📅

“Ирээдүй-Алтай” холбооны 5 дахь тэргүүн хэн болж, юу хийх бол?

🕔 2018/03/09 16:56

 

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбоо ээлжит тавдугаар их чуулганаа гуравдугаар сарын 11-ний өдөр зарлажээ. Нэгэн үе нэлээд идэвхтэй байсан “Ирээдүй-Алтай” холбооны 15 жилийн ой энэ жил тохиох бөгөөд ойн өмнө алдаа оноогоо ярилцаж, бодлого, үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр залуус ээлжит чуулганаа зарласан байна. 

Сураг сонсоход “Ирээдүй-Алтай” холбооны одоогийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Жазагийн Амарсанаагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд зөвхөн тэргүүн төдийгүй удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн сонгох ажээ. Их чуулганыг зохион байгуулах хорооноос энэ талаар тодруулахад “Ирээдүй-Алтай” холбооны Бодлогын хороонд нэр дэвших эрх тус аймгийн уугуул, 40 хүртэлх насны залуучуудад нээлттэй гэсэн хариу өглөө

“Одод шүргэх Алтай” оюутны урлагийн наадам, спортын наадам, эрдэм шинжилгээний бага хурал, “Good Students” тэтгэлэгт хөтөлбөр, ажлын байрны өдөрлөг, сургалт, судалгаа зэрэг олон ажлын эхлэлийг тавьж, уламжлалыг тогтоосон тус холбоо 18 суманд салбартай бөгөөд их чуулганд сум бүрийн төлөөлөл чөлөөтэй оролцох дүрэмтэй юм байна. 

Дашрамд дурдахад 2003 онд байгуулагдсан Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны анхны тэргүүнээр 2003-2006 онд хөдөө аж аухйн ухааны доктор Рэнцэндоржийн Цогтбаатар, 2006-2008 онд тухайн үед Барилга, хот байгуулалтын дэд сайд байсан Цэдэвийн Дашдорж, 2008-2013 онд одоогийн Нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Борхүүгийн Сүхбаатар нар ажиллаж ирсэн байдаг.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол