📅

"АЛТАН МАЗААЛАЙ-2018" спортын наадамд Төгрөгчүүд багийн дүнгээр тэргүүллээ

🕔 2018/04/26 12:21

 

Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан спортын бага наадам хагас сарын турш үргэлжилж өнгөрсөн амралтын өдрүүдээр шилдэгүүдээ тодрууллаа.  

“Алтайчууд,  их спорт-эв нэгдэл” уриатай зохион байгуулагдсан уг наадмыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн нэрэмжит болгон жил бүр зохион байгуулж байхаар болжээ.

Тус наадамд 18 сумын баг тамирчид спортын найман төрлөөр өрсөлдсөн юм. 800 гаруй тамирчид 3000 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бага наадамд багийн дүнгээр Төгрөг сум тэргүүлж АЛТАН МАЗААЛАЙ-2018 цомын эзэд болов.

Бага наадмын шагнал гардуулах хаалтын арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Т.Нямсүрэн, тэргүүлэгч гишүүн Б.Болд-Эрдэнэ, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Ирээдүй-Алтай оюутан, залуучуудын холбооны Тэргүүн М.Өлзийбат, Дэд тэргүүн Н.Амартүвшин, Бодлогын хорооны гишүүн Б.Баянмөнх нар оролцлоо. 

  1. Дартс /эр/

    Нэгдүгээр байр Дашням  /Төгрөг/ 

    Хоёрдугаар байр Даваажаргал /Шарга/ 

    Гуравдугаар байр Болдбаатар / Дарив / 

    Дартс /эм/

    Нэгдүгээр байр Цэнгэлмаа /Цээл/

    Хоёрдугаар байр Эрдэнэцэцэг /Хөхморьт/

    Гуравдугаар байр Одбал /Бигэр/ 

    Теннис /эр/

    Нэгдүгээр байр Энхмэнд /Бугат/

    Хоёрдугаар байр Лхачин /Чандмань/

    Гуравдугаар байр Энхтөр /Шарга/

    Теннис /эм/

    Нэгдүгээр байр Дуламсүрэн /Дарив/

    Хоёрдугаар байр Хишигбаяр /Хөхморьт/

    Гуравдугаар байр Тунгаамаа /Бугат/ 

    Шатар /эр/ 

    Нэгдүгээр байр Батбилэг /Хөхморьт/

    Хоёрдугаар байр Ариунтөр /Есөнбулаг/

    Гуравдугаар байр Баярмагнай /Есөнбулаг/

    Шатар /эм/

    Нэгдүгээр байр Даваасүрэн /Төгрөг/

    Хоёрдугаар байр Тунгалагсайхан / Жаргалан/

    Гуравдугаар байр Энхжаргал /Баян-Уул/ 

    Сурын харваа /эр/

    Нэгдүгээр байр Анхмандах /Бугат/

    Хоёрдугаар байр Биндэръяа /Шарга/

    Гуравдугаар байр Түвшинбаяр /Эрдэнэ/

    Сурын харваа /эм/

    Нэгдүгээр байр Анхзул /Тонхил/

    Хоёрдугаар байр Гэрэлмаа /Дарив/

    Гуравдугаар байр Өлзийбуян /Баян-Уул/ 

  2. Олс таталт

    Нэгдүгээр байр Төгрөг

    Хоёрдугаар байр Дэлгэр

    Гуравдугаар байр Баян-Уул 

  3. Сагсан бөмбөг /эр/

    Нэгдүгээр байр Есөнбулаг-1 EAGLE

    Хоёрдугаар байр Есөнбулаг-3 АХМАДЫН ЗОЛБОО

    Гуравдугаар байр Дэлгэр сум

    Сагсан бөмбөг /эм/

    Нэгдүгээр байр Бигэр сум

    Хоёрдугаар байр Дэлгэр сум

    Гуравдугаар байр Цогт сум 

  4. Гар бөмбөг /эр/

    Нэгдүгээр байр Цогт сум

    Хоёрдугаар байр Шарга сум

    Гуравдугаар байр Бугат сум

    Гар бөмбөг /эм/

    Нэгдүгээр байр Цогт

    Хоёрдугаар байр Төгрөг

    Гуравдугаар байр Эрдэнэ

 

Эх сурвалж: Govialtai.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол