📅

Лодонгийн Түдэв

🕔 2017/06/03 22:10

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор тэрээр 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн боловч Пунсалмаагийн Очирбатад ялагдсан.


1 Намтрын товчоон
2 Бүтээлүүд
2.1 Орос хэлээр хэвлэгдсэн ном
2.2 Бусад хэлээр хэвлэгдсэн ном
2.3 Уран зохиолын ном
2.4 Кино зохиолууд
2.5 Сэтгүүл зуй, нийтлэлийн ном
Намтрын товчоон:
УБДС-ийг төгсөөд 1956 оны намар нь төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очин багшилсан бөгөөд 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. Анхны арга зүйчээр очиж орос хэлний сургалт хариуцсан ажилд томилогдсон боловч, тэндээ нэг их удаан ажиллаагүй байтал нам засгаас дэвшүүлэн “Үнэн” сонинд 1961 онд утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Ингээд удалгүй 1962 онд “Соёл утга зохиол” сонины эрхлэгчээр томилогдсон. Тэр 1964 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцахаар явсан бөгөөд Москвад сурч боловсорсон гурван жил нь үр бүтээлтэй өнгөрч, цаашдын амьдралд чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрээр 1967 онд дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. 1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ. Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах талаар багагүйг хийсэн.

Бүтээлүүд:
Л.Түдэвийн гадаад хэлнээ орчуулагдсан зохиол бүтээл.

Орос хэлээр хэвлэгдсэн ном:
Лесной пожар М.1965
Горный поток М.1967
За Полярной звездой М.1968
Счастье М.1973
Открываю мир М.1974
Немеркнувшая звезда УБ.1977
Вершина М.1978
Юность на марше М.1981
Национальное и интернациональное в монгольской литературе М.1983
От кочевья к оседлости М.1983
Первый год республики УБ.1989
Бусад хэлээр хэвлэгдсэн ном:
Тау Таскыны (казак хэлээр) 1971
Горны паток (белорусь хэлээр) 1971
Сухэботир (узбек хэлээр) 1971
Сонгу Чуктүн Шолбанынче (тувагаар) 1971
Вiдкриваючи свim (украйн хэлээр) 1977
Misko gaisras (1979)
Volaca Tui Ukazem , Brativlava 1979
The colour will come alive УБ.1994
Two aspens УБ.1994 гэх мэт олон зохиол бий.
Уран зохиолын ном:
Л.Түдэвийн ном товхимол болж хэвлэгдсэн бүтээлүүд

Сайн байцгаана уу, хүүхдүүдээ (шүлгүүд)
Нөхөд (тууж)
Анчны тэмдэглэл (өгүүллэгүүд)
Нууц биш нууц (тууж)
Осолтой жим (тууж)
Уулын үер (роман)
Жаалууд (өгүүллэгүүд)
Зохиогүй чимэг (өгүүллэгүүд)
Нүүдэл (роман)
Алтан гадас чигийг заана (баримтат тууж)
Хөдөөнийхөн (өгүүллэгүүд)
Мөнхийн ус (тууж)
Хорвоотой танилцсан түүх (тууж)
Оргил (шүлгийн түүвэр)
Нүүдэл суудал (роман)
Ухаан (тууж)
Үл ажиглагдам онцгой учралууд (хүүхдийн зохиол)
Өнөөгийнхөн (тууж , өгүүллэгүүд)
Бүгд найрамдах улсын анхдугаар он (Улс төрийн роман)
Оройгүй сүм (роман)
Хувьсгал танаа өчье (баримтат роман)
Эргүүлэг (зохиолын цомирлог)
Эрхий дарам зай (туурь)
Дээр хөх тэнгэр доор бор дэлхий (зохиолууд)
Дайралга дайравзай (тууж)
Нүглийн гурван үүд (зохиолууд)
Төл (зөгнөлт роман)
Мөнхийн гал (тууж)
Кино зохиолууд:
Зэрэг нэмэхийн өмнө
Миний монгол
Говь хянганд тулалдсан нь
Таван нуурын дууль
Бөхөн
Сэтгүүл зуй, нийтлэлийн ном:
Болгар нутагт
Нэгэн хувьсгалын тухай сурвалжлага
Замбуулингийн наран дор
Өв тэгш хүмүүжил
Хүмүүжил цогцолбор асуудал
Хүмүүс
Асуудал
Найрамдлын жигүүрээр сансарт
Өрх бүр үйлдвэр , хүн бүр үйлдвэрлэгч
Нарнаас ус , уснаас гал
Боловсроогүй боловсрол
Үгэн бороо

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол