📅

Хамгийн новш нь Таканохана

🕔 2017/11/30 09:04

 

Монгол ёкозуна, ер нь монгол сумочдод дургүйгээрээ алдартай. Ямар сайндаа өчигдөр болсон холбооны хуралд "Өвлийн жюнгё-д Таканохана удирдаж явна гэвэл бид явмааргүй байна” гэж монгол сумочид санал гаргасан байх вэ дээ. Ядаж байхад жирийн сумочид холбооныхоо ерөнхийлөгчид тийнхүү шууд саналаа хэлж байсан тохилдол бараг байхгүй гэнэ.

Хамгийн овжин нь Кёкүшюүзан 
Асуудалд хамгийн хамаагүй хэрнээ хамгийн их хамаарах гэж оролдсон. Энэ үйл явлдыг хамгийн овжиноор ашигласан. Өнөөдөр гэхэд л Японы төв ТВ-ийн нэвтрүүлэгч "Өмнөх өдрүүдэд мэдээлсэн Кёкүшюүзаны сэтгүүлчдэд тараасан нэрийн хуудас дээр Ерөнхийлөгчийн зөвлөх гэж байсан боловч, МУ-ын ЕТГ-аас нягтлахад сайн дурын зөвлөх хэмээн мэдэгдлээ” гэв.

Хамгийн хохирогч нь Таканоива Баасандорж
Хэдийгээр дээд цолтон аврагуудаа хүндлээгүй гэсэн шалтгааанаар Харумафүжид зодуулсан боловч уг шалтгаан нь зөвхөн тэр оройны байдал биш мэт. Бусад монгол сумочдын уулзалтад очдоггүй, монголчуудтайгаа нийлдэггүй байсан гэх мэдээлэл байсан. Тэгэхээр ер нь бол дэвжээнийх нь багш Таканоханагийн нөлөөлөл багаас нь нэлээн байсан байх магадлалтай. Одоо сумогоо үргэлжлүүлэх үү, монголчуутайгаа харьцаа нь яах бол, эргээд монголдоо ирэх үү, ирээдүй нь яах вэ...гм. Бие болоод сэтгэл зүй бүх талаар хамгийн их хохирол амсаж байна.

Хамгийн азгүй нь Харумафүжи
Өнөөдөр болсон зодог тайлах хэвлэлийн хурлын үеэр түүний ояката-багшийнх нь хэлснээр өнөөдрийг хүртэл, архидан согтуурах, хүн зодох, гэмтээх зэрэг үйлдэл огтоосоо хийж байгагүй бөгөөд тийм зүйл хийхээр ч зан төрхтэй хүн биш гэх. Ядаж байхад эр хүн шиг, шалчиганасан биш зан нь асуудлыг хурдан нэг тийш болгочихлоо.

Хамгийн азтай нь Хакухо
Хаухо юм ярьж байхад Таканоива утсаа оролдоод тоохгүй байсан тул Харумафүжи уурлан зодсон ч "Хэтрүүллээ” хэмэн Хакухо зогсоосон гэж байгаа. Тухайн өдөр хамгийн ойрхон байсан ч одоогоор "Харсан юмаа тэр хэвээр нь цагдаад хэлсэн”гэдгээс өөр тодорхой мэдээлэл огт хийгээгүй.

Хамгийн балиар нь Японы медиа 
Бүхэл бүтэн 11 өдрийн турш бараг өдөр шөнөгүй энэ явдлыг нүдэн, байж болох бүх муу дүрээр ээлж дарааллан харуулахыг зорьж, шахамдуулж, аргагүй байдалд оруулсан. Хамгийн муухай нь өнөөдөрөөс эхлэн медианууд Харумафүжийг ямар жижигхэн биетэй ч Ёкозуна хүртэл дэвшсэн мундаг, хичээнгүй зан болоод өөөдрийг хүртэл Монголд л гэхэд нийтдээ 16 түргэн тусламжийн машин бэлэглэсэн, эмнэлэгт хүүхдүүд эргэдэг гэх мэт сайхан сэтгэлтэйг нь гайхашран, магтан сайшаана. Асашёрюү дээр яг ингэж байсан.

Ийм л юм боллоо доо.

 

 

 

 

 

 

 

https://www.facebook.com/tamiraa.tsolmonbaatar/posts/10154891247792077


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол