Үнэ цэнэ
Залуу өвөө дээрээ ирж
- Хүмүүс намайг хэнд ч хэрэгцээгүй амьтан гэцгээгээд байх юм . Хүн бүр л намайг залхуу тэнэгээр минь дуудаж эргүү мал гэж хараах юм. Би ч ингэж хэлүүлэн амьдрахыг хүсэхгүй байна. Би яах ёстойг хэлж өгөөч өвөө минь хэмээн гуйхад өвөө нь нэг жижиг чулуун шигтгээтэй бөгж гаргаж ирээд
- - Чи үүнийг хурдхан шиг зах дээр очоод зараад ир, өвөөд нь мөнгө яаралтай хэрэгтэй болчихлоо. Наадхаа болж өгвөл үнэд хүргээд өгчихөөрэй харин бүр болохгүй бол нэг алтан зоосноос доош битгий өгөөрэй хүрч ирсэн хойно чинь чиний тухай ярья гээд хүүг зах руу явуулав. . Хүү зах дээр очиж бөгжөө худалдаачдад үзүүлэхэд тэд ихэд сонирхож байсан боловч хүүг үнээ хэлэхэд бүгд инээлдэн шоолж
- - Наадах чинь хоёр гурван зэс зоосны л үнэтэй эд байна хэмээн бөгжийг нь авсангүй гэнэ. Нэг хөгшин худалдаачин л түүнд
- Би чамайг өрөвдөөд наад бөгжийг чинь хоёр мөнгөн зоосоор авья. Хэн ч чамд үүнээс илүүг төлөхгүй гэлээ. Хүү өвөөгийнхөө захиасыг санаж байсан болохоороо бөгжөө хөгшин худалдаачинд зарсангүй буцаагаад аваад ирэв.
- Өвөө би бөгжийг чинь зарж чадсангүй , уг нь нэг хүн хоёр мөнгөн зоосоор авья гэсэн боловч та нэг алтан зоосноос доош битгий өгөөрэй гэсэн болохоор би зарсангүй тэгээд ч би бөгжний бодит үнийг мэдэхгүй шүү дээ гэтэл өвөө
- Маш сайн байна чи наад бөгжнийхөө жинхэнэ үнийг сайн мэдэж авсан хойно зарах хэрэгтэй байх тиймээс үнэт эдлэлийн мэргэжилтэн дээр очоод асуу, гэхдээ бөгжөө заралгүйгээр буцаад ирээрэй гэлээ.
Үнэт эдлэлийн мэргэжилтэн бөгжийг томруулдаг шилээр удаан нягтлан үзэж байгаад хүүд
- Би одоо тавин алтан зоос л өгч чадна гэж өвөөдөө очиж хэл. Харин өөвөө чинь надад хугацаа олгох юм бол далыг өгье гэж байна гэж хэлээрэй гэхийг хүү сонсоод үнэхээр баярлан өвөө дээрээ очиж болсон явдлыг хэллээ.
Ач хүүгийнхээ яриаг сонссон өвөө
- Хүү минь наашаа суу. Чи бол өөрөө энэ бөгж юм гэдгийг ойлго. Давтагдашгүй уран нарийн хийцтэй маш үнэ цэнэтэй эд. Үүнийг зөвхөн жинхэнэ мэргэжлийн хүн л үнэлж мэднэ. Харин зах дээр хэн ч бөгжний жинхэнэ үнийг чамд хэлэхгүй бөгөөд болж өгвөл хямдхан гэж л ойлгуулж хямд авахыг л бодно. Үүнтэй адил тааралдсан хүн бүрийн үгэнд итгэж болохгүй шүү хүү минь гэж сургамжилсан юм гэнэ.