Утга зохил - Говь-Алтай
Хайрт ахынхаа гэгээн дурсгалд зориулж санаачилсан “СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭ ИРЭЭДҮЙД” төслийн маань талархлын тоглолт
Шинийн 15 буюу 2021.02.27-нд
18:00 цагаас MNB sport сувгаар,
18:30 цагаас MNC телевизээр,
18:40 цагаас C1 телевизээр,
18:40 цагаас OTV телевизээр,
19:30 цагаас Like HD телевизээр,
19:30 цагаас “Миний нутаг” телевизээр гарна.
Ном уншдаг уран зохиолын багштай болцгооё...
Амьдралдаа алх барьж, нэг ч удаа хадаас хадаж үзээгүй хүн нарийн мужааны хичээлийг бусдад яаж заах вэ? Амьдралдаа бийр будаг нийлүүлж үзээгүй хүн хэрхэн зотон дээр зураг зурахын ид бахыг үзүүлэх вэ? Яг түүнтэй адил уран зохиолоо уншдаггүй Уран зохиолын багш нар хүүхэд багачуудад хэрхэн яаж уран зохиол заах вэ?
Сүүлийн хэдэн жил Монгол орны зүүн баруун, төвийн нутгуудад, мөн Улаанбаатарт цөөнгүй уран зохиолын багштай уулзаж, ярилцаж явав. Гарын арван хурууныхаа тоог гүйцэх ном уншдаг багш нар ховор байна шүү. Арван багшийн нэг нь дунд зэрэг уншдаг, зуун багшийн нэг нь гайгүй уншдаг байдалтай. Уншиж буй номын чанар чансааны тухайд бол бүр ч тааруухан, Солонгос олон ангит кино шиг юм унших нь бишгүй.
ЕБС-ийн Уран зохиолын хичээл гэдэг бол бусад хичээлийнхээ адил хичээл биш, өвөрмөц онцлогтой. Гэтэл багш нар маань уншихгүй байгаа нь тун харамсалтай. Уншихгүй бол шавь нарын чинь сэтгэлгээ, мэдрэхүй хөгжихгүй, мэдлэг тэлэхгүй, монгол хэл нь сайжрахгүй, алдаа мадагтай бичсээр л байна. Хэлбэр хөөдөг, дүрэм ярьдаг, чанар мэддэггүй хүмүүс болно. Ерөөс боловсролтой хүн гэж уншдаг л хүнийг хэлдэг болохоос нэг үнэмлэх, дипломтой хүнийг хэлдэггүй. Боловсролтой хүний гол шинж нь үргэлжийн уншиж, өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, урагшилж, эрж хайж, сэтгэж, мэдэж байдаг.
ЕБС-ийн Уран зохиолын сурах бичгүүд ч, хөтөлбөр нь ч хангалтгүй байна. Гэтэл тийм хөтөлбөрийн, сурах бичгийн хүрээн дотроо өдөр өнгөрөөж, амьдрал аргацааж явна гэдэг мянга мянган хүүхэд багачуудын оюун тархинд, зүрх сэтгэлд асах учиртай гэрлийг асах цагт нь асаалгүй орхичихож буйтай, царцааж буйтай адил ноцтой муухай, хариуцлагагүй, сэтгэлгүй хүйтэн явдал шүү.
Манай Уран зохиолын багш мэргэжилтнүүд бэлтгэдэг Их дээд сургуулиудын удирдлагууд аа, ямар боловсон хүчин бэлтгээд байна вэ? Уншиж сураагүй, дадаагүй уран зохиолын багш нарыг бэлтгэнэ гэдэг нь алх барьж үзээгүй мужаан бэлтгэж буйтай, бийр будаг нийлүүлж үзээгүй зураач бэлтгэж буйтай адил шүү.
Уран зохиолын багш нар гэдэг бол бусдыгаа бодвол шинэ тутам гарч буй номуудыг сорчилж уншдаг, бараг л уран зохиолын мэргэжилтэн шахуу байх учиртай. Гэтэл тиймгүй байна. Хатуухан хэлэхэд "Ногоон нүдэн ламаар хариулгасан жаран цагаан хонь" шиг л байна.
Сайн ном уншсанаар хүн мэдрэл нь муудчихгүй, зөнөчихгүй, үхчихгүй, ядуу болчихгүй, харин ч эсрэгээрээ уншсан хүн илүү сэргэг, соргог, бүтээлч, мэдлэгтэй, чадвартай байж тэр хэрээр амьдралын чанарт нөлөөлдөг болохыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний тархи зөнөх нь харьцангүй бага байдгыг судлаачид хэлээд байгаа. Уншсан хүний эрүүл мэнд, урт наслалт ч харьцангуй илүү гэдгийг ч хэлээд байгаа.
Уран зохиолын багш нар минь ээ, уран зохиолоо уншдаг больё. Хариуцсан ажилдаа хариуцлагатай, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байцгаая аа. Нэр усаараа, сургууль, дүүргээрээ, аймаг сумаараа дуудуулалгүй шиг уншдаг хэвшилтэй болцгоочихвол олон ч юм өөрчлөгдөнө, таны, миний, бидний үр хүүхдийн, улс орны ч ирээдүй өөрчлөгдөнө,
Уран зохиолын багш бэлтгэдэг Их дээд сургуулиудын эрхлэгчид, удирдлагууд аа! Уншдаг уран зохиолын багш бэлтгэж гаргацгаая аа.
Уран зохиолын хичээлийн хөтөлбөр, бодлого боловсруулдаг эрхэм мэргэжилтнүүд ээ, бодлогоо эргэж нэг сайтар харж үзээч ээ! Хүүхдийг уран зохиолд дурлах биш, залхаах байдалтай хичээлүүд, сэдвүүд наад сурах бичгүүдэд чинь олон байна шүү. Шаардлагатай бол нэр заагаад, бичээд, учир шалтгааныг нь тодруулаад өгье.
Б.Номинчимэд
Эх сурвалж: unen.mn
Х.Нямхишиг: Би яруу найргийн мөн чанарт үнэнч байхыг хүсдэг
МЗЭ-ээс зохион байгуулдаг утга зохиолын оны  шилдэг бүтээлийг шалгаруулах  "Алтан Өд” наадам өргөн хүрээнд, өрсөлдөөнтэй болж шилдгүүдээ тодруулсан.  Яруу найргийн төрөлд "Алтан Өд”-ийн эзэн болсон яруу найрагч Х.Нямхишигтэй ярилцлаа.
-"Алтан Өд” бол босго нь ч, шалгуур  ч өндөр наадам. Яруу найргийн төрөлд шилдгийн шилдэг болсон танд баяр хүргэе. Энэ босгоор давах хүртэл та хэдэн жил шүлэг бичив?
-Баярлалаа. Би шүлэг бичих гэж 22 жил оролдсон. Энэ бол шүлэг бичсэн биш, харин  бичих гэж оролдсон он жилүүд юм.
-Тэгвэл та дэмий оролдоогүй л юм байна. "Алтан Өд”-өөр бичих болсондоо сэтгэгдэл ямар байна?
– "Хөх цэгцгий жиргэнэ” гэж хамгийн сүүлд гаргасан яруу найргийн түүврээрээ энэ  нэр хүндтэй шагналыг авлаа, маш их баяртай байна. Цаашид илүү даацтай, илүү гүн гүнзгий сайн уран бүтээлүүдээр уншигч олондоо бэлэг барих болно гэдгээ амлаж байгаагаа энэ дашрамд хэлье.
-Цаашид ямар төрлөөр уран бүтээлээ туурвих вэ?
-Ерөнхийдөө яруу найргийн төрлөөр түлхүү бичиж ирсэн. Гэхдээ нэг эссений ном бий. Дараагийн бүтээл маань богино өгүүллэгийн ном байх болно.
-Үргэлжилсэн үгийн төрөл рүү "урваж” буй хэрэг үү?
-Ер нь бол хүүрнэл зохиол руу багаас нь эхлээд орж байгаа гэж ойлгож болно. Цаашдаа энэ чиглэлээр  түлхүү бүтээлээ туурвина.
-Орж байгаа ч биш ер нь бичээд эхэлчихсэн юм байна, тийм үү?
-Оролдож эхэлсэн, бичиж  байгаа юм бий.
– Яруу найраг залуу насных гэлцдэг ч насаараа бичиж яваа найргийн сүмбэр оргилууд зөндөө байна шүү дээ?
-Ер нь бол яруу найраг мэдрэмж давамгайлах насанд түлхүү бичигддэг. Энэ утгаараа 20-30 насанд ч юм уу, ихэнх  яруу найрагч тэр л насандаа голлох шүлгүүдээ бичсэн байдаг. Тэгэхдээ тэр нь хувь  хүний онцлогоос шалтгаална. Ухаан давамгайлаад ирэхээрээ хүүрнэл зохиол руу ордог шиг ээ.
-Яруу найргаас хүүрнэл зохиол руу хөрвөж орж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Тийм гэж ойлгож болно.
-Өөрийг чинь "Болор цом”-д шүлгээ унших болов уу гэсэн хүлээлт  яруу найрагт шимтэн дурлагч олны зүгээс ихээхэн  байсан. Асууж сурагласан хүн  ч олон байлаа?
-Би ноднингийн  "Болор цом”-д шүлгээ уншсаныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа  "Болор цомд дахиж оролцохгүй”  гэдгээ  хэлчихсэн шүү дээ.
-Юу гэсэн үг вэ?
-Энэ маань гомдсон бөх зодог тайлдаг шиг асуудал огтхон ч биш л дээ.
-Тэгвэл юу юм бэ?
-Хувь уран бүтээлчийн зүгээс, миний өөртөө тавьсан зарчим, албаны үгээр бол  шийдвэр гэх үү дээ. Ер нь яруу найргийн мөн чанар нь тайзан дээрээс чанга дуугаар уншихад  биш цагаан цаасан дээр хараар бичигдсэн тэр л  хэлбэрээр  нь унших нь яруу найргийн мөн чанарт илүү дөхөм юм.
-Яруу найргийн мөн чанарт үнэнч зүтгэнэ  гэсэн үг байх нь ээ?
-Яг тийм. Би яруу найргийн үнэт мөн чанарт нь илүү ойр байхыг хүссэн. Тэгэхээр өөртөө гаргасан шийдвэр маань  ийм л хүсэл  тэмүүлэл юм.
-Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат өөрт чинь "Алтан  Өд” шагналыг гардуулахдаа "Болор цомын эзэн болоорой”гэсэн ерөөл хэлсэн, нэг ёсны захиас ч юм шиг. Хүмүүс ч алга ташин дэмжиж байсан?
-Тэр  бол амны билэг байх. Харин миний өөртөө гаргасан шийдвэр өөрчлөгдөхгүй.
-Цаашид чанартай бүтээл, сайн ном гаргаад байх нь ээ?
-Яруу найргийн тухайд маш сайхан амтлаг, чанарлаг тийм номыг л бичээд байх сан гэсэн хүсэл надад байна.
-Чанартай бүтээл мэдээж урт насална. Таны бодлоор урт настай зохиол гэж ямар бүтээлийг хэлэх бол?
-Утга зохиол тодорхойлогдохгүй  хэмжүүртэй. Уран зохиолын янз бүрийн урсгал чиглэлд өөрийн гэсэн сонгодог бүтээл байдаг. Ямар ч төрөл жанраар бичсэн бүтээлд голоор нь явсан нэг шугам байна. Тэр хэмжүүр шугамд дөхүүлж бичсэн бүтээл цагийн шалгуур давах учиртай. Тухайн зохиолч өөрийн хэмжүүрээр бичнэ гэсэн үг. Харин өөрөө тодорхойлох боломжгүй.
– Шүлэг гээч зүйл өдөр болгон бичдэг зүйл, хийдэг ажил мөн үү?
-Би хүчээр шүлэг бичдэггүй. Санаанд сэдэв орж ирэхгүй бол хэдэн сар ч шүлэг  бичихгүй явах энүүхэнд. Миний шүлгүүд цаасанд буухаас өмнө цээжин дотор боловсордог. Цаасан дээр буухаараа бас өөр болно. Санаа, хараа хоёрын зөрүү гарч байгаа нь тэр.
-Мэдээж байлгүй яахав. Нийгмийн бүх салбарт асуудал байна. Уран зохиолын салбарт ч асуудал байна.
-Тэр нь юу билээ?
-Ер нь бол хэтэрхий олон зохиолчтой болсон. Энэ нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ зохиолч байна гэдэг өөрөө уншигч байх ёстой. Хэрэглэгч байна гэдэг өөрөө бүтээгч байх ёстой. Бүтээгч байна гэдэг өөрөө эргээд хэрэглэгч, тийм биз. Гэтэл уншдаг ч үгүй, тэгсэн хэрнээ бичдэг зохиолчдоор Монголын уран зохиол маш их хүрээгээ тэлсэн. Энэ нь нэлээд бухимдал, цухлыг төрүүлдэг дээ.
Хар морьтой хүн гол өгсөнө
Халз урдаас нь цагаан морьтой хүн уруудна
Хадан ташлага дээр уулзалдана
Дүнсэн тамхины утаа,
"…мандтугай!” гэсэн бичээсийг
Дүрслэхүйеэ, хөх цэгцгий жиргэнэ.
Морьтнууд тэгээд хоёр тийш
Мордон явахуйяа, хөх цэгцгий жиргэнэ.
Тэдний нэг нь нааш, нэг нь цааш
Тэмээгээ эрэхээр шогшихуйяа,
хөх цэгцгий жиргэнэ.
Айсуй яваа хүн нь маргааш шиг,
Алсарч яваа хүний захиас шиг…
Хавар шиг шалнаас нэвчиж эхлэхэд
Харандаагаар нэгэн зураг зурлаа, би
Зун цаг дээврээс нэвчиж эхлэхэд
Зурсан тэр л зургандаа цэцэг нэмлээ, би
Намар цаг хананаас нэвчиж эхлэхэд
Нандин зургаа баллуурдаж орхилоо, би
Өвөл цаг үүднээс нэвчиж эхлэхэд
Өчүүхэн ч цэггүй цав цагаан цаасандаа
Бийр хүргэхээс эмээнэм
Би, явган уйтай
Сүрлэн дээвэрт бороо орох нь морьд мэт болоод
Сүүдрэвч дор цай уух минь явган уйтай.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ч.Лодойдамба: Шаргачин
Хаврын хурц нар нэлээд дээр мандаад ойр орчмыг хөхөмдөг манан бүрхэж өргөн талд байгаа юмс цөм зэрэглэн жирвэлзэж байлаа. Цайдам хөндийн зүүн зах нь болсон хэсэг дэрс рүү эхээс гараад хэдхэн хоносон цайвар цагаан янзага дагуулсан шаргачин орж ирлээ. Янзага нь тонгочин тоглож орчин тойронд өөрөөс нь өөр юмгүй мэт бүхнийг матран явахад нь эх нь тал бүр сэрвэлзэн өчүүхэн чимээг ч сэрэмжлэн чагнаж нүдэнд нь торсон бүхнийг «Юу вэ. Яах гэж байна» гэсэн бололтой нарийвчлан ажиглаж явлаа. Уураг нь дуусаагүй өег сүүндээ гэдэс нь цадсанаас ч юм уу нялх бие нь тоглоомдоо ядарснаас ч юм уу? Аль зуу зуун жилээр үргэлжилсэн хатуу амьдралын сургаал ч юм уу? Бүү мэд. Юу ч гэсэн дэрсэнд орсны дараа удалгүй янзага нь нуугдан унтав.
Ер нь шаргачин өдрийн цагт нялх янзагаа бут буюу дэрсэнд хяруулж нуугаад өөрөө шинэхэн ургасан ногоо чимхлэн иддэг. Энэ үед ямар нэгэн аюул ирвэл хурдан хөлийн хүчээр дагуулан зугтаж төөрүүлээд эргэж ирхэд, унтаж хоцорсон үрдээ аюулыг зайлуулсан баярт уулзалтаар цэцэглэсэн амьдралаар амтлагдсан сүүгээ өгдөг. Янзагаа нуусны дараа шаргачин зүг бүр гоо чихээ соотгонуулан дээр дээр үсрэн тоглодог. Энэ үед нь түүнийг бүжигчин хүн харвал уран хөдөлгөөний хуримтлал болсон гоёмсог хөдлөлийг тусган авах нь дамжиггүй билээ. Нөгөө шаргачин цовхрон харайлан дэгдэж хэсэг тоглоод хурц үнэр нь хамар руу цоргисон соёолж байгаа нялх тааныг амтархан идэв. Гэтэл шаргачны хажуугаар гарсан замаар жолоочоос гадна гурван зугаалагч суусан машин тоос манаруулан давхиж ирлээ. Хурдлан яваа машин дотор архины эхүүн үнэр, тамхины гашуун утаатай холилдон ханхалж, жолоочийн ар талд суусан хүнээс бусад нь нэлээд согтсон тул нүд нь чиглэсэн юмгүй гөлөлзөн эргэлзэж толгой нь моторын жигд ажиллагаатай цохилт нийлүүлэх гэсэн юм шиг хаялан ганхаж явлаа. Хэрэв жолоочийн хажууд суугч тамхиа ноцоох хэрэг гараагүй бол шаргачин эх үр хоёр гашуун зовлонд учралгүй өнгөрч болох байсан билээ. Гэтэл тамхиа ноцоолгох гэж жолооч руу эгцлэн харсан нүдний нь үзүүрт талд идэж байгаа ганц шаргачин харагдав.
-Зээр гэж хашгирахад яг хойно нь суугч ухасхийн
-Хаана? гэж хариу хашгираад нойрмог нүдээр тал бүхэн рүүгээ харлаа.
-Янзагатай шаргачин бололтой. Тэгээд өдийд цаазалсан шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлэв.
-Зугаалж яваа бидэнд ямар хамаатай юм бэ. Буудаж л байвал барав. За бэлтгээрэй гэж жолооч нь хэлээд машинаа эргүүлж чимээнээс цочин сэрэмжилсэн шаргачны зүг хурдлан давхилаа.
-Хууль биелүүлэхийн тулд гарсан хуулийг харин биелүүлэхгүй бол хариуцлага байдаг шүү дээ гэж жолоочийн ард суугч хэлсэнд
-За энэ чинь хууль хамгаалагч гарав бололтой гэж жолоочийн хажууд суугч хэлээд их хөгжилтэй инээснээ.
-За хөөгөөд гэж хэлэв. Уул талд нь янзага нь унтаж байгаа тул ирж байгаа аюулыг холдуулан зайлуулах гэж шаргачин өргөн цагаан тал руу дэгдэн үсэрч гоо чихээ босгон солбиж цойлон давхив.
Цонхоор нь буунууд шоролзон гарсан машин, зээрийн хойноос байдаг хурдаар довтлон ирлээ. Хурдан хөлдөө гүн итгэсэн шаргачин дүүлж дөрвөн хөл нь газар хүрч байгаа эсэх нь үл мэдэгдэн хурдлав. Гэвч энэ удаа түүний хойноос эцэстээ эцдэг булчин шөрмөстэй амьтан хөөж байгаа биш эцэх цуцахыг үл мэдэх хурдан хөлөг унаж будаан сумаар зэвсэглээд гүйцэгдэхгүй зовоон зугтаж байгаа зээрийг юу болсон ч алах ангийн шунал оргилсон дайсан мөрдөж яваа тул хэдий хүч тавин хурдлавч холдож хоцрохгүй харин улам ойртов.
Буу зогсолтгүй шахам нижигнэж машины дохио чимээ үргэлжлэн дуугарч шаргачны үсрэн цойлох нь ховордон цэлмэг нүд нь бүлтэгнэн манантаж босоо чих нь алгуураар хойшоо бууж байлаа. Машин дотроос «хар барам чинь оногдохгүй нь. ёо ёо ямар их донсолдог юм бэ. Толгой хагалчих нь, аль вэ сум аваад аль. Өмнө нь барьж байгаад мулталж орхи. Аа мондиос болж гараа шалбалж орхилоо. Чамайг уу даа» гэх зэрэг дуу сонсогдож байлаа.
Гагцхүү жолоочийн ард хөдлөлгүй суугаад хөмхийгөө зуун салхинд бага зэрэг гандсан нүүрээ барайлган, барьж ядсан заналхийлэл нүдэнд нь туяарсан нэг хүн дуугаралгүй «Толгойгоо цохих гараа шалбалах чинь юу ч биш. Харин гэмгүй амьтны амьдралаар хууль зөрчиж тоглон эрхлэх чинь л дэндэж байна» гэж сэтгэлдээ дахин дахин шивэгнэн явжээ. Yнэндээ хөөгчдөд энэ явдал богино хугацааны хөгжилтэй тохиол байсан бол шаргачинд хоёр амийн төлөө хийж байгаа ширүүн тэмцэл байжээ. Шаргачин уулруу зугтсан бол өдийд мөрдөгчөөсөө салж, хөшсөн булчингаа амруулаад хярсан үр рүүгээ гэлдрэн явж болохсон билээ. Гэтэл шаргачин хөөх тусам зах хязгаар нь үл мэдэгдэх өргөн талын гүн рүү тэмүүлж байв. Хичнээн километр хөөснийг хэн ч хэмжсэнгүй. Хэд дахин буудсаныг хэн ч тоолсонгүй. Эцэстээ шаргачин хоёр чихээ шилэндээ нааж амаа ангайн богинохон сүүлээ хавчин давлан урсах жигд хөдөлгөөнөө алдаж, өндөгнөн цогих буюу заримдаа бүр шогшдог болов. Будаан сум цайран эхэлж байгаа бөгсийг нь сийчин оноод ухаа ягаан цус хонгыг нь дагаж урсан эхлэв. Гэвч шаргачин сүүлчийнхээ хүчийг дайчлан харайсаар байв. Амьдралдаа хэд хэдэн янзагыг бойжуулан торниулж түмэн бэрхшээл мянган саадыг давж гарсан энэ шаргачин хөөсөн дайсныг хурдан хөлийнхөө хүчээр зайлуулаад унтсан үрдээ эргэн очиж байсан удаа олонтоо нь эргэлзээгүй. Учир нь зээр ямар ч амьтанд өчүүхэн ч хор хүргэдэггүй боловч, түүний дайсан мундах биш даа.
-Сум байна уу? Гэж хашгирах дуу машин дотроос хэд дахин сонсогдсоноо хэсэг чимээгүй болоод цонхоор арзайн гарсан буунуудаа татаж аваад хөл рүүгээ хаялцгаав.
-За одоо яадаг билээ гэж нөгөө жолоочийн дэргэд суугч хоосон буугаа хажуу тийшээ хаях зуур хэлэв.
-Муу золигийг дайруулж орхиё гэж жолооч хэлээд хурдаа нэмлээ.
Амьд гарч янзагатаа эргэн очоод язарч чинэрсэн дэлэнгээ хөхүүлж учралаар гэрэлтсэн хайраар янзагынхаа годгонон тоглож байгаа жижигхэн сүүлийг үнэрлэх хүсэл их боловч хөшиж зангирсан хөл нь урагшаа хөдлөхгүй болоод бүх бие нь салганан амьсгал нь цээжиндээ багтахгүй оволзон саяхан үзэсгэлэн болон сэрвэлзэж байсан хоёр чих нь дараа болон дэлдэгнээд эцсийн эцэст өөрийн эрхгүй сөгдөн шургачиж хэвтлээ. Машин зогсож хэдхэн цаг зугтаж зовоосон зөрүүд муу шаргачин амьдаараа гарч орох болсонд баярласан хоёр инээлдэн гарч ирлээ. Хэрэв сувай шаргачин буюу ооно байсан бол хөшиж нугараад мод болсон хөлөө хүчлэн тэнийлгэж босоод зугтаж чадахгүй байсан бизээ. Гэвч энэ шаргачин тийм биш болохоор ухасхийн босоод манаран хөхөрч байгаа нүдээ бүлтэгнүүлэн шогшив. Тэд явгалан хөөсөн боловч барьж чадсангүй. Гүйцэгдэхгүй байгаад нь уурлан бухимдаж том том чулуугаар шидсэн боловч оносонгүй. Тэгээд тэд хараал тавин буцаж машиндаа суугаад дахин хөөв. Шаргачин дахин шурган сөгдөн хэвтэв. Машин түүний дээгүүр өнгөрөхдөө өрөөсөн дугуйгаараа дайрлаа. Машин эргэж зогсоход түүнээс анчид гүйцэгддэггүй шаргачинг босох чадалгүй болгосондоо баярлан инээлдэж хөгжил болон гарч ирлээ. Тэрийн хэвтсэн бөгөөд бүх бие нь үхлийн өмнөх чичрэлтээр татагнаж байгаа шаргачин эцсийн хүчээ дайчлан янзагаа нуусан зүг рүү амьдралын оч орхин хаяж байгаа нүдээр харлаа.
-Гүйцэгдэхгүй оногдохгүй байх чинь яав? Гэж нэг нь хэлээд нөгөө нэг нь шаргачны дэргэд ташаагаа тулж ханхалзан зогсоход шаргачин дахин өндийж янзага нь амгалан сайхан унтаж байгаа зүг рүү дахин харах гэтэл хүнд төмөр манивил толгой руу нь тас хийтэл бууж, эцсийн амьсгал нь тасрав. Жолооч нүд рүү нь манивилын үзүүрээр хатгаж үзсэнээ,
- Талийгаач болжээ гээд өврөөсөө хиам гаргаж зулгаан идлээ.
Шаргачны чинэрсэн дэлэнгийн хоёр хөх нь зугтахын өмнө сэрвэлзэн соотгонож байсан хоёр чих шиг нь босож сэрийгээд түүнээс шахагдан гарч байгаа цагаан шаргал сүү нь элсэрхэг хөрсөнд шингэн орж борлуулан байлаа. Жолоочийн дэргэд суугч хөдлөлгүй хэвтэж байгаа шаргачинг өшиглөн хөрвүүлснээ,
-За явъя. Туранхай хөхүүл шаргачнаар юу хийх юм. Тарган сан бол оноо засаг нь чанаж, өөх үмхэх юмсан. Чамд юм үлдсэн үү гэхэд нь нөгөө нь
-Хагас шил юм үлдсэн гээд ягаан цус шүүрч байгаа шаргачин рүү ажиглан харснаа мөн догь буудаж шүү гээд бардам гэгч нь инээмсэглэв.
Тэгээд тэд машиндаа сууж явахдаа жолоочийн хажууд суугч
- Ярих сонинтой боллоо гэж хэлэхэд,
Хууль зөрчсөн та нартай ярих юм над бүр ч их бий гэж жолоочийн ар талд суугч боджээ.
Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.
Сталин ингэж хэлж байжээ
Хүн төрөлхтний, ялангуяа XX зууны түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээсэн хүний нэг бол яах аргагүй И.Сталин. Тэрээр 1878 оны 12 дугаар сарын 18-нд төржээ. Тэгэхээр И.Сталины мэндэлсний 140 жилийн ой болж байгаа юм байна. Сонин байж магадгүй хэмээн түүний хэлж байсан зарим үгийг хэдэн жилийн өмнө орчуулан нийтлүүлж байснаа уншигчдад дахин хүргэе гэж бодлоо.
Хувьсгалын тухай
Хувьсгалын үндсэн асуудал бол засгийн эрхийн тухай асуудал.
Хувьсгалын маргааш засгийн эрхийг хадгалж үлдэнэ гэдэг бол засгийн эрхийг авахаас дутуугүй чухал.
Хувьсгал бүх хүмүүсийн бүх хүслийг биелүүлж чадахгүй.
Эхлээд хувьсгал, дараа нь энхтайван!
Аливаа хувьсгалт лоозон практик дээр түүнийг гуйвуулах боломжийг өөртөө агуулж байдаг.
Нам, намын ажлын тухай
Нам гэдэг бол зөвхөн үзэл бодол нэгтнүүдийн холбоо биш, нам гэдэг бол түүнээс гадна үйлдэл нэгтнүүдийн холбоо, үзэл санааны нэгдсэн бааз (программ, тактик)-ын үндсэн дээр тэмцэж байгаа үйлдэл нэгтнүүдийн дайчин холбоо юм.
Өнгөрсөн рүүгээ явж байгаа, мөхөх тавилантай нам л гэрэл гэгээ болон шүүмжлэлээс айдаг. Бид бол аль алинаас нь айдаггүй, яагаад гэвэл бид сэргэн мандаж байгаа, ялалтад тэмүүлж байгаа нам.
Дэлхийн хамгийн том армиуд ашиглаж чадахгүй байж хэтэрхий улайран их зүйл дээрэмдэж аваад түүнийгээ боловсруулж чадахгүйгээс болж ялзарч улмаар мөхсөн түүхтэй. Хамгийн том намууд хэрэв улайран ихийг эзлэн аваад сүүлдээ түүнийгээ бөөцийлэн боловсруулж чадахгүй бол мөхөх магадлалтай.
Зөвхөн нэгдэж нягтарсан нам л ард түмнийг ялалтад хүргэж чадна.
Манай нам бол амьд организм юм. Аливаа амьд организмын адил түүнд бодисын солилцоо явагдаж байдаг: хуучирсан үхэжсэн нь унана, хаягдана; шинэ, ургаж байгаа нь амьдарна, хөгжинө. Дээрээ ч тэр, доороо ч тэр нэг хэсэг нь үхжинэ. Дээрээ ч тэр, доороо ч тэр шинээр ургаж гарсан нь үйл хэргийг урагшлуулна. Манай нам ингэж хөгжиж ирсэн. Цаашдаа ч ингэж хөгжих болно.
...удирдагчиддаа итгэх итгэл байхгүй бол жинхэнэ нам биш.
Хэрэв бид лидерүүддээ зориулж нэг хууль, намын “энгийн ардууддаа” зориулж өөр хууль тунхаглах юм бол бид нам ч үгүй, намын сахилга бат ч үгүй болно.
Хэрэв нам дотроо тэднээс айгаад зогсохгүй бас хүндэлдэг, тэдний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн тийм л тохиолдолд намын удирдагчид жинхэнэ удирдагчид байж чадна.
Намд хэн, яаж санал өгөх нь ердөө ч чухал биш, харин саналыг хэн, яаж тоолох нь онцгой чухал гэж би үзэж байна.
Жижиг фракцийн хямралыг олон сая гишүүнтэй намын хямрал болгож ярих хэрэггүй л дээ.
Хэвлэл гэдэг бол нам ажилчин ангитай өөрийн, түүнд хэрэгтэй хэл дээр өдөр бүр, цаг тутам ярилцах хамгийн хүчтэй зэвсэг юм.
Төр, засгийн ажлын тухай
...байгалийн баялгийн талаасаа авч үзэх юм бол бид бүрэн хангагдсан. Баялаг бидэнд бүр хэрэгцээнээс маань илүү бий.
Өөр юу шаардлагатай вэ?
Байгалийн энэ их баялгийг ард түмний хэрэгцээнд зориулж хөдөлгөх хүсэлтэй болоод чадалтай тийм засаг шаардлагатай байна.
Бид ард түмний масст үйлчилж чадах төрийн аппараттай байхыг хүсч байна, гэтэл энэхүү төрийн аппаратын зарим хүмүүс түүнийг өөрсдийгөө тэжээх хэрэгсэл болгохыг хүсч байна.
...урагшлах, массын болоод удирдагчдын хоорондын харилцааг сайжруулахын тулд өөрийн шүүмжлэлийн амыг байнга нээлттэй байлгах хэрэгтэй, удирдагчид нь биеэ тоохгүй байх, масс нь удирдагчдаасаа холдохгүй байхын тулд зөвлөлтийн хүмүүст өөрсдийн удирдагчдаа “муулах”, тэднийг алдааных нь төлөө шүүмжлэх боломж олгох хэрэгтэй.
Засаглалын хямрал гэдэг бол засгийн эрх мэдлийн төлөөх нээлттэй, ширүүн тэмцэл мөн.
Ажлын арга барилын тухай
Бага ярьж их ажилла, ингэвэл ажил чинь аяндаа бүтнэ.
Нэг л сахилга бат байх ёстой.
Удирдах урлаг гэдэг бол нарийн ажил. Хөдөлгөөнөөс хоцорч болохгүй, хоцорно гэдэг бол олон түмнээс тасарна гэсэн үг. Гэхдээ бас түрүүлж болохгүй, хэрвээ түрүүлээд урьд нь гарчихвал олон түмнээс тасарч өөрийгөө тусгаарлана. Хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ сая сая олон түмэнтэй холбоогоо таслахгүй байхыг хүсвэл хоцрогсод болон түрүүлэгсдийн эсрэг хоёр фронтоор тэмцэл явуулах хэрэгтэй.
Мэдээж шүүмжлэл хэрэгтэй, шаардлагатай, гэхдээ ганцхан нөхцөлд: хэрэв үр дүнтэй байх юм бол.
... хувийн найз нөхдийн асуудлыг улс төрийн асуудалтай адилтгаж болохгүй, учир нь найз нөхөд найз нөхдөөрөө, алба албаараа байх ёстой.
Асуудлыг шийдвэрлэхэд түүнийг зөв томъёолох нь онцгой ач холбогдолтой.
...асуудлыг будлиантуулах нь түүнийг шийдвэрлэж байгаа хэрэг биш.
Боловсон хүчний тухай
Боловсон хүчин бүхнийг шийднэ!
Чи өөрийн орноо төрийн засаглалын хувьд бэхжүүлж тэргүүний болгохыг хүсч байгаа бол хүн амынхаа боловсролыг дээшлүүл, өөрийн орны соёлыг дээшлүүл, бусад нь аяндаа болно.
Удирдагчдыг номоор бий болгодоггүй. Ном урагшлахад тус болохоос биш удирдагчдыг бий болгохгүй. Ажил хэрэгч удирдагчид зөвхөн ажлын явцад өсч бойждог.
Зарим удирдах хүмүүсийн өмнө нь байгуулсан гавъяа өнөөдөр алдаатай байхыг үгүйсгэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.
Зөвхөн үхсэн хүн л алдаа гаргадаггүй.
Нөхдөө, хүмүүсийг хэлснээр нь биш, үйлдлээр нь таньж сур!
...Хэрэв нөхдүүд маань шаардах юм бол би байраа (албан тушаалаа) шуугиан тарихгүйгээр, ил болоод далд маргаан мэтгэлзээнгүйгээр, бас цөөнхийн эрх ашгийг хамгаалах баталгаа шаардахгүйгээр өгөхөд бэлэн.
Ам султай хүн гүйцэтгэх ажилд тэнцэхгүй.
Чекист хүнд хоёр л зам бий- дэвшинэ эсхүл шоронд орно.
Хүн нь байх юм бол зүйл анги олдож л таарна.
Орос орны тухай
...Орос бол дотооддоо бүх төрлийн түлш, түүхий эд, хүнсээр арвин дэлхийн цөөхөн орны нэг, өөрөөр хэлбэл түлш, хүнс болоод бусад зүйлийн хувьд гадаадаас хамааралгүй орон...
Орос орон гэдэг бол үл ялих чичрэлтээс гал авалцаж болох цэнэгтэй буутай адил.
Крымыг Орост ямар ч байсан эргүүлж авах ёстой, учир нь эс тэгвээс Зөвлөлт Оросын дайснуудын зүгээс Украин, Кавказад ямагт аюул заналхийлж байх болно.
Бусад асуудлын тухай
Үзэл бодол гэдэг бол зэр зэвсгээс илүү хүчтэй!
...дээрээс өгсөн даалгавар эсхүл арилжаа наймааны замаар биш, харин доороосоо, ерөнхий тэмцлийн үр дүнд амьдрал сайжирдаг...
...ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломж, шаардлагагүй үе бас байдаг.
Өдгөө дэлхийн их гүрнүүдийн хувьд үндсэн асуудал нь газрын тосны тухай асуудал юм.... Газрын тосны асуудал бол амин чухал асуудал, учир нь хэн илүү их газрын тостой байх вэ гэдгээс ирээдүйн дайны хувь заяа хэний гарт байх нь шалтгаална. Хэн илүү их газрын тостой байхаас дэлхийн аж үйлдвэр, худалдаа хэний гарт байх нь шалтгаална.
Юу хүсч байна түүнийгээ асуудаг.
-Бурхан бий юу?
-Хэрэв байдаг бол тэр бидэнд саад болохгүй, харин хэрэв байхгүй бол бид түүнийг эрж хайхгүй.
Кино гэдэг бол олон нийтийг ухуулах аугаа хэрэгсэл юм. Түүнийг гартаа авах нь бидний зорилт.
... дайснаа ялахын тулд тэднийг юуны өмнө таньж мэдэх ёстой.
.... дайснаа сайн мэдэх хэрэгтэй.
Бидний дайсанд юу таалагдана, тэр бидэнд гай болно.
Хэн бидэнтэй биш байна, тэр бидний эсрэг.
Тийм ээ нөхдөө, би шулуухан бас бүдүүлэг, энэ үнэн, үүнийг би үгүйсгэхгүй.
Би дайн байлдаанд оролцож байгаагүй, гавьяа байгуулаагүй, би зүгээр л удирдагч.
Би жирийн цэргийг фельдмаршалаар солихгүй.
Нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик.
Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй.
Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно.
Л.Хангай
Моника Левински юу ярьсан бэ?
АНУ-д хамгийн их яригдсан түүхийн нэгд  ерөнхийлөгч асан Билл Клинтон, Моника Левински нар нэр холбогдсон толботой хувцасны түүх ордог. Энэ хэрэг тухайн үед шуугиан тарьсан ч  хувцасны эзэн энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм.  Харин саяхан Моника Левински энэ тухай ярьсныг “infobae.com” цахим хуудаст  нийтэлжээ.
Энэ хэрэг 1997 оны хоёрдугаар сарын 28-нд болсон бөгөөд Билл Клинтон  дахин сонгуульд дөнгөж ялалт байгуулаад байжээ.
Тэрээр энэ үеэр  радиод долоо хоногийн ярилцлага өгөхөөр  Моника Левинскиг Цагаан ордонд  урьсан байна.
Харин үүнийхээ дараа түүнд зориулсан бэлэг байгаа гэж бүсгүйд хэлжээ. “Нью Йорк Пост” сонинд бичсэнээр энэ сарын 18-нд “A&E” телевизийн  зургаан цуврал нэвтрүүлэгт оролцохдоо  Моника Левински “Би түүнтэй ганцаар уулзах эсвэл үгүй юү гэдгээ мэдэхгүй байсан… гэж  ярьсан байна.
Түүнтэй гар барилцаж, хамт зурагаа авахуулсны дараа тэр надад ерөнхийлөгчийн хувийн нарийн бичгийн дарга байсан Беттитэй уулзахаар яв, түүнд чамд зориулсан зүйл байгаа” гэсэн. Нарийн бичгийн дарга намайг зууван танхимд оруулаад, бид гурав цаашаа явсан.
Харин Бетти хоолны өрөөнд нуугдахаар явсан гэж Моника Левински нэмж ярьсан байна. Учир нь ингэснээр бүгд намайг ганцаараа түүнтэй байгаагүй  гэж боддог.  Билл Клинтон надад хайрцагтай малгайнд тогтоодог зүү өгсөн. Тэгээд  үүнийгээ надад өгөх гэж хайсан гэж хэлсэн. Учир нь бүрх малгайтай  их сайхан харагдаж байна эсвэл магадгүй чи, чиний малгай сайхан харагдаж байна гэж хэлснийг санаж байна.
Мөн надад Уолт Уйтменийн “Өвсний навчис” гэдэг номыг бэлэглэсэн гэж ярьжээ.  Энэ бэлэг нь миний хувьд их утга учиртай  байсан гэж нэвтрүүлэгт оролцох үеэрээ  хэлсэн байна. Учир нь энэ амархан бэлэглэчихдэг  ном биш. Харин бид намайг Пентагон руу шилжүүлснээр анх удаа  хамт байж чадах болсон.  “Би түүний анхаарлыг татахыг хичээж байснаас гадна цааш нь үргэлжлүүлэхийг хүссэн.
Эцэст нь Билл Клинтон надад зөвшөөрсөн” гэж Моника Левински хэллээ. Иймээс түүний хувцас бохирдсон ч тэр үүнийг нь анзаараагүй байна.  Тэрээр “Бид дууссан. Дараа нь би түүнийг тэвэрсэн. Тэр ч намайг тэвэрсэн”. “Тэгээд би явсан” гэжээ.  Мөн тэр орой хоол идэхээр явсан. Хэн ч надад “Чи ариун цэврийн өрөө явах хэрэгтэй.
Ингэснээр тэд  бүсгүйн хувцас ерөнхийлөгчийн үрийн шингэний хэсгийг хадгалж байгааг мэджээ.  Үүнийг нь Трипп баталсан бичлэгийг  хийсэн бөгөөд нотлох баримт болгож авч үлдэхийг санал болгосон байна. Харин гурван жилийн өмнө  Лас Вегасын  Эротик музей Моника Левинскид даашинзыг нь  сая ам.доллараар худалдаж авах санал тавьж байжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
ШӨХТГ-ЫН ДАРГАД ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДЫГ ХААЦАЙЛАХ ШАЛТАГ БАЙВ УУ
Өнгөрсөн өвөл нэгэн нэр бүхий “бага гар’’-ын ШТС-аас АИ-92 бензин авсан. Жижиг тэрэг учраас 75 мянгад бензиний сав дүүрчихдэг. Гэтэл гурав хоногийн дараа шар гэрэл ассанаас гадна хөдөлгүүрт дуу орж, хурд авахдаа доголдож байгаа нь илт анзаарагдсан юм. Эхэндээ учрыг нь ололгүй гайхаад орхисон ч сүүлдээ бүр асахдаа ч доголдсон тул засварчинд үзүүлэхэд “Муу бензин таарч дээ. Машинаа нам зогсоочхоогүй нь их юм" гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж жижиг, цөөн ШТС-тай импортлогчдоос холхон зугтаадаг болсон гэхэд хилсдэхгүй.
Бас нэгэн жишээ дурдахад холын хамаатны ах нь Японоос 2017 оны цоо шинэ жийп ачуулснаа гайхуулж байсан нь саяхан. Мань эр загас, ан гэхээр байдгаа тавиад туучихдаг хүн учраас машинаа ирэнгүүт нь Их нууруудын хотгорыг зорьсон юм. Гэтэл төд удалгүй машинаа хаа байсан Увсаас ачуулж ирсэн гэж дуулдсан. Дараахан нь нэг сэлбэг нь Монголоос олдохгүй учраас Японоос өндөр үнээр, бараг л он залуу Приусын дайтай зардал гаргаж авчруулсан гэж байлаа. Сүүлд таарахад “Увсаас бензин дүүргэхэд хулхи юм таарчхаж. Тэгээд бензин шахуурга эвдэрчихжээ. Уг нь том л газрын ШТС байсан. Заргалдаад ямар нэмэр болсонгүй" гэж байв.
Эдгээр жишээг дурдах болсны учир нь Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэгчид олширсон, бүр толгой импортлогчдод энийгээ нийлүүлдэг гэх яриа гараад удаж байгаатай холбоотой юм. Нэг үеэ бодвол зам харилцаа сайжирч, хүн бүр шахам машинтай болсон энэ үед хуурамч шатахууны нийлүүлэлт иргэдэд асар их хохирол учруулж болно. Ялангуяа хол замд яваа тохиолдолд бензин голдог орчин үеийн хүлгүүд ямар ч авралгүйгээр нам зогсвол яах вэ.
Тэгвэл энэ cap гарснаас хойш ШӨХТГ, МХЕГ-аас хуурамч шатахуун үйлдвэрлэж буй асуудлыг шалгаж, импортлогчдын бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн билээ. Гэтэл энэ шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Мэдээж үүнд нь хуурамч, стандартын бус шатахуун багтаж байгаагаас гадна бензинийг зориудаар дутуу шахдаг хэд хэдэн газар илэрсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээлсэн.
Гэвч тус газрын зүгээс шалгалтынхаа албан хариуг тодорхой мэдээлсэнгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд хандан “Хуурамч шатахуун, дутуу шахалтаас болгоомжлогтун” гэсэн уриа лоозонгийн чанартай анхааруулга өгөөд орхисон. Харин яг аль ШТС-аас стандартын бус шатахуун илэрсэн, аль нь газрууд зориуд дутуу шахдаг талаар тоймтой юм ярьсангүй. Бүр сэтгүүлч нар лавлаж асуугаад ч юм олж сонсоогүй.
Тодруулбал, ШӨХТГ-аас Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч найман аж ахуй нэгжийн 10 шатахуун түгээгүүрийн станцад шалгалт хийсэн аж. Тэгэхэд Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын АИ-92 автобензины хоёрдугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил гарсан байна. Үүнтэй холбогдуулан “Монсуль” ХХК-д таван сая төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулсан гэнэ.
Эндээс харахад, ШӨХТГ иргэдийг хуурамч бензинийг ялгаж харах чадварт суралцаж, дутуу шахаж байгаа эсэхийг нь тусгай хэмжүүртэй саваар шалгаж мэд гээд орхиж байгаа бололтой. Ямартай ч ШӨХТГ-ын дарга Б.Лхагвааг учир битүүлэг бүхий мэдээлэл хийсний дараа нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагууд бодит үнэнийг олонд дэлгэсэн юм.
Хуурамч шатахуун үйлдвэрлэх хуулийн цоорхой байна
Тус холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр “Монгол Улсын хилээр 2016 2017 онд нийтдээ 110 мянган тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Энэ бүтээгдэхүүнийг манай улсын өнцөг булан бүрт шатахуун хэлбэрээр зарж борлуулан ашиг олж байна. Үндэстэн дамнасан корпораци монголын улс төрийн бүлэглэлтэй нийлж, ард түмнээ мөлжиж байна. Багахангай дүүрэгт хоёр хоногийн өмнө 286 вагон химийн бодис буюу нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн. Гаалийн татвар төлсөн тохиолдолд нэг вагон тутамдаа 12 сая төгрөгийн татвар ноогдуулах байсан. Гэтэл татвар тэглэснээс болоод бид энэ их мөнгийг алдсан. Өнгөрсөн хугацаанд татвар авсан бол 60 тэрбум төгрөгийн татвар улсдаа төлүүлэх боломжтой байж. Бас л алдсан” гэв.
Мөн "Шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр “Сүүлийн үед маш хортой, дутуу шахалттай, хуурамч бензин зарж борлуулж байсан шатахуун түгээгүүрийн газруудыг олж тогтоосон боловч нийтэд зарлахгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Манай холбооны зүгээс хуурамч бензинээс дээж авч шалгалт хийсэн. Эхний ээлжид 1,300 орчим шатахуун түгээх станцуудын шатахуун авдаг эх үүсвэр болох импортлогч аж ахуйн агуулахаас дээж авсан. Дотоодын лабораториуд санал нэгтэйгээр “Стандартын бус шатахуун” гэдгийг нотолсон” гэлээ.
Мэдээж тэд эдгээр ШТС-ыг зарлаагүй. Учир нь "Шатахуун хэрэглэгчдийн холбоо" ТББ үүнийг зарлан, сэрэмжлүүлэх эрх бүхий субъект биш. Бүр цаашилбал энэ талаар олон нийтэд мэдэгдлээ гэхэд бизнесийн нэр хүндэд халдсан хэргээр хуулийн хариуцлага хүлээх магадлал өндөр.
Тэгвэл ШӨХТГ яагаад энэ мэдээллийг нуун, хаацайлах болов. Энэ шалгалтын дүн олон нийтэд хүрэх шаардлагагүй байв уу. Уг нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нууцын зэрэглэлд багтах дүгнэлт огт биш баймаар юм. Харин ч үүнийг олон нийтэд нээлттэй зарласнаар иргэд өөрсдөө болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр үүнийг томоохон компаниудыг хамгаалах гэсэн, зохион байгуулалттай үйлдэл гэж хардаж болохоор байна.
Хамгийн гол нь, хуурамч шатахууны талаар өмнө нь олон удаа хөндөж байхад ингээд орхиж байгаа нь харамсалтай. Тухайлбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Авто бензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд ямар ч татваргүй их хэмжээгээр орж ирдэг болсон. Тэр тоон үзүүлэлт хэрэглэгч надад таатай санагдахгүй байгаа юм. Ийм их түүхий эд хаашаа шингээд байна вэ гэдэг их сонирхолтой. Шатахуун импортлогчид шударга бизнес хийх хэрэгтэй. Яагаад гэвэл шатах тос тосолгооны материал татваргүй орж ирдэг. 2016 оны статистик дүнг харахад керосин 74,800 тонн, хийн конденсатын нэрмэл 9,003 тонн, дистиллят 11,048 тонныг оруулж ирсэн байна.
Тодруулбал, нефть боловсруулах үйлдвэр ганцхан Эрдэнэт хотод байдаг. “Петролеум продакшн” гэж байгаа. Тэр үйлдвэрийн хүчин чадлыг манайд орж ирж байгаа түүхий эдийн хэмжээтэй харьцуулбал маш бага тоо гарч ирнэ. Тэгэхээр хуурамч шатахуун дотоодод үйлдвэрлэж байна гэж таамаглаж байна. Үүнийг мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн газар тогтоох хэрэгтэй’’ гэж ярьж байсан.
Ийм байхад ШӨХТГ болон бусад холбогдох албаныхан шатахуун импортлогчдын аманд багтаж, бусад хэрэглэгчдийн эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь хууль хяналтынхан ийш нь анхаарлаа хандуулах болсныг харуулж байна. Эцэст нь хэлэхэд Б.Лхагваа дарга аа, Монголд хуурамч шатахуун зардаг 400-500-н газар байна гэнэ. Энэ хэр үнэний ортой эсэхийг нэр устай нь хэзээ зарлах вэ.
Өглөөний сонин
Р.Саруул
БОДЛЫН ДАЙН:Зугаатай цуврал бичлэгүүд
Миний сэтгэл янзан бүрийн хөдөлгөөн хийдэг. Би дагадаг. Тэгсэн мөртлөө хамаг буруугаа над руу чихдэг. Өөрөө болохоор газрын гаваар ороод алга болчдог. Хааяа л нэг юм аз нь таарч зөв юм хийсэн үедээ бас л хөөрөөд алга болчихно. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ийм нэг хий үзэгдэл надаар тоглоод удаж байна. Үнэндээ би яахаа мэдэхээ больчихлоо.Больчихлоо ч гэх шиг. Мэддэг байсан ч юм шиг.
Ингэж бичээд л таг гацсан. Би гацсан уу? Бодол гацсан уу? Аль эсвэл сэтгэл гацсан уу? Бүү мэд. Ямар чиг л байсан цааш нь юу гэж бичихээ мэдэхгүй л болчихсон юм даг... гээл нээх сүртэй сүртэй юм бичээд байхгүй юу тэ, хаха..
Гэхдээ нээрэнгээсээ би яг юу гэж бичихээ мэдэхгүй байнаа. Ямар ч л байсан нэг гоё юм бичээд хэдэн төгрөгтэй болчихмоор байдаг. Хүнд хэрэгтэй юм хийж өгөөд, өөртөө хэрэгтэй юмаа авчихмаар байдаг. Хүн шиг амьдарч үзмээр байдаг. ....Даг даг даг байдаг гэсээр байгаад уншигчаа залхаачихвал би чинь яах билээ? Хаягдана.
Хаягдахаа мэдсээр байж даг даг даг байдаг гэж бичээд байвал би яах уу? Миний лав дургүй хүрнэ. Нэгэнт л дур үгүй болчихсон юм чинь цааш нь унших тэнхэлгүй болно. Дургүй юмаа цааш нь унших хүчгүй болноо гэдэг чинь тэрийг зогсоох хүчтэй боллоо л гэсэн үг. Унших хүчгүй болсон үед уншихгүй хүчтэй болно. Хүчгүй болсон үедээ хүчтэй болно. Хүчтэй болсон үедээ хүчгүй болно.
Яг одоо ийм хачин юм уншихад би тархиныхаа хүчийг ашиглаж байгаа юм чинь яг энэ хүчээ өөр юманд ашиглах боломжгүй. Надаа хүч байсан уу? Байсан. Одоо байна уу? Байна. Байгаа болохоор л одоо ч гэсэн уншсаар л байна. Нэг нь уншиж, нөгөөдөх нь бичсээр л байна. Гэхдээ “ Миний сэтгэл янзан бүрийн хөдөлгөөн хийдэг. Би дагадаг “ гэж уншиж эхэлсэн тэр хүч маань одоо нэгэнт байхгүй болсон. Бид нар байхгүй болгосон.  Тэрнээс өөр хүч бол байна л даа, тэр л байхгүй.
Тэглээ гээд би учиргүй харамсаж, уйлж унжаад эхлэхгүй. Яагаад гэхээр би тэр хүчний үнэ цэнийг мэдэхгүй юм чинь.
Ер нь бол юу хийхээ мэдэхгүй хүнийг тэнэг гэдэг. Юу хийхээ мэдээд байгаа мөртлөө л тэрийгээ хийхгүй байгаа хүнийг залхуу гэдэг.
Залхуу хүн амьтан байдаг болохоос залхуу зурагт компьютер, залхуу машин тэрэг гэж байдаггүй. Гэхдээ бензин шатахуунгүй болсон машин таг гацдаг “ залхуурдаг“. Хэвийн ажиллагаа нь алдагдсан машин эвдэрээд бас л таг гацдаг. Хөдлөх тэнхэлгүй болтлоо залхуурдаг. Хичнээн үнэтэй, гоё зурагт байлаа ч тог тасрах л юм бол тэрүүгээр юу ч гарахгүй. Бас яг хэрэгтэй үед утасны цэнэг дуусах юм бол тэгээл тэр ажил будаа. Ингээд бодохоор ганцхан хүн ч биш бүр техник хэрэгсэл хүртэл залхуурдаг болж таарна. Гэхдээ техник хэрэгсэл хүнээс азтай. Юунаас болоод яагаад байгаагаа ичиж зовоод байхын оронд шууд л хэлнэ. “Миний цэнэг дуусчихлаа. Намайг цэнэглэ! “
Утсаа цэнэглэхээ мартсан хүн утсаа биш өөрийгөө л буруутгадаг. Тэгсэн мөртлөө цэнэггүй болсон нөхрөө, цэнэггүй болсон эхнэр хүүхдээ, цэнэггүй болсон ажилчдаа харааж загнаад бөөн юм болно.
Сумгүй бууны гохыг дараад, дараад ямар буудах ч биш дээ. Ийм энгийн юмыг бид нар одоо хүртэл ойлгоогүй л байна. Тийм болохоор л “Амьдрал бол тэр чигээрээ зовлон! “ гэх сургааль хүчээ авч, хүн тархиа өгч. Тархиа ашиглаж сураагүй нь бидний  буруу биш. Нээрээ шүү. Бид  хар багаасаа бодох эрхээ бусдад алдчихсан. 30 гарсан аав нь тавхан настай хүүгээ загнана “Над шиг хийчихэж чадахгүй байна уу, чи! “ Чоно бол хэзээ ч ингэхгүй. Бэлтрэгээ дагуулж ан хийж сургадаг болохоос сураагүй байна гэж загнадаггүй.
Ээж нь бол арай өөр аргаар хорлоно. “ Боль боль, алив ээж нь хийе! Гараа түлчихнэ, ингэчихнэ, тэгчихнэ. Ээж нь хийе, ээж нь хийчихье! “  Чоно бас л хэзээ ч ингэхгүй. Ан хийх ямар сайхан байдгийг өөрт нь мэдрүүлж, ажлын амтанд оруулна. Харин хүн бол сураад хэрэггүй ээ, хүү минь, охин минь! Сурсан, сураагүй л зовно! Зовоод ирэхээрээ тэртэй тэргүй сурдаг юм. Тэр болтол сураад хэрэггүй охин минь гэдэг шүлэг хүртэл зохиочихсон.
За тэгээл цэцэрлэг, сургуульд орно. Ачит багш нар маань өөрсдийгөө Армийн генерал гэж боддог ч юм шиг. “Цэрэг хүн тушаал дагадаг болохоос боддоггүй юм за юу! “ гэж ирээд л бидний бодлыг хүчээр дагуулна. Ийм ийм аргуудаар ингэж ингэж бодож болно гэхийн оронд ийм ухаантай хүн ингэж бодсон байна. Энэ л аргаар бүгдээрээ бодож сурах ёстой гэнэ. Тэр нь бүр угаасаа л хүнд ойлгуулахыг хүсээгүй юм шиг тархи гацаасан нэр томъёогоор дүүрэн. Бодоод үз л дээ.
Монголоор чөлөөтэй ярьдаг монгол хүүхдүүд монгол багшаар монгол хэлээ заалгаад байгаа мөртлөө л муу аваад байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ чинь заах арга барилын гажиг биз дээ?
Физикийн хичээл ороод л байна, ороод л байна. Өчнөөн олон жил физик заалгасан мөртлөө индүүгээ ч засаж мэдэхгүй байна гэхээр л... Хими, биологийн хичээл ороод л байдаг, ороод л байдаг. Банштай цай биед муу гэх пост хараад л гайхна. За за надаас ухаантай хүмүүс нь судлаад мэдчихсэн юм байлгүй дээ л гэж бодно. Тэгээд банштай цайгаа хийж иднэ, биед хортой гэсэн шүү дээ гэх хортой бодлоор хоолоо хачирлаж иднэ.
“Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэрнэ “ л гэлцэх юм билээ. Мах хортой, давс хортой, гурил хортой, төмс хортой л гэнэ. Юугаа ч идэх ёстой юм бүү мэд.
Ингэсээр байгаад миний муу тархи байн байн гацдаг болчихсон. ...Даг даг даг байдаг гээл. Ингээл миний муу тархи хүчгүй болонгуут тархинд орж ирсэн бодол болгон даам гардаг наасан. Даам гарсан тэр муу бодлууд миний гоё гоё бодлыг эхнээс нь авахуулаад идээл, идээл явчихна.
Би уг нь гэдэсний таталт хийсээр байгаад хүссэн үедээ тавиад сурчихмаар  л байна шүү дээ. Тэгээд хийгээч дээ, хэн байг гэсэн юм? Би ийш тийшээ харна. Нээрээ л намайг хориглох хэн ч алга. Хүссэн эмэгтэйгээ дуу алдтал нь жаргаана гэж бодохоор л сэрэл хөдлөөд гэдэсний таталт хийж эхэлнэ. 1 хоёр 3 дөрөв 5 зургаа 7 найм 9.. Угаасаа ажил хийж сураагүй болохоор, хөдөлгөөнөө удирдаж сураагүй болохоор нэг дор огцом хөдлөөд хамаг хүчээ барчихна. Маргааш гэж нэг өдөр ирнэ. Өчигдөр үхтлээ ядарчихсан болохоор өнөөдөр үхнэ гэхээс аймар санагдана. Больдог ч юм билүү?
Цн, црийн! Үгүй ээ, би чадна. Эмэгтэй хүнийг би эр хүн шиг эзэмдэх болно. Аая ёстой лаг сүртэй бодлоор сэтгэлээ сэргээж аваад биеэ хөдөлгөж эхэллээ. Нэг 2 гурав 4 тав 6 долоо 8.. Гэтэл тээр тэндээс нэг бодол хашгирч байна “ Одоо болноо, боль боль! Сэрлийг нь л сайн хөдөлгөж чадах юм бол заавал удаан хийх шаардлагагүй шүү дээ “.
Ядарсан бие маань тэр танихгүй бодлыг уухайн тас дэмжээд, шууд л хэвтээд өглөө. Сэтгэл яахав дээ угаасаа хөөрүү амьтан юм чинь хар эрчээрээ хэд хэд хийсэн ч биедээ баригдаад аажмаар зогслоо. Харин би яадаг юм билээ, байз?
Яруу найрагч О.Билэгсайхан шинэ номоо өлгийдөн авлаа
Залуу яруу найрагч О.Билэгсайхан нь Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн номын санч мэдээллийн ажилтан мэргэжилтэй юм. Өдгөө төрөлх Алтай хотдоо ажиллан амьдарч буй найрагч маань  Шүлэг, Оньсогоос бүрдсэн шинэ номоо “ДОНОР СЭТГЭЛ” хэмээн нэрлэжээ.
МУСГЗ Данзангийн Нямаа хүслийн модонд уях хадаг үгэндээ: Энэ номноос та бүхэн говийн үзэсгэлэнг бахдаж, мазаалайг өхөөрдөж, уулын чулуу овоонд өргөж, нутгийнхаа даваан дээр гаран тэнгэрт ойртож, адууны мөрөөр алсыг зорьж яваа зорилготой залуу хүний гэгээн дууг сонсох болно хэмээв.
Нийт сайт уншигчдынхаа нэрийн өмнөөс залуу яруу найрагчдаа үргэлжид  зорилгоо тунхаглан туурвиж байхын өлзийт ерөөлийг авшиглан өргөе.
Эх сурвалж: Говьалтай.мн
Дүүгүүрийн чулуугаар өндрийг эзэмдэх сайхан
Сарлагтай нутгаа санасан дурсамж эсээ
Тэнгэр нь уулсдаа уусаж, уулс нь тэнгэртээ алдарсан өндөр сүндэр хангайнхаа хүглийн налайх хөвчийн хаяа, хөрвөөн тонгочох горхины хөвөө, хүүслэн дуулих сэрүүн дэнжид цавцайн туяарах хот айлуудыг өндрөөс харж өссөн балчирхан бага нас минь дурдатгалын тэртээ алсаас насан туршид минь даллан дууднам. Манай нутаг сарлагийн орон. Идэр их мөрний ай сав, Отгонтэнгэр Богд Очирвааний зүүн хойд талын хүдэнт цэнхэр уулс, зөөлөн борог, цэцгээр бялуурсан нуга хөндий угтаа сарлаг малын жаргалын нутаг. Иймээс манай нутгаар галигуулж явахад хар тарлан сарлаг жалга судаг, тал хөндий дүүргэн хаа сайгүй багшранхан, бараантанхан бэлчих нь орон дэлхийг дүүргээд, ээ дээ мөн чиг сайхан даа.Сарлаг гэдэг сайхан амьтан. Зуны дэлгэр цаг ирэхүйд ялаа шумуулаас дайжиж голын эрэг хөвөөгөөр оодон хатган давхиж, эрэг шөргөөн хааяа нэг хүүхэрч зогсоно.
Тэр үед нь морьтой, явган дөхөж туух гэвэл эрэг шөргөөсөөр байгаад үс нь ширэлдэж шороо болсон зантгар толгойгоо сэжлэн, эргэлдсэн том нүдээр урдаас тоомжиргүйхэн харснаа урд хоёр хөлөөрөө ойр ойрхон газар малтаж "Мөргөлдөх үү?” гэх шиг хэсэг хүлээнэ. Тэгснээ гэнэт цочсон мэт, хойд хоёр хөл дээрээ тулан огцом эргэж хажуу тийш харайснаа чигээрээ цааш зүглэн хоолойгоо хүүхрүүлэн мөөрч, газар шүргэсэн савгаа гишгэчих нь үү гэлтэй намируулан чирсээр, өтгөн сүүлээ саадаглаж, хүгдэгнэн түгдэгнэн давхиж гарна. Цовоо хөөрхөн тугалнууд ногоон зүлэгнээ хөөцөлдөнхөн наадна. Наадмын сүрдуулиан намжиж, хөвчид хөвших хөхөөн дуу татрах тийшээ хандан, намиа нугын шим шүлт цэцэг навчнаасаа их биедээ бууж, эрчүүд шимээсгээ хурцлан хадланд гарахын үес сарлагийн бухнууд Идэр мөрнийг өгсөж уруудан үнээ ээрч гарна даа.Нэг п өглөө Сосоход сүүл, савга, сэрвээ, духанд нь хатсан шавар, евс наалдсан ханхар том, эвэртэй эвэргүй, хоёр гурван бух үнээн зэлэн дээр ирчихсэн залуу бага гунж, дөнжнүүдийг үнэрлэн зогсох.
Удалгүй сартгар том хамраасаа халуун уур пурхийлгэн амьсгаадаж, бүдүүн дуугаар бүрээдэх мэт мөөрсөөр зэлнээс багахан холдосхийнэ. Хөлөн завсраа өтгөн шар шээсээ сархийлгэн удаанаар асгана. Тэгснээ үүдэн хоймрын зайнаас бие биенээ хорсолтойёо харж, сүүлээ өргөн, хөлөө газарт бат тулж, хэсэг зуур шавж зогссоноо гэнэт өөд өөдөөсөө ухасхийж магнай духаараа түсхийтэл мөргөлдөнө. Амнаас нь өтгөн шүлс хааяахан савирч, том улаан нүд нь аяганаасаа бүлтрэх гэж байгаа мэт сүртэйеэ эргэлдэн, лужир том биеэрээ нэг нэгнийгээ уухилан түлхэлнэ. Хэн хэндээ бууж өгөхгүй хэсэг үзэлцсэнээ арайхийж салан хоёр тийш болсноо дахиад л мөргөлдөж гарна. Үнээ сааж суусан авгай хүүхнүүдийн "Зэл дайрах нь ээ!”, "Сүү асгачих вий!” гэсэн дуун хадаж "Хүүе, хаае”, " Хаа, хөж ” болцгооно. Мөргөлдөн тэмцэлдэж буй бухыг энэ үед нь салгана гэдэг гонжийн жоо. Гурамсан хуйваар тас ороолгож, нарийн шургаагаар цохиод ч тулаанаа зогсоохгүй. Биед нь наалдсан шавар шавхай унаж, дааварлан чийхрах хөлсөндөө үс хялгас нь гялталзан сортовч улайран үзэлцсээр л байх. Гэвчиг мөргөлдсөн бух айлын гэр бараа, үнээн зэл дайрсан удаа манай нутагт л лав гараагүй юмдаг.
Бухнууд бие биенээ дийлэх гэж үхэлдэн тэмцэлдэвч аль нэгнийгээ хажуу бөөрнөөс нь мөргөнө гэж огт үгүй. Нэг нь хажуугаас нь дайрахад нөгөө нь их биеэрээ эргэн зайлж, яг духаараа л уулзалдана. Өглөөн сааль дундуур эхэлсэн мөргөлдөөн мал сүрэг соргог сэрмүүн бэлчээртээ аль хэдийнээ хүрч, гал үд дөхөхийн хэрд арайхийн дуусч, хоёр тийшээ салан нэг нь өнөө өглөө зэлэн дээр байсан үнээнүүдийн зүг, нөгөө нь дээд хотны үхрийн бэлчээр лүү хүржигнэтэл мөөрсөөр сүгсэлзэж одно.Сарлаг гэмээ нь Хангай нутгийнхны амин зуулгад мориноос дутуугүй үүрэгтэй амьтан. Миний багад айлууд түлээ түлшээ сарлагийн шар хөллөсөн үхэр тэргэнд ачиж ирнэ.
Тэрэгнийхээ танзан дээр сууж, сарлагийн шараа хаа нэг ороолгон зөөлөн хөрс,сахлаг өвстэй довон дундуур түгдчүүлэн намбалзуулан алхуулсаар хөглөгөр хөх хөвчийн зүг ганцаархнаа ой хөвч, уул усандаа цуурай хадаан дуулж явах нэн зугаатай, бас бахтай даа. Түлээнд явах, ус зөөхдөө бага залуус үхэр тэргээ хөтлөн түнтгэр бүдүүн зоотой сарлагаа унан савсалзуулах нь бий. Уналгын сарлаг номхон гэлээ чиг гилтэлзсэн бүдүүн зоон дээр нь тогтож сурах ч бас чиг амаргүй. Нүүх суух болохоороо хотныхоо сарлагийн шарнуудыг үхэр тэргэнд хөллөн гэр бараагаа ачаалж хөдөлнө. Машин тэрэг бүү хэл, үхэр тэрэг ч явамгүй хад чулуу, бартаа саад ихтэй өвөлжөө бууцаа бараадах бол нуруу ачаад тууж орхиход газар орноо сайн мэдэх сарлагууд жимтэй жимгүй газраар өдөр шөнө, цас бороо, намаг шалбаагийг үл ажран мацсаар саадгүй хүргэдэгсэн. Нуруу ачна гэдэг бол ачаа бараагаа сарлагийн нуруунд ачиж баглахыг хэлдэг юм л даа. Сарлагийн сүү гэж будаг.
Том дэлэн нь тулам шиг унжиж, ягаан хөх нь сэрийсэн сайн үүлдрийн үнээнүүдийг бодвол сарлагийн үнээний сүү бага ч гэлээ өтгөн, тослог ихтэй, амттай гэж янзын. Ижий минь хонин тогооны тэхий дундуураас дээхнэ даргилах хар цайг халбага сүүгээр сүлэн, хужир давс орхиод том гуулин шанагаар, тооноор тусах нарны туяатай цуг удтал самрахад сүү амтагдсан, аагтай, хонгор шаргал цай бэлэн болдогсон. Сарлагийн сүүг зөөлөн гал дээр дөмбийлгээд хатавчин дахь эргэнэг дээр тогоотой нь гаргахад хуруу зузаан, цөцгий нь гоожсон, шаргал өрөм тогтоно. Аавынхаа өврөөс гараагүй жаахан банди өглөө унтаж унтаж босоод ижийнхээ аягалж тавьсан арвайн гурил хавчсан, тогооны өрмийг гэрийн боорцогтой холиод зулж өгөх мөн чиг сайхан даа. Ижий минь өрөм байлгах эрдмийг гаргууд эзэмшсэн хүн явж дээ, одоо бодоход. Манай нутгийнхан сарлагийн ашиг шимийг дүүрэн ашиглана. Хөгширсөн шар, бага залуугаасаа сувайрч үр төлөө өгөхөө больсон үнээгээ идшинд төхөөрнө. Хялгас унгасаар нь дээс томж гэрийн хошлондоононы чагтага, дээвэр, туурга, өрхний оосор, унины сагалдарга хийнэ. Ширий нь идээлэн элдэж сур, хуйв, хазаар ногт, морины аргамжаа, ачааны татлага… гээд малын тоног хэрэгсэл үйлдэнэ. Сүүгээр нь аарц, ааруул зэхэж, цөрөм, ээзгий буцалгаж, мэхээртэй хайлмаг бөмбөрүүлж, хонины гүзээнд цагаан тосны өрмөө хураана…
Цаг улмаа намаршиж, өвсний толгойд дарайсан цагаан хяруу тогтохын үеэс сарлагийн бэлчээр хотноосоо цаашлан цаашлан алсарна. Зундаа хар аяндаа цувраад ирдэг байсан үхрүүд толгой эргүүлэхээ больж морьтой хүн хураахаас нааш хот руугаа зүглэхгүй. Энэ үед зуны сүүлч, намаржин үнээ ээрсэн бухнууд сүргээсээ тасран уулын орой өөд нэг нэгээрээ тошин алга болно. Нэг тошсон бух эзэн нь хөөж ирэхээс нааш буцна гэж үгүй дээ. Тээр жил, сартай хар бух маань Битүүтийн энгэрт асчихаад бараг өвлийн сартай золгов. Тэрнийг уулнаас тууж ирсэн аав минь "Сарлагийн дошсон бух айхтар амьтан. Цасан дунд хэвтсэн сартай хар бухыг маань босгох гэж хэдэн чоно баахан зулгаагаад арьсыг нь шүд нь даахгүй, босгож дийлэхгуй болохоороо бие рүү нь сарьж сарьж явчихаж. Бух минь өмнөөсөө ойртсон чоныг эврээрээ сэжиж шархдуулсан болтой цасан дээр баахан цус туначихсан байна лээ. Хэд ч хоносон юм бүү мэд, хөөрхий, дарайсан цагаан цасан дунд, цан хүүрэг болсон амьтан хэвтээгээрээ хивж байх юм” гэж ярьж билээ.
Сүү саам нь татарч, ихэнх нь ширгэсэн сарлаг хотондоо ирэхээ байж, хээр хонох нь бий. Энэ үед нь араас нь мордож, уул өөд мацсаар дуу хүрэх газар дөхмөгцөө хангинатал бөлбөөлж гарна даа. Хоёр гарынхаа хуруунуудыг нийлүүлэн цомойлж, амандаа бариад, уруулаа ялимгүй нээж, хэлээрээ уруулаа тогшиж урт амьсгаагаар уянгалуулан орилж бөлбөөлөхөд борог өвсөнд хошуугаа дүрсэн үхэр сүрэг толгой өргөн сэртэлзэнэ. Уулын хяраад өгсөн өгссөөр хамгийн дээр, оргилын талд байх үхрийн зүг суран дүүгүүр сүнгэнэтэл эргүүлсээр богийн шагайнаас томхон чулуу нисгэж орхино доо. Дүүгүүрээс мултарсан чулуу үхрийн цаадах том хадыг ч юм уу, эсхүл үхрийг оноход сарлагууд дээрээсээ эхлэн толгой эргүүлнэ. Хэд хэд тийнхүү дүүгүүрдэхэд сарлагийн сүрэг уулын уруу бууж эхэлнэ.
Тэгэх тусам улам урамшиж, эргэлдэн сүүгэх дүүгүүрийнхээ нэг оосрыг тавихад түүнээс алдран ниссэн чулуу том эврийг нь тасхийлгэн оночихвол учиргүй их баярладагсан. Дүүгүүрийн дуунаар тарган сарлагууд энгэрийн цасыг оволзтол манаруулан, асга сайрыг нураан өнхрүүлж, сонгины хатсан шар цооргоныг хуга хуга дайран нэлмэгнэнхэн, нүүгэлтэнхэн буух нь малчин хүүгийн жаргал байж дээ. Уулын хяраас үхрээ дарсан, хацар нь улаа бутарсан банди холыг хараачлахад уулын бэлийн том хадан цохионы нөмөрт манай хот сэтгэл зүрхнээ нэг л дулаахнаар бараантаж, дүнхийтэл нуруулдсан өвс ногоорон шаргалтаж, дээлийн танан товч мэт цавцайн цайрах айлуудаас цэнхэр утаа эгц дээшээ цоргин зурайх зураг нүднээ дурайдагсан. Дүүгүүрийн чулуугаар сарлагаа хурааж, оргил өндрийг эзэмдэж явсан уулын хүү миний бага нас сайхан ч байж дээ!
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Алтангэрэлийн МЯГМАРЖАВ