“АЛТАЙЧУУДЫН БЭСРЭГ НААДАМ-2” ӨРГӨН ДЭЛГЭР САЙХАН БОЛЛОО
Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй Говь-Алтай аймгийн уугуул, суугуул иргэдийн “Алтайчуудын бэсрэг наадам-2” арга хэмжээ өнгөрөгч амралтын өдрүүдэд өргөн дэлгэр боллоо.
Говь-Алтай аймгийн “Ирээдүй-Алтай” холбоо, “Хантайшир” бөхийн дэвжээ хамтран зохион байгуулсан тус наадамд сум, сумын төлөөлөл болсон 600 орчим наадамчин оролцож, үндэсний бөхийн барилдаан, сур харваа, олс таталтын тэмцээн болов.
Олс таталтын тэмцээнд гурван эрэгтэй, хоёр эмэгтэйн бүрэлдэхүүнтэй 12 баг өрсөлдөж, Халиун сумын баг тамирчид түрүүлж, Жаргалан сумын баг тамирчид удааллаа.
Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Спортын мастер, нум урлаач Т.Батмөнхийн хүү, харваач Б.Баярцэнгэл багштай үндэсний сурын харваачид үзүүлэх сургалт зохион байгуулав.
Бэсрэг наадамд оролцогчдод УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн мэндчилгээг Алтайн оюуны хөгжил ассоциацийн гүйцэтгэх захирал, хурандаа Т.Зулзүсэм уламжилж, аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж “Алтайн мянган харваач” хөтөлбөрөө танилцуулсан юм.
Бэсрэг наадамд 80 бөх зодоглосноос аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир түрүүлж, Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэсэн бол шөвшөгт Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Отгонбаатар нар шалгарлаа.
Гурвын даваа
1 у.г Ж.Бат-Эрдэнэ а.х Ч.Дагвадорж
2 у.з Б.Соронзонболд а.з. В.Туяазаяа
3 у.н Л.Гантулга а.а Д.Цэрэндаваа
4 у.н Ш.Тогтохбаяр а.а Ж.Алтаншагай
5 у.н Ш.Шинэбаяр а.х.а Д.Тангад
6 у.н Б.Хишигбаатар а.х Б.Энхсайхан
7 а.х.а Ц.Бямба-Очир а.х Я.Бумбаяр
8 а.а Д.Буянт а.а Т.Сайханжаргал
9.а.а Б.Отгобаатар а.з Д.Ганцоож
10 а.а Э.Даваажаргал а.н Ө.Дүүрэнбаяр тунав
Дөрвийн даваа
у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Т.Сайханжаргал
у.з Б.Соронзонболд а.а Э.Даваажаргал
у.н Л.Гантулга а.а Б.Отгонбаатар
у.н Ш.Тогтохбаяр а.х.а Ц.Бямба-Очир
у.н Ш.Шинэбаяр у.н Б.Хишигбаатар
Тавын даваа
у.г Ж.Бат-Эрдэнэ гоц мөргөв
у.з Б.Соронзонболд а.х.а Ц.Бямба-Очир
у.н Б.Хишигбаатар а.а Б.Отгонбаатар тунав
Зургаагийн даваа
у.н Б.Хишигбаатар гоц мөргөв
у.г Ж.Бат-Эрдэнэ а.х.а Ц.Бямба-Очир
Долоогийн даваа
у.н Б.Хишигбаатар а.х.а Ц.Бямба-Очир
www.Govialtai.mn