📅

ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ ЭМНЭЛГҮҮДЭД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

🕔 2019/02/12 11:29

ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ ЭМНЭЛГҮҮДЭД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

 

"Шинэ Монгол Харүмафүжи" сургуулиас Япон улсын "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ. 

Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай боллоо.
 
Ингэснээр "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм. 

Мөн Нийслэлийн “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр таван ширхэг тэргэнцэр бэлэглэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол