Сумд - Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулан өглөө
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй. Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөр эхний ээлжинд 60 машиныг шаардлагатай сумдад хүлээлгэн өгч байна.

Энэ удаад Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Цээл сумдын Эрүүл мэндийн төвд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Б.Сүхбаатарын хамт 2024 оны туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 Diesel High загварын автомашиныг гардуулан өглөө.

ГОВЬ-АЛТАЙ: "Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна
Жил бүр уламжлал болон өрнөдөг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ оны нэгдүгээр сарын 27, 28-нд Алтай хотноо болох тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 27-28-нд аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Ард иргэдийн сар шинийн баярын идээ ундааны хэрэглээг нэг дороос хүргэх зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн  бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гар урлал, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэхээсээ ихээхэн ач холбогдолтой тухай холбогдох албанаас мэдээлэв.

Цахим орчин ашиглан согтууруулах ундаа худалдсан зөрчлийг илрүүлжээ
Цахим орчин ашиглан гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас "Цахим-архи" тусгай арга хэмжээний хүрээнд Есөнбулаг суманд зохих зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, татварын акцгүй гурван зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тухай олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэв.

Нийтийн цахим сүлжээ ашиглан гар дээрээс зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд хариуцлага тооцох үндэслэл болдог. Иймд иргэдэд стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа хуралдан авахгүй байхад анхаарууллаа.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсвэл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор холбогдох хуульд тусгагдсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүүг буудаж хөнөөсөн хэргийн мөрөөр...
Говь-Алтай аймагт хүн амины ноцтой гэмт хэрэг гараад байна. Тодруулбал, тус аймгийн Төгрөг суманд өсвөр насны хөвгүүд маргалдаж, нэгнийгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг шинэ оны өмнөхөн гарсан юм. Талийгаач 15 настай, гэмт хэрэгт холбогдсон хүү 17 настай арванхоёрдугаар ангийн сурагч байжээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Эцэг, эхчүүд та бүхнийг бага болон өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал, халамжаа сайжруулахыг зөвлөж байна.

Хэрэг гардаг өдөр арванхоёрдугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлдээ танхимаар суралцжээ. Хэдийгээр тухайн үед цахимаар хичээллэж байсан ч хүүхдүүд танхимаар суралцах хүсэлт гаргаж, сонгондоо суусан байна. Харин талийгаач хүүгийн ангийнхан цахимаар хичээлдээ оролцжээ.

Энэ харамсалтай хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны 23:00 цагт иржээ. Дуудлагын дагуу Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, эд мөрийн баримтаар Герман Улсанд үйлдвэрлэсэн буу, хутга зэргийг хураан авч, хүүхдийг цагдаагийн хэсэг рүү авч явсан гэнэ. Мөн талийгаач хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсэн ч хэдийнэ амьсгал хураасан байжээ.

УХААН АЛДААД УНАСАН НАЙЗЫГАА ХАМГААЛСАН ХҮҮГ АРААС НЬ БУУДАЖ, ХӨНӨӨСӨН ЮМ БИЛЭЭ

Энэ талаар орон нутгийн эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Хэргийн газарт зургаа, долоо хүүхэд байсан юм билээ. Арав, арванхоёрдугаар ангийн хөвгүүд талцаж, муудсан юм шиг байна лээ. Энэ хэрэг Төгрөг сумын хойд хэсэгт байрлах гэр хороолол дунд, эзэнгүй айлын хашаанд болсон гэсэн. Хэрэгт холбогдсон хүү аравдугаар ангийн хөвгүүдийг хутгаар айлган сүрдүүлж, гэрээсээ буу авч гарч ирээд буудсан гэсэн. Эхний сум нэг хүүхдийн толгойны хажуугаар өнгөрсөн юм билээ. Хий буудуулж, толгойных нь хажуугаар сум өнгөрсөн хүү ухаан алдаад унасан гэсэн. Тэгээд талийгаач Б гэх хүү ухаан алдаад унасан найз руугаа гүйж очоод тэврээд авахад нь араас нь буудчихсан гэсэн. Цээжин тус газраа буудуулсан учраас газар дээрээ амьсгал хурааж, ухаан алдаж унасан найзыг нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн юм билээ. Тэгээд биеийн байдал нь тогтворжихоор нь ар гэрийнхэнд хүлээлгэж өгсөн гэсэн. Үнэндээ, хий буудуулаад унасан найзыгаа хамгаалахаар очоод л 15 настай хүү буудуулчихсан юм байна лээ. Хөвгүүд хоорондоо маргалдсан үедээ ийм аймшигт хэрэг тарьчихсан. Талийгаач тэр, гэмт хэрэгт холбогдсон хүүгийн ар гэрийнхэн ч сумын төвд амьдардаг. Манай сумынхан айдастай, хүүхдүүд сэтгэл санааны хямралтай байгаа. Дахиж ийм хэрэг битгий гараасай л гэж хүсэж байна” гэлээ.

ХҮҮХДИЙН АМИНД ХҮРСЭН 17 НАСТАЙ ХҮҮГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВ РҮҮ АЧААД ЯВЖЭЭ

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Энэ сарын 27-нд 17 настай хүүхэд 15 настай хүүхдийг ангийн галт зэвсгээр буудаж, хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлүүлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажилллаж байгаа. Урьдчилсан байдлаар тэд тоглож байгаад муудалцсаны улмаас нэгнийгээ хөнөөсөн гэх мэдээлэл ирсэн. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид галт зэвсгээ хуульд заасны дагуу хадгалж, хэрэглэхийг зөвлөж байна” гэсэн юм.

Гэмт хэрэг үйлдсэн хүүг насанд хүрээгүй учир батлан даалтад гаргасан ч оны дараа аймгийн төв рүү авч явжээ. Одоогийн байдлаар хүүд сэтгэл зүйч зөвлөгөө өгч байгаа бөгөөд түр хамгаалах байранд хяналтад байлгаж байгаа аж. Хүү энэ онд 18 нас хүрнэ. Түүнийг насанд хүрсэн өдөр нь цагдан хорино гэнэ.

БУУДУУЛЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ М: ХҮҮГЭЭ АЛДСАН БИД ГОМДОЛТОЙ БАЙНА

Бид талийгаач Б-ийн аав М-тай холбогдож, хэргийг талаар тодруулсан юм.

-Харамсалтай хэрэг гараад байна. Гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Та сумандаа байгаа юу?

-Хүүгийнхээ ажил явдлыг дуусгаад аймаг руу орж ирсэн. Мэдүүлэг, байцаалт гээд цагдаагийн байгууллагаар явж байна.

-Энэ хэрэг гэрийнх нь ойролцоо болсон юм уу. Хөвгүүдээ хашаандаа тоглож байгаад маргалдсан гэх мэдээлэл байгаа?

-Тийм биш ээ, гэрээс зайтай болсон хэрэг. Хүүг минь хөнөөсөн хүүгийн гэр манайхтай хөрш биш. Хичээлээ тарж яваад л ийм хэргийн золиос болчихоод байна. Хүүгээ алдсан бид маш их гомдолтой байна. Яг одоо цагдаагийн байгууллагад мэдүүлэг байцаалт өгөөд сууж байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.

Бид үргэлжлүүлэн сургуулийн захирал, Төгрөг сумын Засаг дарга нартай холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

ТӨГРӨГ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ж.ГАНБУЯН: ХЭРГИЙН ГАЗАРТ БАЙСАН ХҮҮХДҮҮДЭД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙГАА

Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Ганбуян: Ийм харамсалтай хэрэг гарсанд бид маш их харамсаж байна. Ажлын бус цагаар гарсан хэрэг учраас байнгын хяналт, эргүүл гаргаад байх боломж байгаагүй. Хэргийн газарт хэдэн ангийн хэчнээн хүүхэд байсныг мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас биднийг мэдээлэл өгч болохгүй гэсэн. Ямартай ч бид хэргийн газарт байсан хүүхдүүдэд ар гэрээр нь дамжуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Мөн хүүхдүүдийг тайван байлгах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллага, сургуулийн захиргаа авах ёстой арга хэмжээнүүдээ авч ажиллаж байгаа. Талийгаач болон гэмт хэрэгт холбогдсон хүү өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Хэрэг гардаг өдөр хүүхдүүдийн зарим нь цахим хичээлдээ суусан юм билээ. Зарим нь таслаж, алга болсон” гэсэн юм.

ТӨГРӨГ СУМЫН ЗАСАГ ДАРГА: ИЙМ АЙМШИГТАЙ ХЭРЭГ ДАХИН ГАРГАХГҮЙН ҮҮДНЭЭС ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

Төгрөг сумын Засаг дарга: Шинэ оны өмнөхөн аймшигтай хэрэг гарч, бид бүхэн хүнд байдалд байна. Хүүхэд хамгааллын хамтарсан байгууллагын зүгээс цагдаа болон бусад байгууллагатай хамтран дахиж гэмт хэрэг байх үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Өнгөрсөн намар манай суманд болсон хүчтэй шороон шуурганы улмаас сумын төвийн хяналтын камерууд ажиллахаа больсон. Өөрөөр хэлбэл, хэрэг гарах үед хяналтын камерууд ажиллахгүй байсан гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдийн зодоон чухам юу болсныг мэдэхгүй. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн бид хяналтын камерыг ашиглалтад оруулах хүсэлт гаргасан байгаа” гэлээ.

Эх сурвалж: ergelt.mn

Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Мазаалайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Үүний сацуу дархан цаазат газрын баруун хэсгийн уст цэг, баянбүрд, тэжээлийн савуудын ойролцоо байршуулсан зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай 42 автомат камерын батарейг сольж, шинээр гурван газарт таван ширхэг автомат камерыг байршуулсан аж. Мөн үеэр SMART системд 58 ажиглалт мэдээллүүдийг давхар бүртгэж, Буурын хяр, Хөтөл ус, Чонын довонд байрлах нарны өргүүрт худгуудад усны тоолуурыг суурилуусан байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын /ZSL Mongolia/ хамт олон хамтран ажиллажээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн журмыг шинэчлэн баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Түүнчлэн,

-Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө.

-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Уруйн үерт автсан 37 дуудлагаар ажиллав
Говь-Алтай аймгийн Алтай суманд өчигдөр /2021.08.18/ 15:30-16:10 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсоны улмаас үер буужээ. Улмаар аж ахуй нэгж, албан газрын зоорийн давхарт үерийн ус орсон тухай 8 дуудлага, айлын хашаа, гэрт ус орсон тухай 29 дуудлага, нийт 37 дуудлага  тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу 5 ажлын хэсэг зохион байгуулан алба хаагчид ажиллаж 5 айлын 8 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, “Түмэн”, “Жаргалант”, “Харзат”, “Баянхайрхан”, “Оргил” багийн 23 айлд заавар зөвлөгөө өгч, суваг шуудуу татаж үерийн усыг урсган, “Алтай” чуулгын 200 мкв автомашины тавиулан, “Ундарга-Алтай” ОНӨААҮГ, “Төрийн банк”-ны байрны 205 мкв зоорийн давхарт үерийн ус орсоныг соруулж гаргах арга хэмжээ авч ажиллалаа гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ц.Сайнхүү: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр огт ажил хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн
Говь-Алтай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч  Ц.Сайнхүүтэй хууль бусаар ан агнах гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар ярилцлаа.

-Говь-Алтай аймгийн прокурорын газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг сүүлийн 10 жилийн байдлаар судалсан байна. Судалгаанаас харахад энэ төрлийн ямар хэргүүд түгээмэл үйлдэгдэж байна вэ?

-Говь-Алтай аймгийн прокурорын газраас 2011-ээс 2020 оны хугацаанд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөлтийг судлах судалгааг хийсэн. Ийм олон жилийг хамарсан судалгаа урьд нь хийгдэж байгаагүй юм. Тус аймагт сүүлийн 10 жилд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нийт 57 бүртгэгдэн шалгагдсан байна. Үүнээс 11.4 хувь буюу 20 нь 2019, 2020 онд үйлдэгдсэн хэргүүд байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 13 бүртгэгдсэн байгаа. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг дотроос Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, Хууль бусаар ан агнах,  Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргүүд түгээмэл үйлдэгдсэн байна. Тэр дундаа 60 гаруй хувийг нь Хууль бусаар ан агнах гэмт хэрэг эзэлж байгаа бол дараа нь Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эдгээр гэмт хэргийн 28 буюу 49.1 хувийг нь прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж,  шийдвэрлүүлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, 26-35 насны залуус байсан. Газар нутгийн хувьд тус аймгийн Есөнбулаг, Бигэр, Халиун, Цогт сумдад хамгийн их үйлдэгдэж байгаа судалгааны дүн гарсан.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирдаг. Гэмт хэрэгтнүүдээс хохирлыг хэрхэн нөхөн төлүүлдэг вэ? Хэдий хэмжээний нөхөн төлбөр төлөгдсөн байна вэ?

-Сүүлийн арван жилийн байдлаар Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологи болон амьтны аймагт 382 сая орчим төгрөгийн хохирол учирснаас 138 сая төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна. Харамсалтай нь 10 хэргийн 244 сая орчим мянган төгрөгийн хохирол төлөгдөөгүй судалгаа гарсан.

Тиймээс төлөгдөөгүй байгаа Байгаль орчинд болон амьтны аймагт учирсан хохирлыг хохирлыг буруутай этгээдээс гаргуулахад прокуророос анхаарч ажиллаж байгаа. Жишээ дурдвал, 2013 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дэвсгэрт иргэн Т, М, Н, Э нар нь бүлэглэн 37 тооны монгол бөхөн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнаж улсад 148 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн хэдий ч хохирол нь өдийг хүртэл төлөгдөөгүй байсан. Уг хохирлыг төлүүлэхээр прокурорын нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан. Мөн 2014 онд нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг “агнасан” үйлдэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж хааж шийдвэрлэсэн хэргийн холбогдогчоос байгаль орчинд учирсан 22.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар 2019 онд прокурорын нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ онд бас нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг агнасан иргэн Д-д холбогдох хэрэгт Амьтны тухай хуульд зааснаар улсад учирсан 22.400.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар прокурор нэхэмжлэл бичиж шүүхэд хандаад байна.

-Говь-Алтай аймаг газарзүйн хувьд их онцлог. Тиймдээ ч ховор, нэн ховор амьтдыг хууль бусаар агнах гэмт хэргүүд их гардаг байх.

-Говь-Алтай аймаг бол нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2 дугаарт ордог. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 33.8 хувийг тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг. Говийн их дархан цаазат газар, Сутай хайрхан уул зэрэг улсын тусгай хамгаалалтад авсан газрууд байдаг. Амьтны аймгаар баялаг аймаг юм. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Ховор амьтны жагсаалтын 76 зүйл амьтны 30 гаруй нь тус аймагт байдаг. Монголд төдийгүй дэлхийд ховорд тооцогддог мазаалай баавгай цөөн тоогоор байна. Сүүлд мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар ердөө 29 тоо толгой байна гэсэн байсан. Өнгөрсөн жил болсон Прокурорын байгууллагын 90 жилийн ойн Спортын 4 дүгээр их наадмын үеэр МАЗААЛАЙГ хамгаалах уриалга гаргасан. Мөн ховор амьтны нэг Бөхөн манай аймагт бас байдаг. Сүүлийн үед мал амьтны гоц халдварт өвчин, хууль бус ан, бэлчээрийн талхагдал зэргээс болж амьдрах орчин нь хомсдох явдал их гарч байна. Түүнчлэн хар сүүлт, зээр, цоохор ирвэс, зэгсний зэрлэг гахай зэрэг амьтад элбэг байдаг. Дээрх онцлогуудаас шалтгаалаад Хууль бусаар ан агнах гэмт хэрэг цөөнгүй гардаг бөгөөд гаралт нь ч төдийлөн буурахгүй байна. Тарвага, хар сүүлт, зээр, янгир ямаа, бөхөн, цоохор ирвэс, зэгсний зэрлэг гахай зэргийг хууль бусаар агнах гэмт хэрэг нэлээд үйлдэгдэж байна.

-Ямар төрлийн ан агнах нь хууль бус байдаг юм бэ?

-Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тархан нутагшиж байгаа амьтан,  мөн ховор, нэн ховор амьтны жагсаалтад багтсан амьтад ордог. Амьтны тухай хуульд “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй болсон устах аюулд орсон амьтныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.  Харин “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлдэг.

-Ямар тохиолдолд “нэн ховор” амьтныг агнаж болох вэ?

-Амьтны тухай хуульд ямар тохиолдолд ховор, нэн ховор амьтныг агнаж болохыг хуульчилсан байдаг. Төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнах, барих, арьс, яс, бусад түүхий эдийг бэлтгэх, тээвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, зориудаар тэжээж гаршуулах, гадаад улсад гаргах, чихмэл хийх, цуглуулга хийхийг хориглодог.

Харин төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг 3 тохиолдолд агнаж, барьж болохоор Амьтны тухай хуулиар зохицуулсан. Үүнд: 1-т судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, 2-т Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, 3-т тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнаж, барьж болно гэж заасан. Харин бусад зорилгоор агнах, барих, түүхий эдийг хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, гадаад улсад гаргах, чихмэл, цуглуулга хийхийг хориглосон. Энд дурдаад байгаа хориглосон үйлдлийг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх юм.

-Иргэд ямар учир шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэргүүдийг үйлдэж байна вэ?

-Иргэд ховор амьтныг агнах болон улсын тусгай хамгаалалттай газарт нутагшин амьдарч байгаа амьтдыг агнах, барих талаар болон гэмт хэргийн улмаас байгаль орчин, амьтны аймагт учрах хохирол, хор уршиг, хүлээлгэх хариуцлага, нөхөн төлөх төлбөрийн талаар хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлгүй байдагтай холбоотой. Мөн ашиг олох гэсэн шунахай сэдэл, ан агнах гэсэн хорхойсолтой шууд холбоотой байгаа. Дээр нь сум орон нутаг дахь байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагын хяналт, шалгалт сул байдаг нь энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.

-Говь-Алтай аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хамгийн сүүлд хийсэн ажлууд гэвэл Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгааны дүнг аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлд хүргүүлж, сумдын дарга нарыг хамруулсан зөвлөгөөн хийлээ. Мөн Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хэд хэдэн хяналт шалгалт, хууль сурталчлах ажлуудыг хийж байна. Тухайлбал, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа тус Цогт сумын Баянтоорой тосгон болон Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг нь шалгасан.

Шалгалтаар тухайн газрууд өмнөх онд хийсэн ажлуудаа хуулбарлан төлөвлөгөө гаргадаг, төлөвлөсөн ажлаа хийдэггүй, яг нутагт дэвсгэрт нь ихээр гараад байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьчилан сэргийлэх чиглэлээр огт ажил хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тиймээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг нь эрчимжүүлэх, тодорхой ажил зохион байгуулах талаар прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн. Дээрх газрууд прокурорын мэдэгдлийн мөрөөр арга хэмжээ авч нэг сарын дотор хариу ирүүлэх ёстой.

Хууль бусаар ан агнах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь нууц, далд аргаар үйлдэгддэг учраас иргэдийн зүгээс Цагдаагийн байгууллагад мэдээлэх нь ховор байдаг. Хэрвээ иргэд энэ гэмт хэргийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгч байвал урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой юм.

Эцэст нь  хэлэхэд хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан, тэр дундаа нэн ховор, ховор амьтныг хууль бусаар агнасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж,  хор уршгийг мөнгөн дүнгээр төлүүлж байгаа ч гэсэн үүний цаана амьтны аймаг, байгаль экологид нөхөн сэргээгдэх боломжгүй маш их хохирол учирч байгаа. Тиймээс ургамал, ан амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалахыг нийт иргэддээ уриалмаар байна.

Эрдэнээс Чандмань сум руу яваад сураггүй болсон хоёр иргэн нас барсан байдалтай олджээ
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар энэ сарын 25-ны 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу хоёр иргэн явган яваад сураггүй болжээ. Тэднийг сураггүй болсон талаар албаныханд тухайн өдрийн 21:50 цагт мэдэгдсэн байна. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн 40 настай Г /эрэгтэй/, 21 настай Б /эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харамсалтай нь өчигдөр /2021.04.26/ 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас хоёр иргэний цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна.

Мөн тус аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар 16 настай Л нь энэ сарын 25-ны 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болжээ. Улмаар шөнө 00:40 цагт дуудлага өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газраас унаж явсан мотоциклыг нь олсон байна. Эрлийг тус багийн “Нар-Уулын садрага” гэдэг газраас “Сэрх богд”, “Толбот” гэдэг газар хүртэл 20 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоож, өнөөдөр 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

Шарга сумын Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо
Говь-Алтай аймгийн Шарга суманд 10 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Уг барилгыг 1355.4 сая төгрөгийн санхүүжилтээр "Жи ти кэй эс" компани 2019 оны наймдугаар сараас энэ оны тавдугаар сарын 12 хүртэлх хугацаанд барьж ийнхүү холбогдох албаныханд хүлээлгэн өглөө хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Энэ онд Говь-Алтай аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Тухайлбал, Алтай хотод 3500 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн, Ахмадын сувилал, Цагдаагийн газрын барилга барих бол сумдад Алтай хот-Тайшир чиглэлийн 45 км хатуу хучилттай авто зам, Ээвийн гүүр, Төгрөг, Халиун, Шарга суманд Эрүүл мэндийн төв, Тайширын УЦС-аас аймгийн төв рүү 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Цогт сумаас Баянтоорой баг руу 15 кВ-ын Цахилгаан дамжуулах агаарын шугам татах зэрэг томоохон ажлууд хэрэгжихээр тусгагдсан байна.

Э.Нарангэрэл