📅

Алтай нутгаас УЛСЫН АВАРГА МАЛЧИН төрлөө

🕔 2018/01/31 22:00

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2018.01.31/ хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тэргүүний тариаланчдыг тодруулсан байна. Аварга могойн домогтой Бүс хайрхан уулаараа овоглож, хайрхнаа нар тойрон нутаглаж таван эрдэнэ мал сүргээ өсгөн арвижуулж яваа Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Чантуугийн Бузанков "Улсын аварга малчин" гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Хөдөлмөр зүтгэлийнхээ буянаар нутгийн уул усаа баярлуулж яваа нутгийн ах Бузанков, түүний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхныг хүсье. Мөн энэ жил Говь-Алтай аймгаас Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Мөнхбат, Жаргалан сумын Бүрэн багийн малчин Самбуугийн Пүрэвсүрэн, Дарви сумын 2 дугаар багийн малчин Бүдрагчаагийн Дашцэрэн, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Налжирын Намжилсүрэн, Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Тулгачийн Алзахгүйбаатар, Шарга сумын Хамтын хүч багийн малчин Банзарын Дашмягмар, Төгрөг сумын 4 дүгээр багийн малчин Дашдоржийн Даваахүү нар энэ эрхэм алдрыг хүртсэн байна.

 

Эх сурвалж: Ш.Содномжамц

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол