Яруу найрагч О.Билэгсайхан шинэ номоо өлгийдөн авлаа
Залуу яруу найрагч О.Билэгсайхан нь Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн номын санч мэдээллийн ажилтан мэргэжилтэй юм. Өдгөө төрөлх Алтай хотдоо ажиллан амьдарч буй найрагч маань Шүлэг, Оньсогоос бүрдсэн шинэ номоо “ДОНОР СЭТГЭЛ” хэмээн нэрлэжээ.
МУСГЗ Данзангийн Нямаа хүслийн модонд уях хадаг үгэндээ: Энэ номноос та бүхэн говийн үзэсгэлэнг бахдаж, мазаалайг өхөөрдөж, уулын чулуу овоонд өргөж, нутгийнхаа даваан дээр гаран тэнгэрт ойртож, адууны мөрөөр алсыг зорьж яваа зорилготой залуу хүний гэгээн дууг сонсох болно хэмээв.
Нийт сайт уншигчдынхаа нэрийн өмнөөс залуу яруу найрагчдаа үргэлжид зорилгоо тунхаглан туурвиж байхын өлзийт ерөөлийг авшиглан өргөе.
Эх сурвалж: Говьалтай.мн