БОДЛЫН ДАЙН:Зугаатай цуврал бичлэгүүд
Миний сэтгэл янзан бүрийн хөдөлгөөн хийдэг. Би дагадаг. Тэгсэн мөртлөө хамаг буруугаа над руу чихдэг. Өөрөө болохоор газрын гаваар ороод алга болчдог. Хааяа л нэг юм аз нь таарч зөв юм хийсэн үедээ бас л хөөрөөд алга болчихно. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ийм нэг хий үзэгдэл надаар тоглоод удаж байна. Үнэндээ би яахаа мэдэхээ больчихлоо.Больчихлоо ч гэх шиг. Мэддэг байсан ч юм шиг.
Ингэж бичээд л таг гацсан. Би гацсан уу? Бодол гацсан уу? Аль эсвэл сэтгэл гацсан уу? Бүү мэд. Ямар чиг л байсан цааш нь юу гэж бичихээ мэдэхгүй л болчихсон юм даг... гээл нээх сүртэй сүртэй юм бичээд байхгүй юу тэ, хаха..
Гэхдээ нээрэнгээсээ би яг юу гэж бичихээ мэдэхгүй байнаа. Ямар ч л байсан нэг гоё юм бичээд хэдэн төгрөгтэй болчихмоор байдаг. Хүнд хэрэгтэй юм хийж өгөөд, өөртөө хэрэгтэй юмаа авчихмаар байдаг. Хүн шиг амьдарч үзмээр байдаг. ....Даг даг даг байдаг гэсээр байгаад уншигчаа залхаачихвал би чинь яах билээ? Хаягдана.
Хаягдахаа мэдсээр байж даг даг даг байдаг гэж бичээд байвал би яах уу? Миний лав дургүй хүрнэ. Нэгэнт л дур үгүй болчихсон юм чинь цааш нь унших тэнхэлгүй болно. Дургүй юмаа цааш нь унших хүчгүй болноо гэдэг чинь тэрийг зогсоох хүчтэй боллоо л гэсэн үг. Унших хүчгүй болсон үед уншихгүй хүчтэй болно. Хүчгүй болсон үедээ хүчтэй болно. Хүчтэй болсон үедээ хүчгүй болно.
Яг одоо ийм хачин юм уншихад би тархиныхаа хүчийг ашиглаж байгаа юм чинь яг энэ хүчээ өөр юманд ашиглах боломжгүй. Надаа хүч байсан уу? Байсан. Одоо байна уу? Байна. Байгаа болохоор л одоо ч гэсэн уншсаар л байна. Нэг нь уншиж, нөгөөдөх нь бичсээр л байна. Гэхдээ “ Миний сэтгэл янзан бүрийн хөдөлгөөн хийдэг. Би дагадаг “ гэж уншиж эхэлсэн тэр хүч маань одоо нэгэнт байхгүй болсон. Бид нар байхгүй болгосон. Тэрнээс өөр хүч бол байна л даа, тэр л байхгүй.
Тэглээ гээд би учиргүй харамсаж, уйлж унжаад эхлэхгүй. Яагаад гэхээр би тэр хүчний үнэ цэнийг мэдэхгүй юм чинь.
Ер нь бол юу хийхээ мэдэхгүй хүнийг тэнэг гэдэг. Юу хийхээ мэдээд байгаа мөртлөө л тэрийгээ хийхгүй байгаа хүнийг залхуу гэдэг.
Залхуу хүн амьтан байдаг болохоос залхуу зурагт компьютер, залхуу машин тэрэг гэж байдаггүй. Гэхдээ бензин шатахуунгүй болсон машин таг гацдаг “ залхуурдаг“. Хэвийн ажиллагаа нь алдагдсан машин эвдэрээд бас л таг гацдаг. Хөдлөх тэнхэлгүй болтлоо залхуурдаг. Хичнээн үнэтэй, гоё зурагт байлаа ч тог тасрах л юм бол тэрүүгээр юу ч гарахгүй. Бас яг хэрэгтэй үед утасны цэнэг дуусах юм бол тэгээл тэр ажил будаа. Ингээд бодохоор ганцхан хүн ч биш бүр техник хэрэгсэл хүртэл залхуурдаг болж таарна. Гэхдээ техник хэрэгсэл хүнээс азтай. Юунаас болоод яагаад байгаагаа ичиж зовоод байхын оронд шууд л хэлнэ. “Миний цэнэг дуусчихлаа. Намайг цэнэглэ! “
Утсаа цэнэглэхээ мартсан хүн утсаа биш өөрийгөө л буруутгадаг. Тэгсэн мөртлөө цэнэггүй болсон нөхрөө, цэнэггүй болсон эхнэр хүүхдээ, цэнэггүй болсон ажилчдаа харааж загнаад бөөн юм болно.
Сумгүй бууны гохыг дараад, дараад ямар буудах ч биш дээ. Ийм энгийн юмыг бид нар одоо хүртэл ойлгоогүй л байна. Тийм болохоор л “Амьдрал бол тэр чигээрээ зовлон! “ гэх сургааль хүчээ авч, хүн тархиа өгч. Тархиа ашиглаж сураагүй нь бидний буруу биш. Нээрээ шүү. Бид хар багаасаа бодох эрхээ бусдад алдчихсан. 30 гарсан аав нь тавхан настай хүүгээ загнана “Над шиг хийчихэж чадахгүй байна уу, чи! “ Чоно бол хэзээ ч ингэхгүй. Бэлтрэгээ дагуулж ан хийж сургадаг болохоос сураагүй байна гэж загнадаггүй.
Ээж нь бол арай өөр аргаар хорлоно. “ Боль боль, алив ээж нь хийе! Гараа түлчихнэ, ингэчихнэ, тэгчихнэ. Ээж нь хийе, ээж нь хийчихье! “ Чоно бас л хэзээ ч ингэхгүй. Ан хийх ямар сайхан байдгийг өөрт нь мэдрүүлж, ажлын амтанд оруулна. Харин хүн бол сураад хэрэггүй ээ, хүү минь, охин минь! Сурсан, сураагүй л зовно! Зовоод ирэхээрээ тэртэй тэргүй сурдаг юм. Тэр болтол сураад хэрэггүй охин минь гэдэг шүлэг хүртэл зохиочихсон.
За тэгээл цэцэрлэг, сургуульд орно. Ачит багш нар маань өөрсдийгөө Армийн генерал гэж боддог ч юм шиг. “Цэрэг хүн тушаал дагадаг болохоос боддоггүй юм за юу! “ гэж ирээд л бидний бодлыг хүчээр дагуулна. Ийм ийм аргуудаар ингэж ингэж бодож болно гэхийн оронд ийм ухаантай хүн ингэж бодсон байна. Энэ л аргаар бүгдээрээ бодож сурах ёстой гэнэ. Тэр нь бүр угаасаа л хүнд ойлгуулахыг хүсээгүй юм шиг тархи гацаасан нэр томъёогоор дүүрэн. Бодоод үз л дээ.
Монголоор чөлөөтэй ярьдаг монгол хүүхдүүд монгол багшаар монгол хэлээ заалгаад байгаа мөртлөө л муу аваад байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Энэ чинь заах арга барилын гажиг биз дээ?
Физикийн хичээл ороод л байна, ороод л байна. Өчнөөн олон жил физик заалгасан мөртлөө индүүгээ ч засаж мэдэхгүй байна гэхээр л... Хими, биологийн хичээл ороод л байдаг, ороод л байдаг. Банштай цай биед муу гэх пост хараад л гайхна. За за надаас ухаантай хүмүүс нь судлаад мэдчихсэн юм байлгүй дээ л гэж бодно. Тэгээд банштай цайгаа хийж иднэ, биед хортой гэсэн шүү дээ гэх хортой бодлоор хоолоо хачирлаж иднэ.
“Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэрнэ “ л гэлцэх юм билээ. Мах хортой, давс хортой, гурил хортой, төмс хортой л гэнэ. Юугаа ч идэх ёстой юм бүү мэд.
Ингэсээр байгаад миний муу тархи байн байн гацдаг болчихсон. ...Даг даг даг байдаг гээл. Ингээл миний муу тархи хүчгүй болонгуут тархинд орж ирсэн бодол болгон даам гардаг наасан. Даам гарсан тэр муу бодлууд миний гоё гоё бодлыг эхнээс нь авахуулаад идээл, идээл явчихна.
Би уг нь гэдэсний таталт хийсээр байгаад хүссэн үедээ тавиад сурчихмаар л байна шүү дээ. Тэгээд хийгээч дээ, хэн байг гэсэн юм? Би ийш тийшээ харна. Нээрээ л намайг хориглох хэн ч алга. Хүссэн эмэгтэйгээ дуу алдтал нь жаргаана гэж бодохоор л сэрэл хөдлөөд гэдэсний таталт хийж эхэлнэ. 1 хоёр 3 дөрөв 5 зургаа 7 найм 9.. Угаасаа ажил хийж сураагүй болохоор, хөдөлгөөнөө удирдаж сураагүй болохоор нэг дор огцом хөдлөөд хамаг хүчээ барчихна. Маргааш гэж нэг өдөр ирнэ. Өчигдөр үхтлээ ядарчихсан болохоор өнөөдөр үхнэ гэхээс аймар санагдана. Больдог ч юм билүү?
Цн, црийн! Үгүй ээ, би чадна. Эмэгтэй хүнийг би эр хүн шиг эзэмдэх болно. Аая ёстой лаг сүртэй бодлоор сэтгэлээ сэргээж аваад биеэ хөдөлгөж эхэллээ. Нэг 2 гурав 4 тав 6 долоо 8.. Гэтэл тээр тэндээс нэг бодол хашгирч байна “ Одоо болноо, боль боль! Сэрлийг нь л сайн хөдөлгөж чадах юм бол заавал удаан хийх шаардлагагүй шүү дээ “.
Ядарсан бие маань тэр танихгүй бодлыг уухайн тас дэмжээд, шууд л хэвтээд өглөө. Сэтгэл яахав дээ угаасаа хөөрүү амьтан юм чинь хар эрчээрээ хэд хэд хийсэн ч биедээ баригдаад аажмаар зогслоо. Харин би яадаг юм билээ, байз?