📅

Говь-алтай аймгийн 18 сумд “ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” төсөл амжилттай хэрэгжсээр байна

🕔 2018/08/03 13:02

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооноос зарласан Түүчээ залуус төсөлд 18 сумын 21 баг өөрсдийн санаачилсан ажлаараа өрсөлдөж байна.

Багууд сум орон нутгийн иргэдийг өөрсдийн зохион байгуулж буй сайн дурын ажилд хамруулж тэдний сэтгэлгээг эерэг чиг хандлагад хөтлөх зорилго бүхий ажлуудыг хийж байгаа билээ. Түүчээ залуус төслийн үндсэн хэсэг болох орон нутгийн иргэдийг өргөнөөр хамруулсан спортын өдөрлөг арга хэмжээг багууд амжилттай хийсээр байгаа бол хөгжлийн гарч шийдлийг тодорхойлох судалгааг сум сумын багууд иргэдээсээ түүвэрлэн хийгээд дуусч байгаа хэмээн мэдээллээ. Багуудын зохион байгуулсан ажлаас дурьдвал

07.14-нд Тонхил сумын “ТҮГЭЭГЧ БАГ” 80 тамирчны бүрэлдэхүүнтэй гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

 

07.22-нд Бигэр сумын “ОЧ” баг 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав.

07.30-нд Баян-Уул сумын “УУЛ АЛТАЙ” баг бэсрэг наадам зохион байгууллаа.

08.04-нд Төгрөг сумын “ТӨГРӨГ” баг Шатар, Ширээний теннисний тэмцээн зохион байгуулах аж.

 

“ТҮҮЧЭЭ ЗАЛУУС” төсөлд оролцож буй нийт багуудад амжилт хүсье.

 

WWW.GOVIALTAI.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол