Дэлхийгээр тархсан Алтайчууд - Говь-Алтай

Харүмафүжи Д.Бямбадоржийг гүтгэсэн үү?
Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандоржийг толгой руу нь пивоны шилээр цохиж хүнд гэмтэл учруулсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол шуугиан байлаа. Эл явдалд Японы болон дэлхийн томоохон хэвлэлүүд Харүмафүжи Д.Бямбадоржийг буруутгасаар өнөөдрийг хүрч байгаа. Харин  өчигдрөөс эхэлж Японд энэ асуудалтай холбоотой шинэ шуугиан дэгдэж хэргийн буруутнаар Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутгаж эхэлжээ.

Тухай үед Харүмафүжи Д.Бямбадорж Таканоива А.Баасандорж нар тухайн газарт байсан нь үнэн бөгөөд маргалдсан нь ч үнэн юм байна. Гэхдээ толгой руу нь пивоны цохисон гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл аж. Ам мурийж улмаар заамдалцан нэгнээ түлхэж, нудралцсан төдий асуудлыг Таканоива А.Баасандорж түүний дэвжээний багш Таканохана Ояката ашиглан ийм хэмжээний сенсаци дэгдээхэд хүрчээ. Уг нь Харүмафүжи Д.Бямбадорж асуудал үүссэний маргааш уучлал хүсч, ойлголцохоор Таканохана Оякатагийн дэвжээнд очсон ч тэд зугтжээ.

Мөн Таканоива А.Баасандоржийн гавал цуурч, хүнд гэмтэл учирсан гэх Японы шүүх эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолтыг багш Таканохана Ояката нь хуурамчаар үйлдүүлсэн нь илэрчээ. Магадгүй маргаан, зодооныг санаатай зохион байгуулсан уу гэдэг асуулт хүртэл тавигдан шалгах магадлалтай байгаа юм байна. Энэ хэрэгт зөвхөн Монголын хоёр сумоч бус Таканоива А.Баасандоржийн багш Таканохана Ояката болон шүүх эмнэлэг, дүгнэлт гаргасан эмч нь хүртэл гэрч, сэжигтнээр татагдан хамрах хүрээ нь тэлжээ. Одоогийн байдлаар Харүмафүжи Д.Бямбадорж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөд байгаа гэсэн мэдээлэл байна.

http://undesten.mn/index.php?newsid=22787

Харүмафүжи аварга хоёр дараалан өвдөг шороодоод байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёгийн 2 дахь өдрийн тэмцээн өндөрлөлөө. Энэ сарын тэмцээнд дээд зиндаа буюу Макүүчид Монголын 7 бөх барилдаж байна. байна.

Кюүшюү башёгийн чансааг мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний 2 өдөр дараалан унаж амжилт муутай эхлүүлж байна. Тэрбээр Такакейшод ошидаши мэхээр унасан юм. Өнөөдөр Харумафүжи аварга Тамавашитай хүч үзнэ.

Тэгвэл баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр Тамаваши Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Тэрбээр өнөөдөр шинэ залуу бөх Такакейшотой хүч үзнэ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүн жигүүрийн сэкиваки цолтой барилдаж байгаа бөгөөд эхний хоёр өдөр дараалан ялагдаж амжилт муутай тэмцээнээ эхлүүллээ. Тэрээр 10 буюу түүнээс дээш давахад озеки цолоо эргүүлэн авах юм. Өнөөдөр тэрбээр ахмад бөх Ёшиказетай барилдана. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира цолтнуудыг тэргүүлсэн ба ёкозүна Хакүход унаж Кисеносатог хаясан амжиолттай барилдаж байна. Өнөөдөр тэрбээр Харумафүжи аваргатай хүч үзнэ.

Ичиножо А.Ичинноров барууны дөрвөөс дараалан хоёр давж урамтай барилдаан үзүүлж байна. Тэрбээр өнөөдөр Хокүтофүжитэй хүч үзнэ. Араваши Э.Дөлгөөн барууны таваас хоёр дараалан даваад байгаа ба өнөөдөр Точиношинтой барилдахаар оноолт таарчээ.

Чиёошома Г.Мөнхсайхан зүүний зургаагаас 1 даваа, 1 унаатай өнөөдөр Такарафүжитэй оноолт таарсан юм.

Кюүшюү башё өдөр бүр 15:00 цагаас эхэлж буй бөгөөд UBS телевиз шууд дамжуулж байгаа билээ.

Я.Одгэрэл: Алтайруу эд материалын биш оюуны цуваа хөвдөг болоосой
-Сайн байна уу. Та Алтай хотод номын ажлаар очсон. Номын хандивын аян хир үргэлжилж байна?
Сайн. Сайн явж байна уу. “Оюунлаг Алтайчууд” номын аяныг дэмжиж сэтгүүлч Х.Жавзмаатай хамтран “Алтайдаа” номын хандивын аяныг санаачлан явуулсан. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Алтайн уугуул, суугуул иргэд аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж арав хоногийн дотор 1000 гаруй номыг цуглуулж чадсан. Хандиваар цугласан номуудаа нутагтаа очиж хүлээлгэж өгсөн. Хийсэн ажилдаа урамшин цаашдаа 10000 ном цуглуулах зорилготой ажиллаж байна. Зөвхөн Алтайнх гэлтгүй номыг дээдэлдэг хүмүүс ч нэгдэж байгаа. Хэдэн ном өгөөд тэр нь номын санд дарагдаад өнгөрөх биш Аймгийн номын санд хандаад очсон номуудыг хэн бүхэн уншаарай. Хүүхэд, хөгшид, залуус бүгд уншиж мэдлэг оюунаа дээшлүүлээрэй. Тэр хүмүүсийг урамшуулж хамгийн олон ном уншсан хүүхдүүдийг найрамдалд амраах, хамгийн олон ном уншсан хүнийг рашаан сувилалд амраах гээд шинэ санаачилгатай ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ дээ. Энэ ажлын буянаар нутгийнхаа олон хүнтэй уулзаж, танилцаж, ярьж хөөрч явахад нутагтаа очсон юм шиг их  сайхан. Тэр олон оюунлаг хүмүүсээ нутаг нь мартаад, тэд ч нутгаа мартаад байгаа юм шиг санагдсан. Тэд Алтайгаас гараад удаж байгаагаа, сэтгэлдээ хийж бүтээж өгөх юмсан гэж санадаг сэддэг ажлаа харамгүй ярьж суусан нь сайхан байсан.Тэдэнтэй нийлж олон сайхан ажлыг нутагтаа хийх юмсан гэсэн хүсэл төрсөн.
-Нутагтаа олон очдог, очихгүй удахаар давчдаад байдаг гэж ярьдаг хүн шүү дээ. Хөгжил ямар түвшинд байна гэж харж байна?
Өөрийнхөө үеийн залуучууд дунд  10 гаруй жил очоогүй гэдэг хүний хажууд ямар ч байсан жилдээ 2-3 удаа очдог. Их хотод ажил, амьдрал гээд заримдаа түүртмээр хүнд үед  хамаг юмаа орхиод гараад давхичихмаар болдог. Нутагтаа очоод долоо хоноод ирэхээр ажил үйлс бүтээд, бие ухаан сэргээд сайхан байдаг. Дандаа нутаг нутаг гээд яриад явахаар энэ нэг юм үргэлж жалга дов ярьдаг гэж найзууд, танилууд хатгадаг. Тэнд нэг тийм гэх тэмдэггүй ер бусын сайхан зүйл байдаг юм. Үүнийг нутгаа гэсэн сэтгэлтэй, уул усаа бодоод аяндаа огшдог, омогшдог хүмүүс мэднээ.
Хөгжлийг би нэг очиход нэг байшин нэмэгдсэн, нэг зам тавигдсанаар нь харахгүй байгаа. Хүмүүс нь л эхлээд хөгжөөсэй. Гудамжинд таараад мэнд мэдээд ямар ажлаар ирэв дээ, намын ажил уу гэж хардаж, сэрдэж ухаж төнхөж асуух биш, хоёр хүн уулзаж зогсоог хараад хоёр намын хүн уулзаж байна уу даа гэж харах биш зорилготой, тэмүүлэлтэй, ажил үйлс ярьдаг байгаасай. Бүх  хүмүүс нь ажилтай, төрөлтэй, завгүй. Өглөө ажилдаа бөөн хүсэл санаачилга өвөртлөөд явдаг байгаасай. Хийж байгаа ажлаа тууштай, зүтгэлтэй хийгээд өөрийгөө өрөөлийг хөгжүүлэх тийм ухаалаг, оюунлаг байгаасай гэж хардаг. Аймаг маань хотоос алслагдмал. Үүнийгээ дагаад хөгжил саарч зам дагаад хөгжил гэдэг шиг удахгүй сайхан болно гэж бас хардаг. Гол нь хувь хүн бүр өөрсдөө эхлээд өөрчлөгдвөл тэр хөгжил гэдэг зүйлийг хэзээ ч бүтээчихнэ. Ялангуяа залуучууд маань хэн нэгэнд итгэж хүлээж суухгүйгээр чадах зүйлээ нутагтаа харамгүй гаргаасай л гэж хүсдэг.
-Зөвхөн дээрх номын ажил бус Алтайн залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлчдээ нэгтгэсэн тэдэнд чиглэсэн  олон зүйлийг шинээр санаачлан эхлүүлэхээр төлөвлөсөн тухайгаа ярьж байсан. Нэгтгэхэд ямар асуудлууд тулгарч байна?
Яагаад миний бодлын ихэнх хувийг нутаг маань эзэмдээд байдаг юм бэ гэж би өөрөөсөө олон асууж анзаарч байсан. Надаас юм нэхэж байна гэж бодоод заримдаа цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Алтайд очих бүртээ  эгчтэйгээ нийлж суугаад хөгжил дэвшил гээд юу эсийг ярихав дээ, их ярьцгаадаг.  Эгч маань нийгмийн олон талт мэдлэгтэй, туршлагатай мундаг эмэгтэй бий. Чадварыг нь ашиглана даа. Хийж чадах зүйлээ хүргэхийн тулд ганцаараа биш олуулаа зүтгэж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэний хувьд эхлээд сэтгүүлчдээ идэвхжүүлмээр байна. 4 дэх засаглалын дуу хоолой болж яваа тэд нутгаа мартахгүйгээр мандуулах хэрэгтэй. Олон зохиолчид, оюунлаг хүмүүс, салбар салбарт хүчин зүтгэж яваа хүмүүст материал биш оюун ухаанд нь чиглэсэн олон сайхан ажлыг хийх нь зөв. Очоод нэг лекц уншчих хэрэгтэй. Түүнийг нам, сонгууль гэж харах биш бидний тархийг сэргээж байна. Бодох зүйлийг нэмэгдүүлж цэнэглэж байна гэж нутгийнхан нь хардаг болох хүртэл сэтгэлгээ, сэтгэхүйг нь өөрчилмөөр. Сая номын ажил өрнүүлээд оюуныг нь цэнэглэх зүйл цуглуулаад явж байхад намын ажил, сонгуулийн ажил л биз гэж харсан байгаа юм. Ингэж бодоод байгаа тэр сэтгэхүйг нь л өөрчилчих юмсан. Лекц, сургалт семинар, илтгэл юу байдаг юм тийм цуваа нутагруу хөвдөг болоосой. Энэ бүгдийг сэтгүүлчид, зохиолчид ялангуяа залуус бид түүчээлэн хийнэ.
-Саяхан Хятад Монголын хэвлэл мэдээллийн 6-р форумд оролцоод ирлээ. Хятадын сэтгүүлчдийн ажиллах нөхцөл, эрх зүйн орчин ямар байдаг бол?
Хятад улсад болсон 6-р форумын гол сэдэв нь хоёр    улсын  эдийн засгийн хамтын ажиллагааны  талаар байсан. “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалт, Хятад-Монгол-Орос улсын эдийн засгийн коридорыг амжилттай бий болгоход хэвлэл мэдээллийнхэн юу хийж чадах вэ, эдгээр төслийг үр дүнтэй болгохын тулд хоёр орны хэвлэл яаж хамтран ажиллах вэ гэсэн сэдвээр санал солилцсон. Улс орон дамнасан эдийн засгийн энэ хөгжлийг хурдасгах хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн зөв, хурдан шуурхай дамжуулснаар хөгжил улам л хурдан өрнөж бүтээн байгуулалт нэг өдөр, нэг цагаар ч болов урагшилна гэдгийг ярьж байсан.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд төрийн мэдлийнх. Тийм болохоор ажиллах орчин нөхцөл, хангамж бааз маш сайн юм байна лээ. Бид Шандуны радио телевизийн байдалтай танилцахад л харагдаж байсан. Тус мужийн ардын  радио, кабель, цахим хэвлэл, кино хийх, соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг олон салбарыг оролцуулсан бүх хэрэгслийн корорациюм. Тэнд сэтгүүлчид, уран бүтээлчид үй түмээрээ шоргоолж шиг ажиллаж байх жишээтэй.
-Зохиолч хүний зохиол бүтээлээр аялахгүй өнгөрвөл уншигчид маань сэтгэл дундуур үлдэх буй за. “Цэнхэр уруул”, “Өөр ертөнцийн залууд” гэх зэрэг номууд гаргасан. Таны тэр өөр ертөнцөөр аялахад үргэлж бахархах сэтгэгдэл төрдөг. Сүүлд ямар ном гаргав, ямар сэдвээр шүлэг бичиж байна?
“Сэтгэл чи номхрооч” шүлгийн ном гаргасан. Дахин шинэ ном гаргалгүй бас удчихжээ. Он гаргаад аав, ээж нутаг усны тухай бичсэн хөрөг номоо хэвлүүлнээ. Залуу шүлэг, залуу юм бичихийг хүсдэг. СГЗ Ү.Хүрэлбаатар ахад өөрийн бичсэн хэдхэн мөрт шүлэгнүүдээ Хайку мөн эсэхийг шалгуулсан. Хайку гэх гурван мөртийг их сонирхож  оролдож байгаа.
-“Аян замын дөрөө харшуулахад даллах жимтэй
Аньсага чийгтэж, санаа алдахад түших хангай
Рашаан болсон усных нь чимээнд сэтгэл уярна
Өндөр сайхан хайрханых нь сүрэнд залуу нас минь томоожино” хэмээх таны бичсэн шүлгийн мөртүүд надад их таалагдсан. “Хасагтхайрхан”, “Хүнхэр”-ийг магтсан сайхан мөртүүд. Дэлхийд нэгдүгээрт орох хүчтэй энергитэй газар Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт, “Хасагт хайрхан” уулын бэлд орших “Хүнхэр” зуслан гэж таны бичсэн тэр үеэс Алтайчуудын цөсийг хөөргөж чадсан гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Нутгаараа омогших сэтгэлээ шүлэг, зохиол,  нийтлэлээр өнгө будгийг нь үгээр урлаж чаддаг нь сэтгүүлч зохиолчдын онцлог давуу тал шүү дээ?
Үнэхээр очиход өөр юм чинь яах юм бэ. Чойжамц  хамба лам нэгэнтээ хэлчихсэн. Бид бүгдээрээ тэр газрыг дуу нэгтэйгээр чангаар бас хэлэх хэрэгтэй. Олон хүн тэр зүг рүү явж байна. Хүчтэй энергийг нь мэдэрч байгаа болохоороо очдог байх. Зүгээр бодоход л өөр байдаг юм. Би Хасагт Хайрханыхаа зургийг харахад л ажил үйлс бүтдэг. “Баруун зүгийн нутгаар бороотой гэхээр”, “Рашаан болох болтугай”, “Уул байтлаа аав шиг харагдаад” зэрэг нийтлэлүүд бичсэн. Хааяахан ганц хоёр мөрт холбож хадгалдаг. Нагац  СГЗ. Д.Лхагвасүрэн ах маань Хасагтаа, Хүнхэрээ тултал нь биччихсэн байхад би хажууд нь юу ч бишээ. Бичсэн зүйлийг нь уншаад залбираад мөргөөд л явж байх минь зөв. /инээв/
-Тарчлаан нэртэй www.tarchlaan.bblog.mn  блогийг ажиллуулдаг. Яагаад ийнхүү нэрлэх болсон юм бол сонирхол их татлаа?
2008 оноос эхлээд хувийн блог хөтөлсөн.Тэнд өөрийнхөө үзэл бодлоо ямар ч засваргүйгээр оруулдаг. Тэмдэглэл, бодол, эссэ, шүлэг, нийтлэл, өгүүллэг гээд. Сэтгүүлч С.Цогтсайханы “Тарчлаан” нэртэй нийтлэлийн ном бий. Сэтгүүлч хүний бүх зүйлд санаа зовж, сэдэж, хэлж, бүр өнөөгийн нийгмийг түрүүлж харж бичсэн хурц нийтлэлүүдтэй 1998 оны номны нэрээр нэрлэсэн. Мэргэжил, үзэл бодолдоо тэгж үнэнч хандаж тарчилж бичнэ гэдэг агуу. Тэгээд л Цогтсайхан шиг нийтлэлч болно гэсэн мөрөөдлөөрөө тэр блогтоо тарчилсан байх л даа.
-Үгүйлэгдэхсэн
Үдшийн зүүдийг нь эзэгнэхсэн
Үнсэж нэг гижигдэхсэн
Үймрүүлж орхиод л
Үргэхсэндээ... гээд СГЗ, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн сайхан зүггүйтсэн шүлгэнд би их дуртай. Танд ийм зүггүйтсэн эмэгтэй хүний ааль, аашийг илтгэсэн шүлэг бий юу?
Номын тавиур дээр жирийтэл өрөөстэй байгаа тэмдэглэлийн дэвтрүүд дунд маань ийм шүлгүүд эндээс гарахсан гээд тонгочоод байж байгаа.
Тэнүүлчин
Чи намайг харамлана
Зөвхөн минийх гэж харамлана
Заримдаа занана, захирна
Дүрийг минь, биеийг минь
Зүсийг минь харамласан ч
Бодлоороо би
Тээр  тэнд тэнэчихсэн явдаг
Хоёр сэтгэлийн хооронд
Түр саатъя
Их яаруу яваа
Тэндээ сэтгэлтэй, бас зүрхтэй
Эсэргүү
Би чиний эсэргүү
Гэхдээ өстөн чинь биш
Өрөөл нэгэн ч биш
Бас энгийн нэгэн ч биш
Энхрий нэг нь ч биш
Үгийг чинь сонсдоггүй, авдаггүй
Хөөхөд чинь явдаггүй
Дуудахад чинь очдоггүй
Дураараа загнадаг
Би эсэргүү
Чиний л цэцэг
Цэцэг минь тасдуулаач
Тасдуулъя
Чиний л төлөө ургаж байгаа
Цэцэг юмсан даа...
Надад хайртай гэх түүнээс
Хайрыг нь олж харах гэтэл
Харагддаггүй , үнэртдэггүй
Өрөвдсөн харцаар харсаар байгаад
Өөрөө би түүнд
Хайртай болчих гээд...
гээд л нууцхан бичнэ ээ дээ / инээв./
-Ямар зохиолчийн, яруу найрагчийн бүтээлийг уншиж таашаал авдаг вэ?
Сая  чи асуучихлаа. Яг л дотор ороод мэдчихсэн юм шиг. Гоё байна шүү. Ярилцаж байгаад дэвэргээд өдөөчихлөө. Б.Ганчимэгийн номуудыг элээтэл эргүүлж сууна даа. Өөрийнх нь ярьж байгаа зүйлийнх нь цаанаас л сэтгэл ганхуулсан нэг юм үргэлж булталзаад байдаг. 10 дугаар сард бороо орсон нэг орой Ганаа эгч цахим хуудсандаа “Гараад гүйчих юмсан. Дөрвөн хананы дунд энэ бороог мэдрэхгүй байна” гэсэн нь давчдаад нутгаа санаад эхэлсэн нь мэдрэгдсэн. Олон хүмүүс борооны тухай ярилцсаны эцэст “За за хамгийн гоё бороо манай 10-р хорооллын бороо” гэчихсэн байсан. Үүнийг уншихад л надад цаана нь байгаа юм мэдрэгдээд байдаг.
-Зочидтойгоо сэтгэлийг нь хөглөн ярилцана гэдэг амаргүй ажил. Гэхдээ хүн бүрийн ертөнцийг   үзэх ижил бус үзлээр аялах нь сайхан. Мэргэжил нэгтэй залуу сэтгүүлчтэй ярилцана гэдэг нэг нь нөгөөгөө нөхөн ярилцах боломж мэт санагдлаа. Цаашид олон ажилд гар нийлэн ажиллах болтугай хэмээн энэхүү ярилцлагаа төгсгөе. Баярлалаа.
Баярлалаа. Чиний зорьсон ажил амжилттай бүтнэ гэдэгт итгэж байна. Залуучууд бүгдээрээ үзэл бодлоороо нэгдэн нутгаа хөгжүүлж, өөрчлөгдсөн байх цаг хугацаанд хамтдаа зогсоно гэж бодож байна.
Ярилцсан: Г.АНУ

Эх сурвалж: Эхорон21

Алдарт уяач Н.Батболд: Би магнай тэнэгэр нааддаг хүн
Барилгын салбарын хүн яаж яваад хурдан моринд орчихсон юм бэ? Одоо ямар ажил эрхэлж байна.
-Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Морьт баян” компанийг ажиллуулдаг. Бас “Шунхлай ХХК”-ийн Говь-Алтай аймаг дахь салбарын менежер хийж байна.
Хөдөөний хүүхэд болсон хойно бага байхын л адуун дэл өслөө шүү дээ. Нагац өвөө, нагац ахынхаа уясан морийг унадаг байлаа. Багаасаа морины амтанд орсон болохоор орхиж боломгүй юм билээ. Өөрөө гарсан 2005 оноос морь уяаж байна. Энэ хооронд аймаг сумдын наадмаас нийтдээ 50 гаруй айраг түрүү хүртлээ. Миний нагац ах Далхсүрэн гэж аймгийн алдарт уяач бий. Нутаг орондоо нэртэй хурдан улааны эзэн байгаа юм. Миний амжилтанд нагац ахын маань нөлөө их бий. Ахынхаа заавар зөвлөгөөгөөр л морь уяж эхэлсэн дээ.
-Далхсүрэн алдартын улаан морины амжилтаас дурдвал бас сонин байх болов уу?
-Баян-Уул сумын унаган адуу. Аймаг сумандаа олон айраг түрүү хүртсэн. 18 орчим алтан медальтай байх шүү. Ховд аймгийн Дарви суманд болсон хоёр гавьяатын наадмаар хязааландаа түрүүлж байлаа. Тэгэхэд одоо манлай уяач болсон байгаа Түвдэн гуайн дүү Батмөнх давхилын хурдыг нь хэмжээд дуу алдаж байлаа. Дараагийн мориноосоо 1 км нэлээн гарангийн зайтай ирж байсан гэдэг. Даанч улсад явуулж байгаагүй.
-Та хаана хаанаас адуу цуглуулж байна вэ?
-2006 онд нагац ахтайгаа Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Дарьганга сумдаар орж, Асгат сумын Эрдэнэсүрэн гэдэг хүнээс бор азарган үрээ авчирч байлаа. Надад ирсэн жилээ аймгийн наадамд түрүүлсэн. Тэгэхэд бид 40 гаруй адуу авчирсан, бүгд сайн давхиж байгаа. Үүнээс жилийн дараа манай дүү бас Сүхбаатар аймгийн Асгат сумын Манал гэдэг хүнээс шүдлэн үрээ авчирсныг хязааланд нь би уяж аймагт түрүүлгэсэн. Энэ хоёр морь маань хаана ч очсон айраг түрүү алддаггүй буянтай амьтад. Би ч магнай тэнэгэр нааддаг хүн дээ.
Би хурдан морийг өндөр үнэ хүргэж авч үзээгүй. Зарим нэг хүмүүс хурдан морь өндөр үнээр аваад уралдуулдаг гэж боддог юм шиг байгаа юм. 2006 онд ах дүүсээрээ зүүн зүгээр явсан. Тэгэхэд адууны ханш ч гайгүй байлаа. Бид сонирхсон адуугаа дээд тал нь 1,5-2 сая төгрөгөөр авч байсан юм. Одоо ч адуу үнэтэй болж дээ.
-Аймгийн алдарт уяач цолыг хэзээ хүртсэн бэ?
- 2009 онд авсан.
-Танайхнаас олон хүн морь уяж байна уу?
-Бид эцгээс долуулаа. Аав маань барилддаг хүн байсан, аймгийн хурц арслан цолтой. Гэхдээ бид хэдээс барилдаж байгаа хүн алга. Эрийн гурван наадмын чимэг болсон морио уяж, аймгийнхаа наадмыг чимж байна.
Нэг дүү маань морь мал сонирхоно, уяна. Дүүгийн маань морьд сайн давхиж байгаа ирэх жилээс бараг аймгийн алдарт уяачийн болзол хангах дөхөөд байгаа байх шүү. Мөн манай бүл Балбаатар бидэнтэй хамтран морь уядаг юм.
Одоо хүүхдүүд ч адуунд их дуртай. Би хоёр бандитай, нэг охинтой. Манай дунд хүү зун болохоор аавыгаа дагаад л морь мал эргүүлээд явна. Хөвгүүд маань бас барилдвал барилдчихаар. Миний эхнэр улсын начин Энхжаргалын бүл байгаа юм ш дээ. Хоёр талаасаа бөхийн удамтай болохоор хөвгүүдээ барилдчих байх гэж боддог ч тэд моринд илүү сонирхолтой бололтой.
-Томоохон наадмуудад очиж байв уу?
-Боддог л юм. Одоохондоо тухайн үеийн цагийн байдал, зуншлага, өвс ногооны гарц гээд шалтгаалах юм их байна. Манай адуу голдуу Баян-Уул сумын хүйсийн говиор байдаг. Ер нь манай морьд хаана ч очсон гайгүй л давхичихдаг юм. Өөрөөсөө жаахан дээдчүүлийн яриаг сонсож байхад дээр үед манайхан адууныхаа захаас бариад л уралдахад айраг түрүү авдаг байсан гэлцдэг. Тэгэхээр бидэнд өв залгамжилсан, хурдан адууны угшил байгаа. Тэднийхээ цусыг сэлбээд зүүн талаас гаралтай азарга, гүү авчран цус сэлгээд л байна. Гэхдээ хүнээс хурд худалдаж авах нь гол биш өөрийн унаган адуугаар уралдах ч бас сайхан шүү
-Хүүхэд байхаасаа л хурдны морь дэргэд өсөж өндийсөн аж. Энэ хооронд сэтгэлд нандин дурсамж тээсэн олон наадмыг үзсэн байх даа.
-Тэгэлгүй яахав. Хүүхэд байхын л морины хорхойтой нэгэн явлаа. Наадам болох сургаар л өөрөө морьгүй хэрнээ давхиж очдог байлаа. Дээр хэлсэн дээ. Ховд аймаг болсон хоёр гавъяатын наадмаар нагац ахын улаан морь гайхалтай сайхан давхиж хол тасархай түрүүлж билээ. Их халуун жил байсан. Хөөрхий ах маань биднээс түрүүлж очоод мориныхоо уяа сойлгыг тааруулаад нойргүй шахам зүтгэсэн. Их л ядарсан харагдаж байсан ч түрүү магнай болчихоод сая нэг санаа нь амарсан байртай байхыг хараад өөрийн эрхгүй морийг ингэж сэтгэл гарган уях ёстой юм байна гэж бодогдсон шүү. Тэр наадамд бас улаан морины ахыг уралдуулсан юм. Гэтэл дундаас нь тавьсан гэж гүтгээд хасчихсан. Өөрийн эрхгүй л хүний нутгийн наадам гэж ийм л байдаг юм байна даа гэж сэтгэл бас жаахан гундуу ирж билээ. Баяр гуниг ухаарал хайрласан энэ наадмаас амьдралын бас нэг ухааны үүд нээгдсэн гэлтэй. Тийм ч болоод санаанаас гардаггүй юм.
Харин 2006 онд анхны аймгийн наадмын түрүү авчихдаа үнэхээр их баярлаж билээ. Дараа жил нь бас хязаалан насны мориор аймгийн наадмын түрүү авсан. Манай аймгийнхан намайг Батболд гэхээсээ хязаалан Батаа л гэдэг юм. Хязаалан голдуу оруулдаг болохоор тэр байх даа. Морь уядаггүй байхдаа би аймгийнхаа наадмын чимэг болсон нэг насны эхний 5 моринд аавынхаа нэрэмжит шагнал өгдөг байлаа. Одоо ч г дүү бид хоёр өгсөөр байгаа л даа.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай “сэтгүүлийн нийт уншигч уяач нартаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Бодлогын том өөрчлөлт хийх шаардлагатай
Алтайчууд маань 2014 оноос ундны усны хэрэглээндээ "Эрүүл ус”-ыг хэрэглэж заншсан. Сүүлийн саруудад "Эрүүл ус”-ны нийлүүлэлт буурч тасалдан иргэдэд хүлээлт үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус газрын үйл ажиллагаа, санхүү болон холбоотой бусад асуудалд нь шалгалт хийхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тогтоол гарч ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Дээрх асуудалтай холбоотой хяналт шалгалтын дүгнэлтийн талаар ажлын хэсгийн ахлагч, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Баян-Эрдэнэтэй ярилцахаар "Тодруулга” буландаа урин оролцууллаа. Энэхүү хяналт, шалгалтын ажил нь ямар нэгэн улс төрийн асуудалтай хамааралгүй гэдгийг уншигчиддаа сануулах нь зүйтэй болов уу. "Эрүүл ус”-тай холбоотой бодит мэдээ мэдээллийг дараах ярилцлагаас хүлээн авна уу.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ бүрэлдэж, ажил үүргийнхээ дагуу ИТХ-ын тэргүүлэгчид хэд  хэдэн асуудлын талаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээр асуудлын нэг нь "Эрүүл ус” ОНӨААТҮГ-тай холбоотой. Үйлдвэрийн газарт  хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтав. Гол зорилго нь гэвэл?

Та бүхэнд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.  Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаар тогтоолоор "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын санхүү, үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсэг 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 0З-ны өдөр хүртэл 21 хоног ажилласан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Нандинцэцэг, Д.Ойнбилэг, Цагдаагийн газрын Эдийн засгийн ахлах төлөөлөгч Д.Төгсбаяр, аймгийн ОНӨА-ны ахлах мэргэжилтэн З.Мөнхнасан, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн О.Аюурзана, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Ц.Баттөр, аймгийн МХГ-ын эрүүл ахуйн Улсын байцаагч О.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.Пагмадулам, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Г.Болор-Эрдэнэ, Санүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Ч.Дулмаа, А.Бүрэндэлгэр    нарын  бүрэлдэхүүнтэйгээр хяналт  шалгалтыг хийж ажиллалаа.   Монгол Улсын "Төсвийн тухай”, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, "Нягтлан бодох бүртгэлийн тухай”, "Шилэн дансны тухай”, "Төрийн хяналт, шалгалтын тухай” хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг аймгийн "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын санхүүгийн ажиллагааны баримтанд тулгуурлан шалгаснаас гадна удирдлагаас гаргасан тушаал шийдвэрүүд, иргэн, хуулийн этгээдтэй хийсэн гэрээ, хэлцэл, "Эрүүл-Ус”-ны үйлдвэрийн эрүүл ус үйлвдэрлэх шат дамжлага, ариутгал, халдваргүйжилт, ажлын байрны эрүүл ахуй, үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, албан байр, агуулахын үйл ажиллагаа нь хууль, эрх зүйд нийцэж байгаад дүгнэлт өгөхөд шалгалтын зорилгыг чиглүүлэн ажилласан.

-Ямар шалтгаанаар "Эрүүл ус” иргэдэд хүрэхгүй байгааг тогтоосон байх. Үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх болов уу?

"Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явагдана. Үүнийг ажлын хэсгийн ахлагчийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй ээ. Харин дараах шалтгаанаар үйлдвэрийн газрын үйл ажиллагаа зогссон нь тодорхой болсон. Үүнийг манай Алтай хотын иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй байна.

1."Эрүүл-Ус” тээвэрлэдэг З автомашин  бүгд эвдэрсэн. Нэг нь цахилгааны утас нь шатсан, нөгөө нь мотор нь цохисон, мөн нэг машин нь дугуй байхгүй шатгаанаар усаа тээвэрлэж чадахгүй байгаа.

2.Үйлдвэрийн дансанд мөнгө огт байхгүй. Үйл ажиллагаагаа санхүүжүүлэх сангийн эх үүсвэргүй.

3.Ажилчид сүүлийн 3-4 сарын цалин аваагүй  бөгөөд зарим ажилчид ажлаа хаясан учраас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан.

-Ажлын хэсгийнхэн тухайн байгууллагын бүхий л үйл ажиллагаатай танилцсан гэлээ. Нэн түрүүнд шийдвэрлэх ажлыг тодорхойлсон байх?

Нэн түрүүнд шийдвэрлэх  хэд хэдэн ажил бий.

1."Эрүүл-Ус”-аар Алтай хотын иргэдийг хангах асуудал байгаа. Энэ талаар аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл ус эхнээсээ иргэдийн гар дээр хүрч эхэлсэн.

2."Эрүүл-Ус” түгээж байсан 56-н дэлгүүр, одоо "Эрүүл-Ус” түгээж байгаа 8 цэгтэй үйлдвэрийн газар тооцоо нийлүүлэх шаардлагатай байна. Эдгээр ус түгээх цэг болон дэлгүүрүүдээс ойролцоогоор 20 орчим сая төгрөгийн авлагатай. Үүнийг авбал эхний ээлжинд үйл ажиллагаагаа санхүүжүүлэх эх үүсвэртэй болно. Энэ талаарх гаргалгааг бид аймгийн холбогдох удирдлагуудад танилцуулсан.

3.Цаашид "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг хэвийн явуулж иргэдийг эрүүл усаар тогтмол хангахад бодлогын том өөрчлөлт хийх шаардлагатай байна.  Ус бол стратегийн хүнс учраас үүнд маш зөв бодлого  явуулах ёстой. Хүн бүхэн, иргэн, айл өрх бүхэн усыг өдөр бүр хэрэглэдэг. Түүнээс биш сахар, гурил, будаа, давсыг хүмүүс хэрэглэхгүй хэд хонож чадна.

-Ажлын хэсгээс гадна Аудитын байгууллага шалган зөрчил илрүүлээд байгаа. Нийт хэчнээн төгрөгийн зөрчил илрээд байна. Зөрчлийн талаар уншигчдад маань дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ үү?

Аудитын газар хууль бус санхүүгийн үйл ажиллагаа, зөрчилд  акт тавьсан байгаа.  "Эрүүл-Ус” ОНӨААТҮГ 173 сая төгрөгийн өртэй байгаа. Зөрчил гэдэг бодит зүйл. Харин зөрчилтэй асуудал гэдэг бол өөр. Зөрчилтэй асуудал байгаа үүнийг мэргэжлийн болоод хуулийн байгууллага шалгаад үнэн худлыг нь тогтооно. Шалгалтаар илэрсэн зөрчилтэй асуудлуудыг олон байна. Үүнд:

1.Өмнө нь ажил хариуцаж байсан ажилчид нь кассаар их хэмжээний мөнгө дамжуулан анхан шатны баримтын бүрдэл туйлын хангалтгүйгээр гүйлгээ хийсэн асуудал

2.Зарим ажилчдад хууль бусаар мөнгө завших боломж бүрдүүлсэн.

3.Нийт  үйлдвэрлэсэн, борлуулсан усны зөрүүгийн асуудал

4.Орон нутгийн хөгжлийн сан болон холбогдох байгууллагаас дэмжлэг, хандиваар өгсөн    хөрөнгийн зарцуулалтын асуудал\280 орчим сая төгрөг\

5.Хувийн дансаар гүйлгээ хийгддэг асуудал.

6.Үйлдвэрийн газрын  5315602458  тоот данснаас хүүтэй болон хүүгүй зээл авсан байгууллага болон хувь  хүмүүсийн зээлийн асуудал

7.Байгууллагын 5315602458 тоот данснаас их хэмжээний мөнгө авч  валютын арилжаанд оруулсан асуудал

8.Байгууллагын кассаар их хэмжээний бэлэн мөнгө дамждаг асуудал

9.Үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгийн тооллогын зөрүүгийн асуудал.

-Дээрх зөрчилтэй асуудлын дагуу ямар нэгэн арга хэмжээ авч байна уу. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

Эдгээр зөрчилтэй асуудлыг бид холбогдох байгууллага болон хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хуулийн байгууллагаар шалгагдаад хэн буруутай нь нотлогдвол тэр хүн хариуцлагыг хүлээнэ.

-Ажилчдынхаа сүүлийн 3 сарын цалинг өгөөгүй байгаа гэсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай ямар нэгэн шийдэлд хүрэв үү?

Энэ асуудлыг шийдвэрлэж байгаа. Аймгийн Засаг дарга, Санхүү төрийн сангийн дарга нар үйлдвэрийн газартай очиж танилцсан. Ажилчдын сүүлийн саруудын цалинг шийдвэрлэж өгнө гэдгээ албан ёсоор мэдэгсэн.

-Уншигчдад маань үнэн бодит мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

Ярилцсан: Э.Нарангэрэл

Эх сурвалж: эх орон.мн

Г.Жамц: Бодибилдинг тэвчээр шаарддаг спорт
Энэтхэгийн Мумбай хотод ирэх сард болох бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй олон улсын хэмжээний мастер Г.Жамцтай ярилцлаа.

-Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Энэтхэгийн Мумбай хотод ирэх сарын 5-10-нд болох бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базаагаад тун завгүй байна. Албаныхан болон тамирчид нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явахаар төлөвлөсөн.

Саяхан болсон 48 дахь удаагийн бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд бид өмнө нь байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Тэмцээнд манай 14 тамирчин оролцсоноос 12 нь шагналт байрт орж, Азийн аваргатай ч болсон. Энэ удаад ч гэсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна.

-Энэ удаагийн тэмцээний зардлыг тамирчид өөрсдөе гаргаж байгаа юу?

-Сүүлийн жилүүдэд оролцсон тэмцээн уралдааны зардлыг өөрсдөө гаргаж байгаа. Энэ удаад ч ялгаагүй байр хоол, замын зардал, бусад зүйлсээ бүгдийг нь өөрсдөө зохицуулж байна.

-Та бодибилдингийн спортоор хэзээнээс эхлэн хичээллэсэн бэ?

-2000 оноос хичээллэж эхэлсэн. "Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийг бодибилдингийн багш, дасгалжуулагч мэргэжлээр 2002 онд төгссөн. 2010 онд Солонгос улсад дасгалжуулагчийн “Кочи" академид мэргэжил дээшлүүлсэн.

Улмаар 2002 оноос хойш тэмцээн уралдаанд оролцож байна. Ер нь сүүлийн таван жил тэмцээн уралдаанд тасралтгүй оролцсон. Одоогоор “Перфект” боди клубт харьяалагдаж байна.

Энэ клубийг спортын мастер Г.Ганбаатартай хамтран ажиллуулдаг. Бид олон жил энэ спортоор хичээллэсэн болохоор гар, сэтгэл нийлэн ажиллахад сайхан байдаг юм.

-Клубээ байгуулаад удаж байна уу?

-2012 оны есдүгээр сарын 1-нд клубээ нээсэн. Манай “Перфект" “Мустанг" бодибилдингийн клубийн салбар байгууллага. Бид нийтийн биөийн тамир, хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхийн тулд клубээ нээсэн. Энэ спортоор хичээллэхэд хүний сэтгэл зүй их тайвширдаг юм. Бас хорт зуршлаас татгалзаж чаддаг.

-Анх бодибилдингээр хичээллэж байсан үеэ одоогийнхтой харьцуулахад?

-Мэдээж 2002 оныг одоогийнхтой харьцуулшгүй. Идэж, уух зүйлээс эхлээд маш их ялгаа бий. Бэлтгэл сургуулилт их хийдэг хэрнээ хоол хүнс маш бага хэрэглэдэг байсан. Ямарваа нэг зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хөгждөг.

Одоо бидний ууж, идэж байгаа хоол хүнс, нэмэлт бүтээгдэхүүн, эдэлж хэрэглэж байгаа хувцас хэрэгсэл тэр чинээгээрээ өөрчлөгдөж, нэмэгдсэн. Миний хувьд бодибилдингээр тууштай хичээллэж, өөрт хэрэгтэй амин дэм, уургаа нэмэгдүүлсэн болохоор амжилт маань өссөн.

-Бодибилдинг фитнессийн холбоонд хэзээнээс харьяалагдах болов?

-Одоо манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бодибилдингийн хоёр холбоо байдаг. Түүний нэг 25 жилийн түүхтэй Монголын бодибилдингийн холбоонд шилдэг тамирчид харьяалагддаг. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхлэх үеэсээ л холбооны гишүүн болсон.

-Та бодибилдинг фитнессийн дунд үеийнхний төлөөлөл. Алтан үөийнхний тухай болон өөрийнхөө багш, дасгалжуулагчийн тухай ярина уу?

-Монголын дөрвөн удаагийн мистер Ж.Нурлан, мистер Б.Батсуурь, Л.Баянхүү, А.Энхтайван, Н.Алтаншагай гээд дурдвал олон хүн байна. Энэ хүмүүсээс би үлгэр дууриалал авдаг.

Мөн Ч.Баясгалан багшдаа энэ спортын үнэ цэнийг мэдрүүлж, зааж зөвлөдөгт нь талархаж явдаг. Сүүлийн жилүүдэд уйгагүй хичээллэсний дүнд амжилтад хүрч, ахиж дэвшиж байгаа. Цаашид улам их амжилт гаргахыг зорьж ажиллана.

-Энэ спортыг сонгож хичээллэсний учир юу вэ?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрж өссөн. Бодибилдингийн спортыг сайн мэдэхгүй байх үедээ кино жүжигчин болно гэж боддог байлаа. Кино жүжигчин л ийм том биетэй сайхан залуу болчихдог юм байна гэсэн ойлголттой байсан.

Хотод оюутан болж ирснээс хойш бодибилдингийн спортоор сонирхон хичээллэх болсон. Тухайн үед энэ чиглэлээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд л элсэлт авдаг байсан юм. Одоо бол өөрийн гэсэн байр суурьтай, энэ спортод мөр зэрэгцэн яваадаа маш их баяртай байдаг.

-Энэ спортын хамгийн сайхан болон хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу вэ?

-Хамгийн гол нь хүмүүсийн эрүүл мэндэд чиглэсэн зөв зүйтэй спортын төрөл гэж хэлж болно. Тэгш сайхан, булчинлаг биетэй болдог. Хэцүү бэрхшээлтэйг тоочвол зөндөө юм бий. Жишээлбэл, хоолны дэглэм хоёр гурван жилээр барина.

Хүмүүс зуны улиралд амарч зугаалаад, аялаад явж байхад бид хоолны дэглэм бариад, зуны халуунд бэлтгэлээ хийгээд явж байдаг. Гадагшаа, дотогшоо тэмцээнд явахад хоол хүнсээ авч явах, дээрээс нь шингэнээ хасах гээд асуудал зөндөө гардаг.

Хоолоо хэчнээн зөв зохистой хэрэглэж чадаж байна тэр чинээгээр амжилт гаргахад нөлөөлдөг юм л даа. Тиймээс асар их тэвчээр шаарддаг спорт.

-Хоолондоо их л анхаардаг юм шиг ээ?

-Бэлтгэлийн үөд тахианы цээж мах, өндөгний цагаан, брокли, заримдаа хавч, долоо хоногт нэгээс хоёр удаа үхрийн гол мах болон сээрний цул мах хүнсэндээ хэрэглэдэг. Будаа төмсийг ээлжилж иддэг. Нэмэлт уураг, амин дэм нэлээд хэрэглэнэ шүү.

Бидний хоолыг хийхэд хэцүү биш болохоор өөрсдөө бэлтгэдэг. Заримдаа гэрийн хүн маань бэлтгэж өгнө. Монголд энэ чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх эмч бараг байдаггүй. Эмч найз нөхдийнхөө хүрээнд заавар зөвлөгөө авдаг. Сүүлийн үөд долоо хоногт нэг удаа эмчийн хяналтад орж, үзүүлж байгаа.

-Сүүлийн жилүүдэд манайд бодибилдинг фитнесс эрчимтэй хөгжиж байна. Тамирчдын амжилт ч ахиж байна. Манайхны хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар орны тамирчин байдаг вэ?

-Энэ чиглэлээр бэлтгэл сургуулилт явуупдаг клубүүд өөрийн гэсэн онцлогтой, Бидний хувьд улсын болон хотын аварга шалгаруулах тэмцээнээс байнга медаль хүртдэг. Тиймээс дасгалжуулалтын хувьд боломжийн гэж хэлж болно.

Азидаа хамгийн хүчтэй өрсөлдөгч Иран. Тэднээс сурч хэрэгжүүлмээр зүйл олон бий. Бид тэмцээн уралдаанд оролцохдоо бусад орны тамирчинтай байнга туршлага солилцож, ярилцдаг. Хамгийн гол нь хувь хүн өөрөө хичээвэл ямар ч амжилт гаргаж чадна.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх миний хамгийн ойрын зорилго юм даа. Ерөнхийдөө дараа дараагийн тэмцээн уралдааны төлөвлөгөө гарсан байгаа.

Цаашид Монголдоо энэ спортыг хөгжүүлж, хүүхэд залуусыг фитнессээр хичээллүүлж, эрүүл зөв биө бялдартай, зөв хүмүүжилтэй болгоход анхаарч ажиллах болно.

Монголын фитнессийн холбоо, үе үеийн тамирчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй клубүүд тэднийг ажиллуулж буй хүмүүст “Эрч хүчтэй эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээө" гэж уриалмаар байна.

Ц.Заяа

Л.Чинбат: Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх нь иргэдийг амьжиргааг дээшлүүлнэ
“Гацуурт” ХХК 2001 оноос газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэхээр ажлын гараагаа эхэлж байв. Энэ ажлын үр дүнд Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн ангус, голстен, дорпер зэрэг шинэ үүлдрийн үхэр, хонь, ямааг хэдэн зуугаар нь үржүүлж, амжилттай нутагшуулаад байгаа билээ. Энэ тухай “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх онол, практикийн бага хурал болж байна. Өнөөдөр хэлэлцэж буй энэ асуудлыг “Гацуурт” компани арван жилийн өмнө ярьж байсан, туршлагатай компани. Сэлэнгэ аймгийг бүс нутаг болгон хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар таны байр суурийг сонирхъё?

-Сэлэнгэ аймгийн Иргэдийн Хурлын дарга, Засаг даргын Тамгын газар, бусад байгууллагууд хамтран Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх талаар онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгуулж байна. Цаг үеэ олсон, чухал хурал гэж бодож байна. Бидний хувьд, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх, Сэлэнгэ аймгийг стратегийн бүс нутаг болгон хөгжүүлэхийг ямагт дэмжиж ажиллаж байсан.

Монгол Улсын хэмжээнд Сэлэнгэ аймаг бүс нутаг болгон хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой. 2001 оноос хойш Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, тус аймгийн 10 гаруй сумд энэ ажлыг эхлүүлж, өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжүүлээд явж байна. Цаашид ч мөн адил газар тариалангийн салбар эрчимжиж, тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Одоо мал аж ахуйгаа хөгжүүлбэл, энэ ажил богино хугацаанд тодорхой үр дүнд хүрнэ.

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь давуу тал олонтой. Энд ажиллаж, амьдарч байгаа малчдын орлого нэмэгдэх, иргэд орон нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Үүнийг Сэлэнгэ нутгийн малчид, тариаланчид ойлгож, дэмжиж хамтарч ажиллавал бид илүү богино хугацаанд тодорхой үр дүнд хүрэх боломжтой.

Өмнө нь улсаас сумдад эрчимжсэн мал аж ахуйн бүсийг ялгаж өгдөг байсан. Одоо бол улсын хэмжээнд нэг аймгийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхээр зорьж ажиллаж байгаад баяртай байна. Миний хувьд энэ ажлыг дэмжиж, хамтарч ажиллах болно.

-Төрөөс хөдөө аж ахуйн салбарт баримталж буй нэг бодлого нь баруун болон зүүн бүсийн аймгуудад эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхэд чиглэж байна. Танай компани энэ талаар багагүй туршлага хуримтлуулсан. Мэдээж, тооноос чанарт шилжих, харилцан бие биеэ дэмжиж ажиллах гээд давуу тал олон байх. Харин дангаар нь хөгжүүлэхийн зөрчилтэй болон дутагдалтай тал нь юу байх вэ. Өнөөдөр энэ ажлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэд байдаг шүү дээ?

- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг тусад нь хөгжүүлэхэд зөрчилдөөн үүссэн гэж хэлж болохгүй байх. Хамгийн гол нь үүнийг төрийн бодлогоор зохицуулж өгвөл асуудал гарахгүй. Бидний хувьд, мал аж ахуй нь эрчимжсэн учраас тариалангийн талбай руу орохгүй гэдэг зарчмыг баримталж байгаа.

Өнөөдөр газар тариалангүйгээр мал аж ахуй эрчимжинэ гэж байхгүй. Тэгэхээр мал аж ахуйн тэжээлийг эрчимжсэн газар тариалангаар зохицуулж өгөх учраас энэ хоёр уялдаа холбоотой явах ёстой ажил. Тэгэхээр хүн бүхэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломжтой юм.

Цөөхөн малтай, газар тариалан эрхлэх газаргүй, тэр нь болно, болохгүй гэж бодож болохгүй. Яагаад гэвэл, тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь хадлан тэжээлээ тариад, тэрийгээ нөгөөдүүлдээ нийлүүлэх, хэрэглэх маягаар харилцан бие биеэ дэмжиж ажиллах боломжтой. Үүний тулд бид юу хийх ёстой вэ гэвэл, хамгийн түрүүнд малчид дээр байгаа малын үржил шим, малын бүртгэл, эрүүл ахуйг нь сайжруулаад, сайжирч байгаа малаа тэжээх юм бол үр дүнд хүрнэ. Түүнээс биш, одоо байгаа үр ашиг багатай, тоо толгой ихтэй байгаа малыг ямар ч сайхан зүйлээр тэжээгээд эдийн засгийн хувьд ч ач холбогдол багатай.

-“Гацуурт” компани сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймагт багагүй бүтээн байгуулалт хийсэн. Бидний өнөөдрийн ярьж байгаа энэ ажлыг 2001 онд танай компани анх хэдэн сумдад зэрэг эхлүүлж байв?

-Сэлэнгэ аймгийн арав гаруй сумдад 2001 оноос хойш 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж ирсэн. Анх энэ сумдад бүгдэд нь зэрэг шахуу ажил эхлүүлж байсан. Бид 16 жилийн өмнө анх энэ төслийг эхлэхдээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоёрыг хамтад нь эхлүүлж байсан. Тухайн үед зарим газар энэ асуудлыг ойлгоогүй, мал байлгахгүй гээд хязгаарлачихсан байсан.

Тиймээс Цагаан нуур, Түшиг сумдад тулгуурлан ажлаа эхэлж байлаа. Өнөөдөр цаг үе өөрчлөгдөж, буцаад манай орон нутагт үйл ажиллагаа явуулаач гэсэн хүсэлт ирж байгаа учраас бид энэ ажлаа эхлүүлж байна. Энэ нь мэдээж, цаг хугацааны хувьд алдагдалтай байгаа юм. Хэрэв арван жилийн өмнө бид энэ ажлыг эхлүүлсэн бол малчдын малын чанар чансаа сайжрах, хадлан тэжээлээ бэлтгэх, авах зэрэг бүх ажил цэгцэрч иргэдийн амьжиргаа дагаад сайжрах, цааш өсөж хөгжөөд явах байсан.

- Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал алхам болж байгаа. Танай компани Монголд анх удаа мах, сүүний чиглэлийн шинэ үүлдрийн малуудыг амжилттай нутагшуулж чадсан. Мөн үүнийгээ дагаад 2001 оноос үр хөврөл шилжүүлж суулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ талаар та мэдээлэл дуулгаач?

-Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд махны чиглэлийн 2,000 ангус, үүлдрийн үхэр гаргаж авсан. Энэ үхэр одоо Монгол Улсын бүх аймаг, сумдад очсон. Цаашид улсын хэмжээнд энэ үхрийн нийлүүлэлт тасрахгүй. Тэгэхээр махны чиглэлийн үхрийн эхлэл тавигдсан гэсэн үг. Одоо бид зохиомол хээлтүүлэг хийх тусгай лаборатори бэлтгэж байна. Энэ ажлыг цаашид улсын хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжээд явбал бид үр хөврөлийг нь үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна.

Өөрөөр хэлбэл, нийт монголчуудын дотоодын хээлтэгч үхрийг зохиомлоор хээлтүүлэх бүрэн чадвар бүхий лабораторийг бид 2018 онд ашиглалтад оруулах гэж байна. Энэ хамгийн эхний ажил юм.

Манай улс эхлээд малаа бүртгэх, эрүүлжүүлэх ёстой. Дараа нь чанар чансааг нь сайжруулах зорилгоор хээлтүүлгийн асуудлыг шийдэх ёстой. Бидний зүгээс тэжээлийнх нь асуудлыг шийдэх ёстой юм. Ийм байдлаар зохион байгуулж, бүх ажлыг уялдаа холбоотой зохицуулах хэрэгтэй. Хамгийн сүүлд, малчдын мал махыг үйлдвэртээ нийлүүлээд, цаашид экспортод гаргах, дотоодын хэрэгцээнд нийлүүлэх замаар энэ ажил урагшилна.