Нутгийн мэдээ - Говь-Алтай

Элсний нүүдлээс хамгаалж ойн зурвас байгуулна
Хөхморьт сумын нутагт 110 га талбайд элсний нүүдлээс хамгаалж ойн зурвас байгуулахаар боллоо.

Тус аймгийн Хөхморьт сумын нутагт орших Сангийн далай нуур нь Их Монгол элсний өмнөд захад орших байгалийн үзэсгэлэнтэй нуураас гадна нүүдлийн шувууд ихээр ирж хоол тэжээлээ сэлгэдэг эко системийн өндөр ач холбогдолтой нуур юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, элсний нүүдэл зэргээс шалтгаалан нуурын ус ихээхэн багасаж байна.

Үүнтэй холбоотойгоор зуны их халууны үед нуурын усны температур хүчтэй нэмэгдэх болсон нь нуурын ус биологийн бохирдолд орох шалтгаан болоод байна. Биологийн бохирдолд орсон нуурын усанд вакуум орчин үүсэж ботулизм гэх нянгаар бохирдож биологийн төрөл зүйлүүдээр дамжин нүүдлийн шувуудын хоол тэжээл болсноор тэдгээрийн үхэлд хүргэх шалтгаан болж байгааг судлаачид тус байгууллагын захиалгаар хийсэн гидробиологи гидрохимийн судалгаа болон бусад судалгаа, шинжилгээний үр дүнгээр тогтоогоод байна.

Иймд Сангийн далай нуурын усны түвшнийг нэмэгдүүлж сэргээх, нуурын усыг тэжээгч булаг шандны эхийг хамгаалах, элсний нүүдлийг тогтоон барих зорилгоор 45 га талбайд ойжуулалт, ногоон байгууламж хийхээр төлөвлөлөө.

Мөн нуурын усыг их халууны үед температурыг нэмэгдүүлэхгүй байлгах талаар хэлэлцэж шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа, оновчтой төлөвлөлтөд суурилсан арга хэмжээ авах, зураг төсөв тооцоолол, зөв шийдлийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах саналыг тус аймагт ажилласан Герман, Монголын хамтарсан Биологийн олон янз байдлыг хамгаалах (KFW) төслийн зөвлөхүүд эрдэмтэн судлаачид тавьсан тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн юм.

Ингэхдээ Хөхморьт сумын хойд хэсэгт орших Гүн нуур нь Сангийн далай нуурын адил Их Монгол элсний өмнөд хэсэгт оршдог бөгөөд нэгэн адил элсний нүүдэлд өртөх эрсдэлтэй тулгараад байгаа тул 20 га талбайд ойжуулалт, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан хуурайшилт, салхитай өдрийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Хөхморьт сумын төв элсний нүүдэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хойд хэсэгт 45 га талбайд ойжуулалт ногоон байгууламж хийхээр тохиролцов.

Ийнхүү Хөхморьт сумд гурван байршилд нийт 110 га талбайд ойн зурвас, хөндлөн хамгаалалт барих, механик хамгаалалт байгуулах ажил иж бүрэн хийхээр шийдвэрлэгдсэний дагуу техникийн тодорхойлолт боловсруулах ажил хийхээр санхүүжүүлэгч байгууллага болох төсөл хөтөлбөрийг байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны төлөөлөл нутгийн иргэд хамтран ажиллалаа.

Энэ ажлыг хийснээр нуурын орчимд нутагладаг иргэд бэлчээр сэлгэж нуурын экосистемд үүсэж буй дарамтыг багасгах, Ойр орчимд хөв цөөрөм байгуулах, худаг гаргах ажлыг шат дараатай зохион байгуулах зэргээр гарц шийдлүүдийг тодорхойлон дээрх ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.

Э.Нарангэрэл

Эх сурвалж: МОНЦАМЭ

ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас 18 дахь жилдээ зарласан “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн эзэн 98 оюутан тодорлоо.

Олон жил уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн тус хөтөлбөрийг Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэг болон орон нутгаас шинээр оюутан болж буй төгсөх ангийн сурагчдын  дунд зарладаг байсан бол энэ жил тэтгэлэгт хамрагдах оюутны  тоог нэмж, цар хүрээг нь өргөжүүлэн, шинэ оюутнуудаас гадна өмнө нь ХААН Банкны тэтгэлэг хүртсэн ахлах курсийн оюутнууддаа дахин нэг боломж олгон тэтгэлэгт хамруулж буйгаараа онцлог.

ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан 18 жилийн хугацаанд нийт 2260 гаруй оюутанд 2.3 тэрбум гаруй төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

2024-2025 оны хичээлийн жилд үе тэнгийн залуусаа манлайлж, “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Харин дахин тэтгэлэгт авч буй оюутнуудын нэрстэй ЭНД дарж танилцана уу.

Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулан өглөө
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй. Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөр эхний ээлжинд 60 машиныг шаардлагатай сумдад хүлээлгэн өгч байна.

Энэ удаад Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Цээл сумдын Эрүүл мэндийн төвд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Б.Сүхбаатарын хамт 2024 оны туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 Diesel High загварын автомашиныг гардуулан өглөө.

Ц.БАЯНМӨНХ: Хүний сэтгэл, нандин дурсамж нутгаасаа явдаггүй
Манай улсын 102 сум 2024 онд 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Тэдгээр сумдын нэг Говь-Алтай аймгийн Цээл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, “ББМНТ” компанийн захирал Цэдэвийн Баянмөнхтэй ярилцлаа.

-Говь-Алтай аймгийн Цээл сумын онцлог, цээлчүүдийн бахархал юу вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье.

- Улсын хэмжээнд 330 сум бий. Цээл нэртэй хоёр сум байдгийн нэг нь манайх. Манай сум хэд хэдэн онцлогтой. Байгаль, газар зүйн байршлын хувьд хойд талаараа Хар азаргын нуруу, баруун талаараа Хөвчийн нуруу, өмнө талаараа Таянгийн нуруугаар хашигдсан уудам хөндийд тархан суурьшсан хүн ард юм. Зөвхөн сүүлийн 100 гаруй жилийн түүхийг нь таслаад харвал хуучин Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу, түүний залгамжлал Хантайшир уулын аймгийн Бүсхайрхан уулын хошууны Харнууд отгийн суурин дээр үүсэн байгуулагдаж, баруун хил дагуух хүн ардын нүүдэл, суудал, дүрвэлт, хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг туулж ирсэн хүмүүсийн үр удам үржиж дэлгэрсэн нутаг юм.

Говь-Алтай аймгаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар П.Осор, хад өргөдөг гэх домогтой “Чөхөөн” Билэгт, түүний араас төрсөн улсын гарьд, начингууд, академич Б.Рагчаа тэргүүтэй эрдэмтэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, салбар бүрийн гавьяатуудаараа бахархаж явдаг маш ажилсаг, хичээнгүй хүн ард юм. Таван хошуу малын төрөл бүхэнд тохиромжтой нутаг. Тийм ч учраас Цээлийн малчид цагаан идээ боловсруулах, тэр дундаа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах өвөрмөц арга, ухаантай гэж яригддаг. Үнэхээр Цээлийн ингэний сүү, цагаан идээ борлуулалт сайн байдаг. Цаашид үүнийгээ бизнес төсөл болгоод, тодорхой хэмжээнд хамтарч нэгдээд үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлэх ч боломж харагддаг.

-Аливаа ой тэмдэглэх гэдэгт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг болжээ. Гэтэл тантай шүүмжлэлтэй энэ сэдвээр ярих боллоо...?

-Ойн агуулга, ач холбогдол, үлдэх үлдэц, үр өгөөжийг нь тооцож тэмдэглэвэл шүүмжлээд байх зүйл биш. Ойн тухай ярихын өмнө нэг зүйлийг тодотгож хэлмээр байна. Манай нутгийн зөвлөл орон нутгийн удирдлагатайгаа хамтарч “Цээл-100” нэртэй хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хөтөлбөр бол “амьгүй” цаас биш “амьтай” бодит ажлууд юм. Эхлээд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл төслийг боловсруулж, сумын удирдлагуудтай ярилцаж саналаа нэгтгэсэн. Дараа нь сум орон нутгийн иргэд болон Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа уугуул иргэдээр хэлэлцүүлж, саналыг нь тусгаж баталсан. Тиймээс “Цээл-100” хөтөлбөрийн эцсийн үр дүнг манай нутгийн иргэд нийтээрээ төсөөлж, дэмжиж ажиллаж байгаа юм.

-Тухайлбал ямар үр дүнг төсөөлж байгаа вэ?

-“Цээл-100” хөтөлбөр хоёр хэсэгтэй. Нэг хэсэг нь сумын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой. Нөгөө хэсэг нь сумыг ирээдүйд хэрхэн хөгжүүлэхэд чиглэсэн. Ер нь энэ хөтөлбөр хэрэгжээд дуусахад Цээл сумын төв шинэ суурьшлын бүс рүүгээ бүрэн шилжиж, аймаг, улсын хэмжээний жишиг сум болж хөгжинө гэсэн хүрэх үр дүнг тооцож боловсруулсан.

-Шинэ суурьшлын бүс гэдэг чинь сумын төвөө нүүлгэнэ гэсэн үг үү?

-Манай сумын нэг онцлог нь “хадан дунд суурьшиж, төвлөрсөн сумын төвийн байршил” юм. Урт хугацааны суурьшлын явцад дээрх тогтоц сумын төвийнхөө тэлэлт, хөгжилд саад болох маягтай болж эхэлсэн. Барилга, бүтээн байгуулалтын ажлын суурь болсон газар доорх дэд бүтцийн шугам хоолой татах, зам, гэрэлтүүлэг тавих, үгүй ядаж айл өрхүүдийн ариун цэврийн байгууламж барихад ч төвөгтэй болж ирсэн. Тийм учраас Цээл сумын төвийг, шинэ суурьшлын бүс рүү үе шаттай нүүлгэх том ажил эхэлсэн юм.

-Эртний “Эргүнэ хунгийн домог” гэдэг шиг үнэхээр сонирхолтой санагдчихлаа.

-Энэ байршил цаашдын хөгжлөө боомилоод байна гэдгийг манайхан олон жил ярьж, удаа дараа хэлэлцсэн боловч нэг шийдэлд хүрэхгүй байсан. Ц.Дашдорж ахыг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед дээрх яриа нэлээд идэвхжиж, улмаар шинэ суурьшлын бүс тогтоох шийдэлд хүрч, Барилга, хот байгуулалтын яам Цээл сумын шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн зургийг гаргасан. Сумын Засаг даргаар Г.Цанжидыг ажиллаж байх үеэс ажил хэрэг болж эхэлсэн. Одоогоор төрийн үйлчилгээний гурван байгууллага болох ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дууссан, соёлын төвийн барилгын ажил тодорхой хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн спорт заалны барилгыг барьж байгуулаад дуусах дөхөж байна. Хоорондоо 3 орчим км зайтай хоёр бүсийг шинэ Цээл, хуучин Цээл гэж ярих цаг удахгүй ирнэ.

-Цээлчүүд үнэхээр өөдрөг төсөөлөлтэй, түүнийхээ төлөө нэгдэж зүтгэж ажиллаж байгаа юм байна. 100 жилийн ойгоо тэмдэглэхэд шүүмжлээд байх зүйл алга.

-“Цээл-100” хөтөлбөрийн нэг хэсэг нь сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд чиглэж байгаа гэж дээр ярьсан. Бид төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлуудаа 2 жилийн өмнөөс эхэлсэн. Одоо ажлууд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Би зах зухаас нь дурдъя л даа.

Төрийн захиргаа, үйлчилгээний 5 байгууллага болон сумын Данай даржаалин хийдийн үйл ажиллагааг дэмжиж, тус бүрд нь 10 саяаас доошгүй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж байна. Сумын нийт ард иргэдэд үйлчилгээ үзүүлж, энэ сум оршин тогтнохын үндэс болсон эдгээр байгууллагаа дэмжих замаар иргэдэд үзүүлдэг үйлчилгээг нь шуурхай, хүртээмжтэй, чанартай болоход нь тусалж байгаа юм.

Манай сум Баянгол, Дэрстэй, Бүрэнжаргалан, Жаргалт гэсэн 4 багтай. Баг бүрийг 5 ханатай гэр контортой болгож, сумын төвд ёслол хүндэтгэлийн зориулалттай 8 ханатай гэр өргөө байгуулж өгнө. Тэр өргөөнд төр засгийн шагналаа гардуулж, хурим найраа хийж, төрийн албан хаагчид тангаргаа өргөж, насанд хүрч буй хүүхдүүд иргэний үнэмлэхээ гардаж авдаг хүндтэй, дурсамжтай орчин байх юм. Мөн сумын хэмжээнд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой орон гэргүй 8 гэр бүл байгааг тодорхойлж, шинэ гэр олгож, нэг талаар баярлуулж, нөгөө талаар итгэл өгч дэмжиж байгаа.

-Нэлээд бодитой, бас хүндээ чиглэсэн ажлууд хийж байгаа юм байна. Сумын түүхийг үлдээх, бахархалт хүмүүсийг хойч үед таниулах асуудалд хэр анхаарсан бэ?

-100 жилийн ойд зориулсан түүхийн ном болон зурагт альбомын ажил үндсэндээ дуусаж байна. Нутгийн эрдэмтэн, судлаачид ном бүтээх ажилд идэвхтэй оролцож байгаа. Мөн Цээл сумын 100 жилийн хөгжлийн түүхэн баримтат киноны зураг авалтын ажил дуусаж байна. Баримтат кино бүтээх ажлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч М.Эрдэнэбат тэргүүтэй уран бүтээлчид хариуцаж байгаа. Ойн арга хэмжээндээ янз бүрийн шалтгаанаар хүрэлцэн очиж чадахгүй уугуул суугуул Цээлчүүддээ зориулаад шууд дамжуулалт хийхээр ЕTV-тэй гэрээ хийгээд байна. Ойн хөтөлбөрт урлаг, соёлын оддын шоу цэнгүүн багтсан. Энэ ажлыг Монгол Улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ хариуцан ажиллаж байна.

-Ойгоос үлдэх дурсамж наадмын зохион байгуулалтаас ихээхэн шалтгаалдаг. Сум газар нүхэн жорлонгоос эхлээд асуудал их бий?

-100 жил гэдэг их онцлог ой юм. Тиймээс урьд урьдын ойгоос илүү олон хүн ирэх төлөвтэй байна. Бид ойн бүх үйл ажиллагаагаа наадмын талбай дээрээ хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байна. Нээлтээс эхлээд хаалт хүртэлх бүх уралдаан, тэмцээн, урлагийн тоглолтууд нэг газраа төвлөрнө. Наадмын талбай руу цахилгааны шугам татаж, худалдаа үйлчилгээний гэрүүдийг хангахаас гадна наадмын талбайд гэрэлт цамхаг байрлуулж, үйл ажиллагаа оройтсон ч бүхэлдээ гэрэлтүүлэгтэй байх боломжийг бүрдүүлж байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа боловсон ариун цэврийн байгууламжийг шийднэ. Эмх цэгцтэй байдлаас гадна наадам будилаан, маргаангүй болвол дараа жилийн наадам хүртэл сайхнаар яригддаг. Тийм учраас сэрвээний өндөр хэмждэг тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг худалдан авч, ойн үеэр хэрэглээд, цаашид сумын Морин спорт, уяачдын байгууллагадаа хүлээлгэн өгөхөөр тооцсон. Манай сумынхан дээр үеэсээ хатир, жороо морьдтой, морь уях эрдмээрээ шалгарсан улс, аймгийн олон алдарт уяачтай нутаг. Тиймээс үндэсний баяр наадмын уламжлалт 6 насны ангиллаас гадна хатир, жороо, эрлийз гурван нас гээд нийт 11 ангиллын уралдаан явуулахаар ярилцаж, бай шагналыг нь бэлдэж байна.

-Бэлтгэл ажил тун сайн хангагдаж байгаа юм байна. Энэ бүх ажлыг хийхэд багагүй төсөв мөнгө шаардлагатай шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бүхнийг нутгаа гэсэн сэтгэлтэй хандивлагчид, нутгийн зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчдийнхээ хүчээр бүрдүүлж, бүтээж байна. Хэдийгээр ажил, амьдралын шаардлагаар алс хол суугаа ч хүний сэтгэл, нандин дурсамж нутгаасаа явдаггүй юм байна. Миний хувьд Цээл сумын Дэрстэй багийн Зүүн салаа гэдэг хонхорт тоглож, бага нас минь өнгөрсөн. Тэр багахан салаагаар хорвоо ертөнцийг төсөөлж, хөгшин өвөө, эмээгийндээ зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Өдөрт нь морь унаж, хонь хариулж, завсарт нь аргал түүж, түүнийгээ илжгээр зөөж, орой нь ямаа сааж, хурга, ишгээ ялгаж, саахалтад зөрүүлж, сүүний цэг дээр очиж, суганы булчирхайгаа цочтол сүү машинддаг байсан. Үдэш болохоор эмээгийн үлгэр домгийг сонсож, ид шидэд итгэж, чөтгөр шуламсаас нь айж байгаад унтдаг хүүхэд байлаа. Эргэн дурсахад миний амьдралын хамгийн сайхан, хамгийн гэрэл гэгээтэй, мөрөөдөмтгий үе тэнд өнгөрсөн санагддаг. Надтай адилхан ийм дурсамжтай, түүндээ хайртай, тэр нутаг усаа илүү сайхан хөгжөөсэй, дэвжээсэй гэсэн итгэл, сэтгэлтэй хүмүүс хандив өргөж, чадах чадахаараа л гар бие оролцож байна.

Нутгаа гэсэн сайхан сэтгэлээр хандив өргөж байгаа ахан дүүс, уугуул, суугуул цээлчүүддээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлийн үрээр нутгийн маань ойн арга хэмжээ өргөн дэлгэр, хөөр хөгжөөнтөй, сэтгэл тэнэгэр сайхан болох нь дамжиггүй. Бид хандивлагчдаа гурав ангилсан. 4,5-9.9 сая хүртэл төгрөг хандивлагчийг “хүрэл”, 10-19.9 сая хүртэл төгрөг хандивлагчийг “мөнгөн”, 20 сая ба түүнээс дээш төгрөгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүсийг “алтан” хандивлагч гэж нэрлэж, нутаг оронд нь алдаршуулж, нэр алдрыг мөнхлөх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 120 орчим хүн хөрөнгө, хүчээ нутгийнхаа ой болон ирээдүйн хөгжилд нь зориулаад байна. Ойн үеэр хүндэтгэлийн хөшөө дурсгал бүхий цогцолборын нээлтийг хийхээр төлөвлөсөн. 50 жилийн баталгаат хугацаатай, цул боржин чулуун дээр сийлж хийж байгаа дурсгалын байгууламжийн хананд дээрх хандивлагчдын нэрсийг бичиж, мөнхлөх юм. Ирээдүйн он жилүүдэд хандивлагчдын маань алдар нэр дуурсагдах учиртай. Уг байгууламжийг тойрсон амрах тухлах талбай, суудал, сүүдрэвч, ногоон байгууламжийн ажил мөн хийгдэнэ. Цогцоороо цэцэрлэгт хүрээлэн болох юм.

-Танай нутгийн зөвлөл маш сайн ажиллаж байгаа санагдлаа, хэдэн хүнтэй байгууллага вэ?

- Нутгийн зөвлөл гэдэг бол төрийн бус байгууллага. Нийслэлд ажиллаж, амьдардаг боловч төрөлх нутаг орон, ард үлдсэн ах дүүсээ боломжоороо дэмжиж, хөгжлийн асуудалд нь санаа тавьж байдаг хүмүүсийн санаачилга, оролцоон дээр тогтдог сайн дурын байгууллага. Миний хувьд 2021 оны 11 дүгээр сард нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан. Одоо манай хамт олон 5 дэд дарга, 1 гүйцэтгэх захирал, 45 тэргүүлэгч, нийтдээ 52 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, чиг үүргээ хуваарилсан тодорхой бүтцээр ажиллаж байна. Манай нутгийн зөвлөлийн бүх хүн ажил хариуцаж авсан. Хүн бүр жигд ачаалал үүрч байгаа учраас бидний ажил урагштай, урамтай явж байна. Ирэх долдугаар сарын 21-23-нд болох сумын түүхт 100 жилийн ойдоо ах дүү, төрөл садан, уугуул, суугуул иргэд, хүргэн, бэрчүүд болон Цээл сайхан нутагтай минь ямар нэгэн сэжмээр холбоотой хүн бүхнийг урин залж байна.

Ярилцсан: Я.Содномцог

ГОВЬ-АЛТАЙ: "Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна
Жил бүр уламжлал болон өрнөдөг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ оны нэгдүгээр сарын 27, 28-нд Алтай хотноо болох тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 27-28-нд аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Ард иргэдийн сар шинийн баярын идээ ундааны хэрэглээг нэг дороос хүргэх зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн  бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гар урлал, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэхээсээ ихээхэн ач холбогдолтой тухай холбогдох албанаас мэдээлэв.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, салхи, шуургатай байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-12-ны шөнө Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар, маргааш буюу 12-нд Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.

Цаашид 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -17...-22 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Тарвага агнаж идээд нас барсан иргэний хэргийг шалгаж байна
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт 2023 оны 08-р сарын 29-ний өдөр 2 хоногийн өмнө тарвага агнаж идсэн, идсэн өдрөөсөө хойш 2 хоног халуурч байгаад нас барсан гэх иргэний хэргийг Мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж байна. Иймд иргэд Та бүхэн тахлын голомт бүхий газарт зорчихгүй байх, ан амьтны түүхий эд, махыг хүнсэнд хэрэглэхгүй байх, Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарваганы тоо толгой, тархац нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд буюу "2021-2024" хориглосон тул өөрийн болон гэр бүл, бусдын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг сэрэмжлүүлж байна.

Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг ажиллаж байна
Цусны даралтаа тогтмол хянаснаар тархины цус харвалтыг 30 хувиар, зүрхний шигдээс болохоос 25 хувь, бөөрний архаг өвчнөөс 23 хувиар тус тус сэргийлэх боломжтойг эмч судлаачид хэлж байна. Иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах  зорилгоор "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран долоо дахь жилдээ уламжлал болгон хэрэгжүүлж байна.

Тус аяныг энэ жил 6-р сард Дундговь, Өвөрхангай, энэ долоо хоногийн эхээр Завхан аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол өнөөдрөөс хоёр өдрийн турш Говь-Алтай аймгийн ард иргэдэд хүрч ажиллахаар нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус аймгийн хувьд хүн амын тэргүүлэх таван өвчлөлд даралт ихсэлт, бөөрний сувганцрын завсрын эдийн цочмог өвчлөл, зүрхний шигдээс, ходоодны үрэвсэл, нойр булчирхайн эмгэг тус тус орж байна. Аян хэрэгжсэн өмнөх аймгуудтай харьцуулахад зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт дундаж хэдий ч нас баралтын тоогоор өндөр аж. Мөн ундны усны хатуулаг чанараас болж хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их  гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрынхан онцолж байна.

Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач мэргэжилтнүүд, ХААН Банк сангийн ажилтнууд, мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллаж буй.

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы эхний өдөр  ШУГТЭ болон НЭМҮТ-ийнхөн хоёр өдрийн турш өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулдаг.

Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, цусны даралтаа хэмжүүлэх боломжтой. Мөн цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх болон зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөх эрсдэлийг тодорхойлох, бие бялдрын үнэлгээ хийлгэх юм.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилсан сэргийлэх үзлэгээр эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн иргэд болон тухайн аймгийн нэгдсэн эмнэлгээс өгсөн жагсаалтын дагуу зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэг оношилгоо хийж байна.

2022 оны байдлаар Говь-Алтай аймгийн хүн амын тэргүүлэх өвчлөлийн нэгдүгээрт цусны даралт ихсэх өвчин тэргүүлж 10,000 хүн амд Жаргалан /2578.2/, Дарив /2057.2/, Чандмань/1565.1/ сумдад хамгийн өндөр байна.

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Говь-Алтай аймагт энэ сарын 25-ныг дуустал ажиллах тул хэрэв та болон таны хайртай дотны хүмүүс тус аймагт ажиллаж амьдардаг бол аяны өдөрлөгийг заавал зорьж очихыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хоёр удаагийн үйлдлээр 50 тооны адуу хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Говь-Алтай аймгийн Цагдаагийн Газарт “2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш миний 28 тооны адуу хайгаад олдохгүй байна“ гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Говь-Алтай аймгийн харьяат Д, Баян-Өлгий аймгийн харьяат Н нар нь бүлэглэн үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Дээрх этгээдүүд нь 2022 онд мөн бусдын олон тооны буюу 22 тооны адуу хулгайлсан болох нь илэрчээ.

Иймд малчид та бүхэн малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж малаа байнгын хариулга, маллагаатай байлгах, мал хамгаалах бүлэг, сайн дурын хөдөлгөөн өрнүүлэх идэвхтэй оролцох, малаа им тамгатай болгох, шилмэл хурдан удмын гойд ашиг шимтэй малаа зурагжуулах, бүртгэлийн карттай болгох, малын байршил тогтоогч /GPS/ болон бусад орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглах, туслах малчин авч ажиллуулахдаа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах сайтар судалж ажиллуулах зэргийг анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Мазаалайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Үүний сацуу дархан цаазат газрын баруун хэсгийн уст цэг, баянбүрд, тэжээлийн савуудын ойролцоо байршуулсан зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай 42 автомат камерын батарейг сольж, шинээр гурван газарт таван ширхэг автомат камерыг байршуулсан аж. Мөн үеэр SMART системд 58 ажиглалт мэдээллүүдийг давхар бүртгэж, Буурын хяр, Хөтөл ус, Чонын довонд байрлах нарны өргүүрт худгуудад усны тоолуурыг суурилуусан байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын /ZSL Mongolia/ хамт олон хамтран ажиллажээ.