📅

Цээл сумын танилцуулга

🕔 2017/06/20 15:16

Говь-Алтай аймгийн Цээл сум нь 1924 онд Харнууд отгийн захиргааг өөрчилж Хантайшир уулын хошууны харьяанд Бүрэнжаргалан сум гэж нэрлэж байгуулагдаж байснаа 1931 оноос гол усны нэрийг харгалзан Цээл сум гэж нэрлэжээ. Цээл сум нь Баянгол, Дэрстэй, Бүрэнжаргалан, Жаргалт гэсэн 4 багтай, 2015 оны жилийн эцсээр 585 өрхийн 2113 хүн амьдарч, 165880 толгой мал тоолуулсанаас тэмээ 1478, адуу 4704, үхэр 3430, хонь 38338, ямаа 117930 тоологдсон байна.. Сум нь Алтай хотоос 160 км, УБ хотоос 1160 км зайд Монгол Алтайн нурууны салбар уулсын дунд, хойт талаараа Цогт, урд талаараа Алтай, баруун талаараа Төгрөг сумтай тус тус хиллэдэг. 24 цагийн гэрэл цахилгаанаар хангагдсан.
Мэдээ оруулсан: 2016-04-27 11:10:53

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол