Ноцтой, но-той - Говь-Алтай

Сэрэмжлүүлэг: Банк хэзээ ч хувийн мэдээллийг и-мэйл хаягаар лавладаггүй
Манай улсад 2021 онд 5600 цахим гэмт хэрэг бүртгэгдэж 18 тэрбум төгрөгийн хохирол, 2022 онд 8500 цахим гэмт хэрэг бүртгэгдэж 21 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цахим залилангийн хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, хоёр хүн нас баржээ
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн Улаан тээг гэдэг газар зам тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, нас барсан ноцтой осол гарчээ. Энэ тухай дуудлагыг хоёрдугаар сарын 24-ний 01:55 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очсон байна.

Ингэхэд Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Улмаар Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барж, 11 хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Орос гацааг хоёр хөршийн гацаа гэсээр байх уу?
Өнгөрөгч зууныг бид “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх амны уншлагаар үдсэн бол энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж ахиц шүү. Хятадын аюулыг бурхны ачаар (биш ээ би хадуурч байна) орос ахынхаа ачаар амсангүй ээ хөөрхий. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл улстөрийн хэрэгт ороогдох уу? Зөвлөлтийн тусламжийг арилсан гэлээ, Хятадын аюулыг арилсан гэлээ гээд урьд бол ална. (Зөвлөлт Монголын найрамдалд цав суулгалаа. Хятадын талыг баримтлалаа гээд олон шилдэг сэхээтэн бүх насаараа цөлөгдөж, цөөнгүй нь амиа алдсан). Тиймээс “улстөрийн хэргээр ороогдох уу?” хэмээн лавлаж байна.

Өдгөө Зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу Зөвлөлт минь алга. Харин Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Өөрчлөгдөхгүй юм гэж байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “Зөвлөлтийн тусламж, Хятадын аюул” гэх таринаа “Хоёр хөршийн гацаа” гэж шинэчилснийг дээр дурдсан. Зөвлөлт импер мөхөж, социалист лагерь нурснаар бяцхан эдийн засагтай цөөхөн монгол үнсэнд хаягдав. Үүнд хэн ч буруугүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд монголчууд бие дааж өндийх арга хайв. Мөнгөгүй. Хувхай. Коммунизм байтугай СССР ч үгүй хоцорсон Монгол хөрөнгө оруулагч дуудаж хөлдүү мухраас өлссөн боохой мэт баахан улив. Хоёр их гүрний завсар дээвэргүй шоронд зуун жил хашигдсан буурай Монголыг ардчилал, чөлөөт зах зээлд зоригмог хөл тавив гээд хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ, урд хөршийн хэрэглээ өсөх мөчлөг азаар таарч эдийн засаг сэргэв.

Тэгтэл нэг хачин юм болох нь тэр. Зөвлөлт тусламж Орос гацаанд хувираад дээрэлхэв. Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад жигтэйхэн. Тэд Монголоос гурав дахь түншийг ХХ зууны сүүлийн хагаст тангараг тасарч явсан Маогийн Хятадаасаа ч илүү хажиглалаа. Оросууд Канадын Хан ресурс компанийг манай Засгийн газраар (арбитрын шүүхийг ах нь аргалж өгнө хэмээн панаалдаж) хөөлгөөд, Монгол улсыг 100 сая доллараар торгуулав. Тэгээд зогссонгүй Оюу толгойгоос Рио Тинтог зайлуулахаар шордлоо. Ах маань барууны хөрөнгө оруулалтыг жийлгээд зогссонгүй БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтыг хаав. Хятад хөрөнгө оруулалтай Багануурын ДЦС бас зогслоо. Хятадад уусах аюулыг дэвэргэв. Коксжих нүүрсээ хилийн дөнгөж цаана орших Бугатын гангийн үйлдвэрт тээвэрлэх уурхайн төмөр зам тавих гээд мануус үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоологтой хоцорлоо.

Монголчуудад нэг зовлон байдаг. Бид “оросууд гацаалаа” гэж шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” хэмээн хамсруулж, өмнөд хөршөө зөөлчилж, умард хөршөө зөөллөдөг. Ийм хулчгар зан хойч үеийн залууст биднээс халдварлаад арилаагүйд харамснам. Миний хүндэлдэг нэрд гарсан авъяаслаг сэтгүүлч эмэгтэй “Эгийн голын усан цахилгаан станцыг 20 жил хоёр хөрш маань гацаалаа” гэж “Өдрийн сонин”-д бичжээ. Хятад саатуулах байтлаа “станцаа барь” гэж тэрбум доллар урт хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлүүлэх гэв үү. Үүнийг яагаад иш татав гэвэл би ч гэсэн Оросын дээрэнгүй авирыг үнэнээр нь хэлэхээс хулчийж насыг элээлээ. Харин одоо “хоёр хөрш” гэж бүдэгрүүлэлгүй хэн нь гацааж буйг бичье. Муу эрийн зориг үхэхийн өмнө ордог болтой.

Эгийн УЦС-ын талаар Хятадын тал “Оросууд бидэнд бичиг явуулаад байна. Түр зуур санхүүжилтээ зогсооё. Та нар оросуудтайгаа учраа ол” гэжээ. Монгол нь Оросоо зөвшөөрүүлж дөнгөвөл санхүүжилтээ үргэлжлүүлье гэсэн БНХАУ-ын хандлагыг монгол сэтгүүлч “Хоёр хөрш Эгийн УЦС-ыг гацаав” гэж бичих угтаа манай сэтггүүл зүйн номлол юм. Энэ төсөл 30 жил гацаж буй. Хаанаас гацаадгийг бүгд мэднэ. Тайлбарлаж нурших шаардлагагүй ил дол болсон дарамт.

Тэгтэл саяхан өдөр тутмын нөгөө сонин ингэж бичиж: “хэсэг бүлэг нөхдүүд Байгал нуурын ус ширгэнэ гэсэн таамаг төдий зүйл ярьж, түүнийгээ улаан цээжээрээ хамгаалчихаад бариулахгүй байгаа. Тэд оросууд биш. Иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрийгөө нэрлэсэн манай улсын иргэд. Ингэж сунжирсаар 2015 онд Эгийн цахилгаан станцыг урд хөршийн хөнгөлттэй зээлээр барих болсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед Хятадын тал “ОХУ зөвшөөрвөл бид санхүүжүүлж болно” гэж байв. Бид Оросын, эсвэл Хятадын харъяат уу. Ингэж хэлснээс нь дүгнэхэд ямар ч байсан тусгаар улс биш, өөрийн мэдэлгүй улс юм шиг байгаа юм” гэж гацааг иргэний хөдөлгөөн ба Эгийн УЦС-ыгсанхүүжүүлж байсан БНХАУ-д тохож, “Тэд оросууд биш” гэж зусардсаныг хар. Хойш харж бялдуучлаад, урагш харж гүтгэдэг суртал мөн л маниас угшилтай. Мэдээж Хятадыг өмөөрлөө гэнэ. Өмөөрөх юмыг өмөөрч, өмөөрөмгүй юмыг өмөөрдөггүй хүн бол суут нэгэн бус жирийн ард.

Хятадын мангас шиг хэрэглээ, хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурч байна. Энэ аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Зүгээр ч зугтсангүй. Оросод таалагдах гэж хуучин зуршлаараа доромжилж гөрдөнө. Өмнөд хөршийн эдийн засаг голлосон бодлого өндийх гэж ядаж буй цөөн буурай бидэнд ус агаар шиг чухал. Их хөршийн аядуу хандлага манд том боломж. Энэ эерэг өгөгдлөөс гарааны бизнес болгож овжноор ахиухан хүртэж тамиржаад цааш солонгорсон эдийн засгаа ярь. Нүүрс Оросод хэрэггүй. Хятадад хэрэгтэй. Оростой муудах, Хятадтай сайдах гэлээ гэх нүдэн балай зодоон чинь олзны амыг хааж олноо хорлов. Оросын гацаасныг “Орос гацаасан” гэж үнэнийг шууд хэлэхийн оронд “хоёр хөрш гацаасан” гэж өмнөд хөршөө гөрдөх Төрийн бодлого болсон ч юм шиг. Тусалсныг тусалсан, гацаасныг гацаасан гэж тодорхой мэдээлэх дэлхийд таалагдана.

Амттанд хорхойссон монгол үнэрч нохдоор 90 оны ардчилагчдын дундаас Бодоо хоёр Данзан Шагдаржав Хаянхярваа Гэндэн Дэмид Амар нарын үлдэгдлийг илрүүлэх ажиллагаа өрнөв. Энержи ресурс, Шиньхуа, Сумитомотой ардын дайсан М.Энхсайханы ноороглосон гэрээнд, сэм шургуулсан, эх орноо 100 жил харьд зүгээр өгөх хорлон сүйтгэх санааг УИХ-ын 75 мулгуу илрүүлж чадахгүй гээд чуулганаар хэлэлцүүлэлгүй ганц мунадаг гишүүн Л.Эрдэнэчимэгээр нэвт хянуулаад, С.Эрдэнэ (АН-ын дарга С.Эрдэнэ биш телевизээр өөртөө гал тавигч, одоо чихээ огтолно гэж зүрх муутай хөгшдийг цочирдуулж буй цогт эх оронч С.Эрдэнэ), УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, ҮАБЗ-ийн н\б дарга А.Гансүх гэх хүчирхэг гурав гэрчлээд Монгол ялав. Эрлийз хурлийз нараас Төр Засгаа цэвэрлэе уриатай телевизийн женко цувралыг экс Ерөнхийлөгч яллагдагч, луйварчин, хулгайч Ц.Элбэгдорж хаасныг Х.Баттулга Ерөнхийлөгч одоо нээж хүн амаа гэгээрүүл. Хятадын гацаасан төслүүд болон урдаас орж ирэх төмөр замууд манай баялгийг хуу зөөж цөлмөх байсныг сэнхрүүлээд өгөхийг гуйя.

Э.Бат-Үүл “Манжийн эрхшээлд байх үед Монголын төрийн зүтгэлтнүүдийг Манж, Бээжингийн захиалгаар толгойг нь авч байсан. Зөвлөлтийн нөлөөнд байх үед манай Ерөнхий сайд, Төрийн зүтгэлтнүүдийг зөвлөлтийн коммунистуудын захиалгаар егүүтгэж байлаа” гэж ярилцлага өгчээ. Бээжин манай хэн хэн гэгч хэдэн зүтгэлтний толгой авсныг тодруулъя Бат-Үүл ээ. Чи бид цөм “Манжийн дарлал” гэх амны уншлагатай. Хоосон уншлага маани мэгзэм мэт явцгүй ажээ. Баримтжуулъя. Бээжинд цаазлуулсан дээдсийгээ бүгдийг мэдэж авъя. Москвад 149 сайд дарга нарыг буудсан ил болов. 149-ийнхөө нэрийг сурах бичигт жагсааж, оросуудад хилсээр буудуулсан хөөрхийсдөө хойч үеэ мөргүүлье. Бээжинд цаазлуулсан эх орончдоо би мэдэхгүй 80 настай зохиолч аж. Ичмээр. Драмын театрын уран бүтээлчид манжууд хүүгийн нь толгойг царан дээр тавиад чин ван Ханддоржид өглөөний зоог болгон барьж буй жүжиг тавьжээ гэж шуугив. Үнэн бол тийм муухай юм гэж байж болох уу? Худлаа бол хөршөө тэгж гүжирдэх ертөнцийн шившиг. Цөөхөн ард түмнээ мөнхийн их хөршийнхөө эсрэг тэгж турхирах юуны цондон бэ. Зөв бурууг хольж хутгасан “Хоёр хөршийн гацаа” гэх бохир бантан даамжирсанд үүнийг нуршив. Брежнев, Мао, Цэдэнбалын үзэл суртлын загвараас салаагүй бид ХХI зуунд амьтны адаг, адууны хомоол болжээ.

Нэг хөршийн ч бай, хоёр хөршийн ч бай гацааны үр дүнд хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх агуу Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү?! Хорвоо уужим гэдэг монгол үгээ их хөршдөө өргөе. Хоёр хөршийнхөө нэгийг “бурхан” нөгөөг “чөтгөр” гэж туйлширснаас “хоёул хүн” гэж ойртуулах-дэвшил. Гэвч нэгний нь атгаг санааг хөнгөлж, нөгөөд нааж ижилсүүлэх тэнэглэл. Нөгөө хөрш оролцоогүй бол яах вэ? Бусдын гэмээр нэрээ хөөдөхийг хэн ч хүсэхгүй. Их гүрэн ашгүй одоохондоо тоодоггүй. Хэрэв тоож хатуурхвал түүхий эдээ мөнгө болгодог гол урсгал татарч ядуу Монгол улам уруудна. “Хоёр хөрш гацаав” гэж бидний долигонодгийг орос ах санах ч үгүй. Орос ахын тархи юун Монголыг санах мантай. Англи Америк Европын холбоо Нато Сири Турк гээд зай завсаргүй байгаа.

Хоёр нүүрт хоцрогдсон авираа хаяж, умард өмнөд хөршийнхөө мөс чанарыг зориуд дөвийлгөлгүй, зориуд гутаалгүй бодит хэмжээнд нь зөв цэгнэе. Тарамдсан бодлоо хоёрхон цэгт хумь. Нэгд ямар ч гацаанд бүү маллуул. (Харанхуй омог мэхлүүдгээс гэгээрсэн нь дөнгүүлдэггүйг түүх хэлээд өгнө). Хоёрт гадны гар хөлийг Төрийнхөө жолоонд бүү ойртуул. (Тийм эрхийг сонгогч бүрт ардчилал олгосон). Энэ хоёр санаа бүтвэл тээглүүлэгч оньс мултарч ядмаг эх орон чинь зөнгөөрөө хөдөлнө. Хойч үеийг минь бурхан өршөө.

Ц.Доржготов

Эх сурвалж: baabar.mn

Малчдаа 20 мянгаар дахин хошхируулчхаагүй байгаа
“Улаан сайд гэж ёстой нэг улаан ландрам байна аа... Яасан их хүмүүсээр даажигнадаг нөхөр вэ. Үүгээр нэг үзэгдээсэй, ташуурын амт үзүүлэхийм хуна” гэж урд хормой дээрээ гишгэх шахам бөхийн явах эмээ хэлж сонстов.

Нуруу нь тэгшрэхээ байсан бололтой тэрээр ойр зуурын ажлаа амжуулахын зэрэгцээ багачуулаа ч бас удирдах аж. Гурван гэрээр хаваржиж байгаа тэдний гадаах цэнхэр амбаарт ноолуур нь байгаа гэнэ. Түүний хэлснээр бол ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд их гомдож байгаа юм байх. “Юмны учир мэдэх хүн байж болсон болоогүй юм гув, шув ярьж амьтны амьдрал үймүүлээд. Ээ, бас их нүгэлтэй хүн ээ” гэж ирээд л гомдоллох аж.

Тэдний амьдрал жилийн жилд хөдөө тал шигээ тайван, сайхан налгар үргэлжилдэг, ноос, ноолуураа өөрсдөө яваад тушаачихдаг. Мөнгөөрөө хэрэгцээтэй зүйлээ нэг мөсөн бөөндөөд авчхаар дараа жил ямаагаа самнах хүртлээ дутагдах гачигдах юмгүй аж төрдөг байж. Харин Ч.Улаан сайдын “Малчдаас 1 кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна” гэж хэлсэнд итгэж ноолуураа хав дарсан тул хэрэгцээт бараагаа ч авч чадахгүй, хаврын хахир цагт зутруухан байгаа гэнэ.

Итгэлтэй хүндээ гомдсон мэт гол нь гонсойж байхтай зэрэгцэн өнгөрөгч сарын “... малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын суурь үнэ дээр 1кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуул олгоно” гэсэн мэдээлэл сонсчээ.

“Өмнө нь 100 мянган төгрөгөөр ноолуурыг чинь авна гэж хулхидсан. Одоо тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгнө гэж хошхируулаагүй байгаа. Яая даа байз. Эмээлт дээр аваачаад өгчихдөг юм уу. Эсвэл Угтаалынхаа ченжүүдэд өгдөг юм уу. Хошхируулаагүй бол уг нь овоо л юм болох гээд байдаг” гэж горьдлого тээн сууна билээ. Уг нь Төв аймгийн Угтаал сумынханд нийслэлийн зүг салхи татуулж хөдлөөд Эмээлтэд өгчихөөд эргэх нь нэг их асуудал биш. Гэхдээ малчид ноолуураа Монголдоо үлдээчих санаатай байгаа юм шүү дээ, уг нь. Тэгтэл Буянгийн Жагаа авч чадахгүй хэрнээ бид нарыг “Хятадуудад өгдөг” гэж загнаад байгаа. Өөрөө авч чадахгүй байж” гэж үглэн сууна билээ. Үнэхээр кг тутамд нь 20 мянган төгрөгөөр урамшуулна гээд хошхируулчхаагүй байгаа...

Манай улсад жилдээ 10 мянган тонн ноолуур гардаг. Үүний 3000 тн-ыг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тн-ыг нь гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэний улмаас гадагшаа гаргадаг ноолуурын худалдан авагч, хөрөнгө оруулагч байхгүйгээс 7000 тн ноолуур үнэгүйдэж байгаа. Иймд ЗГ-аас яаралтай арга хэмжээ авч тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс гаргаж 200 тэрбум төгрөгт багтаан шийдвэрлэнэ гэснээс харахад малчдаа дахин хошхируулчхаагүй байгаа.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Хар жагсаалт ба хар тамхи
Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д багтаад яг хагас жил болсон. Харин одоо Европын холбооны “хар жагсаалт”-д бичүүлж байх шиг байна. Тодруулбал, Монгол Улс Европын Холбооны Комисс 2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээний төслийг албан ёсоор танилцуулжээ. Үүнд нь Монголыг бусад 11 улсын хамт хар жагсаалтад оруулах тухай мэдээлэл багтжээ. Энэ жагсаалтыг ойрын хугацаанд Европын парламентад өргөн барина. Батлагдвал Монголыг оруулсан хар жагсаалт бүхий дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ мэдээллийг манай УИХ-ын дарга, Монголбанк хүлээн зөвшөөрсөн байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны тавдугаар сарын 7-ны УИХ-ын чуулган дээр “... Европын Холбоо FATF-ын “саарал” болон “хар жагсаалт”-д багтсан орнуудыг “хар жагсаалт"-д бүртгэх журам гаргаад, тэр нь хэрэгжиж эхлээгүй байна. Хэрэв энэ журам хэрэгжээд эхэлбэл манай улс тус холбооны “хар жагсаалт”-д орох эрсдэл байгаа. Энэ талаар Монголбанк болон холбогдох төрийн байгууллагууд Европын холбоонд асуудлаа тавьсан.

Монгол Улс энэ ондоо багтаад “саарал жагсаалт”-аас гарчихвал Европын холбооны жагсаалтад орохгүй байх боломжтой” гэлээ. Монголбанкнаас энэ сарын 8-нд гаргасан мэдэгдэлд “... Европын Холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна. Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм” гэжээ.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар “... Монгол Улс “хар жагсаалт”-д орсон. Ойрын хугацаанд “хар”, “саарал” жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.

Европын Холбооны энэ “хар жагсаалт”-ыг 2017 оны арванхоёрдугаар сард 28 гишүүн улсын Сангийн сайд нар татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг үгүй хийх  зорилгоор баталж байсан юм. Энэ утгаараа Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Монгол Улс FATF-ын “саарал жагсаалт”-д бичүүлсэн учир Европын Холбооны “хар жагсаалт” руу автоматаар орж байна гэж ойлгох болох юм.

Мөн Европын Холбооны “хар жагсаалт”-д албан ёсоор ороход 1-2 сарын хугацаа байх шиг байна. “... Энэ хооронд нь “саарал жагсаалт”-аас гарчихна” гэж эрх баригчид бас хэлж байна. Дашрамд хэлэхэд, энэ жагсаалтад орох үгүйг шийдэх хугацаа 2020 оны манай УИХ-ын сонгуулийн санал хураалттай давхцаж байна. Бас л сонирхолтой давхцал. Ер нь бол аль ч утгаараа Европын Холбооны “хар жагсаалт”-ын сураг бол эрсдэл юм. Европын Холбооноос 2017 онд гаргасан шинэ зохицуулалтын хүрээнд жагсаалтад нэр нь орсон улсууд руу мөнгө шилжүүлэхийг хориглохоор болсон байдаг. Тус холбоо 2019 оны гуравдугаар сард “хар жагсаалт”-аа шинэчилсэн. Ингэхдээ татварын асуудлаар хамтран ажилладаггүй 15 улсыг нэмсэн.

Европын холбооноос улс орнуудыг гурван шалгуур үзүүлэлтээр авч үздэг. Мэдээлэл солилцох олон улсын стандартыг биелүүлж байгаа эсэх буюу ил тод байдал, татварын шударга өрсөлдөөн буюу татварын зүй бус систем байгаа эсэх, эдийн засгийн бодит үйл ажиллагаа буюу улс орны татварын түвшин нь татварын хиймэл орчныг дэмжиж байгаа эсэхийг харгалзан үздэг байна.

Нөгөөтэйгүүр FATF болон Европын Холбооны “саарал”, “хар” жагсаалтад бичүүлдэг хэд хэдэн үндэслэлийн нэг нь хар тамхи болдог. Учир нь хар тамхины худалдаа, хэрэглээ нь процессоороо терроризмыг санхүүжүүлж, дээр дурдсанчлан татварын гэмт хэрэг, шударга бус өрсөлдөөний эрсдлийг бий болгодог.

Тиймээс Монгол Улс хар тамхины асуудлаар Европын Холбооны анхаарлыг татаж, “хар жагсаалт” руу гулсаж байна гэх мэдээлэл бас явж байна. Энэ үнэний ортой байж мэднэ.

Жил гаруйн өмнө Монголын нэр дэлхийд цуурайтсан. Туркийн Истанбул дахь манай хоёр дипломат ажилтан Германы хил дээр 70 кг хар тамхитай баригдаж байв. 70 кг шүү дээ. Истанбул дахь Монголын ЭСЯ-ны Ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлээд Чехээр дамжаад Германд ирсэнээ сүүлд нь хүлээсэн. Тэднийг Германы Дрезденийн тойргийн шүүх шийтгэнэ. Хэргийг шалгах явцад германчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн баримт, нотолгоонууд ил болж буй талаар гадаадын хэвлэлүүд бичсэн.

2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы “TAG24” мэдээллийн сайтад “... Б.Баттүшиг шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Энэ үгийг батлах гэрч болох Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер Чехээс ирлээ” гэж мэдээлжээ.

Мөн Туркийн “TimeTurk” мэдээллийн сайтад “Гэмт бүлгийнхэн хар тамхи тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн автомашиныг ашигладаг байсан. Хар тамхи хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нар гүйцэтгэж байсан” гэжээ.

Үүнээс гадна Дрездений шүүхийн ажиллагаанд оролцогч мөрдөгч, прокурорууд Б.Баттүшигийн гар утасны мэдээллийг бүрэн авч чадсан гэх мэдээлэл бас бий. Ер нь бол Б.Баттүшигийг тойрсон асуудал дээр хар тамхины наймааны цаад эзэн нь Монголын төр болчих гээд байгаа аюул дохиолоод байгааг эх сурвалжууд хөндсөөр байсан юм.

Тэгвэл Туркийн ерөнхий прокурор манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээсэн байна. Туркийн ерөнхий прокурор тус улс дахь манай Ерөнхий консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах хүсэлтэй байгаагаа уг захидлаар илэрхийлжээ. Тодруулбал, “... Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нарт эрүүгийн 2019/94915 дугаартай хэрэг нээн шалгаж байна. Тэднийг Турк улсын Эрүүгийн хуулийн 188.3, 220.2 дахь зүйл хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Бусад холбогдогчийг нь дээрх хоёр зүйл ангид зааснаар 150 хүртэлх жил хорих ял оноохоор төлөвлөсөн. Түүнчлэн энэ талаар мэдээлсэн “TimeTurk” мэдээллийн сайтад “Туркийн ерөнхий прокуророос Монгол Улсын Гадаад харилцааны сайдад хаягласан захидалдаа Истанбул дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрынхныг элсүүлсэн хар тамхины наймааны энэ бүлгийг “Balina” буюу “Халим” хочтой нэгэн удирдаж, олон улс дамнасан хар тамхины наймаа эрхэлдэг гэдгийг тодорхой бичсэн” гэж мэдээлсэн байгаа юм.

Энд нэр дурдагдаад байгаа дэд консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү юм байна. Б.Энхмөнх Туркэд сургууль төгсчээ. Үүнээс гадна саяхан Германы нэгэн мэдээллийн сайтад Монголын дипломатуудын хар тамхины хэргийн талаар мэдээлэхдээ “Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэг генералын хамт дуудахаар болсон” гэсэн байна. Тэр ерөнхий консул, генерал хоёр одоог хүртэл олны өмнө гарч ирээгүй л байна.

Энэ хэргийн хамгийн урхаг нь болох Б.Баттүшигийн мэдүүлгийн агуулга буюу Монголын төр, хар тамхи хоёр холбоотой гэсэн мэдээлэл Европын Холбооны “хар жагсаалт” руу хөтөлсөн байх магадлал маш өндөр юм. Харин манай Засгийн газар, Гадаад харилцааны яам яг энэ асуудлаар ямар ч тайлбар өгөлгүй өнөөдрийг хүрсэн нь хачирхалтай. Магадгүй, тэдний өгч чадахгүй байсан хариултыг Европын Холбоо өгчихсөн ч юм бил үү, хэн мэдлээ.

Яагаад гэвэл гадаад дотоод, янз бүрийн эх сурвалжуудын мэдээллээс шүүхэд, Истанбул дахь манай Ерөнхий консулын газрынхныг Туркийн хууль хяналтын байгууллагынхан багагүй хугацаанд хянаж байжээ. Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар Германы хил дээр баригдсан, Б.Энхмөнх, Б.Алтансүх нарыг тодорхой асуудлаар шалгахаар Туркийн ерөнхий прокурор шаардаад байгаа болон бусад мэдээллээр энэ тодорхой болж байгаа юм. Ямартай ч Европын холбооны гаргасан “хар жагсаалт”, Монголын дипломатуудын зөөдөг хар тамхи хоёрт ямар нэг холбоо сэжим байгаад байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орост сурч байгаа оюутнуудаа хамгаалж чадаагүй Элчин сайд Д.Даваад хариуцлага тооцъё
Манай улс ОХУ-д сурдаг оюутнуудаа татаж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Татсан ч гэж дээ, хойд хөршийн сургуулиудын дотуур байрнууд гадаад оюутнуудаа хөөж гаргаад хаалгаа түгжчихсэн учраас тосоод авсан хэрэг. Хөөгдөн барин ирсэн оюутнуудаас шил дараалан халдвар илэрсээр байгаа. Манай улсад илэрсэн бараг бүх л халдвар хойд хөршид сурдаг оюутнуудаас илэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Эндээс «Хойд хөрш зорьж очиж суралцаж байсан гадаадын оюутнуудыг яагаад гудамжинд хөөж гаргав» гэсэн асуулт ургаж гарах нь тодорхой.

Нэг л зүйл хэтэрхий ойлгомжтой байна. Цаашдаа ийм улсад хүүхдээ сургах шаардлага байна уу гэж адармаар хандлага гаргачихлаа, ОХУ. Сургана гэж авааччихаад, өвчин тахал дэгдэнгүүт амьдарч байсан байрнаас нь үг өчиггүйгээр хөөгөөд гаргачихдаг улс гэж байх уу? Дипломат харилцаатай, дээр нь хөрш улсын хувьд тавихаас аргагүй асуулт.

Онцолж тодотгоход ОХУ-д Монголоо төлөөлж суугаа Элчин сайд энэ асуудалд хүйтэн хандлага гаргаж, маш сэтгэлгүй ажиллалаа. Шуудхан хэлэхэд аав, ээжийнхээ гэрээс дөнгөж гарч ном сурч яваа хүний нялх үрсийг харь газарт эзэнгүй хаячихсан гэм хойд хөршид суугаа Элчин сайдад бий. Төрсөн гэр, эх нутгаасаа алс яваа оюутнуудаа хараагүй юм шиг үл тоож чимээгүй сууна гэдэг бас л бөх зүрх шүү. Дэлхий нийтээрээ тахлын өмнө сандралдаж, хар толгойтой хүн бүрийг адлангуй ширвэж эхэлсэн ийм цагт залуусаа хөсөр хаячихаад тоохгүй суусан Элчин сайдад хатуу үг ч зөөлдөөд байх юм.

Өөрсдөө учраа олог гээд тоохгүй хаячихаар халаас нимгэн хүүхдүүд өчнөөн газраар үймэлдэж гүйлдсэн нь тодорхой. Хүн олонтой, эрсдэл өндөртэй гэсэн хамаг л газраар хоолтой, хоолгүй, нойртой нойргүй, нимгэн нүцгэн гүйж, сандралдсаар ирсэн хүүхдүүд вирусийн халдвараас тойрч гарах аргагүй.

Элчин сайд харь оронд юу хийх гэж улсаа төлөөлж очдог вэ гэсэн асуулт тавиад харъя. Улс төрийн үүрэг зорилго нь ч яахав, тодорхой. Найрсаг харилцаа, харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх, өөрийн орныхоо гадаад дотоод бодлогыг эерэгээр ойлгуулж таниулах, худалдаа наймаагаа өргөжүүлж хөгжүүлэх гэх мэтээр хөвөрнө. Хүмүүнлэгийн талаас нь харвал гадны улсуудад эх орноо төлөөлж суугаа элчингүүд бяцхан Монгол Улс. Давтаад онцлоход гадаадад Монгол Улсыг төлөөлж буй ЭСЯ, Элчин сайдууд бичил Монгол Улс. Энэ утгаараа Элчин сайдууд тухайн улсад амьдарч, сурч, ажиллаж буй монголчуудынхаа асуудлыг бүрэн хариуцах үүрэгтэй. Улс орон нь иргэддээ яаж ханддаг билээ, яг тийм хандлагыг үзүүлэх ёстой хүн бол Элчин сайд. ЭСЯ, Элчин сайдуудын гол үүрэг, хариуцлага нь ерөөсөө л энэ.

Харамсалтай нь, ОХУ дахь Монголын Элчин сайд энэ үүргээ биелүүлсэнгүй. Хэцүү цагт харь улсад гудамжинд хөөгдөж гарсан хүний балчир үрсэд өчүүхэн ч сэтгэл гаргасангүй. ОХУ-аас ирсэн оюутнуудаас толгой дараалан халдвар илэрч байгаагаас Элчин сайдын хүйтэн хүнийрхүү хандлагыг багцаалдчихаж болно. Уг нь оюутнуудаа тэндээс энд авчрах тийм хэцүү хэрэг биш. Жаахан сэтгэл гаргачихад л болчих асуудал. Наад зах нь манай хил залгаа улс. ОХУ-ын хотуудаас жижиг портер хөлсөлж аваад нэг цуваагаар Алтанбулагт авчирчихад болчих юм л даа, уг нь. Хаа холын Берлин хотоос хөлөөр нь машин оруулж ирэх энгийн л нэг бизнес болсон өнөө цагт зэргэлдээ улсаасаа цөөхөн оюутнаа авчрах хэцүү биш, үдийн будааны дайны хялбар ажил. Ингээд харахаар улсаа төлөөлсөн Элчингийн сэтгэл дутсан гэхээс өөр тайлбар алга.

ОХУ-ын зүгээс «Үлдсэн оюутнуудаа ч татаж ав» гэсэн шаардлага тавих сураг чих дэлсээд эхэллээ. Одоо оюутнуудаа татаж авахдаа өмнөх шиг хандмааргүй байна.

Тусгай комисс гаргаж, өндөр зохион байгуулалт дор халдвар хамгааллын дэгийг дээд зэргээр сахиулж эх оронд нь авчрах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, залуустаа хүйтэн сэтгэлээр хөндий хандсан Элчин сайд Д.Давааг эргүүлэн татаж, хариуцлага тооцмоор байна. Уг нь цэрэг цуухад байсан генерал цолтой хүн. Гэвч тэр хүнд Элчин сайд байх төрийн торгон мэдрэмж дутагдлаа. Цэрэг хүний нэг зовлонтой юм нь тушаахгүй л бол хөдөлдөггүй гэм байдаг. Тиймээс л шинэ цэргийг харан тоглоом тохуу хийж суудаг хуучин цэргийн зан гаргаж хэдэн муусайн хүүхдүүдийг хөсөр хаясан бололтой, мань генерал.

Монголоо гэсэн элэггүй, иргэнээ гэсэн сэтгэлгүй хүнийг дипломат албанд удаан байлгаж болохгүй гэсэн энгийн логикийг наад захын хэн ч бодоод олчихно.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

“Сайн цаг” хүлээсэн шүүгдэгч нар шүүх хурлыг хойшлуулсаар
Тавдугаар сар дөнгөж эхэлж байна. Энэ сард алдар хүндтэй, хариуцлагатай алба хашиж байсан олон хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Төрийн хамгаалалтад байсан яллагдагч амиа алдсан хэрэгт буруутгагдсан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн алба хаагч Г.Сүхболд тэргүүтэй хүмүүс, Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэрэгт холбогдсон шүүгч нар, УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, төрийн яаманд архидан согтуурч, бусдын аминд хүрсэн гэх ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбал гээд олон хүний гэм буруутай, эсэхийг энэ сард хэлэлцэхээр товлоод байгаа. Зарим хэргийг өнгөрсөн онд шүүхэд шилжүүлсэн боловч шийдэгдэхгүй сунжирч өнөөдрийг хүрлээ. Үндэслэлтэй, үндэслэлгүй хүсэлт гарган, гомдсоор шүүх хурлыг хойшлуулах бүрт ард түмэн адгаж, бухимдаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа билээ. Үнэндээ ЗТХЯ-ны газрын дарга Б.Махбалд холбогдох хүн амины хэргийн шүүх хурал 10 удаа хойшлов. Уг хэргийг баасан гарагт хэлэлцэнэ. Хэргийг тухайн өдөр хэлэлцэж, шүүгч тогтоолоо гаргах, эсэх нь бас л эргэлзээтэй. Сүүлийн шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Ес дэх удаад шүүгдэгч өмгөөлөгч нэмж авна хэмээн санал гаргаснаар хурлыг хойшлуулсан.

Ийнхүү Б.Махбалд холбогдох хэргийн хурал нэг... зургаа, долоо, найм, арав дахь удаагаа хойшилсон шалтгааны дийлэнх нь өмгөөлөгчтэй холбоотой гэхэд хилсдэхгүй. Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүгдэгч, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч асан Б.Сайханцэцэг өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өнгөрсөн сарын 27-нд эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлыг хойшлууллаа. Өмнөх шүүх хурлын үеэр ч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч нар тодорхой санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ.

Шүүгдэгчид энэ мэтээр өмгөөлөгчөөсөө татгалзлаа, солилоо, өмгөөлөгч нар нь шүүх хурал давхацлаа, өвчтэй, чөлөөтэй, бүр гадаадад явсан хэмээн арга саам хэрэглэж, шүүн таслах ажиллагаанд нэг бус удаа саад учруулж байсан. Энэ хэрээр өмгөөлөгч нарын нэр хүнд унаж буй. Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ уснаас хуурай авч гарахын тулд үнэн, худал хэлж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргадгийг олон нийт гадарлаж, ил цагаан шүүмжлэх болсон. Ер нь өмгөөлөгч нарын нэр хүнд унаж, шүүгдэгч нар тэднийг оймс шигээ сольж буй нь нууц биш. Өмгөөлөгч үнэгүйдсэн асуудалд дүгнэлт хийх цаг болсныг Монголын хуульчдын холбоо өөрсдөд нь анхааруулжээ. Тодруулбал, Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хорооны хурлаар өмгөөлөгч нарын заримд нь нээлттэй, бас бус хэсэгт нь хаалтай сануулж, цахим хуудсандаа нэрийг нь зарлалгүй өнгөрөөсөн гэдгийг эх сурвалж хэлж буй.

Үүнээс гадна 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ шүүх хурлыг хойшлуулах үндэслэл хэсэгт нэлээд хэдэн заалтыг найруулан оруулжээ. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 34.16-д “Шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй, шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн, улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон, шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон, шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна” хэмээн хуульчилж, шүүх хурлаа хойшлуулах түмэн шалтаг, шалтгаан хэлж болохоор болгосон юм.

Хуулийн зүйл заалтыг тодорхой болгосон нь сайн хэмээх нэг хэсэг байхад, явахаар зэхэж буй гишүүд өөрсдөдөө зориулан цоорхой гаргасан гэж хардах нөгөө хэсэг ч байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 34.16-д зааснаар элдэв шалтаг хэлж, цаг хожсоор хэргээс мултрах, улмаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах нь гэсэн хардлага олны дунд хэдийн бий болжээ.

Сонгуулийн дараа “сайн цаг” ирнэ гэх хүлээлт олон шүүгдэгчид бий бололтой. Тодруулбал, сонгуулийн үр дүнгээр зарим хэргийг цагаатгана, хэрэгсэхгүй болгоно гэх яриа хэдийн гарсан байна. Мөн шүүх хурал хойшлуулахаар заасан хуулийн дээрх үндэслэл зарим шүүгдэгч нарт өгөөш болов. Тухайлбал, хотын дарга асан, шүүгдэгч Э.Бат-Үүл нар өмгөөлөгчдөө ээлж дараалан сольсоор. Э.Бат-Үүл өмгөөлөгчөөрөө дамжуулан элдэв хүсэлт гаргахдаа адтай нэгэн. Тэдгээр өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцана, өвчтэй, чөлөөтэй гэсээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулж ирсэн. Тэгж байтал эл хэргийн прокурор солигдож, хэргийн материалтай танилцах хүсэлт бас гаргаадахав. Энэ мэтээр хэргийг мөрдөн, шалгаж, хяналт тавьж, шүүн таслах ажиллагаа урагшлаад буй мэт харагдавч, үнэн хэрэгтээ үр дүн гарахгүй, шүүх хурал эхэллээ, хойшиллоо гэхээс өөр онцын ахиц үгүй байгаа юм.

Дэлхийн аль ч орны шүүх эрх мэдлийн байгууллага шүүгдэгчид хэргээ үнэн мөнөөр нь шийдүүлэх боломж олгодог. Гэхдээ шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг нэгбүрчлэн, баруун, солгойгүй хүлээж авдаггүй, хуульд нийцсэн, эсэхийг сайтар хянадаг аж. Тиймдээ өндөр хөгжилтэй орнуудад шүүх хурал удаа дараа хойшлох үзэгдэл байдаг ч үр дүн нь олон нийтийн эрх ашигт нийцдэг гэнэ лээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөвдүгээр сарын 15-нд болсон хэлэлцүүлгийн үеэр УБТЗ нийгэмлэгийн дарга асан, шүүгдэгч Л.Пүрэвбаатар өөрийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар хурлыг хойшлуулсан юм. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэн хүлээж авсан.

Улсын дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд хянан хэлэлцсэн юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 34 дүгээр захирамжид гомдол гаргасан. Тэдний гомдлыг шүүх хянан хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэн хэргийг анхан шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Ер нь, албан тушаалтан, хээл хахууль, нэр төртэй эрхмүүдийн холбогдсон хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь олон. Дээр дурдсан хэргүүдээс нэг бусыг нь нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасныг уншигчид санаж буй биз ээ. Ийн ноцтой, хор хохирол ихтэй хэргүүд тэр бүр шийдэгдэхгүй, цаг авсаар байгаа нь өмгөөлөгчөөс гадна мөрдөн байцаагч, хяналтын прокурор, шүүгчтэй холбоотой аж.

Одоогийн хуулиар шүүх хурлаас өмнө урьдчилан хэлэлцүүлэг хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцдэг болсон. Энэ үеэр өмгөөлөгч нар шүүгчийг элдэв хүсэлтээр булах нь элбэг. Тухайлбал, хэрэгт нэмэлт шинжээч томилуулах, гэрчийг асуулгах зэргээр мөрдөн байцаалтын үед ийм ч асуудал дутуу шалгасан, тийм ч зүйл гээж орхисон хэмээдэг юм байна. Уг нь аливаа хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө өмгөөлөгч дээрх хүсэлтийг гаргадаг ч мөрдөгч хангахаас татгалзах нь олон. Улмаар прокурорын шатанд өнөөх хүсэлтээ тоть шиг давтдаг ч улсын яллагч бас л үл хэрэгсэж, хэргийг шүүх рүү шилжүүлдэг. Тиймээс шүүхэд хэргийг хэлэлцэх явцад өмгөөлөгч дахиад л хүсэлт гаргадаг аж. Хуульд зааснаар хэрэг, маргааныг шийдвэрлэхэд гэрч, шинжээч зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээр шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаах нь цөөнгүй. Тодруулбал, мөрдөн байцаагч нар ажиллагаагаа гүйцэд хийгээгүй, прокурорууд хяналтаа яс тавьж чадаагүй буюу ажлаа дутуу хийснээс хэргийг нэмэлт ажиллагаанд буцаадаг аж....Хуулийн зүйл заалтыг тодорхой болгосон нь сайн хэмээх нэг хэсэг байхад, явахаар зэхэж буй гишүүд өөрсдөдөө зориулан цоорхой гаргасан гэж хардах нөгөө хэсэг ч байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 34.16-д зааснаар элдэв шалтаг хэлж, цаг хожсоор хэргээс мултрах, улмаар хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгах нь гэсэн хардлага олны дунд хэдийн бий болжээ...

Түүнчлэн шүүх бүрэлдэхүүн хэргийг улс төрийн зорилготойгоор шуурхай шийдэх нь бий. Жишээ нь, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ хэмээн хоёр жилийн өмнө дуулиан дэгдээсэн. Бусдын гарт амиа алдсан УИХ-ын гишүүн С.Зоригийн ах С.Баяр, мөн дүү С.Оюуныг төлөөлж шүүх хуралд оролцсон өмгөөлөгч Л.Энхсайхан энэ талаар “Хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй тул хэргийг хэлэлцэх үед “Шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Эл хэргийн материал 58 хавтастай. Гэтэл өмгөөлөгч бүхэл бүтэн 15 хавтас хэрэгтэй танилцаагүй байхад шүүх хүсэлтийг хангахгүй, хууль зөрчин байж хэргийг хэлэлцсэн” хэмээн ярьсан юм. Хавтаст хэрэгтэй бүрэн танилцах нь хуульд заасан, заавал хангах ёстой үндэслэл байсан гэх. Олны анхаарал татсан энэхүү хэргийг өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй, тухайн үеийн шүүх хурал улс төрийн зорилготой байсан нь өнөөдөр олны нүднээ ил болсон билээ.

Шүүх хурлыг хойшлуулахад тухайн хэргийн оролцогчид бүгд их бага хэмжээгээр хамаатай болж таарах нь. Мөрдөгч дутуу шалгадаг, улсын яллагч түүнийг нь олж харалгүй шүүхэд шилжүүлдэг. Шүүх бүрэлдэхүүн заримдаа улстөржөөд асуудлыг яаравчлан шийддэг. Нөгөө талаас өмгөөлөгч нар шүүгдэгчтэйгээ үгсэн хуйвалдаж шүүх хурлыг хэдэн ч удаа хүссэнээрээ хойшлуулдаг гэж хардаж болохоор.

Шүүх хурлыг хойшлуудаг гаж тогтолцоог хэн бий болгодог вэ. Энэ асуултад хуульчид “Хууль тогтоогчид буюу УИХ-ын 76 гишүүний эрх зүйн мэдлэг дутмаг байна. Бид хууль тогтоогчдын боловсруулан, баталсан хуулийг дагаж мөрддөг” хэмээн хариулсан. Хуульчид эрх баригчдыг боловсрол, тэр тусмаа хууль зүйн мэдлэгээ дээшлүүлээсэй хэмээн хүсэж буй. Товчхондоо, эрх баригчдын баталсан хууль нийгмийн харилцааг зохицуулж, шударга ёс тогтоож чадахгүй байгааг хуульчид мөн шүүмжилсэн билээ.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс гэмт хэрэг болчихов оо
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс түүнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав. Прокурорын зүгээс “М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого” гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн ийнхүү хүлээн авчээ. Цахим орчинд хэт идэвхтэй гэж үзээд шүүхээс ийм шийдвэр гаргасан нь олон хүний гайхширал, эгдүүцлийг төрүүлж байна. Хэт идэвхтэй гэдэг нь өөрийн үзэл бодлоо илэрхийлж, өөрөө өөрийгөө өмгөөлснийг хэлээд байгаа бололтой. Монгол Улсын иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх, үзэл бодлоо илэрхийлэх хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гээд заачихдаг байгаа. Гэтэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс эхэлж гэмт хэрэг болж хувирсан юм бэ. Үзэл бодлоо илэрхийлэх нь түүнийгээ түгээн дэлгэрүүлэх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй салшгүй холбоотой зүйл юм.

Тэгвэл олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн улс орнуудын 2020 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг хэдхэн хоногийн өмнө шинэчлэн танилцуулаад байна. Энэ индексээр Монгол Улс 73 дугаар байр эзэлж, өнгөрсөн жилийнхээс гурван байраар ухарчээ. Сүүлийн жилүүдэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ байнга ухарч байгаа.

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал юм. Цахим орчин дахь твиттер, фэйсбүүк аккаунт бол тэр хүний хувийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Ингэж үздэг, хүлээн зөвшөөрдөг болоод удаж байгаа. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ихээхэн хумигдаж, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан эрүүгийн нөхцөл байдал ч хүндэрч байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх юм уу, төрийн аль нэг албан хаагчдын идсэн уусан тухай баримт, мэдээллийг нийтэд дэлгэвэл шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг болсон.

2006 оноос хойш хийсэн нэгэн судалгааны дүнг сонирхуулъя. Бичиж нийтэлснийхээ төлөө хичнээн сэтгүүлч цагдаагийн байгууллагад дуудагдаж, дарамтад өртсөнийг тоо баримттай нь гаргажээ. 2016, 2017 оны тоо баримтыг хооронд нь харьцуулахад бичиж нийтэлснийхээ төлөө сүрдүүлэг, дарамтад өртсөн, дарамтлуулсан, гэр бүлийн хүнээ дарамтлуулсан сэтгүүлч 2016 онд найм байсан бол 2017 онд энэ тоо 20 болж өсчээ. Мөн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан, ажилд нь саад хийсэн тохиолдол 2016 онд зургаа байснаа дараа жил нь 26 болж нэмэгдсэн байна. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа дуу хураагуур, гар утас, камер, микрофоноо эвдүүлсэн тохиолдол хоёр байснаа найм болжээ. Шүүх хүчний байгууллагын дарамт шахалт, шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол 2016 онд 17 бүртгэгдсэн бол энэ тоо 2017 онд 108 болж огцом өсчээ. 2018, 2019 онд дээрх тохиолдлуудын тоо бүр нэмэгдэж, албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн нэр хүндийг унагах, цаашлаад биед нь халдах тохиолдол гарч байгааг ард түмэн харж байна. Үүний нэг жишээ нь, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг болоод байна. Цагдаагийн хурандаа түүнийг өрөөнөөсөө хөөж гаргаад “Наадахыг чинь гар хүрсэн гэдэггүй юм” гэж хэлж буй бичлэгийг олон нийт харсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг бичиж нийтэлснийхээ төлөө зөвхөн 2019-2020 онд буюу нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 12 удаа дуудагдан байцаагдаж, ажлын ихэнх цагаа хууль хүчний байгууллагын дарга нар, байцаагчийн үүдийг сахиж өнгөрүүлж байгаа нь дээрх судалгааг нотолж байна. Энэ бол ганц сэтгүүлчид тохиолдож буй асуудал биш. Монголын хэвлэл мэдээллийн салбарт цагдаагийн байгууллагад дуудагдаагүй, шүүхээс зарлан аваагүй байгууллага, сэтгүүлч гэж үлдсэнгүй.

Төр засаг, хүчний байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн нэр хүндийг системтэйгээр унагаж, гутаах оролдлогуудыг байнга хийх боллоо. Ялангуяа мэдээллийн баталгаатай эх сурвалж болох сонин, телевиз, сайтуудыг илүүтэй гутааж, тэнд ажилладаг сэтгүүлчдийн нэр хүндийг унагасаар байна. Үүндээ бусад мэдээллийн хэрэгслийг ихээхэн ашиглаж, сошиал орчинд онигооны бай нь албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчид болоод удлаа.

Хэрвээ албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж, нэр хүндгүй болох, цаашлаад эдийн засгийн хувьд дампуурч хаагдвал албан бус сошиал мэдээллийн хэрэгслүүд болох твиттер, фэйсбүүк нүд ирмэхийн зуурт л устана. Тэрэн шиг амархан юм, манай төр засгийнхан, хууль хүчний байгууллагад байхгүй байлгүй. Цагдаагаас тухайн аккаунтын ганц ганц эзэмшигч рүү нь утасдаад л дуугүй болгочихно. Жиргээч, олон мянган дагагчтай бичигч гээд байгаа хүмүүс рүү цагдаагаас ганц утасдахад л таг болчихно шүү дээ. Эсвэл ганц товч дарах юм уу, ганц тохиргоо хийхэд л сошиал гэх энэ хийсвэр зүйл зогсчихно.

Иймээс албан ёсны хэвлэл мэдээлэл, үг хэлэх, хэвлэн нийтэлж байх эрх чөлөөг хайрлаж, хямгадаж байх нь хамгийн чухал зүйл юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын хувьд ардчиллын баталгаа юм. Ардчилал яагаад тийм эрхэм юм бэ гэвэл, хоёр том гүрний дунд оршдог, Монгол орны хувьд ардчилал бол тусгаар тогтнолын баталгаа юм гэдэгтэй хэн ч мартах ёсгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол зөвхөн энд оршин сууж амьдарч байгаа гурван сая монголчуудын хэрэг төдий зүйл биш. Дэлхийгээр тархан суугаа 10 гаруй сая Монгол үндэстний оршин тогтнох, тэсч үлдэх баталгаа юм. Монгол үндэстний тусгаар тогтнолын үндэс болсон ардчиллын амин сүнс бол үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг юу юунаас илүү хайрлан хамгаалж, түүний төлөө тэмцэж байх шаардлага нийт ард түмний өмнө тулгарч байна. Хэвлэлийн эрх чөлөө бол хэдэн сонин, телевиз, сайтын асуудал биш. Нийт монголчуудын тэмцэж, хамгаалах зүйл болчихоод байна. Монголчууд цахим хэрэглээ, фэйсбүүкт идэвхтэйгээрээ Азидаа тэргүүлдэг. Тэгэхээр та бидний хэн маань ч цахим орчинд идэвхтэй байсан гэдгээрээ хоригдож мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Иргэдээ үхэл дунд орхих учиргүй
Коронавирус улстөржүүлэх сэдэв биш

Гурван сарын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал улс үндэстнүүдэд иргэд үү, эдийн засаг уу гэсэн сонголтыг тулгав. Эдийн засгаа сонгосон улс орнууд халдварын тархалтыг хязгаарлаж дийлэхээ болихуйд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэргүүнд тавьсан манай улс халдвар бүртгэгдсэн 170 гаруй улсаас дотроосоо халдвар алдаагүй бараг ганц улс боллоо.

Хэдийгээр манай улсад халдварын зургаан тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Анх бүртгэгдсэн франц иргэнээс бусад халдвар авсан монгол иргэнийг Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнх нь хүрээнд Монголын төр эх оронд нь авчирсан. Ингэлээ гээд, хүний нутагт эмнэлгийн тусламж авч чадахгүй, мөнгөгүй, түгжигдсэн, ядарсан, зүдэрсэн иргэдээ татаж авсан төр засгийн ажлыг шүүх, шүүмжлэх учиргүй. Харин ч эрсдэлийг тооцоолж, халдварыг гадагш алдаагүй нь нягт нямбай, нарийн зохион байгуулалт, дэг журамтай ажлын үр дүн. Гэтэл галын шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбар, цаашлаад Улсын онцгой комисс, Засгийн газрын үйл ажиллагааг тэр дундаа гадаадаас иргэдээ авчирсан шийдвэрийг шүүмжлэх, эсэргүүцэх хүн цөөнгүй харагдана.

Тэднийхээр улсдаа үлдсэн хэд л эрүүл байвал гадагш гарсан монголчууд үхсэн ч хамаагүй гээд амиа бодох байв уу. Дэлхийн бөмбөрцөг дээр Монголоор овоглох гуравхан саяулаа хэрнээ төр засаг нь иргэдээ зөнд нь орхих ёстой байсан юм уу. Үгүй л дээ. Үүргээрээ ч, Үндсэн хуулиаараа ч төр засаг ингэх ёсгүй. Монгол төрт улсын иргэд амьд явах, аюулгүй байдлаа хангуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эх орондоо ирэх Үндсэн хуулиар баталгаажуулсан бүрэн эрхтэй хүмүүс. Энэ эрхийг хангах үүрэг нь төр засгийнх.

Энэ үүргээ ч төр засгийнхан ухамсарлаж, нэр төртэй биелүүлж яваа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр нэг ч монгол иргэний амь насыг алдахгүйн тулд Монголын төр засаг хичээн ажиллах ёстой. Тэд ажиллаж ч байгаа. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нялх хүүхэдтэй, жирэмсэн, хөгшин настай, мөнгөгүй, орох оронгүй, бие нь тааруу иргэд нь гадаадад улсад түгжигдсэн байхад Монгол Улс тэднийг татаж авах ёстой. Энэ бол Үндсэн хууийн хүрээд хийж буй ажил. Монгол хүн эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхтэй. Энэ хүрээнд Монгол Улсын төр засаг үйл ажиллагаа явуулж байгаа. Эрсдэл гарахыг тооцсон учраас халдварыг гадагш алдахгүйгээр тусгаарлаж байна. Нэг ч монгол хүний амь нас битгий эрсдээсэй гэдэг үүднээс ажиллах ёстой. Харин коронавирусээр улс төр хийх гэсэн, хүний өвчин зовлонгоор тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс бий. Үүнийг бид мэдэрч байгаа. Тэдэнд хариуцлага тооцох ёстой” гэж тодотгосон.

Энэ нь ч зөв. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, хоног бүрт мянга мянгаар нь хүнээ алдаж буй энэ үед иргэнээ гэсэн төрийн шийдвэрийг улстөржүүлж буй нь хамгийн олиггүй үйлдэл. Ийм эгзэгтэй цаг үед коронавирус улстөржүүлэх сэдэв яав ч биш. Харин ч ийм л үед хамгаалах, амар тайван орогнох эх оронтойгоороо иргэд бахархан, омогшиж байна. Одоо дэлхийг нөмөрсөн аюулт цар тахалаас сэргийлэхийн тулд үндэстнээрээ нэгдэх цаг ирсэн. Нэг ч хүний амь эрсдэхгүйн төлөө хичээх цаг болсон. Газар нутаггүй улс орон гэж байдаггүй шиг иргэнгүй төрт улс гэж байхгүй билээ.

Дашрамд дурдахад, халдвар гарснаас хойш манай улс, Ухань, Сөүл, Токио, Берлин, Истанбул чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж 1024 иргэнээ татаж аваад байна. Цаашид ч гаднын оронд хүнд байдалтай байгаа иргэдээ татаж авахаар ярилцаж байгаа. Албан мэдээллээр 14 хоногийн дараа дахин тусгай үүргийн онгоц нисгэж, иргэдээ татаж авах шийдвэрийг гаргана. Гадаадад оршин суугаа иргэд ч эх орондоо ирэх хүсэлтээ олонтаа гаргасан. Тухайлбал, халдварын тархалтын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Итали улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 300 гаруй иргэн бий. Тэдний хүсэлтийг биелүүлж, эрүүл мэндийг хамгаалах нь төр засгийн үүрэг гэдгийг дахин сануулъя.

Б.Цэнд-Аюуш

Эх сурвалж: eagle.mn

Ч.Улаан сайд аа, гадныхны гологдлыг монголчуудад шахах уу
“Нөөцийн мах” гэх энэ хоёр үг уг нь ХХААХҮ-ийн сайдын ажлын нэгэн үзүүлэлт. Гэтэл жил бүр л асуудал дагуулсаар, бүр жил ирэх тусам дордоод байгаа ажил болчхож. Ингэж хэлэхийн учир нь “Нөөцийн мах” энэ жил түрүү жилээс бараг сарын өмнө худалдаанд гарна гэх зар тарсан ч иргэд авах дээрээ тулахад “Уут байхгүй” гэх шалтгаанаар нэг хоёр өдрөөр хойшлов. Бас өмнөх жилээс үнэтэй зарагдаж ямааны махыг килограммыг нь 6200 төгрөгөөр үнэлсэн байв.

Энэ нь үнэн чанартаа муу хэлдэг махны ченжүүдэд “Та нар үнээ нэмээрэй, нөөцийн мах ийм үнэтэй байгаа шүү” гээд хэлчихсэнтэй утга нэг гэж үзэхэд хүргэж байгаа юм. Түүхэндээ ч ямааны махыг нийслэлчүүд захаас ч тэр  дэлгүүрээс ч тэр 6000 төгрөгөөр худалдаж авч байсангүй. Бас нэг “Но” нь өнгөрсөн жил 5 үйлдвэр, аж ахуйн нэгж “Нөөцийн мах” бэлтгэж байсан бол 2020 оны өвөл хаврын махны хэрэгцээг хангахаар 14 аж ахуйн нэгж байгууллага 13.886.7 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцөлсөн гэх мэдээллийг 1 дүгээр сарын 31-ний өдөр нийслэлээс мэдээлж  байв. Өнөөдөр тэрхүү 13.886.7 тн мах 12 мянган тонн болчхож. 1886.7 тн мах нь хаачсан юм бол. Бас нэгэн “Но” нь 60 гаруй аж ахуйн нэгжийн гологдсон 12 мянган тонн махыг нийслэлчүүд бидэнд борлуулах болчхоод байгаа юм.

Сайдын хэлснээр “Одоогоор 12 мянган тонн махны нөөц байгаа. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Өнгөрсөн жил өдөрт 60-70 тонн мах нийлүүлж байсан бол энэ жил өдөрт 100 тонн мах нийлүүлэх боломжтой. Гадаадад экспортлохоор 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн мах бэлдсэн байсан. Гэтэл чанарын шаардлага хангаагүй” учраас гологдсон. Та нарт л азны юм боллоо”  гэх өнгө аястай хэлсэн нь олны дургүйцлийг хүргэв. Уг иргэд эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрт бэлтгэсэн мах хэрэглэдэг гэж боддог байлаа. Харин сайдын энэ ярианаас “Бид чинь хаана, ямар орчинд, ямар хүмүүс бэлтгэсэн мах идэж байсан юм бэ” гэж бодох болов. “Лам олдохгүй бол буцахдаа залъя” гэдэгчлэн гадаадад гаргах гээд гологдсон, нэг ёсондоо гадныхны гологдлыг бид идэх дээрээ тулчхаж.

Энэ шударга явдал мөн үү. Хаврын уртад махассан иргэд авахгүй гээд хаачих юм” гэсэн байдлаар хэнэг ч үгүй “Гологдсон учраас дотооддоо нийлүүлэхээр болсон” гээд ярьж байгаа нь ямар муухай доромжлол вэ. “Нөөцийн мах” гэж ярьсаар багагүй хугцаааг үдэж байгаа хэрнээ яагаад ая эвдээ орчихдоггүй, урагшилдаггүй ажил вэ. Хилийн цаана сууж байгаа ч гэсэн бид ижилхэн хүмүүс. Яагаад тэдэнд гологдсон махыг Монголчууд идэх ёстой гэж. Гологдол гаргасан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нь хариуцлагаа хүлээхгүй, нийслэлчүүдэд яагаад” шахаж” байна вэ гэдэг нь ч асуудал. Тиймээс нийслэлчүүд  танаас хариулт хүлээе, сайд аа.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn