📅

Энэ өдрийн зурхай /2017.11.07/

🕔 2017/11/07 08:42

Энэ өдрийн зурхай /2017.11.07/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 19. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх     
                          Шүтэн барилдлага: Хурьцахуй   
                          Суудал: Төмөр          

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур буух улирал 15 цаг 08 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учрах” тул сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдрийн таагүй хандлагын улмаас зарим хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлаж, хамгийн дотны хүмүүсээсээ өөрийн сонирхол, мөрөөдлөө нууна. Өөрийн бүдүүлэг, хувиа хичээсэн зангаасаа болж дотны хүнээ өөрөөсөө бүү хөндийрүүл.


ҮХЭР (4/20-5/20)

Амжилтад хүрэх таны зам саад бартаатай боловч элдэв хүндрэлүүд асуудал биш гэдийг сана. Ертөнц дээрх бүх зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд захирагдана. Бусдад болон өөртөө үл итгэх байдлаас зайлсхий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрэгтэйчүүдэд таагүй өдөр. Амьдралын эрч хүч буурч, ядарч зогсонги байдалтай болно. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүчээ зөв хуваарил. Ажлын тодорхой үе шатанд эр зориг, тэвчээр гаргах хэрэгтэй. Эмэгтэйчүүд бүгдийн анхаарлын төвд байх ба боломжгүй гэж үзэж байсан зүйлээ авах болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Удаанаар эргэцүүлэн бодох, тэвчээр гаргах, аливаа зүйлд ул суурьтай хандах өдөр. Танд элдэв маяг, хошигнол, эмх замбараагүй байдал хэрэггүй. Гэнэтийн шинэ даалгаврууд, хөндлөнгийн яриа, төлөвлөөгүй аялалууд таны анхаарлыг сарниулна. Хуучин түншүүдтэйгээ ажиллах нь танд ашигтай. Учир нь шинэ түншүүд найдваргүй зан гаргаж таны цагаас үрэх бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Мэдээлэл хүлээн авах, ойр зуур зорчиход тааламжтай өдөр. Өнөөдөр та ажиллах газар, суралцах сургуулиа, ажил хэргийн хамтрагч, хамтрагч ханиа арай гэж сонгох бололтой. Хамт ажилладаг хүмүүстэй харьцаагаа муутгахгүй байхыг хичээ.


ОХИН (8/23-9/22)

Өөрийн асуудлуудаа дэвэргэх хандлагатай байна. Энэ удаагийн хэргийг байдаг л зүйлд тооцож тайван бай. Сэтгэл хөдлөлд бүү авт. Ажил төрлийн болон романтик холбоонуудаа нэгэн тийш болгохыг од эрхэс зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эрүүл мэнд, сэтгэл санаа тогтворгүй байх өдөр. Таныг өөрийн эрхэнд байлгах гэсэн хүмүүс үүнийг ашиглаж магадгүй. Сэтгэл зүйн дарамт тэр ч бүү хэл түрэмгийлэл ирэх аюул өндөр байна. Шинэ ажил бүү эхэл, хуучнаа дуусга. Таагүй санаа бодолд бүү авт. Муу хүмүүстэй бүү нийл. Элдэв урхинд орохоос зайлсхий. Гэрээсээ хол бүү яв.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Од эрхэсийн эерэг нөлөөгөөр таны ажил бүтэмжтэй байна. Найз нөхөд, түншүүд тань дэмжих болно. Хүмүүст нөлөөлөх төрөлхийн чадвараа ашиглан нийгмийн идэвхтэй бай.


НУМ (11/22-12/21)

Уран бүтээлчид нэр алдар олж тэдний бүтээл урт хугацааны турш алдарших магадлалтай. Олон нийтийн ажилтнуудыг мөн багагүй алдар нэр хүлээж байна. Гэрлэлтээ батлуулах асуудал босч ирнэ. Зарим чухал шийдвэрийг удаан бодож гаргах гэснээсээ болж амаа барих үе байдаг.


МАТАР (12/22-1/19)

Таны ажил төрөл, уран бүтээл түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарна. Нөхөрсөг харьцаа ёс төдий хэлэлцээрээс хамаарч таны бизнес бүхэлдээ амжилттай байх эсэх нь шийдэгдэнэ. Та хардах шинэ шалтгаануудыг гаргахыг үгүйсгэхгүй.


ХУМХ (1/20-2/18)

Сайхан харагдах гэсэн байнгын санаанаас салах бараг боломжгүй байна. Олон хүмүүс бодит ба мөрөөдлийн ертөнцдөө толгой нь эргэнэ. Үйл ажиллагаа дэс дараалалтай эмх цэгцтэй болгож бодит байдлыг мөрөөдөлтэйгээ бүү хутга.


ЗАГАС (2/19-3/20)

Хамт олны ажил, хурал цуглаан хийхэд таатай. Өөрийн санаа зовоож буй асуудалд эргэн тойрныхныгоо татан оролцуулах боломжийг од эрхэс танд олгож байна. Ажилд ор. Юм худалдах, худалдан авахад гэрээ хэлцэл байгуулахад таатай. Өөрийн үзэл бодлыг бусдад бүү тулга.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол