📅

Энэ өдрийн зурхай /2017.11.25/

🕔 2017/11/25 12:17

Энэ өдрийн зурхай /2017.11.25/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 7. Санчир гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаан луу өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй       
                          Суудал: Ус               

Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр таныг зовоох цорын ганц асуудал бол эрүүл мэнд тань юм. Шаардлагатай гэж үзвэл эмчид хандах хэрэгтэй. Үүний зэрэгцээ ардын уламжлалт эм тан хэрэглэх, биеэ био энергийн аргаар эмчилгээ хийлгэвэл туйлын үр дүнтэй байхыг од эрхэсийн байрлал сануулж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Эрүүл мэндээ анхаарах өдөр. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдал, амьдралын хэв маягаас шууд шалтгаална. Тэгээд ч энэ үед та эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж байна. Эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл ноцтой өвдөхөөс сэргийлж чадна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны гэр бүлийн харьцаа бэхжих төлөвтэй. Хайртай хүнээ гомдоосон тэгээд ч энэ нь таны буруу бол энэ үйлдлээ дахин давтахгүй гэдэгээ улиг болоогүй хэлбэрээр шийдвэртэй илэрхийл. Энэ ордныхон бүтээлчээр хамтран ажиллахдаа удаан хугацааны, үр бүтээлтэй байдаг зантай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил хэрэг сайн зохион байгуулснаар эрч хүч авна. Гэртээ ачаалал авснаар саад учирч боломгүй. Та энэ өдөр бусдын сэтгэл санааны байдлаас хамаарах бололтой. Найз нөхөдтэйгөө зугаацахад хэмжээний зардал гарах боловч таашаал авах болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та хайр энхрийллээр дүүрэн байвч, та дотны хүнээсээ сэтгэл зүйн хараат болохгүй байхыг хичээ. Хайрын болзооноос татгалзсаны хэрэггүй. Оройг намуун дулаан газар өнгөрүүлж урьдах байдлаа цэгнэ.


ОХИН (8/23-9/22)

Хосуудын харилцаа сайн байна. Та хоёр бие биенээ сайн ойлгоно. Үл ойлголцохоос болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Гараг эрхэсийн байдал гүн ухааны ба шашны асуудалд хүчтэй нөлөөлнө. Чухал шалгалт өгөх, эрдэм шинжилгээний илтгэл хамгаалах энэ өдөр маш тохиромжтой. Өөрийнхөө нөөц бололцоог харуул. Үүргээ сайн биелүүлнэ. Шинэ албан тушаалд очиход та бэлэн байх ёстой.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Дотоод оюун санааны үл хамаарал, сэтгэл санааны эрх чөлөөг хайхдаа найз нөхдөө бүү оролцуул. Тэд танд атаархаж, хохирол учруулж болзошгүй байна. Сайхан цаг болон таатай үйл явдал тохиохыг хүлээн бүү гараа хамхи. Өөрийгөө шаргуу хөдөлмөрт зориул. Амжилт нь таны шийдмэг болон сонор сэрэмжтэй байдлаас шалтгаалах болно.


НУМ (11/22-12/21)

Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ ширээ тойрон суух, эвлэрэх, чин сэтгэлээсээ уучлахад сайн өдөр. Гал голомтоо тохижуулахад онцгой сайн. Гэр ахуйн асуудлууд баяр баясгалан болгон хувирга. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг гэр бүл, найз нөхөддөө зориул.


МАТАР (12/22-1/19)

Гэр бүлд амар амгалан ноёлно. Хосууд харцаараа ойлголцоно. Хүүхдүүдийнхээ бүхий л нууцыг хуваалцаж, тэдэнд ухаалаг зөвлөгөө өгч чадна, Хайртай хүмүүстээ цаг гарга. Тэд таны мөрөөдлөө биелүүлэхэд туслана.


ХУМХ (1/20-2/18)

Гэр бүлийн асуудал гарна. Та гэр бүлийнхээ уур амьсгалыг сайжруулах хэрэгтэй. Гэрт чинь гэнэтийн зочин зочлоход та бэлэн байна уу. Өнөөдөр ямар нэг ажил дээр төвлөрөх, оюун санаагаа цэгцлэхэд төвөгтэй өдөр болно.


ЗАГАС (2/19-3/20)

Архаг өвчнүүд сэдэрнэ. Өвчин таныг одоо хүртэл тийм ч их зовоогоогүй. Мөн та баашилдаггүй бол та халдварт өвчин тархсан үед ч дажгүй өнгөрөөж чадах юм байна. Хэт ядарч дархлаагаа сулруулахгүйн тулд цаг хугацаа, хүч чадлаа зөв хувиарла. Эрэлт шаардлагад тэвчээртэй, даруу хандаарай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол