Шарга - Говь-Алтай
<description>Шарга - Говь-Алтай</description>
Шарга сумын Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо
Говь-Алтай аймгийн Шарга суманд 10 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Уг барилгыг 1355.4 сая төгрөгийн санхүүжилтээр "Жи ти кэй эс" компани 2019 оны наймдугаар сараас энэ оны тавдугаар сарын 12 хүртэлх хугацаанд барьж ийнхүү холбогдох албаныханд хүлээлгэн өглөө хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Энэ онд Говь-Алтай аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Тухайлбал, Алтай хотод 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын сувилал, Цагдаагийн газрын барилга барих бол сумдад Алтай хот-Тайшир чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам, Ээвийн гүүр, Төгрөг, Халиун, Шарга суманд Эрүүл мэндийн төв, Тайширын УЦС-аас аймгийн төв рүү 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Цогт сумаас Баянтоорой баг руу 15 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг томоохон ажлууд хэрэгжихээр тусгагдсан байна. 
Э.Нарангэрэл
Шарга суманд ингэ ихэрлэжээ
Говь-Алтай аймгийн Шарга сумын Нэгдүгээр  багийн малчин Ч.Түмэннастын хотонд эр, охин ихэр ботго төрж, эсэн мэнд торниж байна хэмээн тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ч.Түмэннастынх өдгөө сумынхаа нэгдүгээр багийн нутаг Булангийн өвөлжөөнд хаваржиж байгаа гэнэ. Тэрээр “Сумын сайн малчин” цолтой бөгөөд Шарга сумын урдаа барьдаг сайн малчдын нэг ажээ. Ингэ ихэрлэхийг монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээсээр иржээ. 
Э.Нарангэрэл
Зэрлэг амьтдад өвс тэжээл тавьжээ
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2020 он гарсаар хоёр дахь удаагийн биотехникийн арга хэмжээг авч зэрлэг амьтдад өвс тэжээл тавьжээ. 
Тодруулбал, Тѳгрѳг сумын Хүрэн голын адаг, Шарга сумын олон салааны бэлчир, Халиун сумын Олонбулаг, Дѳрвѳлжин заг, Халиуны хоолойгоор нийт долоон цэгт 50 боодол ѳвс, нэг цэгт хоёр ширхэг хяналтын автомат камер байршуулжээ. Дараагийн ээлжинд Баян-Уул, Хѳхморьт сумын нутаг Хүйсийн говьд ажиллахаар тѳлѳвлѳѳд байгаа ажээ.
Э.Нарангэрэл
МУУГЗ Д.Баярбаатарын цолны мялаалга болно
Засагт ханы бахархалт хөвгүүдийн нэг, алдарт Шаргын говийн унаган хүү, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын ерөнхий бүжиг дэглээч, Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатар. Их Алтайн сүрлэг сайхан уулс, нүд баясгаж сэтгэл сэргээсэн Хар азаргын нуруу, Хасагт хайрхан уул, санаа алдам Өгөөмөрийн тал, хараа үл гүйцэх Шаргын уудам говьд сайхан аав ээжийн хүү болон төрсөн шавилхан шар хүү өнөөдөр Монголын бүжгийн урлагийн энэ цагийн түүхийг бичилцэн, бүжиглэх, бүжиг дэглэх, найруулах урлагийн мастер, үндэсний язгуур өв соёлоо дэлхийд сурталчилах гайхамшигтай авъяастан болж өөрийн орон зайгаа эзлэн бүтээн туурвиж явна. Алтай нутгаас төрөн гарч Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн олон олон алдартнуудын залгамж халааг үргэлжлүүлэн, Монголын урлагт Засагт ханы зартай эрчүүдийн нэрийг гарган мөрийг үлдээж яваа бүжигчин, бүжиг дэглээч, хөөмэйч, бүжгийн найруулагч бол яахын аргагүй Даваасүрэнгийн Баярбаатар билээ. Төрд данстай уран бүтээлч байж, Монгол улсынхаа Үндэсний урлагийн их театраар овоглож явна гэдэг их хувь заяа. Энэ их айлын нэгэн гишүүн, их театрын ерөнхий бүжиг дэглээч байнаа гэдэг маш том хариуцлага, маш их хөдөлмөр. Байгууллагынхаа урын сангийн бодлогыг тодорхойлолцож, улс гүрнийхээ түүхийг бүжгийн хэлээр мөнхлөн үлдээх хариуцлагатай тэр үүргийг нэр төртэй биелүүлэн, олон жилийн уран бүтээл, он удаан жаргалтай амьдралынхаа туршид энэ байгууллагаар овоглож яваа бүжиг дэглээч маань хөдөлмөр бүтээлээ төрөөрөө үнэлүүлэн МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж Монголын бүжгийн урлаг, Алтайчууд шинэхэн гавъяатаар бүл нэмээд тун удаагүй байна. Нутаг усаараа овоглон алдар цолоо дуудуулан яваа эрхэм уран бүтээлч маань төрдөө үнэлүүлсэн алдар цолныхоо баярыг төрсөн нутаг усныхантайгаа хуваалцахаар ажил амьдралын гараагаа эхлүүлсэн Алтай сайхан нутагтаа энэ өдрүүдэд цолын мялаалга найраа хийж нутаг усаа баясган хүн зоноо цэнгүүлж байна.]]></description>
Монголын анхны метроны төв стэйшн