📅

Зөөврийн худгийн савыг шинэчлэв

🕔 2021/07/21 13:50

Зөөврийн худгийн савыг шинэчлэв

 

Есөнбулаг сумын гэр хорооллын ундны усны зөөврийн  худгийн савыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн саваар солих ажил хийгдэж байна.

Тодруубал, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзоригийн үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Эрүүл Алтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хорооллын ундны усны зөөврийн дөрвөн худгийн савыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн саваар солих ажлыг “Ундарга-Алтай” ААТҮГ-аар хийж гүйцэтгүүлсэн байна. 

Эхний ээлжинд дөрвөн худгийн савыг сольсноор бөгөөд усны савыг шинэчлэн сайжруулснаар тус сумын Харзат, Жаргалант, Түмэн багийн иргэд стандартын шаардлага хангасан савнаас ундны усаа уух нөхцөл боломж бүрдлээ хэмээн Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Говь-Алтай /МОНЦАМЭ/.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол