📅

С.Балдандорж ч яахав, ҮХЭР нь мэнд явдаг байгаадаа

🕔 2018/01/26 12:16

Мөсөн хотыг эзэгнэгч С.Балдандорж эрхэм одоог хүртэл дорвитой шийдвэр гаргахгүй явсаар. Тус аймгийн “Мандал Голомт” ХХК-ын ажилчид “дулаан үйлдвэрлэгч зуух нь цоорсон. Засвар шинэчлэл хийгээд буцаад хэвийн хэмжээнд дулаанаа түгээж эхэлнэ” гэсэн. Гэтэл өнөөдрийг хүрэхэд тодорхой бүс газрын айлуудын дулаан бүрэн ирээгүй байсаар. Гэтэл С.Балдандорж эрхэм өөрийн мэдлийн үхэр сүргээ эрж хайх их ажлыг өрнүүлж байгаа гэнэ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хувь заяаг гартаа атгасан С.Балдандорж эрхэм олон иргэдийн эрх ашигт нөлөөлж дулаан, халаалтын хяслант байдалд оруулсан. Тус аймгийн “Хөгжил Хороолол”, 19, 17, 20 мөн олны хэлж заншсанаар ногоон байр, нэгдүгээр арван жил гэх мэт цэгүүдийн халаалт тасарч өнгөрсөн он улирч одох мөчид дулааны амин судас нь тасарж байсан. Хэдийгээр хариуцах албан тушаалтнуудын мэдээлсэнээр “дулааны түгээлт хэвийн явагдаж байгаа” гэх боловч олон өрөөтэй айлууд бусад хэсгээ тусгаарлан халуун ам бүлийн уур амьсгалаар нэг өрөөндөө амьдарч байгаа ажээ. Байдлыг ийм болтол хүндрүүлсэн С.Балдандорж эрхэм шимт малын буянаа эдэлж, хурааж хуримтлуулсанаа тааваараа зооглох замыг сонгов бололтой. Нутаг орны айл өрхүүд хүнд хэцүү цаг үед, хүн ардаа бус хэдэн малаа эрж хайж яваа нь сонирхолтой...

Говь-Алтайн удирдлагууд "түргэн шуурхай” нэрийн дор жил дамнасан дулаан түгээлтийн ажлыг шийдвэрлэсэн хэдий ч одоогийн байдлаар урьдын бүрэн дулаан айлуудад очихгүй байна. Удирдлагууд нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, цахилгаан дулааныг нь атгасан эрхэм нь “малдаа” явчихсан. Сонгогдсон гишүүд нь нутгаа мартчихсан. Энэ аймаг чухам хэзээ балгас болж үлдэхийг С.Балдандорж шийдэх юм гэж үү?

Хүн амьдарч байгаа Хөх харын нутгаа, ганц хүний гараар гамгүй эдлүүлээд дуусгана гэж үү Алтайчуудаа. Төр түшилцэж яваа үе үеийн эрхэм гишүүд. Хөрөнгө мөнгөөр хүрээлэгдсэн бизнесменүүдээ эх нутагтаа боломж олгож, бага ч гэсэн сэтгэл гаргаач. Үргэлжлэл бий...

www.ulsturch.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол