📅

Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

🕔 2018/03/03 14:01

Онц шаардлагагүй бол замд гарахгүй байхыг анхаарууллаа

 

Завхан аймгийн Тосонцэнгэл, Ургамал сум чиглэлийн автозамд хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хэрэгслүүд цасанд боогдож байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх чиглэлийн автозамуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Завхан аймгийн Улиастайгаас Тосонцэнгэл, Архангай, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн чиглэлд орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ өдрийн 15:00 цаг хүртэл хязгаарласан байна. 

Мөн Архангай, Говь-Алтай, Ховд, Увс чиглэлд хүчтэй цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрсэн байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол дээрх чиглэлийг зорихгүй байхыг анхааруулж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол