📅

Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан цахимаар болов

🕔 2021/07/24 18:21

Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан цахимаар болов

 

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаан долоодугаар сарын 23-нд цахимаар хуралдав.

Дөрөвдүгээр хуралдаан 70.7 хувийн ирцтэй явагдсан бөгөөд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар албаны бусад төлөөлийн хамт биечлэн оролцсон юм. Хуралдаанаар:

1. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2. Аймгийн 2021 оны төсөв тодотгон батлах тухай 

3. Газар нутгийг тусгай хамгаалалтад авах санал дэмжиж, уламжлах тухай

4. Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах санал дэмжиж, уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа хэмээн  ИХТ-ын Ажлын албанаас мэдээлэв. Хуралдаанаар хэлэлцсэн Бурхан буудай уулын байгалийн нөөц газрын хилийг өргөтгөж, ангилал дээшлүүлэх, Чандмань хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах саналыг хэлэлцүүлсэн нь олонхийн саналаар дэмжигдсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол