📅

В.Путины эцэг, эхийн булшин дээр "Галзуу, алуурчин өсгөсөн" гэх захидал үлдээсэн эмэгтэйд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

🕔 2023/05/16 15:43

В.Путины эцэг, эхийн булшин дээр "Галзуу, алуурчин өсгөсөн" гэх захидал үлдээсэн эмэгтэйд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

 

ОХУ-ын шүүх тус улсын  Ерөнхийлөгч В.Путины эцэг, эхийн булшин дээр "Галзуу, алуурчныг өсгөсөн" гэх захидал үлдээсэн Санкт-Петербург хотын иргэн, 60 настай эмэгтэй Ирина Цыбаневад хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Шүүх 60 настай Ирина Цыбаневаг улс төрийн үзэн ядалтаар оршуулгын газрыг бузарласан хэрэгт буруутай гэж үзсэн байна. Харин өмгөөлөгч нь түүнийг булшийг биеэр бузарлаагүй, хийсэн үйлдлээ олон нийтэд сурталчлаагүй учраас буруугүй хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.

И.Цыбаневагийн булшинд тавьсан захидалд, "Маньякийн эцэг эх ээ, түүнийг аваач. Тэр маш их өвдөлт, зовлон зүтгүүрийг үүсгэж байна. Дэлхий нийт түүний үхлийн төлөө залбирдаг болсон. Та галзуу алуурчныг өсгөсөн" хэмээн бичсэн байжээ.

В.Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулснаас хойш тус улсын засгийн газар ЗХУ-ын үеэс хойш хэрэглээгүй “тэрс үзэлтнүүдийн эсрэг тэмцэл” явуулж эхэлсэн юм. Үүний нэг жишээ нь Санкт-Петербург хотын шүүхээс гаргасан шийдвэр буюу Ирина Цыбаневаг оршуулгын газарт буй бусдын шарилыг гутаан доромжилсон гэсэн үндэслэлээр ийнхүү ял оноож буй явдал аж. Энэ мэт бусад тэрс үзэлтэн хэмээн энгийн иргэдэд үзэл бодлоо илэрхийлсний төлөө олгосон ялын тогтоолын дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол