📅

Ж.Байден: Бусад улс орнуудыг өөрчлөн тохинуулах оролдлогын үе төгсгөл болсон

🕔 2021/09/01 12:27

 

Ж.Байден: Бусад улс орнуудыг өөрчлөн тохинуулах оролдлогын үе төгсгөл болсон

 

АНУ Афганистанаас гарсан нь бусад улс орнуудыг хүчээр өөрчлөн тохинуулахад чиглэсэн цэргийн томоохон ажиллагааны эрин үед цэг тавилаа гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. “Афганистаны талаарх шийдвэр бол зөвхөн Афганистаны тухай биш юм" гэж тэрбээр телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгдээд, тус улсаас цэргээ эргүүлэн татсаныг “энэрэл нигүүслийн ажиллагаа” гэж нэрлэсэн байна.

 

Цагаан ордны эзний мэдэгдсэнээр, АНУ тус улсыг орхих уу эсвэл зөрчилдөөнийг улам хурцатгах уу гэсэн сонголттой тулгараад байжээ. “Дөрөвдүгээр сард би энэ дайныг дуусгах шийдвэр гаргасан. Афганистаны Засгийн газрын 300 мянга гаруй цэрэг талибуудтай хийж буй иргэний дайнд хүчирхэг хүч болно гэж бид тооцоолж байсан. Бид Афганистаны Засгийн газрын цэргүүдийг өнгөрсөн хорин жилийн турш сургаж, тоноглосон билээ. Цэргүүдээ гаргаж дуусах хүртэл Афганистаны Засгийн газар тэсэж үлдэнэ гэсэн энэ таамаглал буруу байсан” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

 

Үүний зэрэгцээ Афганистаны засаг нурахад Вашингтон бэлэн байсан гэж Ж.Байден нэмж хэлжээ. Америкийн удирдагч цэргээ эргүүлэн татах ажиллагааг "гайхалтай амжилттай" болсон гэж мэдэгдсэн байна. Афганистанаас гарах хүсэлтэй АНУ -ын бүх иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүний хэлснээр, тус улсад 200 хүрэхгүй иргэн үлдсэн байна. Тэрбээр мөн террористуудыг дахин цохилт өгнө гэж сүрдүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол