📅

Сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

🕔 2021/03/17 13:05

Сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа

 

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ундарга-Алтай” ААТҮГ-аас Говь-Алтай аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.

 

“2021-Усны үнэлэмж” уриан дор усыг зөв зохистой ашиглах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хүүхдүүдийн бүтээлээр дамжуулан олон нийтэд нөлөөлөх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа тухай холбогдох албанаас мэдээллээ. Мөн сурагчид байгалийн ухааны хичээлийн мэдээллийг судалж өөрийгөө хөгжүүлэх, тэдний авьяас чадвараа нээхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцлон хэлэв.

Ус түүний хэрэглээ, ач холбогдол, үнэ цэнийг ухааруулсан энэхүү эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд энэ сарын 22-нд шалгарах юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол