📅

Үндэсний сурын харваанд 86 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо

🕔 2021/08/16 14:58

Үндэсний сурын харваанд 86 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо

 

Говь-Алтай аймгийн наймдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цар тахлын дэглэм баримтлан өндөр зохион байгуулалтан дор үзэгчгүйгээр болж өнгөрлөө. Үндэсний их баяр наадам Тулгар Төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, аймгийн баярын Үндэсний сурын харваанд нийт 86 харваач оролцож цэц мэргэнээ сорьсоноос Аймгийн мэргэн 2, Гарамгай харваач 1, Гоц харваач 2, нийт 5 цолтон төрлөө.  

Сурын харвааны эрэгтэй төрөлд: 

1. Халиун сумын харьяат 1-р цэцэрлэгийн харваач Д.Давааням /Аймгийн мэргэн цолны болзол хангасан/

2. Баян-Уул сумын харьяат “Сэрүүн сайхан Алтай” ХХК-ын харваач, аймгийн мэргэн, сдортын мастер Б.Билэгдэмбэрэл

3. Дэлгэр сумын харьяат Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн харваач Ч.Баяндалай 

4. Дарив сумын харьяат Сумын мэргэн Д.Хангарьд

5. Шарга сумын харьяат “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Д.Лхагвабаатар

Үндэсний сурын харвааны эмэгтэй төрөлд: 

1. Эрдэнэ сумын харьяат ENSURE төсөл, БОАЖГ-ын харваач Э.Цэцэгмаа /Аймгийн мэргэн цолны болзол хангасан/

2. Есөнбулаг сумын харьяат, Засагт хан клубын тамирчин, спортын мастер, Аймгийн гарамгай харваач Э.Лхамхүү

3. Завхан аймгийн Идэр сумын харьяат, ГАА-ийн ерөнхий боловсролын 4-р сургуулийн тамирчин, Аймгийн гоц мэргэн С.Мөнхзаяа

4. Цогт сумын харьяат, Засагт хан клубын тамирчин, спортын мастер, аймгийн гарамгай харваач Л.Даваасүрэн

5. Төгрөг сумын харьяат “Алтай-Улиастай ЭХС” ТӨХК-ийн тамирчин, сумын гарамгай харваач Д.Бадамцэрэн нар орлоо. 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол