📅

"Мэргэжилтэн зөвлөж байна" онлайн арга хэмжээнд төгсөх ангийн сурагчид хамрагдав

🕔 2022/03/04 12:42

"Мэргэжилтэн зөвлөж байна" онлайн арга хэмжээнд төгсөх ангийн сурагчид хамрагдав

 

Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас "Мэргэжилтэн зөвлөж байна" онлайн арга хэмжээг гуравдугаар сарын 2-нд зохион байгууллаа.  

Онлайн сургалт арга хэмжээнд тус аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 534 сурагч, анги удирдсан 74 багш хамрагдсан юм. БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар, БШУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Энхцэцэг БШУГ-ын мэргэжилтэн Г.Мөнхжаргал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга Д.Батдорж, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор Ж.Очир, Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн сэтгэлзүйч Ц.Байгальмаа нар оролцогчдод мэлээлэл зөвлөмж хүргэжээ. Тэд багш, сурагчдад  мэргэжил сонголтод анхаарах асуудлууд, “ЭЕШ-2022” зохион байгуулалт анхаарах асуудал, төрөөс оюутанд олгодог тэтгэлэг, хөнгөлөлт, зээл, их дээд сургуульд элсэн суралцахад анхаарах зүйл, “ЭЕШ өгөхөд айдсаа хэрхэн даван туулах вэ” сэтгэл зүйн зөвлөгөө, “Хүүхдээ сонсъё” нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол