📅

Орон нутгаас 80 хувийн түлэгдэлтэй ирсэн залуугийн бие сайжирчээ

🕔 2018/06/04 11:22

Орон нутгаас 80 хувийн түлэгдэлтэй ирсэн залуугийн бие сайжирчээ

 

Говь-Алтай аймгийн иргэн Б.Мөнхбаатар толгойноосоо доош 80 хувийн түлэгдэлттэйгээр аймгийн төвийнхөө эмнэлэгт ухаангүй хүргүүлж, улмаар Улаанбаатар хотод ирснээр биеийн байдал нь сайжирсан байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар тус аймагт ажиллах үеэр энэ хэрэг гарч, түүнийг хот руу яаралтай шилжүүлэх ажлыг тэд зохион байгуулжээ. Тодруулбал, Улаанбаатар хот руу нисэх гэж байсан онгоцноос долоон хүнийг чөлөөлж, тэдний оронд Б.Мөнхбаатар болон холбогдох хүмүүсийг ГССҮТ рүү хүргүүлснээр эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсан байна.

Болсон явдлыг эргэн сануулахад, түүний ээж шатахууныг устай андуурч тогоо руу хийсний улмаас гал гарч, улмаар хохирогч галтай тогоог гэрээс гаргах үед биеийнх нь 80 хувь түлэгджээ. Хэрэв тогоог гаргаагүй бол гэрт байсан олон хүн эрсдэх аюултай байжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол