📅

"ТҮҮЧЭЭ ЗАЛУУС" төслийн шагналын сан 2.9 сая

🕔 2018/09/03 18:06

"ИРЭЭДҮЙ АЛТАЙ" ОЗХ нь 15 жилийнхээ ойн хүрээнд олон ажлууд өрнүүлж буйн нэг нь ТҮҮЧЭЭ ЗАЛУУС төслийн уралдаан юм. Уг уралдаанд 18 сумын 23 баг өөрсдийн санаачилсан ажлаараа өрсөлдсөн бөгөөд энэ сарын 15-наас 10 сарын 1-ний хооронд дүнгээ тавиулж дараагийн шатны шалгаруулалтанд оролцох аж. Гурван хүний бүрэлдэхүүнтэй багуудаас таван багийг хийсэн ажлаар нь сонгон авч хоёрдугаар шатанд өрсөлдүүлэх юм. Шалгарсан багууд тусгай даалгаварын дагуу хоорондоо өрсөлдөх бөгөөд ИРЭЭДҮЙ АЛТАЙ  холбооны 15 жилийн ойн баяраар шагналаа гардан авах гэнэ. 

Шагналын сан:

Нэгдүгээр байр эзэлсэн баг Батламж, 1 000 000 төгрөг
Хоёрдугаар байр эзэлсэн баг Батламж, 800 000 төгрөг,
Гуравдугаар байр эзэлсэн баг Батламж, 600 000 төгрөг
Тусгай байр эзэлсэн 2 баг (тус бүр) Талархал, 500 000 төгрөгөөр шагнах бөгөөд Шилдэг багуудын ажлаар нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, онцгой үүрэг гүйцэтгэсэн зарим залуусыг тусгайлан шагнаж, урамшуулна.

 

www.GOVIALTAI.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол