📅

Казкастан улсын гавьяат дуучин Мадина Садуақасова “Арман елим-ой” Монголд

🕔 2018/02/26 18:42

Наурызын баярыг тохиолдуулан 2018 оны 03 сарын 18-ны өдөр Казкастан улсын гавьяат дуучин Мадина Садуақасова "Арман елим-ой” нар Монголд тоглолтоо хийх гэж байна.

 

БАЯР ИНТЕРТАЙНМЕНТ компани нь2017 онд Казак ард түмний үндэсний баяр болох НАУРЫЗЫН-ын баярт зориулан Казакстан улсын дуучин Төрегали Төреалиг-ийн"УЛЫ ДАЛА БАЛАСЫ” тоглолтыг Монголд улсад амжилттай зохион байгууланКазак түмний талархалыг хүлээсэн залуу хамт олон юм.

Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон төсөл хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол улс Казакстан улс хоорондын соёлын харилцаанд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

2018 онд үзэгч, сонсогчдоос санал асуулгаар тэргүүлсэн Казакстан улсын Гавъят жүжигчин Мадина Садуақасова, Ұшқын Жамалбек гэх хоёр уран бүтээлчийг сонгон "Арман Елим-ой” / Мөрөөдлийн Улс / Наурызын баярын тоглолтыг Баян-Өлгий, Ховд аймгууд болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж бэлтгэл хангагдаад явж байна. Тус тоглолт нь Казак түмэнд жилдээ ганц тохиох контент бөгөөд тоглолтыг өндөр түвшинд олонд хүртээмжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тоглолт 

·Улаанбаатарт: UB PALACE-ийн концертийн их танхимд.03.16-нд 19:00 цагаас

·Ховд аймагт : 03.14 нд

 ·Баян-Өлгий аймагт 03-15-ндтус тус тоглогдоно. 

Дуучины талаар мэдээлэл: 
Төрсөн огноо: 1979 жил 9 сарын 8 нд Алматы хотод төрсөн.. 
Анхны урлагийн амьдарлыг 1996 онд «Музыкальный вояж» тэмцээнд оролцсоноос эхэлсэн.
•Сәдуақасова Мәдина Бақытжан қызы – усын алдарт дуучин, телевизиийн хөтлөгч, «Серпер» залуучуудын шагналын эзэн (2011он)
•Казакстан улсын гавьят дуучин (2011он )
•Казакстан улсын «Құрмет» (Хүндэт) одонт (2017).
•"Жыл жаңалығ”  (жилийн онцлог) номинацийн эзэн болсон. 1999 он 
•"Жас канат” тэмцээнд тэргүүн байр. 
•2000-2005 онд Цэргийн ерөнхийлөгчийн оркестрийн дуучин.(Ахлах дэслэгч цолтой) 
•2005 он Анхны «Аңсағаным» (Хүсэл минь) нэртэй цомогоо гаргасан.
•2005-2008 жил Улсын «Гүлдер» театрын дуучин.
• 2006-2009 онд «Хабар» (Мэдээ) телевизийн «Таң қалмаңыз» (.........) нэвтрүүлгийн хөтлөгч 
•2009 онд «Тек өзіңе» (Зөвхөн чамдаа) хоёрдох цомогоо гаргасан.
• 2013-2015 «Қазақстан дауысы» (Голос Казакстан) шоуны шүүгч ба ....... 2016 жил урлагийн амьдралынха 20 жилийн ой 2016 онд 10 сарын 20 нд Улсын театрт анхны бие даасан тоглолтоо хийсэн. Хятад, Голландия, Испания, АНУ, Орос зэрэг орнуудад болсон томоохон концертуудад урилгаар оролцож байсан Казакстан улсын авяаслаг уран бүтээлч юм.

 

 
Эх сурвалж: Төр.мн 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол