Тайшир - Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан, Цээл сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулан өглөө
Монгол Улсын Засгийн Газраас аймаг сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн авто машинуудыг шинэчлэх ажлыг хийж буй. Хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэх зорилгоор Засгийн газрын нөөц хөрөнгөөр эхний ээлжинд 60 машиныг шаардлагатай сумдад хүлээлгэн өгч байна.

Энэ удаад Говь-Алтай аймгийн Жаргалан, Тайшир, Цээл сумдын Эрүүл мэндийн төвд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Б.Сүхбаатарын хамт 2024 оны туулах чадвар сайтай Toyota Land Cruiser 78 Diesel High загварын автомашиныг гардуулан өглөө.

Хандивын аянд Тайшир сумын ахмадууд нэгдлээ
Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд Тайшир сумын “Галуут” багийн ахмадууд нэгдлээ. Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө сэтгэл нэгдсэн ахмадууд 900.000 төгрөг, 10 толгой хонь хандивлан дөрөвдүгээр сарын долооны өдөр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Онцгой комиссын дарга Ж.Ганбатад хүлээлгэн өгсөн юм. Аянд нэгдсэн ахмадуудын төлөөлөл болон Тайшир сумын Галуут багийн Ахмадын зөвлөлийн дарга Ч.Алзахгүй сэтгэлийн өглөг, итгэлийн дэм үзүүлэх хандивын аянд оролцож буйдаа сэтгэл өөдрөг байгаагаа илэрхийлээд, хүн ардынхаа эрүүл энх, аюулгүй байдлын төлөө ажиллаж нийт алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Э.Нарангэрэл

Тайшир сумд нийтийн сонсгол зохион байгуулагдаж байна
Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолын дагуу өнөөдөр тус аймгийн Тайшир сумд нийтийн сонсгол зохион байгуулагдаж байна.

Уг нийтийн сонсгол нь Тайшир сумын 2018 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаарх “Төсвийн хяналтын нийтийн сонсгол” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд 200 гаруй иргэд оролцож байна. Энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форум, Тайшир сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж буй ажээ.

Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх боломжийг төр бүрдүүлсэн бөгөөд энэхүү эрхийн хүрээг нэмэгдүүлсэн хууль бол “Нийтийн сонсголын тухай” хууль билээ. Энэхүү хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсний дагуу тус аймагт анх 2017 онд “Есөнбулаг сумын ОНХС-ийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтын талаарх нийтийн сонсгол”-ыг хийж байсан бол, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр "Алтай Швейцарь сан" ТББ-ын  саналын дагуу “Боловсролын салбарын төсвийн хяналт” сэдвээр нийтийн сонсгол хийж байсан удаатай.

Тайширын УЦС Завхан, Говь-Алтайн 20 мянган хэрэглэгчийг эрчим хүчээр хангаж байна
Өнөөдөр болж буй Эрчим хүч үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн дээр дан ганц дулааны эрчим хүчээр нийт хэрэглээгээ хангаж буй манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж болон эрчим хүчний бусад үйл ажиллагааг ашиглах шаардлагатай байгааг түлхүү хэлэлцсэн юм. Нөөц боломж, аргын нэг нь эрчим хүчийг хуримтлуулах замаар энэ төрлийн станц байгуулах явдал ордог байна.

“Energy Storage” компани эрчим хүч хуримтлуулах технологийг Монголд нэвтрүүлэн хэрэгжүүлж буй талаар тус компанийнгүйцэтгэх захирал, цахилгааны инженер Б.Заяабаатар өнөөдрийн зөвлөгөөн дээр танилцуулсан юм. Тэрээр, эрчим хүчний хуримтлуурын станц барьснаар, өдрийн хэлбэлзэлтэй эрчим хүчний ачааллыг бага зардлаар үр ашигтай хангахад ашигладаг юм байна. Нэг ёсондоо оргил ачааллын үеийн цахилгаан эрчим хүчний импортыг багасгах, эрчим хүчний системийн горим тохируулгад маш сайн зохицон ажилладаг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжин нар, салхины станцуудтай хослон ажилладаг зэрэг олон талын ач холбогдолтойг тэрээр хэлж байв. Эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж хангамжийг дээшлүүлэхэд цахилгаан эрчим хүч хуримтлуулах аргаас гадна усан сан байгуулж ашиглах, УЦС ажиллуулах чухал хувь нэмэртэй. Энэ талаар зөвлөгөөнд алс хол “Тайшир Гуулин” УЦС-аас ирсэн төлөөлөл болох тус станцын Ерөнхий инженер А.Амгаланболдтой уулзаж тодруулав.

-Танай УЦС хэдий хэмжээний хэрэглэгчдийг ханган ажиллаж байна вэ?

-Манай УЦС (төслөөр 11 МВт-ын) байхаар 2008 онд ашиглалтад орсноос хойш Завхан голыг даган хамарсан, баруун бүсийн Алтай-Улиастай эрчим хүчний системд багтан, энэ системийнхээ эрчим хүчний жилийн нийт хэрэглээний 40 хувийг ханган ажиллаж байна. Зуны бага ачааллын үеийг эс тооцвол жилийн 4 улирал тасралтгүй ажиллаж, бүсийнхээ Говь-Алтай, Завхан аймгийн эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэгийг буюу 20 мянган айл өрх, ААН байгууллагуудыг хангаж байна. 2013 онд Төвийн эрчим хүчний системтэй холбогдон зэрэгцээ ажиллах горимд шилжсэн.

-Өвлийн ачаалалтай үедээ бүрэн хүчин чадлаар ажиллаж чадаж байна уу?

-Чадах боломжтой. Суурилагдсан хүчин чадал маань 11 мегаватт, жилд 37 сая квт/ц эрчим хүч үйлдвэрлэхээр баригдсан. Гэхдээ энэ хүчин чадлаар бүрэн тасралтгүй ажиллах боломж бага. Энд усны нөөцтэй холбоотой, мөн голын усны урсац гээд нөлөөлөл их байдаг учир бүрэн хүчин чадлаар ажиллах нь тооцоо судалгаан дээр үндэслэдэг. Эрэлт хэрэгцээнээсээ бас хамаарна. Одоогийн байдлаар жилд 30-32 сая квт/ц эрчим хүч үйлдвэрлэж байна.

-Манай улсын дутагдаж буй эрчим хүчний хэрэглээний хангамжид УЦС-ын оруулах хувь нэмэр хэр байх талаар салбарын хүний хувьд санал бодлоо хэлнэ үү?

-Дулааны эрчим хүч дээр суурилагдаж буй манай улсын эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд УЦС өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой. УЦС-д ДЦС-тай харьцуулахад аюулгүй ажиллагааг бүрэн хангадаг, маневрах чадвар сайтай, ачааллаа огцом авч чаддаг, богино хугацаанд гүйцэтгэх ажиллагаа сайн гээд давуу тал олонтой, томоохон хэмжээний хүчин чадал бүхий УЦС-ууд Монголын эрчим хүчний системд орох боломж байна. УЦС-ыг маш олон судалгаа хийж түүн дээр үндэслэн барьж байгуулдаг. Одоо барихаар төлөвлөж буй Эгийн гол, Шүрэнгийн УЦС дээр судалгаанууд хийж байна.

Тодруулга: Манай улсын эрчим хүчний салбар нь газар нутгийн алслагдмал байдал, дэд бүтцийн хөгжлөөс хамааран Баруун болон Төв, Зүүн бүсийн, мөн Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ гэсэн 4 хэсгээс бүрддэг байна. Өнөөдөр Монгол Улсын нийт дотоодын цахилгаан үйлдвэрлэлийн 95.7 хувийг ДЦС-ууд, 4.2 хувийг УЦС, нар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бүрдүүлж, 20 хувийг ОХУ, БНХАУ гэсэн хойд, урд 2 хөршөөс нийлүүлэн авч байна.