Тонхил - Говь-Алтай

Засаг даргад хүний амь нас хөнөөсөн үндэслэлээр ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэжээ
Өнгөрөгч долоо хоногийн баасан гараг буюу тавдугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 38 настай эмэгтэй нас барсан хэрэг гарсан.

Хэрэгт тус сумын Засаг дарга, 36 настай Р.Даваадорж гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай албаныхан мэдээлсэн. Одоогоор Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт харьяаллын дагуу шалгаж байна. Хуулийн байгууллага сэжигтнийг түр саатуулж, нотлох баримтад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

Болсон хэрэг явдлын тухайд эх сурвалжаас тодруулахад, талийгаач эмэгтэйн цогцсыг нас барснаас нь хойш арав гаруй цагийн дараа олсон гэлээ. Талийгаачийн хоёр нүд хөхөрсөн, эрүү хамар болон эгэм орчимд цус хурсан шарх үүссэн байжээ. Шалгалтын явцад талийгаачийн үхлийн шалтгааныг тархины битүү гэмтэл гэж урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлсэн ба өнгөрсөн хугацаанд сэжигтэн этгээд амь хохирогчид сэтгэлзүйн болон бие мах бодийн дарамт учруулж байсан гэх мэдээлэл болон хэргийн шалгалтын явцад Р.Даваадорж нь бусдын амь биед халдсан гэх нотлох баримтууд цугласан талаар эх сурвалж ярилаа.

Б.Гантуяа

Эх сурвалж: Zindaa.mn

Газар хөдлөлтийн улмаас Тонхил сумын ЕБС-ийн хана цуурч, тааз нуржээ
Газар хөдлөлтийн улмаас Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулийн хана цуурч, тааз нуржээ. Он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Тонхил, Бигэр суманд газар хөдлөлт бүртгэгдээд байна. Эрдэнэ, Жаргалан, Бигэр суманд газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн. Харин Тонхил суманд гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш давтан хөдлөлтүүд болсонтой холбоотойгоор ЗДТГ-ын туслах хана цуурсан, ЕБС-ийн хана цуурч, тааз нурж хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай сургуулийн захиргаанаас мэдэгдээд байна.

Харин өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 27-нд тус аймгийн Тонхил, Бигэр суманд дахин газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” хэмээх газар 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор иргэдээс мэдэгдэх хуудас бөглүүлж байна, ямар нэгэн хохирол учраагүй тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Үүнээс гадна Тонхил сумын Бүс-Уул багийн нутагт 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сумын иргэд чичирхийлэл мэдэрсэн тухайгаа илэрхийлээд байгаа бөгөөд ЕБС-ийн хана, тааз нэмж нуран сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн тухай тус сургуулийн захиргаанаас дахин мэдэгдлээ.

Э.Нарангэрэл

Тонхил сумын сургууль үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсчээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүсчээ. Тус суманд гуравдугаар сар гарсаар хэд хэдэн удаагийн давтамжтай газар хөдлөлт болсны улмаас сургуулийн хана цуурч, зарим ангийн тааз нурах аюулд хүрчээ. Газар хөдлөлт болох үеэр хөл хорио тогтоосон байсан учир одоогоор ямар ч эрсдэл учраагүй байна. Сургуулийн захиргаанаас “Хоёр удаагийн давтамжтай газар хөдлөлт болоход хичээл сургалтын үйл ажиллагаа түр зогсож хөл хорионд байсан тулдаа эрсдэлгүй өнгөрлөө. Тавдугаар сарын нэгэнд хичээл сургалт хэвийн үргэлжилж байх хугацаанд дахиж газар хөдлөхгүй гэсэн баталгаа байхгүй юм. Иймд нэн яаралтай шинэ сургуулийн барилга бариулах шаардлага тулгараад байна” гэдгээ холбогдох албаныханд мэдэгдсэн байна. Тус ЕБС нь 1924 онд байгуулагдсан 2024 онд 100 жилийн түүхэн ойтойгоо золгох Говь-Алтай аймгийн ууган сургуулиудын нэг юм. Сургуулийн нэг давхар чулуу бөгөөд хоёр давхар нь тоосгон ханаар баригдсан ба ашиглалтын хугацаа 2023 оны есдүгээр сард дуусах ажээ.

Э.Нарангэрэл

Тонхил сум спорт авиралтын төвтэй боллоо
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутайн бор” клубийн Олимп спорт авиралтын төв аравдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд МҮОХ-ны хяналтын зөвлөлийн дарга МУҮХ-ны хүндэт Ерөнхийлөгч бөгөөд зөвлөх, МУГД, ОУХМ Ж.Баянцагаан, МУГТ ОУХМ Б.Гангаамаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын хэлтсийн дарга О.Баттулга болон Говь-Алтай  аймгийн албаны бусад хүмүүс “Сутайн бор” клубийн үе үеийн төлөөлөл тамирчид оролцсон юм.

“Сутайн бор” клубийн ерөнхий захирал, Уулын спортын мастер Х.Нямдоо нээлтийн үеэр “Та бид эл өдөр уулын спортын хөгжилд түүхийн нэгэн шинэ хуудас нээж байна. Тонхил сумын уугуул, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн Олимп спорт авиралтын төвийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, үе үеийн тамирчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Олимп спорт авиралтын төв нь зөвхөн Тонхил сум төдийгүй баруун бүсийн аймгуудын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжлийг сайжруулах, спортын амжилтыг ахиулахад тус дэм болоосой хэмээн бид ихэд найдаж буйн зэрэгцээ мэдэх, чадах бүхнээ харамгүй хуваалцаж хамтдаа хөгжихийн төлөө зүтгэцгээхийг уриалж байна” хэмээсэн юм.

Нээлтийн үеэр “Сутайн бор” клубийн тамирчид спорт авиралтын эрэгтэй хос, эмэгтэй хос холимог хурд, мөсөнд авиралтын хурдны төрлийн авиралт хийж олон нийтэд сонирхуулсан бол МУГД, ОУХМ Ж.Баянцагаан нээлтэд оролцогчдод “Уулын спортын хөгжил” сэдвээр илтгэл тавьж, МУГТ, ОУХМ Б.Гангаамаа сурагч багачуудад сонирхолтой яриа хийж тэдний сонирхсон асуултад хариулж арга туршлагаа хуваалцлаа.

Э.Нарангэрэл

ТОНХИЛ СУМАНД ГАЛЗУУ ЧОНО ХҮҮХЭД НОЦЖЭЭ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна.
Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан тус аймгийн Тонхил сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон ба аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Харин галзуу чононд ноцуулсан хүүхдийн биеийн байдал тааруу байгаа ба одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гуравдахь өдрөө хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. "Хүүхдийн биеийн байдал тогтворжвол Улаанбаатар хотруу шилжүүлэх шаардлагатай байгаа. Одоогоор эмчилгээг орон нутагт нь хийж байгаа ч Улаанбаатар хотруу шилжүүлэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай" хэмээн Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Ц.Алтантуяа мэдээлэв.
Тус аймагт өмнө нь хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сард Бугат сумын нутагт галзуу чоно хүн ноцсон хэрэг гарч байсан юм.
Э.Нарангэрэл

Төрийн танхилгат их овоог сэргээх шашны зан үйл боллоо
Төрийн тахилгат Сутай хайрхны тахидаг овоо болох ИХ ОВОО-г 2017.03.17-ний өдөр хүний санаатай үйлдлээс болж шатсан. Их овоог сэргээн засварлах, сорогшингийн мод залах шашны зан үйл шинийн наймны билэгт сайн өдөр буюу 2017 оны 06 сарын 02-ний өдөр боллоо. Шашны зан үйлд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам Ч.Очирбат тэргүүтэй лам хуврагууд, Тонхил, Дарив сумдын төрийн албан хаагчид Зүйл багийн иргэд оролцлоо.

Ши Жиньпин Казакстанд айлчилж байна
7-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Казакстаны нийслэл Астанад очиж, тус оронд хийх төрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд мөн ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн 17-р хурал, Астанагийн олон улсын тусгай яармагийн нээлтийн ёслолд оролцох болно.

Орон нутгийн цагаар 19 цаг 15 минутад, Ши Жиньпин даргын суусан тусгай онгоц Астанагийн олон улсын онгоцны буудалд газардав. Ши Жиньпин онгоцноос буухад, Казакстаны ерөнхий сайдын 1-р орлогч Акар Мамин нар халуунаар угтан авав. Орон нутгийн залуус Ши Жиньпин даргад цэцгийн баглаа барьж, улаан хивсний хоёр талаар хүндэт харуул жагсан ёслол төгөлдөр угтан авсан байна.

Ши Жиньпин Хятадын ард түмний чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг Казакстаны ард түмэнд уламжлав. Ши Жиньпин: Хятад, Казакстан уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр ард түмэн урт удаан уламжлалт найрамдалтай юм. Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн турш, хоёр орон улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бодитоор урагшлуулж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн явцад нягт уялдан хамтарсаар ирсэн юм. Хятад, Казакстаны харилцааны хөгжил хоёр орон, хоёр ард түмэнд бодит үр ашиг хүртээлээ. Би гурав дахь удаагаа Казакстанд айлчилж байна. Назарбаев ерөнхийлөгчтэй хамт Хятад, Казахстаны харилцааны сайн сайхан ирээдүйг төлөвлөж, Хятад, Казакстаны стратегийн бүх талын түншийн харилцаа, хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр: ШХАБ-ын дээд хэмжээний хуралд, талуудтай хамт тус байгууллагын чухал үйл хэрэг, хамтдаа анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, тус байгууллагын ирээдүйн хөгжлийг хамт зөвшилцөж, олон салбарын хамтын ажиллагааг урагшлуулахыг хүсэж байна хэмээн цохон тэмдэглэжээ.

Ши Шиньпин дарга, Астанагийн олон улсын тусгай яармаг төгс амжилттай болохыг хүсэн ерөөв.

ХОУР