📅

Говь-Алтай аймгийн засаг дарга Гансэлэм 3 сая төгрөгөөр нугас худалдан авч хөрөнгөө гайхууллаа

🕔 2018/12/31 13:15

 

2018-12-29-нд  Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрынхан  шинэ жилээ  тэмдэглэх үеэрээ   шарсан  нугасны  дуудага худалдаа  зохион байгуулсан байна.

Аймгийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга  Батжаргал 2 сая 800 мянган төгрөгөөр   нугасыг   авахаар сайрхасан ч,   аймгийн засаг дарга Гансэлэм  түүнээс илүү хөрөнгөтэйгөө  батлахаар мэрийж  нугасыг 3 сая төгрөгөөр  худалдан  авлаа.  Мөн тэрээр   баярын  үеэр   1 сая төгрөгийг хувиасаа гаргаж  сугалаанд хандивлажээ.

Төсвөөс  цалинждаг   аймгийн  удирдлагууд   төрийн  албан  хаагчийн 4-5 сарын  цалинтай тэнцэхүйц хэмжээний мөнгөөр  зөвхөн ганц нугас  худалдан  авахаар  ийнхүү өрсөлдөж,  бэл бэнчингээ гайхуулж байна.       Иргэдийн татвараар цалинждаг  энэ эрхэмүүд  нэг үдэш идэх нугасыг 2-3 сая төгрөөр  худалдан  автлаа   яаж  хөлжсөн   болохыг шалгах цаг болжээ.

 

www.govialtai.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол