📅

Йеменд шахцалдаан болсны улмаас олон хүн амиа алджээ

🕔 2023/04/20 19:13

Йеменд шахцалдаан болсны улмаас олон хүн амиа алджээ

 

ДУБАЙ. /Sky News Arabia/. Босогчдын “Ансар Аллах” (хуситууд) хөдөлгөөний хяналтад байдаг Сана хотод өглөг хандив тараах үеэр шахцалдаан болж хамгийн багадаа 90 хүн амь алдаж, 300 гаруй хүн гэмтэж бэртжээ.  Энэ тухай пүрэв гарагт  "Sky News Arabia" телевизээр  онцгой байдлын албаны эх сурвалжаас  эш татан мэдээлэв.

 

Хотын төвийн Баб аль-Яман дүүрэгт пүрэв гарагт шилжих шөнө энэ явдал болсон байна. Телевизийн сувгийн мэдээлснээр, "хэсэг худалдаачид" хандив тараах үеэр хүмүүс үймэлдэж, шахцалдаан үүссэн аж. Одоогоор хандив тараасан худаалчдаас хоёр хүн баривчлагдаад байна.

 

“Ансар Аллах”  хөдөлгөөний Улс төрийн дээд зөвлөлийн дарга Махди аль-Машат, дотоод хэргийн байгууллага, прокурорын газрын төлөөллөөс бүрдсэн тусгай  хороо байгуулж, болсон явдлыг мөрдөн шалгах үүрэг өглөө гэж тус зөвлөлийн  “Twitter” хуудсаар мэдээлжээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол