүй, эхнэр үглэж яншихгүй амьдрал тэгшрээд явчихдаг гэдгийг энэ өвчний гайгаар ч гэх юм уу, золоор ч гэдэг юм уу мэдэж авлаа.
Ихэнх ажлыг цахимаар хийж болдог болчихоод байсныг одоо л хэрэгжүүлж үзэж амьдралд туршиж сурч байна. Хувь хүний харилцаа ч өөрчлөгдөж эхэлж. “Маскаа зүүгээч” гэвэл “Ямар сүртэй юм” гэж хялалзах хүн ч алга болов.
Энэ бүхнээ одоо бүгдээрээ бүр дадал, хэвшил болгоод авмаар байна. Ноднин тэмдэглэж чадаагүй юм гээд цагаан сар, наадмыг улам нүсэр хийх биш, хүндрэл чирэгдэл багатай өнөө жилийнх шиг хийж сурмаар байна.
Аз жаргалтай, амар хялбар амьдрахад нэг их олон зүйл хэрэггүй юм байна гэдгийг бид энэ өдрүүдэд мэдэж авч байна. Хамгийн гол нь эрүүл мэнд л чухал, эрүүл байвал бусад бүх зүйл аз жаргал юм байна гэдгийг мэдэж авсан нь энэ тахлын үеийн хамгийн гол олз юм.
Д.Оюунтуяа
Эх сурвалж: Өдрийн сонин
Өвчин даамжраад байвал гадаадад байгаа 190 мянган иргэнээ татаж л таарах байх даа
Сүүлийн жилүүдэд монголчууд гадны орныг зорьж ажил хөдөлмөр эрхэлдэг болсон. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх иргэд гадаадад оршин сууж байна. Гадаад харилцааны яамны судалснаар дэлхийн 80 гаруй улс оронд 190 орчим мянган монгол иргэн сурч, ажиллаж байна. Ажиллаж, сурч байгаагаас үл шалтгаалан тэд ажлыг гололгүй хийж, эх орондоо байх ижий, аав, элгэн саднаа тэжээдэг.
Харамсалтай нь энэ цаг үед коронавирус гэх цар тахал гарлаа. Дэлхийн дийлэнх улс оронд тархаад буй энэхүү цар тахал цагаачлан амьдардаг монголчуудад тун хүндээр тусч байна. Гол шалтгаан нь тухайн орнуудад хатуу хөл хорио тогтоож, гадны битгий хэл дотоодын иргэд нь цалин, орлогогүй болж байгаа юм. Сургуулиуд хаагдсанаас болж оюутнууд тэтгэлэггүй, цагийн ажил хомсдсоноос болж хэрэглээнийхээ мөнгийг ч олж чадахгүйд хүрчээ. Цалин мөнгөгүй болсон ч төлдөг төлбөрүүд нь хэвээр байгаа учир хүндрэлүүд үүсч эхэлсэн нь мэдээж. Өртөг өндөртэй хотуудад амьдарч байгаа хүн ямар ч орлогогүй бол орон байр, идэж уух хоол хүнсээ зохицуулна гэдэг тун бэрх. Гудамжинд гарсантай ямар ч ялгаагүй гэчихэд хилсдэхгүй. Дээрээс нь цар тахал тусах аюул алхам тутамд нь отож байгааг хэлэх үү. Ийм л хүнд үед тэд эх орноо гэхээс өөр яах билээ.
Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гарч тусгай үүргийн онгоцоор эхнээс нь зөөж л байна. Энэ өвчин даамжирсаар байвал иргэдээ татаж л таарах байх. Авчирлаа гэхэд байр сав, хоол хүнснээс эхлээд хүндрэл үүсэх шинжтэй байна. Хөл хорионд байлгах хугацааг 21 хоног болгож сунгачихсан байдаг. Халдвартай иргэн ирсэн бол эмч, сувилагчдын хүрэлцээ юу болох вэ гээд асуудлууд ургаж таарна.
Гэхдээ бидэнд нэг давуу тал бий. Бидэнд гэр байгаа. Бид гаднаас ирсэн монголчуудаа жижиг дөрвөн ханатай гэр бариад хөдөө хээр тусгаарлачихаж болно. Тэднийг хотоос зайдуу Төв аймгийн шинэ нисэхийн урд талын хөндийд буулгачихъя. Урин цаг наашилсан энэ үед үүн шиг амархан зүйл үгүй. Хамгийн гол нь зардал багатай. Таван гэрийн дунд нэг ахлагч гаргаж, худаг ус нь ойр, 00-ийн асуудлыг байгальд хоргүй байдлаар шийдэж, ариутгаад байхад тийм ч хэцүү биш. Юм хөгжсөн энэ үед гэрүүд рүү худгаас ус татчихаж болно. Хэдэн гэрийн дунд палатка босгоод шүршүүр хийчихэд болохгүй гэх зүйлгүй. Хөл хорионд орсон иргэдийн гэрээс хоол хүнсний тодорхой хэсгийг нь авчруулж, эдийн засагтаа дэм болох ч боломжтой.
Палатка босгосон ч болно л доо. Гэхдээ хамгийн зөв сонголт жижиг дөрвөн ханатай гэр. Манайхан гэрийг төрөл, төрлөөр нь үйлдвэрлэдэг. Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдийгээ уриалаад, хамтраад арай хямд төсөр үнээр дөрвөн ханатууд худалдаж авч болж байна. Дэм дэмэндээ гэдэг хойно энэ хэцүү цаг үед үндэсний үйлдвэрлэгчид ч үнэрхээд байхгүй биз. Айлуудаас гэр түрээсэлсэн ч болж байна. Буцаагаад өгөхдөө ариутгаад цэвэрлээд л өгнө биз. Амралтын газар, дэн буудлын үнэ ханшнаас наана тусна уу гэхээс илүү гарахгүй нь лавтай. Гадаадаас ирж байгаа хүмүүсээс байр савны үнэ хөлс гээд бараг сая төгрөг хурааж авч байгаа. Жижиг дөрвөн ханатай гэр бараг сая төгрөг шүү дээ. Нэг хүнд нэг гэр бариад өгсөн ч болохоор харагдаж байгаа биз дээ.
Ингээд ирсэн иргэдээ 10, 10 мянгаар нь байрлуулаад хуаран босгочихож болно. Ийм маягаар зардал чирэгдэл ч багатайгаар хүмүүсээ байрлуулах байр сууцаа шийдчих боломжтой харагдаад байх юм. Мэдээж гэр хоорондын зай талбай, ариутгал, хөл хорионы дэгийг сахих зэрэгт тус тусын байгууллагууд нь гойд анхаарах нь чухал.
Ийм л Монгол ахуйдаа ойртуулсан, монголчууд л мэддэг, зөвхөн тэд л тэсэж чадах, хямд төсөр хөл хорионы хуаран байгуулмаар байна. Хүний нутагт эх орноо царайчилж суугаа олон мянган монголчуудаа авчрахдаа ингэж боломж нөөцөө ашиглаж, ухаан сүвэгчилж тусгаарламаар байна. Өөр бид яах ч билээ.
Бид нүүдэлчин ард түмэн. Гэрт амьдрана гэдэг бидэнд шинэ содон зүйл биш. 100 хүрэхгүй жилийн өмнө л бид дээр, дооргүй таван ханатдаа тухалж байсан шүү дээ. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсийн нас дийлэнхдээ 30-40-ийн хооронд хэлбэлзэх биз. Тэдний ихэнх нь гэрт амьдарч үзсэн л байж таараа. Ер нь ч тэгээд хүний нутгийн их хотын завгүй амьдралд нухлуулж, борви бохис хийх чөлөөгүй амьдарч байсан тэдэнд тооноор хөх тэнгэрээ тольдож, амар амгаланг мэдэрч суух шиг жаргал хаана байх вэ.
Яахав, гэрт амьдарч үзээгүй залуу үеийн төлөөллүүдэд 00, шүршүүрээс эхлээд таалагдахгүй зүйлс гарч ирэх л биз. Гэлээ ч ахмад үеэ дагаад сурч, дасаж л таарна. Ямар насан туршдаа хөдөө хээр дөрвөн ханатад амьдруулах гэж байгаа биш. Амьд гарахын төлөө бол 20 хоногт энэ байтугайг л тэвчинэ шүү дээ, таминь ээ. Хэн ч амьдардаггүй шинэ нисэх маань байна, хэдэн цагаач монголчуудаа байтугай дэлхийн бүх хүнийг байрлуулчихаж болохоор том тал нутаг ч бидэнд байна. Хэдэн мянган жил амьдарч ирсэн гэр сууц маань бэлэн байна. Унааны асуудал хүнд бол тухайн нутгийн онгоцыг хөлслөөд ч болтугай хүмүүсээ зөөгөөд ирэх боломж бидэнд бий. Иймэрхүү байдлаар энэ нүсэр ажлыг зохион байгуулбал зардал чирэгдэл, аюулгүй байдал зэргийг хямд төсөр байдлаар давж гарч болох мэт санагдах юм. Эрх баригчид үүнийг тунгааж үзэх буй за.
О.Ариунцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна
Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.
-Коронагийн үед засгаас авч буй бодлого шийдвэр таны хувьд хангалттай шийдэл мөн үү?
-Сэтгэл байвал болдог гэдгийг харж байна. Улстөрчдөд итгэхгүй байсан л даа. Гэтэл тэр үзэл маань бага ч гэсэн өөрчлөгдөж байна. Улстөрчдийн ашиг хонжоо харж аливаа асуудалд ханддаг хандлага биднийг бүр итгэлгүй болгосон байж. Сэтгэл байвал зууханд галтай гэдэг үг хэрэгжиж эхэлсэнд олзуурхаж сууна.
-Зээлийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулсан нь аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах уу?
-Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна. Анхаараагүй биш анхаарсан гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэдэг бол бодит тусламж биш. Хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болохыг л бодит тусламж гэнэ. Туслах гэж байгаа бол тусалсан шиг туслах хэрэгтэй л дээ. Бизнесийг дэмжсэнээр олон сайн талтай. Хувийн хэвшилд тусалбал ажлын байр хадгалагдаж үлдэнэ. Иргэд ажилтайгаа үлдвэл өрхийн эдийн засаг хямрахгүй. Эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлдэг өрхийн эдийн засаг хямрахгүй бол коронавирусээс үүдэлтэй хямралыг улсаараа даваад гарах боломжтой. Хувийн хэвшилд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гээд байгаагийн цаад учир энэ л дээ.
-Бодит гэхээр яг ямар тусламж байвал зүгээр вэ?
-Нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэрүүд хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байсан. Орлогогүй болохоор бүх бараа,үйлчилгээний борлуулалт буурч компаниуд нь цалин олгох боломжгүй болж байсан. Тухайн үед АНУ-ын Засгийн газраас автомашины үйлдвэрлэлд 400 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн санагдаж байна. Ингэж дэмжсэний хүчинд ажилчдаа халахгүй байх нөхцөлийг компаниуддаа бүрдүүлж өгсөн. Ажилчид машинаа үйлдвэрлэсээр, цалингаа авсаар байсан нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Тэд орлоготой үлдсэн болохоороо хэрэгцээт зүйлсээ худалдан авч, дараагийн үйлдвэрүүдийн орлогыг бий болгож байсан. Ингэснээр Америкийн эдийн засаг хямралаас гарч байсан юм. Энэ бол бодит тусламж, цагаа олсон дэмжлэг. Иймэрхүү тусламжийг коронавируст нэрвэгдээд байгаа улс орнууд компаниуддаа үзүүлээд эхэлчихлээ. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ бизнесүүддээ 39 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.
-Зээлтэй холбоотой Засгийн газраас авч байгаа арга хэмжээ эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Засгийн газар нэг хэсэг бензиний үнийг бууруулах гэж шатахуун импортлогч компаниудыг гуйдаг байсан шиг өнөөдөр арилжааны банкуудыг гуйгаад сууж байна. Ингээд нэмэргүй.
-Банк санхүүгийн салбарын хувьд ямар эрсдэл харагдаж байна вэ?
-Зээл болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байгаа нь онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг.
-Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт том асуудал үүсгэж байгаа. Энэ тал дээр банкууд чадах хэрээрээ арга хэмжээ авч байх шиг байна. Засгийн зүгээс энэ тал дээр нэг удаагийн дэмжлэг ч юм уу тодорхой бодитой дэмжлэг үзүүлэх шаардлага бий юү?
-Аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээ нь борлогдохгүй бол орлогогүй, ажилчид нь цалингүй болно. Тэгээд аль аль нь авсан зээлээ төлөх боломжгүй болдог. Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх боломж чадамж засагт бий. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад, шахаад үр дүнд хүрэхгүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ. Арилжааны банк харилцагчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Зээлдэгчид бол тэднийг тэжээгчид. Ирээдүйдээ харилцагчтай байя гэвэл бодитой арга хэмжээ авах л байх.
-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүгийн орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү 0.5-хан хувиар буулгасан. Тэгэхээр бодлогын хүүгийн энэ бууралтын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.
-Та бодлогын хүүг 0.5 хувиар буулгасныг чамлаж байна аа даа?
-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авна гэж бодож байна. Гадны орнууд бодлогын хүүгээ 3-5 хүртэл хувиар бууруулж байна. Ингэж буулгаж байж л банкуудыг зээл олгоход бодитой түлхэц болно.
-Тэгээд яах вэ. Арилжааны банкуудаас зээлийн хэмжээгээ тэлнэ гэж хүлээгээд нэмэргүй гэсэн үг үү?
-Арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Тэд ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Ашгийн төлөө бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно гэдгийг ямар ч банк мэдэж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжээд өгвөл эргээд өөрт нь л хэрэгтэй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг мэдэх байлгүйдээ. Үүний ард маш гүнзгий философи агуулагдаж байгаа. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага банк санхүүгийн байгууллагад илүү өндөр хэмжээнд байх ёстой. Улс хөгжиж байж, аж ахуйн нэгж бизнесээ тэлж байж тэд хөгжинө. Арилжааны банк олон нийтээс, нийгмээс мөнгө татаж, тэр мөнгөөрөө зээл олгож амьдардаг онцлогтой.Тиймээс нийгмийн хариуцлага нь өндөр байх ёстой. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөний хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг барьж байна. Энэ бол монопольт зах. Тэр дөрвөн банк банкны зах зээл дээр, эдийн засагт монопольт байр суурьтайгаа харуулж байна. Эцэст нь хэлэхэд бизнесүүд, банкуудын аль алиных нь хувьд одоо л хөдөлдөг цаг ирээд байна. Харилцагчид татах, хүчирхэгжих боломж банкуудад яг одоо гарч ирж байна.
-Төсөвт том хэмжээний тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагч хэлж байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Би бас ийм байр суурь барьж байгаа. Нэг зүйлд эргэлзээд байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр манай Засгийн газар нөөцийн мөнгөтэй болов уу гэсэн асуулт тавигдаж таарна. Нөөц хөрөнгө хангалттай бол сайн хэрэг. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, эрсдэлийн сангуудад байгаа мөнгөнийхөө хэмжээг хэлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж Сангийн сайд хэлээд байгаа. Би хувьдаа энэ үгэнд итгэхгүй байна. Сонгуульд зориулаад ингэж “гүрийгээд” суугаа юм биш байгаа гэж хардаж байна.
-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр вэ?
-Коронавирустэй тэмцэж байгаа шигээ сэтгэл гаргаж, яам агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. ЭМЯ, УОК, Цэрэг цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд коронатай тэмцэхдээ эрдэмтдээ сонсоод ёстой л ёсоор нь, онолоор нь, дүрмээр нь ажиллаж байна. Тэднийг ч Засгийн газар нь маш сайн дэмжиж байна. Дотоод, гадаадын хандив, тусламж ч ирж байна. Үүн шиг эдийн засагт хэрэгтэй арга хэмжээг зорилготой, зоригтой, судлаачдынхаа үгийг сонсоод, дайчлаад, дэс дараалалтай аваад өгвөл эдийн засаг унахгүй байж болно.90-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон байна гэдэг нь харагдаж байна. Юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Энэ тахал бидэнд их зүйлийг хэлж өгч байна. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтээрээ өөрчлөгдөх болно гэж харж байна.
-Та бодитой нэг, хоёр санал хэлээч?
-Юуны өмнө Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгснөөс барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц өндөр болсон. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно. Бодлогын зээлээр бизнесүүдийг дэмжих зам байна. Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийг олж дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлнө. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй. Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг байвал бүр сайн.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин
Цар тахал ба санхүүгийн хар зах
Дэлхийд юу болов?
Дэлхийн нөхцөл байдлыг өөрчлөөд байгаа covid 19 халдварын улмаас улс орнуудын эдийн засагт эрсдэл, хямрал үүсээд эхэлсэн, цаашлаад хэдий хугацаагаар үргэлжлэх нь хариултгүй байгаа учраас бүгд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд төсвийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, мөнгөний бодлого арга хэмжээнүүд багтаж байгаа.
АНУ-ын Холбооны нөөцийн банк гуравдугаар сарын 3-ны өдөр бодлогын хүүг 0.5 нэгж хувиар, гуравдугаар сарын 15-ны өдөр ээлжит бус хуралдаанаараа дахин 1 нэгж хувиар бууруулснаар одоо 0.25 хувьд хүрэв. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг 0 хувь болгожээ. Өмнө нь 2008 оны хямралын үед бодлогын хүү ийм түвшинд бууж, энэ байдал 2015 оныг хүртэл үргэлжилсэн байна. Ази, Номхон далайн бүсийн Төв банкууд АНУ-ын Холбооны нөөцийн банкны шийдвэрийн дараа өөрсдийн хөтөлбөрүүдээ мөн зарласан. БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулан 0.75 хувь буюу түүхэн доод хэмжээнд хүргэв. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 0.75 нэгж хувиар бууруулж 0.25 хувьд хүргэв. Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын төв банк өмнө нь худалдан авахаар зарласан үнэт цаасны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 12 их наяд иенийн /ДНБ-ий 2 хувьтай тэнцэх/ үнэт цаас худалдаж авах, вирусын улмаас доголдсон бизнесүүдэд зээлийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Харин ОХУ-ын Төв банк газрын тосны үнэ огцом буурч, рублийн ханш хурдацтай суларч байгаа тул бодлогын хүүг 6 хувь дээр хэвээр үлдээх шийдвэр гаргасныг CNN, Financial Times зэрэг эх сурвалжууд мэдээлжээ.
Монголд юу болов?
Монголбанкны мөнгөний бодлогын хороо гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгоод байна.
Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар бууруулж, 8.5 хувь байхаар тогтоосон. Эдгээр багц арга хэмжээний (бодлогын хүү, заавал байлгах нөөцийн ̆ хувь болон хүүний корридор) дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломж бүрдсэн хэмээн Монголбанк тайландаа дурджээ. Хар ухаанаар бодвол арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү хоёрдугаар сард 16.8 хувь байсан бол энэ нь 15.8 хувь болох юм биз дээ?
Монгол Улсад мөнгөний бодлогыг хэрэгжүүлж буй Монголбанк нь Засгийн газраас хараат бус байхаар хуулиар баталгаажсан статустай. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч субъект маань онцгой үед ийм хэрийн л дэмжлэгийг үйлдвэрлэгч, импортлогчдод олгох потенциалтай юм байна.
Тэгэхээр Засгийн газраас онцгой дэглэмийн үед хэрэгжүүлэх эрчимжүүлсэн хөтөлбөрөө Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт зарлаж, олон нийтэд танилцуулах үеэрээ банкны секторынхонд хатуухан сануулга өгсөн нь нэг удаагийн тохиолдолд хамаатуулсан үг биш болов уу.
Пандеми буюу цар тахлын үед эрх зүйн стандарт бус шийдвэр байж болох. Магадгүй энэ үеэр УИХ, Засгийн газар, Монголбанк зээлийн хүүгийн хэмжээ өндрөөр тогтоход гол үндэслэл болж буй хадгаламжийн хүүг өнөөдрийнхөөс 2-3 дахин бууруулж, 3-5 хувьд авчрах “захиргааны” арга хэмжээ авахад яагаад болохгүй гэж? Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү хоёрдугаар сарын байдлаар Монголбанкны тайлангаар бол 16.8 хувь байна. Хадгаламжийн хүү 9.8 хувь байгаа бөгөөд зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн зөрүү 7.0 хувь байна. Хадгаламжийн хүүг буулгачихбал бүгд долларын хадгаламж руу шилжчихнэ гэж айлгадаг. Өнөөдөр Монголд долларын хадгаламжийн хүү 4-6 хувьд хэлбэлздэг. Адилхан буулгахад болчих юм биш үү? Тэгэхээр ам.доллар маань гадаадын банкны хадгаламж руу гусчихна гэж хэлдэг. Гадаадад ам.долларын хадгаламжийн хүү 0-2 хувь байхад хэн ч тийш нь хадгаламжаа хийхгүй биз дээ?.
Хар зах гэж үү?
Хэдийгээр чөлөөт эдийн засаг аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ “захиргааны” аргаар биш “зах зээлийн” зарчмаар тогтох ёстой гэдэг ч банкны салбар маань өөрөө зах зээлийн биш хар зах болчихжээ. Ерээд оны дараахан орон сууцаа хувьчилж авсан хотынхон байраа ломбарданд тавьж байгаад бүгд шахам ганзагын наймаанд мордсон үе бий. Ломбардны хүү тэр үед сарын 30-40 хувь байсан учраас тийм зээлээр санхүүжүүлсэн бизнес, наймаанаас ашиг олох ямар ч үндэс байгаагүй юм билээ. Тэр гэнэн үеийн хохирогчид өнөөдрийн гэр хорооллыг тэлэхэд хувь нэмрээ оруулсан. Тэгвэл өнөөдөр Монголын арилжааны банкуудын санал болгож буй зээлийн хүү тэртээх ерээд оны санхүүгийн хар захынхаас ялгарахааргүй байна.
Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын үр нөлөөгөөр дэлхийн улс орнууд жинхэнэ утгаар нэг дээвэр дор, ямар ч цагийн зөрүүгүйгээр нэг цаг дээр амьдарч эхэлснээр худалдааны гэрээ хэлэлцээрт аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ мөн нэг ижил болсон. Adidas брэндийн хослол Америкт ч, Монголд ч адилхан үнэтэй байхаас өөр аргагүй нөхцөлд хэдийнэ амьдраад эхэлсэн.
Монголд бол төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлдэг том, жижиг тендерүүд нь л ичгүүр сонжуургүйгээр зах зээлийн үнээс хэд дахин нугарсан ашгийг гүйлгүүлж байгааг эс тооцвол эгэл жирийн худалдаачид, үйлдвэрлэгчид хэдхэн хувийн ашгийн төлөө өрсөлдөж байгаа нь үнэнд гүйцэгдсэн хэрэг юм. Маш хатуугаар хэлэхэд дэлхий дахинд энгийн наймаа, жижиг худалдааны нийлүүлэлт ердөө 1%-ийн ашгийн төлөө, аз шүүрвэл 10 хувийн ашгийн төлөө өрсөлдөж эхлээд байна. Өнөөдрийн манай банкны системийн санал болгож буй өндөр хүүтэй зээлээр санхүүжилт хийнэ гэвэд цаашдаа Монголын ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны салбар өнөөгийн нэг үнийн системт дэлхий ертөнц дээр оршин тогтнох боломжгүйд хүрэхээр байна. Санхүүжилтын зардлаас гадна цалин хөлс, үндсэн түүхий эд, үйл ажиллагааны, авлига хүнд суртлын гээд бусад зардлуудын нийлбэр хэд хүрдэг билээ?
Сүүлийн 30 жил бизнесийн салбарт зүтгэсэн үндэсний компаниуд зөвхөн банкны зээл ба татвар, түрээс төлөхийн төлөө ажиллаж, амьдарсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин ч энэ үгний төлөө олон бизнесмэн нулимс дуслуулах байх аа. УИХ, Засгийн газар, Монголбанк үнэндээ 30 жил банкны өндөр хүүг үндэслэлтэй хэмээн итгүүлж, бизнесийн салбарынхныг буулган дороо барьж ирлээ.
Эцэст нь хэлэх гэсэн зүйл: Улс орнууд вирусын халдвараас болоод дотоодын нөөцдөө найдах, нөөцөө хямгадах үүднээсэкспортоо багасгахбодлого руу явж байгаа нөхцөлд Монгол шиг импортын хэрэглээ өндөртэй улсад хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Тэрэндээ хүрвэл бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай болно. Тэгвэл тэдэнд татварын хөнгөлөлтөөс гадна санхүүжилт хэрэгтэй. Тийм нөхцөлд өнөөдрийнх шиг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөдөлгөөд хөдөлгөөд зээлийн хүүг ердөө 1 хувиар бууруулах потенциал бүхий Монголбанк, банкны систем үнэндээ дэмжлэг болж чадна гэж үү?!
З.Боргилмаа
Эх сурвалж: baabar.mn
Монголд коронавирус илэрсэн бол монголчууд эргэж ирэх байсан уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол бол эх оронд нь халдвар гараагүй гарын таван хуруунд багтах улсын нэг” гэж хэлсэн. Тийм болохоор л гадаадад байгаа монголчууд маань Монгол руугаа яарч байна. Хэрвээ Монголд коронавирусын халдвар тархлаа, тэдэн хүнд халдварлалаа гэсэн бол гадаадад яваа монголчууд маань Монгол руугаа тэмцэх байсан болов уу?
Үнэндээ бол өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн коронавирусын 12 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. Нэг үгээр бид өөрсдөө сайн дураараа тээж ирсэн гэсэн үг. Нөгөөдөр буюу 2-ны өдрөөс дахиад гурван онгоц Япон, Солонгос руу ниснэ. Гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ авчирна гэж Онцгой комиссоос мэдээлсэн. Ер нь бол Засгийн газрын шийдвэрийг л Онцгой комисс биелүүлж байгаа хэрэг. Ерөнхий сайд нь хүртэл “Монгол хүн байтугай морь эх орноо тэмцдэг юм” гэж омогшсон.
Гэтэл эмнэлгүүд нь бүх хүчин чадлаа шавхаад “Ердөө 300 ор суллаж чадлаа” гэж мэдээлж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээгээр коронавирус илэрснээс болж тусгаарлалтын хугацааг сунгаж байна. Тусгаарлах байрууд хангалтгүй байна. Дээр нь дахиад 750 гаруй хүнийг халдварын бүсээс авчирна гэв.
Ингээд халдвартай тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүд болон тэдний өмнөөс шийдвэр гаргаж байгаа нөхдийн ам, ажил хоёр зөрөөд эхэллээ. Нэг хэсэг нь эмчлэх гээд тэмцээд байдаг, нөгөөх нь ачиж авчираад тараагаад байдаг. Өнгөрөгч долоо хоногт коронавирусын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь дандаа Европын орнуудаас ирсэн хүмүүс байв. Аз болоход Герман, Турк улсууд онгоц хүлээж авахаас татгалзсан учир манайх иргэдээ авч чадахгүй болсон. Хэрвээ тэд татгалзаагүй бол биднийг дахиад юу хүлээж байсныг таах аргагүй.
УОК-оос анх тусгай үүргийн онгоцуудыг нисгэж эхлэхдээ “нэн шаардлагатай буюу хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авна” гэж мэдээлсэн. Хамгийн түрүүнд гадаад улсуудад эмчилгээ оношлогоо хийлгэхээр түр хугацаагаар зорчсон өвчтэй зовлонтой хүмүүсээ, дараа нь хичээл сургууль нь цуцлагдсаны улмаас оюутны байрнаасаа гарсан хүүхдүүдээ татаж авна гэсэн. Харин сүүлийн үед тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа зорилго, зориулалт нь өөрчлөгдөөд явчих шиг боллоо.
Сүүлд гарсан мэдээллээр тусгай үүргийн нислэгээр ирсэн монголчуудын дотор УИХ-ын нэр бүхий гишүүд ирсэн, заримынх нь гэр бүлээс коронавирус илэрсэн гэж байна. Азид халдвар гарангуут Европ руу зугтаад, Европод голомтоллоо гэнгүүт эргээд наашаа ирж л дээ.
Гэхдээ тэнд хэн гэгч дарга, улстөрчийн гэр бүл, эхнэр хүүхэд ирэх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр тоолонгоор халдварын тохиолдол нэмэгдэж, хорио цээрийн дэглэм чангарч, энд байгаа монголчууд нь ажил, орлогогүй болж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал шавхагдаж, эмч мэргэжилтнүүд нь хүрэлцэхгүй байна. (Энэ бүхнийг Засгийн газрын нөөцөөс нэг удаа мөнгө гаргаад шийдчихэж чадахгүй гэдгийг Ерөнхий сайд нь өөрөө ч мэдэж байх учиртай) Энэ нь эргээд гуравхан сая хүндээ аюул занал болж байна. Тэр хэмжээгээр улс орны эдийн засгийн чадавхи ч гэсэн буурч байна.
Гэтэл эх орондоо байгаа иргэдээ “сахилгатай бай, журамтай бай, дэглэмээ сахь, шаардлага биелүүл” гэж захирчихаад эрх барьж байгаа нөхөд өөрсдөө тэр шаардлага, дэглэмээ зөрчөөд байгаа нь ямар учир шалтгаантай вэ? Хэрвээ халдвар голомтлоод, тархаад эхэлбэл эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал хүрэлцэхгүй, барьж дийлэхгүй шүү гэдгийг эмч, мэргэжилтнүүд бүтэн сарын өмнөөс анхааруулсан. Гэтэл яагаад өнөөдөр тэдний үг үнэ цэнэгүй болчихов?
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
Тахлын үеийн эдийн засаг
Хүмүүс үхэхээс жигтэйхэн их айдаг. Энэ их айдсыг нь ашиглаад ямар ч дэг журмыг тогтоож болж байна. Товчхондоо тахлын үеийн эдийн засгийг тоглож, ойлгож, ер яаж ч хөрвүүлж болдгийг энэ мэтхэнээс харчихаж болно. Эрх баригчид үүнийг хий дэмий хоосон улс төрдөө ашиглаад өнгөрвөл ямар ч хэрэггүй, түүний оронд улс оронд хэрэгтэй зүйл ялангуяа эдийн засгаа өөд татах, мөн шинэ ёс заншил бий болгох зүйлд ашиглавал боломж их гарах бололтой байна. Уул уурхайн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх, олны төлөө гэсэн том төслүүдэд боломжтой бүхнийг шигтгэх гэж ирээд яривал их л олон төслийг амжилттай гүйцэтгэх боломж гарна. Эдийн засгаа өөд татах тухай Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр хувийн хэвшлийн төлөөний байгууллагууд, хувийн эрх ашгаа хамгаалах төрийн бус байгууллагууд цуглаж, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлаар өчигдөр санал солилцсон юм.
Коронавирус өнөөдрийн байдлаар 150 гаруй оронд тархсантай холбоотой улс орнууд яаралтай эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайн зөв цаг үед нь арга хэмжээг авч ажлын байрыг хадгалах, эдийн засгаа хамгаалах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авахгүй бол үүнээс үүсэх хор хохирол асар их байдаг аж. Тиймээс улс орнуудын төв банк болоод Засгийн газрууд арга хэмжээг түргэн шуурхай авч, үүнийгээ нийтэд ил тод зарлаж байгаа аж. Өнөөдөр Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд ороод байгаа билээ. Танхим нийтдээ 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан гэж танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолсон юм. Энэ судалгаанаас үзэхэд нийт бизнес эрхлэгчдийн 88 орчим хувьд нь “Covid-19” вирусээс үүдэлтэй томоохон хохирол хүндрэл учраад байна гэсэн дүр зураг ажиглагджээ.
Монголын Банкны холбооны Гүйцэтгэх захирал “Иргэдийн болон бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт өндөр байна. Санал асуулгаас үзвэл банкны зээл бол бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа дарамтын 60-аад хувийг эзэлж байгаа нь харагдсан. Банкуудын холбоо энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Төр засгийн удирдлагуудтай уулзаж байна. Монголбанктай хоёр, гурван удаа уулзаж эхний байдлаар Монголбанкны зүгээс нааштай арга хэмжээнүүд авлаа. Банкны өөрсдийн хийж чадах зүйлийн хүрээнд одоо хийгдэж байгаа энэ зүйлүүд бол үнэхээр хүндрэл учирчихсан. ААН-үүд зээлийн эргэн төлөлтөө гүйцэд хийж чадахгүй байгаа тохиолдолд тухайн банкиндаа хандаад энэ асуудлаа шийдүүлж болно. Дүрэм журмынхаа хүрээнд ийм бүтцийн өөрчлөлтийг нь хийгээд хугацаааг нь өөрчлөх гэх мэт асуудлыг шийдэж болдог юм. Тэгэхээр тэр нь бол хийгдэж байгаа. Хүндрэлтэй юм нь гэвэл хэрвээ тэр зээлийнх нь бүтцийг өөрчлөөд ирэхээр Монголбанк, Сангийн яамны хамтарсан тодорхой шаардлагуудыг тавьдаг. Тэр шаардлагуудын хүрээнд сангуудыг нь байгуулахаар зардал нь нэмэгдэнэ. Зээлдэгчдийг бол бүтэц өөрчлөгдсөн зээл гээд Монголбанкны мэдээллийн санд мэдээлнэ гэх мэтчилэн хүндрэлтэй байдлууд үүсдэг. Ийм нөхцөл байдалд Сангийн яам, Монголбанкинд хүсэлт тавьчихаад байгаа. Журмынхаа тодорхой заалтуудыг тодорхой хугацаанд түдгэлзүүлэх, эсвэл хойшлуулж өгөөч гээд төр засагтаа тавьчихсан байгаа. Энэ хэрвээ нааштай шийдэгдчих юм бол банкуудын зүгээс бас нааштай алхмуудыг хийх боломжтой гэж харж байгаа. Нийт банкны салбарт 55 хууль, 69 журмын хүрээнд хязгаарлалтууд тавигдчихсан байдаг. Тэгэхээр маш их дүрэм журмын хүрээнд арилжааны банкууд үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ журмуудыг тодорхой хэмжээнд зөөллөөд өгөх юм бол бусад арга хэмжээг нааштайгаар шийдэх боломжийг бүрдүүлж өгөх байх.
Олон улсын байдлыг харахад Засгийн газрын болон төв банкных нь зүгээс маш хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлжүүлэх, Засгийн газраараа дамжуулж цалин орлогогүй болсон компаниудын ажиллагсдын цалинг олгох, тэр ажилчдынх нь ажлын байрыг хадгалахын тулд тухайн хүмүүст зориулж дамжуулан зээлжүүлэх гэх мэт Засгийн газрынх нь зүгээс тодорхой арга хэмжээнүүд авч байгаа учраас энэ тал дээр засаг төрийн зүгээс одоо ажиллахгүй бол эдийн засгийн нөхцөл байдал таагүй байна шүү, цаашид ч нэлээд хүндрэхээр байна гэдгийг хэлэхээс аргагүй. Сангийн сайдын яриад байгаа шиг унаад сэргэчих эдийн засаг биш болчихлоо шүү. Олон улсад U ship гэж ярьж байгаа ч гэсэн одоо бол L ship болчихлоо. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг дээр МҮХАҮТ-тай нэг саналтай байгаа учраас үүн дээр дэмжиж оролцож байна” хэмээн ярьсан юм.
Энэ бол манай албан ёсны модон хэлээр эдийн засгаа яах тухай хэлэлцсэн байдал. Тэгвэл яг амьдрал дээр хүмүүс тахлаас айх айдас их байгаа талаар эхэнд дурьдсан. Энэ айдсаар дамжуулаад эдийн засгийг улс оронд ашигтай байдлаар өөрчилж болж байна. Тухайлбал, хүмүүсийн эсэргүүцээд хөдлөгдөггүй уул уурхайн том төслийг явуулж эхлэх. Шинэ эдийн засгийн эрс өөр концесс эхлүүлэх гэх мэт. Мөн хүмүүст энэ онцгой байдлын үед шинэ ёс заншил дадал сургаж хэвшүүлбэл болно гэж дээр дурдсан. Тэгвэл яг юу хийвэл болох вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Хүмүүст ямар ч эерэг ач холбогдолгүй баар цэнгээний газар, караоке зэргийг хаалттай байлгах. Сүүлийн гучин жил монголчууд баар караокегаар амьдарлаа. Хэрэв бид ингэж амьдраагүй бол бидэн шиг эрүүл чийрэг хүн дэлхий дээр байхгүй байх байсан болов уу. Тэгвэл бид одоо ямар байгаа билээ, архины хамааралтай, хүнтэй халамцуу ярилцахгүй л бол хоорондоо нээлттэй харилцаж чадахаа байсан, тавь хүрэхгүй хорт хавдрын үүр болоод үхэцгээж байна.
Ямар ч хэрэггүй бие биендээ гайхуулах эгондоо хөтлөгдөн гадаад дотоодод дэмий сэлгүүцдэгийг нь хориглох. Гадаадад амьдрах нь цаашдаа мухарддаг гэдгийг шинэ үеийн монголчууд одоо ойлгодог болсон. Зүгээр л хүний нутагт цагаачлан амьдарсан нийгмийн даатгалын ямар ч хамгаалалтгүй илүүдэл иргэн болж үлддэг. Бид гадаадад цагаачлаад тэнд ажиллаж амьдраад баяждаг бол баяжих болсон, хөгждөг бол хөгжих болсон. Бид дотоодоо муулсан гадаадын хэдэн цагаачтай болсноос өөр ямар ч нэмэр болсонгүй, ядахдаа тэд нь тэндээ нийгмийн хамгийн доод давхаргад амьдардаг болохоор яах ч билээ.
Элдвийн олныг хамарсан тоглолт цэнгүүнийг хориглож хаасан хэвээр нь байлгаж, импорт нэрээр элдвийн ууж идэх юманд доллар зарцуулдаггүй болох. Ядахдаа тэр импортын хүнс гээд байгаа юм нь сахарын өндөр агууламжтай, таранс тостой Е тэмдэглээстэй зүйл байхыг нь яана. Зүгээр хор авч ирээд бие биенээ шулаад байдгийг нь болиулах.
Архи согтууруулах ундааг бүрмөсөн хориглох, найр наадам, баяр цэнгэл нэрээр цуглаж архиддагийг нь бүрмөсөн зогсоох гэх мэт арга хэмжээг үргэлжлүүлэн авах хэрэгтэй байна. Бидний баяр бол үндэстний эсрэг зориуд бодож олсон юм шиг хорлонтойгоор их хэмжээгээр архидах, тос өөхтэй хурц хоол унд хэт их идэх зэргийг энэ үхлээс айх айдсаар нь дамжуулж болиулах хэрэгтэй юм. Бас бидний нэг буруу тийшээ яваад байгаа зүйл бол энэ баяр цэнгэлийг нүсэр тэмдэглэх явдал. Захын “дурак” нь ургийн баяр хийнэ гээд хамаатан саднаа цуглуулаад архин далайд ах дүүгээ шумбуулдаг болсон. Хэн их гүн архинд шумбуулна, тэр хамгийн сайн нэртэй байхыг нь яана гээч. Иймэрхүү хүн төрөлхтнөөс гажсан буруу зан заншлыг энэ тахлаар дамжуулан болиулах хэрэгтэй байна. Маркесын “Тахлын үеийн дурлал” гэгчээр тахлын үеийн эдийн засаг гэж иймэрхүү юм байх хэрэгтэй болов уу.
Ц.Баасансүрэн
Эх сурвалж: Өдрийн сонин