📅

Цусаа бэлэглэсэн Донорууддаа баярлалаа!

🕔 2018/08/13 13:34

Цус сэлбэх үндэсний төв, Монголын Улаанзагалмайн нийгэмлэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран "Дэлхийн цусны донор"-ын өдрүүдийг тохиолдуулан цус бэлэглэх өдөрлөгийг өнөөдөр буюу наймдугаар сарын 06-нд зохион байгууллаа.

Баянзүрх дүүргийн нийт 60 орчим иргэн ирсэнээс 30 хүн нь цусаа амжилттай өглөө. Бусад зорьж ирсэн донорууддаа баярлалаа. Энэ удаад цусаа бусдад бэлэглээгүй ч гэсэн дараагийн удаа танд бусдад амьдрал бэлэглэх боломж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. 

Дашрамд: Цус өгсөн доноруудын 50 хувь нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд байсан юм. Идэвхитэй оролцсон 7,12,13,28-р хорооны ӨЭМТөвийнхөндөө баярлалаа.

ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛ ХАЙРЛАЯ!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол