📅

Хөхморьт сум түмэн адууны баяраа тэмдэглэнэ

🕔 2018/08/02 13:36

Хөхморьт сум түмэн адууны баяраа тэмдэглэнэ

 

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын адуун сүрэг сүүлийн 2 жил дараалан “ТҮМЭЭР” тоологдлоо. Тус сумаас анх удаа Монгол улсын Алдарт уяач цолыг нутгийн унаган хүү Т.Ганзориг хүртлээ. Эдгээр баярт үйл явдлуудыг тохиолдуулан энэ зуны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Хөхморьт сумын “ТҮМЭН АДУУНЫ БАЯР”, “МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ Т.ГАНЗОРИГИЙН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ”-аа  нутгийн  зон олонтойгоо нар хур тэгширсэн дэлгэр зуны сайханы цаг мөчид  сумын ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас  хамтран санаачилан зохион байгуулж ёслол төгөлдөр  тэмдэглэхээр бэлтгэл ажлуудаа зохион байгуулж  байна.

Энэхүү баяр, наадамд нутгийн уугуул, суугуул иргэд, үр хүүхдүүд, хүргэн бэрүүдийг болон сумд ажиллаж, амьдарч байсан нийт хүмүүс, түүнчилэн Улаанбаатар хот болон Монгол орны өнцөг булан бүрт аж төрж суугаа  унасан газар, нутаг ус нэгтнүүдээ оролцоно. Баяр наадмын өмнөхөн төрж өссөн нутаг орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн санал, санаачилгын дагуу хувь нэмрээ оруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажил нутгийн зөвлөлийн гишүүд болон нутгийн уугуул иргэд, тэдний үр хүүхэд, ураг төрлийнхний дунд эрчимтэй өрнөж  сэтгэлийн өглөгөө илгээгээд байна. Үүнд Сумын төр захиргааны ахмад ажилтан Д.Бадарч, Алтан чагнуурт эмч Д.Нансалмаа нар 1,0 сая төгрөг, Бадарчийн хүү Бат-Үнэн 1,0 сая төгрөг сум нэгдлийн дарга асан Г.Гончигсүрэнгийн Бадамханд 1,0 сая төгрөг,  УИХ-ын гишүүн асан, доктор Р.Цогтбаатар 620,0 мянган төгрөг,  Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Д.Гантөмөр 620,0 мянган төгрөгөөр  тус тус сум орон нутгийнхаа хөгжилд магнайлан өөрсдийн хувь нэмрийг оруулж хандив өргөлөө. Мөн Монгол Улсын гавьяат хуульч Б.Баатар, Украйн улсын партизан Д.Тожилсүрэнгийн хүү Т.Батаа, Т.Батбаатар нар, төр захиргааны ахмад ажилтан Намнангийн үр хүүхдүүд Н.Эрдэнэсувд, Н.Эрдэнэчимэг, Н.Баярсайхан нарын 5  өрхийн ам бүл, доктор Д.Энэбиш, Н.Ханачулуун, В.Даваадорж, Г.Бадамхатан, С.Цэрмаа, Н.Түмэндэлгэр, Ш.Мягмар, Ж.Ганбат, Д.Цэрэннадмид, Б.Хашхүү, Ч.Уранаа  нарын  20 гаруй иргэд нутагтаа хандив өргөлөө.

Т.Энхжаргал захиралтай “Монсуль” ХХК, Г.Бадамханд захиралтай “Тулга-Гоёл” ХХК, Монгол Улсын “Алдарт уяач” Т.Ганзориг нар  баяр наадмын морь бөх, хасаа харваа зэрэг уралдаан тэмцээнүүд, урлаг соёлын арга хэмжээнүүдийг нэрэмжит болгон  зохион байгуулахаар ажиллаж байна.

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

2018.08.08 өдөр

09.00-23.00 цаг: Зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах

11.00 цаг: Шагайн харвааны тэмцээн

12.00-18.00 цаг: Уралдах морьд, жороо морьдыг бүртгэж номер, мандат олгох

2018.08.09 өдөр

11.00-14.00 цаг: Их насны морьдын сунгаа уралдаан

14.00-15.00 цаг: Жороо морьдын уралдаан

14.00-16.00 цаг: Адууны хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа

18.00 цаг: Баярын хурал

2018.08.10 өдөр

07.00 цаг: Хурдан азарга уралдааны замд гаргана.

10.00 цаг: Хурдан азарга барина.

10.30 цаг: Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа, Хүчит бөхийн барилдааны 1-н даваа

11.30 цаг: Хурдан даага уралдааны замд гарна.

13.30 цаг: Хурдан даага барина.

14.00 цаг: Хурдан соёолон уралдааны замд гарна.

15.00 цаг: Сайхан хос морьтон шалгаруулна.

16.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 2-н даваа

17.00 цаг: Хурдан соёолон барина.

17.30 цаг: Хурдан шүдлэн уралдааны замд гарна.

19.30 цаг: Хурдан шүдлэн барина.

20.00 цаг: Баяр наадмын үйл ажиллагаанд зориулсан урлаг соёлын арга хэмжээ

2018.08.11

07.00 цаг: Хурдан их насны морьдыг уралдааны замд гаргана.

09.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 3, 4, 5-н даваа

11.00 цаг: Хурдан их насны морьдыг барина

12.00 цаг: Хурдан хязаалан морьдыг уралдааны замд гаргана.

13.00 цаг: Шигшээ бөхийн барилдаан

15.00 цаг: Хурдан хязаалан морьдыг барина.

16.00 цаг: Түрүүлж айрагдсан морьдыг цоллож бай шагнал гардуулна.

17.00 цаг: Хүчит бөхийн барилдааны 6,7-н даваа

18.00 цаг: Баяр наадмын хаалтын үйл ажиллагаа.

ЖИЧ: УЯАЧДЫН АНХААРАЛД ЭРЛИЙЗ МОРЬ УРАЛДУУЛАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРУУЛЪЯ

Зохион байгуулах комисс

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол