📅

БНХАУ-д сурагчдыг зай бариулахын тулд тусгай малгай өмсгөж байна

🕔 2020/04/29 14:54

БНХАУ-ын томоохон хотууд дахь дунд, ахлах сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тухайлбал, Шанхай хотын дунд, ахлах сургуулийн багш нар сурагчдаа хүлээн авч эхэлсэн бол Ухань хотод ахлах сургуулиудыг ирэх тавдугаар сарын 06-ны өдөр нээхээр болжээ. Мөн ирэх долдугаар сард болох Хятадын их сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулагдахаар болж, сурагчид бэлтгэж ажлаа хангаж эхлээд байна. Хятадын зарим нэг хотуудын сургуулиуд хэдэн долоо хоногийн өмнө үүд хаалгаа нээжээ. Сурагчдыг сургуульдаа очиход нь халууныг нь хэмжиж, маск зүүж бие биенээсээ хол зайтай суухыг сануулж байгаа аж. Иймд Янжэнгийн бага сургуулийн сурагчдыг бие биенээсээ зайтай байхыг сануулах зорилгоор тусгайлан бэлтгэсэн малгай өмсүүлж байна. Одоогийн байдлаар Хятад улсад коронавирусээр өвчлөгчдийн тоо 82830-т хүрээд байгаа билээ.

Э.Ундрах 

Эх сурвалж: СNN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол