📅

"Алтай" нисэх буудлын бэлэгдэл шинэчлэгдлээ

🕔 2017/05/31 12:25

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын бэлгэдэл шинэчлэх уралдаанд Шарга сумын М.Золбаярын бүтээл тэргүүн байранд шалгарчээ.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан тэрээр бүтээлээ тайлбарлахдаа: Би “Говь-Алтай аймгийн нисэх буудлын лого тэмдгийг зохиохдоо 2:3 хэмжээтэй ромбо хэлбэрт аймгийнхаа газрын зургийг оруулан дээд хэсгийг нь үргэлжийн мөнх, үнэнч бат тогтвортойн бэлгэдэл хөх өнгөөр будаж үүлний хэлбэр оруулсан. Доод хэсгийг хөгжин цэцэглэлт, амар амгалан, урт нас, идэр залуугийн бэлгэдэл ногоон өнгөөр будсан бөгөөд Алтай нутгийн бахархал болсон Ээж уул, Сутай хайрхан, бахархалт амьтан мазаалай баавгайн дүрийг оруулж, зохиомжийг тэнцүүлэх үүднээс “ALTAI AIRPORT” гэсэн үгийг сүрлэг бадрангуйн бэлгэдэл улаан өнгөөр бичсэн юм. Төв хэсэгт тэнгэр газрын дундуур утаа татуулан хөвөн нисэх мөнгөн цагаан онгоцыг дүрслэн гаргасан нь Алтайн нисэх буудлын лого болохыг илэрхийлэх гол дүр нь болно” гэлээ.

“Алтай” нисэх буудлын бэлгэдэл шинэчлэх уралдаанд 22 уран бүтээлчийн 32 бүтээл ирсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол