📅

Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 249 иргэн байна

🕔 2021/03/29 17:58

Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 249 иргэн байна

 

Говь-Алтай аймагт өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас ирж, гэрийн ажиглалтад байгаа 249 иргэн байна. 

Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 125, Алтайд 27, Дэлгэрт 18, Цогтод 16, Цээлд 9, Жаргалан, Тайширт тус бүр 7, Хөхморьтод 6, Шарга, Бугатад тус бүр 4, Дарви, Чандмана, Эрдэнэ тус бүр 3, Баян-Уул, Гуулинд тус бүр 2, Тонхилд 2 иргэн гэрийн ажиглалтад байгаа ажээ.

Улаанбаатар хот болон хил залгаа бусад аймагт шалтгаан эх үүсвэр тодорхойгүй алаг цоог хэлбэрээр халдвар бүртгэгдсээр байгаа тул иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг чанд сахиж, бусдын эрүүл амьдрах эрхийг хүндэтгэн, өгч буй зөвлөмжийг чанд сахихыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.

Улаанбаатар хотоос болон голомтот бүсээс ирсэн иргэн бүр долоо хоног гэртээ тусгаарлагдана, мөн гэр бүлийн бүх гишүүд ажил, сургуульдаа явахгүй 7 хоног хамт гэртээ байж, эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриаллаа. Гэрийн ажиглалтад байгаа иргэн:

1. Гэртээ байнга амны хаалттай байх, бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх;

2. Гэрийнхэнтэйгээ 1.5-2 метрийн зайд байх;

3. Гараа сайтар савандаж угааж, халдваргүйжүүлэх;

4. Тусдаа аяга, халбагатай байх, хоол идсэний дараа аяга, халбагаа өөрөө угааж цэвэрлэх;

5. Сайтар унтаж амрах;

6. Элдэв сөрөг мэдээлэлд автахгүй, тайван стрессгүй байх;

7. Төрийн байгууллагын албан хаагчийн зөвлөмж, судалгаа, зөвлөгөөг “Миний эрүүл мэндийн төлөө” гэсэн сэтгэлээр хүлээн авч дагаж мөрдөхийг зөвлөв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол