📅

Шүүгчийн сургалтуудын хөтөлбөрийг хэлэлцэн дэмжлээ

🕔 2024/06/21 17:59

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.06.20) болж, Улсын дээд шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчдэд зориулсан сургалтуудын хөтөлбөрийн төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцэн дэмжлээ.  Тус бүр нь 4 багц цаг, нийт 0.5 кредитийн үнэлгээ бүхий 3 сургалтын хоёр нь шүүгч нарын мэргэшүүлэх сургалт бол нөгөө нь сургагч багш нарын хувьд заавал судлах хөтөлбөртэй сургалт юм.

             Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай, Шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол