Говь-Алтайд 646 мянгат малчин байдаг
Говь-Алтай аймгийн хэмжээгээр өмнөх оноос малчин өрх 245, мал бүхий өрхийн тоо 330 нэмэгдэж энэ онд нийт 6903 малчин өрх, 9932 мал бүхий өрхтэй болоод байна.
Мөн энэ онд тус аймгийн дүнгээр 646 малчин мянгаас дээш толгой мал тооллуулсан нь улсын хэмжээнд мянгат малчдын тоогоороо тавд орж байгаа ажээ.
Тонхил сум 71, Эрдэнэ сум 69, Дарив сум 56, Цээл 48, Халиун, Дэлгэр сумдаас тус бүр 45 малчин мянгаас дээш мал тоолуулсан байна. Олон малтай малчид ажлын байр нэмэгдүүлэх, байгууллагуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлсэн зэрэг эдийн засгийн үр нөлөө ихтэй байдаг байна.
Тэд өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдын 1-2 туслах малчин, малчин өрхүүдийг малжуулж хамтран ажилладаг байна.