Есөнбулаг - Говь-Алтай

ГОВЬ-АЛТАЙ: "Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг энэ сарын 27, 28-нд зохион байгуулна
Жил бүр уламжлал болон өрнөдөг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа энэ оны нэгдүгээр сарын 27, 28-нд Алтай хотноо болох тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Тодруулбал, сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 27-28-нд аймгийн Биеийн тамир спортын газарт зохион байгуулна. Ард иргэдийн сар шинийн баярын идээ ундааны хэрэглээг нэг дороос хүргэх зорилготой энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн  бүтээгдэхүүн, үндэсний хувцас, гар урлал, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэхээсээ ихээхэн ач холбогдолтой тухай холбогдох албанаас мэдээлэв.

Цахим орчин ашиглан согтууруулах ундаа худалдсан зөрчлийг илрүүлжээ
Цахим орчин ашиглан гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас "Цахим-архи" тусгай арга хэмжээний хүрээнд Есөнбулаг суманд зохих зөвшөөрөлгүйгээр гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан 1, татварын акцгүй гурван зөрчлийг илрүүлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тухай олон нийтэд сэрэмжлүүлэн мэдээлэв.

Нийтийн цахим сүлжээ ашиглан гар дээрээс зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа худалдан борлуулж байгаа үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл тул тухайн иргэнд хариуцлага тооцох үндэслэл болдог. Иймд иргэдэд стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа хуралдан авахгүй байхад анхаарууллаа.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсвэл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор холбогдох хуульд тусгагдсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авчээ
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Мазаалайд зориулан биотехникийн арга хэмжээ авах, зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай автомат камеруудыг цэнэглэх, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.

Зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний хооронд Мазаалайн гол байршил газрууд болох Баруун шаргын баянбүрд, Шинэ ус, Мазаалай шанд, Хөшөөт, Шар хулсны баянбүрд, Цувлуур усанд байрлах тэжээлийн савуудад 640 кг нэмэлт тэжээл тавьж биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Үүний сацуу дархан цаазат газрын баруун хэсгийн уст цэг, баянбүрд, тэжээлийн савуудын ойролцоо байршуулсан зэрлэг амьтдын мониторинг судалгааны зориулалттай 42 автомат камерын батарейг сольж, шинээр гурван газарт таван ширхэг автомат камерыг байршуулсан аж. Мөн үеэр SMART системд 58 ажиглалт мэдээллүүдийг давхар бүртгэж, Буурын хяр, Хөтөл ус, Чонын довонд байрлах нарны өргүүрт худгуудад усны тоолуурыг суурилуусан байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын /ZSL Mongolia/ хамт олон хамтран ажиллажээ.

Есөнбулаг сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав
Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр Есөнбулаг суманд өрнөж буй бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус сумын Харзат багт барьж буй 100 хүүхдийн цэцэрлэг, АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль, Баянхайрхан багт 320 хүүхдийн цэцэрлэг, Солонго хорооллын дэд бүтцийн гүйцэтгэл, Усан спорт, чийрэгжүүлэлтийн төвийн барилгын явцтай газар дээр нь танилцлаа. Одоогоор дээрх бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа тухай ЗДТГ-аас мэдээлэв. Харин гүйцэтгэгч компаниудын зүгээс шинэ төрлийн коронавирусний халдвараас шалтгаалан бараа тээвэрлэлтэд хүндрэл гарч байгаа ч гүйцэтгэлийн хугацаандаа хүлээлгэж өгөхөө илэрхийллээ. Тэгвэл аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр цаг үеийн нөхцөл байдлаас үл хамааран бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаандаа хүлээлгэж өгөхийг анхааруулсан юм.

Э.Нарангэрэл

Есөнбулаг суманд үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгууллаа
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 40 гаруй мянган га бэлчээрт үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгууллаа. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Есөнбулаг суманд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 205 иргэнийг оролцуулан зохион байгуулжээ. Тус сумын ЗДТГ-ын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийтийг хамарсан ажлын хэсэг, малчдыг оролцуулсан долоон ажлын хэсэг гарч, 40 гаруй мянган га бэлчээрт 10,4 тн бактержуулсан будааг нүхэнд нь цацаж устгалын ажлыг гүйцэтгэжээ.

Э.Нарангэрэл

Есөнбулаг суманд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатын санаачилгаар бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготно тодотгох судалгаа хийж, нийт  820 мянган га талбайд тэмцэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Ингэхдээ микро биологийн арга буюу тухайн зүйлийн мэрэгч амьтанд сонгомол үйлчилгээтэй бичил биетийг үйлдвэрийн аргаар үржүүлж, улаан буудайд шингээсэн бэлдмэлийг техникээр болон гараар цацаж, тэмцэх арга үр дүнд хүрэх зөвлөмж гарчээ. Цаашид шаардлагатай бэлдмэлийг сумдад тээвэрлэн хүргэж, цайвар үлийчтэй тэмцэх ажлыг зохион байгуулах ба хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллана хэмээн ЗДТГ-аас мэдээлэв.

Э.Нарангэрэл

Сурагчид үнэ төлбөргүй дата ашиглаж ЭЕШ-даа бэлтгэх боломжтой боллоо
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн 323 сурагч сар бүр 9GB дата эрхийг үнэ төлбөргүй ашиглаж ЭЕШ-даа бэлтгэх боломжтой боллоо.

Тодруулбал, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас энэ жил ЭЕШ өгөх 641 сурагчид шалгалтдаа цахимаар бэлдэх боломжийг олгох зорилгоор Мобиком компанитай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд Есөнбулаг сумын сурагчдын хамруулж байгаа бөгөөд цаашид нийт төгсөгчдөө онлайнаар шалгалтад бэлтгэхэд интернэт сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажээ.

Коронавирусний халдвараас шалтгаалан хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын хугацаа дөхөж байгаатай холбогдуулан БСУГ, Мобиком компани орон нутаг дахь салбартай ийнхүү гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Э.Нарангэрэл

Өсвөрийн улаан загалмайч охин амны хаалт оёж хандивлалаа
МУЗН-ийн онцгой гишүүн, Говь-Алтай аймгийн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь Онцгой комиссоос өрнүүлж буй хандивын аянд нэгдэн 50 ширхэг амны хаалт оёж хандивлалаа. Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хандивласан амны хаалтыг Улаан Загалмайн хорооны дарга Ч.Батзориг хүлээн авч ахмадуудад үнэгүй төлбөргүй олгоно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Өсвөрийн улаан загалмайч Л.Анударь охинд тус хорооны хамт олон сурлага хөдөлмөр, хүмүүнлэгийн үйлсэд нь амжилт хүслээ. Л.Анударь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуулийн 8б ангид сурдаг ажээ.

Э.Нарангэрэл

Эрүүл мэндийн газарт сурагчид хандив өгчээ
Коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт сурагчид хандив өгчээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11в ангийн сурагчид коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний гамшгийн нөөцөд 240 мянган төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг амны хаалт, 6 ширхэг спиртэн суурьтай халдваргүйтгэгч, 40 ширхэг гар нүүрийн саван, 32 ширхэг хлорамин хандивлалаа.

Цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хандив тусламж өгсөн Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 11в ангийн хамт олонд тус аймгийн ЭМГ-аас талархал илэрхийллээ.

Э.Нарангэрэл

Зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд амны хаалт үнэгүй олгоно
Говь-Алтай аймагт өрнөсөн "Нэг алба хаагч гурван амны хаалт" аяны хүрээнд цугласан амны хаалтыг Есөнбулаг сумын зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд үнэ төлбөргүй олгоно. Амны хаалтны нөөц бүрдүүлэх, шаардлагатай үед зорилтот бүлгийн иргэдэд олгохоор тус аймгийн ЗДТГ-аас "Нэг албан хаагч гурван амны хаалт" аяныг санаачилсан бөгөөд аймгийн төвийн 65 байгууллага, 18 сум 2 тосгоны 4200 гаруй төрийн албан хаагч аянд нэгдсэн билээ.

Тус аяны хүрээнд нийт 14.918 ширхэг амны хаалт цугласнаас Есөнбулаг сумын зорилтот бүлгийн 4000 гаруй иргэнд олгох амны хаалтыг аймгийн Засаг даргын нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр албаны бусад төлөөллийн хамтаар тус сумын багийн Засаг дарга нарт гуравдугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өглөө.

Э.Нарангэрэл