📅

Д.МЯГМАРЖАВ: ӨРХИЙН АНАГААХ УХААНЫГ МОНГОЛД ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСЭД...

🕔 2018/03/26 14:14
Д.Мягмаржав: Өрхийн анагаах ухааныг Монголд хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож явлаа
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо болон ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Эмч нараа алдаршуулах" буланг уншигч та бүхэнд хүргэж байна.
Зочиноор: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерийн их эмч Доржийн Мягмаржав уригдлаа.
-Би эрүүл мэндийн салбарт хүний их эмчээр 20 жил ажилласан. Уншигч та бүхэндээ ажил амьдралын түүх дурсамжуудаасаа хуваалцья. 
-Өрхийн их эмч:  1998-2003 он
1998 онд Монгол улсдаа  анхны мэргэжсэн өрхийн эмч болж ,  АУ-ы магистр зэрэг хамгаалахад АУИС ийн Өрхийн Анагаах Ухааны тэнхимийн багш нар маань / тэнхимийн эрхлэгч ЭБЭ Пүрэвсүрэн , хүүхдийн Даваасүрэн , дотрын  Эрдэнэчимэг , нийгмийн эрүүл мэндийн Болд,  мэс заслын Нэргүй багш нар / бид анхдагчид нь шүү дээ гэж бахархаж  билээ. Үүний үр дүнд Австри улсын буцалтгүй тусламж дэмжлэгтэйгээр Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг дэмжих  15-20 жилийн  анхны төсөл зөвшөөрөгдөн  өрхийн эмнэлгүүд баригдаж , Монгол орон даяар хийгдэх  өрхийн  эмч нарыг мэргэжүүлэх сургалт хийгдэх алхам тавигдсан. 1998-2003 онд Хан-Уул дүүргийн 3-р хорооны өрхийн эмч нар  баг /  Наранцэцэг, Гунгаасүрэн, Жавзанорлом, Сэргэлэн эмч,  4  сувилагч, 1 үйлчлэгчтэй/ болон ажиллаж, шинэ байранд ороход төсөл бичиж хэрэгжүүлж, өрхийн эмнэлэгээ комъютержуулж өрхийн эмнэлгийн анхан шатны маягтуудыг шинэчлэн боловсруулах ажилд оролцон сайдын тушаалд оруулж /450 тоот / билээ.  317 өрх айлын 1540 гаруй хүн амд  жилд дунджаар 10500 эмнэлгийн анхан шатны тусламж , үйлчилгээг зохих журмын дагуу хийж, Хан-Уул дүүргийн Хүүхдийн түргэн тусламжинд ээлжээр гарч  ажиллаж байсан юм. 
Анхны минь үйлчлүүлэгчдийн нэг М.Доржсүрэн гуай  "20 жилийн дараа олон хүнээс асууж сурсаар оллоо,эмчийгээ. Цэл залуухан эмч 4 асуулт асуучихаад  хавдрын эмчид хандахыг зөвлөсний ачаар өдий амьд явнаа, баярлалаа”  гээд саяхан ирж уулзлаа.
1999 онд Тарваган тахлын голомтонд орж  ажиллаад  гарч ирэх үед 96 процентын цэвэр спирт уух гэж , бөөн инээд ханиад  болж, чагнуураа тахлын хувтастайгаа ангилж ариутгуулаад гуурс нь хайлж , зэмлүүлж,  ахмад эмч нараасаа суралцах зүйл мөн ч их байлаа. Бас SARSийн голомтонд   2001 онд ажиллаж байсан.
           Сүрьеэгийн их эмч, зохицуулагч : 2003-2008 он Энэрэл эмнэлэг
2003-2007 онд "Энэрэл эмнэлэгт сүрьеэгийн эмч , зохицуулагчаар С.Зоригоо захиралтай хамт олонтойгоо ажиллажээ. Дотрын  тасгийн 4 ортой нэг  өрөөнд сүрьеэтэй өвчтнөө хүлээж авч ажлаа эхэлсэн. Эмзэг бүлгийн орон гэргүй, хаяггүй  хүн амд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Энэрэл эмнэлэгт сүрьеэгийн кабинет 2003 онд нээж, зохион байгуулж , улмаар сүрьеэгийн 16 ортой, сэхээний өрөөтэй  тасаг болтол өргөжүүлэн , сувилагч, асрагч гэх мэтчилэн ажиллах боловсон хүчинг ажлын байранд дадлагажуулан бэлтгэж, үйл ажиллагааг тогтворжуулан  сайжруулсан. Оношлогоо эмчилгээний стандарт боловсруулан эмчилгээ үйлчилгээг ялгаварлан гадуурхалгүй , жигд хүртээмжтэй чанартай үзүүлэх орчинг бүрдүүлсэн .
Францын Нотрадама Фретернейшнл байгууллагынхан  эмнэлгийн тусламж үйлчилгээ , эм тариаг ханган нийлүүлдэг. Францын шашны энэхүү байгууллагын ажилчидтай үргэлж орчуулагчаар дамжуулан харилцахгүйн тулд Англи , Франц хэлд шамдан  суралцаж, орчуулга хийж сурсан даа.  
 Нийгмийн эмзэг бүлгийн бичиг баримтгүй иргэдийг ах дүү , хамаатан садантай нь холбон уулзуулж, үндэсний статистикийн байгууллагад хандан бичиг баримт олгох ажлыг хийсэн /200  гаруй сүрьеэтэй иргэд, 350 бусад тодорхой хаяггүй иргэдийг хаягжуулж, бичиг баримтжуулсан. Анхны гарын сувилагч Т.Банзрагч  эгч минь: "Та хэтэрхий шударга, дайлаалт нь их ч буулт нь зөөлөн . Нугасны хатгалт , плеврийн пунци  , сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг   гарцаагүй шаардлагаар хоёулаа  зоригтой хийж байсан шүү, өөр хэнд ч найдах билээ. Одоо бодоход дото р чичирч, айдас хүрдэг" хожим ийнхүү дурсаж билээ.
      Сүрьеэтэй өвчтөнг ялгаварлан гадуурхахын эсрэг, эмч эмнэлгийн ажилчид , төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран сургалтууд зохион , үйл ажиллагааг холбох хамтын ажиллагааны санамж боловсруулсан. /Сүрьеэтэй эмзэг бүлгийн иргэд тусламж үйлчилгээ авч чадалгүй нас бардаг байсныг зогсоож, сүрьеэгийн эмчилгээ үйлчилгээнд хамрагдах орчин нөхцлийг бүрдүүлсэн. Сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудад судалгаа хийж /15 судалгааны ажил / , холбогдох ЭМЯ, ХӨСҮТ, СТН зэрэг газруудад танилцуулан жижиг төслүүд бичин хэрэгжүүлсэн , Радио 102.4 101.4 , Монголын үндэсний телевизэд сүрьеэ өвчний талаар ярилцлага зөвлөгөө өгч  ажилласан байна. 
Хүүхдийн сүрьеэгийн тасгийн их эмч : 2008 он  ХӨСҮТ 
2008 онд ЭМШИУС докторантурт/ 2007-2010  онд / суралцан ХӨСҮТ -ийн СКЭ –д хүүхдийн тасгийн сүрьеэгийн эмчээр ажиллаж , 60 ортой хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд /давхардсан тоогоор 250/  сүрьеэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж ,хүүхдийн тасгийн дотоод тохижилтыг сайжруулан ажиллажээ . ЭХЭМТ , БЗД НЭ –ийн хүүхдийн тасгуудад дуудлагаар , интернет орчноор зөвлөгөө өгч ажилласан. Гэнэн цайлган хүүхдийн эмч,  хамгийн жаргалтай, хариуцлагатай мөчүүдийн нэгэн. Өглөө ажилдаа ирэхийг минь тэсэн ядан хүлээсэн мэт хүүхдүүд өрөөнөөсөө шагайлдана.  Хүүхэд бүрээ өрөөнд нь орж үзэж,  бага хүүхдүүдийнхээ үс  самнах, нүүр гар угаах, гутал хувцсыг  нь ч өмсгөнө, чихэр печень хадгална гээд хөгжилтэй . Олон хоног хэвтэн эмчлүүлдэг болохоор бие дээрдсэн хүүхдүүддээ шинэ кино прокатлан авч үзүүлнэ, хичээлийг нь зааж давтуулна . Хүнд зовиураа хэлж мэдэхгүй, чимээгүй , гэрийнхнээ санасан хүүхдүүд .    Хүүхдийн тасгийн зөвлөх Нямхишиг эмч тун гярхай, чамбай, хариуцлага өндөр , гэрээ ч  мартдаг  , хүнлэг хүн дээ.
БЗДЭМТ сүрьеэгийн диспансерийн их эмч: 2009 оноос одоо хүртэл
Жирэмсний сүрьеэгийн эмч:   2009-2014 он БЗД-ЭМТ
 -БЗД Поликлиникийн жирэмсний сүрьеэгийн кабинетээр 2009-2014 онд  үйлчлүүлсэн 25968 жирэмсэн эмэгтэйд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө өгч  , сүрьеэгээр өвдсөн болон өвдөх эрсдэл өндөр   673 жирэмсэн эмэгтэйг  давхар ИӨБ хяналтад оруулж жирэмсний явцыг хянаж хэвийн төрүүлсэн,   82 жирэмсэн эхийг сүрьеэгийн эсрэг эмчилгээнд оруулж,  эх, нярайн эндэгдэл гаргаагүй ,эмчилгээг амжилттай хийсэн.
 Амгалан амаржих газар  III   төрөхөд 160 удаа дуудлагаар  жирэмсний болон төрсний дараахи үеийн сүрьеэгийн асуудлыг шийдвэрлэж ,зөвлөгөө өгчээ.
Рентген шинжилгээг жирэмсэн эхэд 2-3 удаа хийж , заавал сүрьеэгийн эмч үзэж хянадаг  байсныг өөрчлөн олон улсын стандарт ХӨЦМ асуумжийг харьцуулан "Жирэмсний сүрьеэг илрүүлэх асуумж” боловсруулан ЭМСайдын тушаалд /2014 он 338   тоот тушаал / оруулахад хувь нэмэр оруулан идэвхитэй ажиллласан байна. Үүний үр дүнд өрхийн эмч нар сүрьеэгийн эрсдэлтэй жирэмснээ ангилан  үзлэгт илгээх болсон.
          Эмэнд мэдрэг сүрьеэгийн  оношийн баталгаажилт 78-83 хувь,  эдгэрэлтийн түвшин амжилт 80-100 хувь, эдгэрэлт 90% байна. Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношийн баталгаажилт 100%,  эдгэрэлтийн түвшин амжилт 80-100 хувь, эдгэрэлт 33,8-66%  байна /сүрьеэгийн үндэсний дэд хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрсэн, улсын дунджаас дээгүүр байна ./
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн  эмч:  2014-2016 он БЗДЭМТ
Эмэнд мэдрэг сүрьеэ:  2016 оноос БЗДЭМТ
БЗД сүрьеэгийн диспансерээр үйлчлүүлэхээр ирсэн нийт 72540 хүнд сүрьеэ өвчнийг илрүүлэх үзлэг шинжилгээ, эмчилгээ хяналтын тусламж үйлчилгээ үзүүлсэн. Нийт үзлэгийн 55.2%-ийг урьдчилан сэргийлэх үзлэг, 42.9% идэвхитэй хяналт эзэлж байна. Сүрьеэгээр өвчилсөн өвчтөний хавьтал болох гэр бүлийн 1217 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийснээр хавьтлын хамралт 95-97% байна . 
          Мэдрэг сүрьеэгийн оношийн баталгаажилт 78-83 хувь,  эдгэрэлтийн түвшин амжилт 80-100 хувь байна. Сүрьеэгийн үндэсний дэд хөтөлбөрийн зорилтот түвшинд хүрсэн байдалтай байна.
 -Танд Дэлхийн эмч нарын баярын мэнд хүргье! Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол